Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 134/ШШ2024/00101

 

 

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 134/ШШ2024/00101

*******

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч:  *******,*******,*******,*******,*******,*******

 

Хариуцагч: *******,*******,*******,,,

 

Хариуцагч: *******,*******,*******,,,,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 17,866,162.65 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,324,423.74 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 20,203,589.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дугаар ЗГ/061 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 26,378,000 төгрөгийг жилийн 25.20 хувийн хүүтэй, сарын 2.1 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж, 639 хоног хугацаа хэтэрсэн. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 17,866,162.65 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,324,423.74 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 20,203,586.39 төгрөгийг зээлдэгч, хамтран зээлдэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч, нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бид нар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн банктай зээлийн гэрээ байгуулж, 26,378,000 төгрөгийг жилийн 25,20 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан нь үнэн. Одоо Төрийн банкнаас нэхэмжилж буй 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 17,866,162.65 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,324,423.74 төгрөг, нийт 20,190,586.39 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 20,203,586.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1 Зээлдэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дугаар ЗГ/061 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 26,378,000 төгрөгийг жилийн 25.20 хувийн хүүтэй, сарын 2.1 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан боловч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж, 639 хоног хугацаа хэтрүүлсэн тул 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 17,866,162.65 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,324,423.74 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 20,203,586.39 төгрөгийг зээлдэгч, хамтран зээлдэгч нараас гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч, нар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,903 төгрөгийн тавин хувь болох төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 129,451.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 129,451.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэжавхлангийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 17,866,162.65 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,324,423.74 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 20,203,589.39 төгрөгийг хариуцагч, нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,903 төгрөгийн тавин хувь болох 129,451.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 129,451.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч, нараас улсын тэмдэгтийн хураамжид 129,451.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             П.ЦОГЗОЛМАА