Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2017/00184

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би

Дорнод аймгийн ******* сумын засаг даргын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух /Улаанбаатар хот ******* дүүрэг 2 дугаар хороо ******* тоотод түр оршин суух/, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******д холбогдох,

15163397 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* сумын сум хөгжүүлэх сангаас тус сумын 1 дүгээр багийн иргэн М.******* нь 2013 оны 07 сарын 16-ны өдөр гэрээ байгуулан 12000000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 0,25 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 07 сарын 16-ны өдөр дууссан боловч М.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Гэрээний үүргээ биелүүлэхийг албан бичгээр 5 удаа албан шаардлага хүргүүлсэн боловч зээлээ төлөөгүй байна. Иргэн М.******* нь зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас учирч буй хор уршиг нь дараагийн иргэн ажлын байраар хангагдахгүй, сум хөгжүүлэх сангийн зээлийн төлөлт удааширч байна.

Иймд М.******* нь үндсэн зээл 12000000 төгрөг, 36 сарын зээлийн хүү 636164 төгрөг нийт 12636164 төгрөг төлөхөөс төлөлт хийгдээгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 12636164 төгрөг, алданги 2527233 төгрөг нийт 15163397 төгрөгийг Засаг даргын Тамгын газрын сум хөгжүүлэх санд гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.******* /утас / шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.******* миний бие нь ******* сумын Засаг даргаас гаргасан 15163397 төгрөгийн нэхэмжлэлийг ямар нэгэн маргаангүй хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг боломжоороо төлж нэхэмжлэгчийг хохиролгүй болгоно гэв.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* сумын засаг дарга нь М.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15163397 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* сумын засаг даргын Зээлийн гэрээний үүрэгт 15163397 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч М.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 116883.5 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ