| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/01578/И |
| Дугаар | 138/ШШ2017/00187 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2017/00187
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 3-р баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг ийн тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 100.000 /нэг зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 11 сарын 9-ний үед /өдрөө сайн санахгүй байна/ аар нэмэлт паар тавиулах гээд гийн гражид очсон. Нэг цагийн 2000 төгрөгөөр түрээслэн машинаа янзлуулсан. Тухайн үед би машинаа орхиод явсан. аар машинаа засуулаад авахдаа машин дотор байсан багаж алга болсныг мэдсэн. Тэдний хашаанаас гарахдаа багажаа асуухад гуай мэдэхгүй гэж хэлсэн. Хэд хоногийн дараа цагдаад хандсан боловч эрүүгийн хэрэг үүсгээгүй. Тэгээд шүүхэд хандсан. Би гээс хохирлоо нэхнэ. Тэдний хашаанд байхад миний машины багаж алга болсон. Олон төрлийн багаж байгаа боловч багцлаад 100000 төгрөгөөр үнэлсэн. Иймд гээс багажны үнэ 100000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд *******гийн нэхээд байгаа 100000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед манай дулаан гражыг ашиглаад машинаа аар янзлуулсан. Би машин тэрэг янзлахад оролцоогүй. *******гийн машинд ямар багаж байсныг мэдэхгүй. Анхнаасаа байсан гэдэгт итгэхгүй байгаа. 100000 төгрөг л нэхээд байгаа болохоос машинд нь ямар ямар багаж байснаа ч тодорхой ярьдаггүй хүн шүү дээ ... гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Л.гээс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 100.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.
Харин хариуцагч Л. 100.000 төгрөгийг төлөхөөс татгалздаг.
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Л.тэй амаар ярилцан 2016 оны 11 сарын 9-ний үед түүний эзэмшлийн гражыг нэг цагийн 2000 төгрөгөөр хөлслөн Э. гэгчээр машинаа засуулсан байна.
Дээрх үйл баримт нь талуудын тайлбар, гэрч Э., нарын мэдүүлгээр нотлогддог.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчийн гражид машинаа янзлуулж байх үед уг машин дотор байсан 100.000 төгрөгний үнэ бүхий машины багаж хэрэгсэл алга болсон, түүний гражид байсан учир харж хамгаалах үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй...” гэж маргадаг.
Харин хариуцагч Л. нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Ж.******* нь миний эзэмшлийн дулаан гражыг ашиглан өөр хүнээр машинаа янзлуулсан, тухайн үед граж хөлсөлсөн хөлсөө төлсөн, надад ямар нэгэн машины багаж хүлээлгэн өгөөгүй, би хариуцахгүй...” гэж мэтгэлцдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Ж.******* нь машины багаж хэрэгслээ хэнд хүлээлгэн өгсөн болох нь, мөн ямар үнэтэй хэдэн төрлийн багаж байсан нь тодорхойгүй байна. Гэрч Э., нарын мэдүүлгээр ч дээрх нөхцөл байдлыг тогтоох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Мөн хариуцагч Л.д нэхэмжлэгчийн машины бүрэн бүтэн байдал, машин доторх эд зүйлийг харж хамгаалах үүрэгтэй гэх, дээрх үүргээ биелүүлээгүй гэх эрхзүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ж.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.гээс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 100.000 /нэг зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 950 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ