| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00229/И |
| Дугаар | 132/ШШ2024/00249 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 132/ШШ2024/00249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, Э*******ы өргөн чөлөө, 16а Засгийн газрын IX байранд байрлах Ж*******,*******рын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг Жаргалант, ******* тоотод байрлах Б******* ХХК,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, *******, тоотод оршин суух, Дн овогт Жны С /рд:ГЮ/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, байр, 7 тоотод оршин суух, Дн овогт Нийн Ц /рд:ФБ/,
Хариуцагч: Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 4 дүгээр баг, 1-1 тоотод байрлах Дн бар ХХК нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 124,082,571.02 /нэг зуун хорин дөрвөн сая наян хоёр мянга таван зуун далан нэгэн төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулж, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 1 индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э /цахимаар/,
Хариуцагч Дн бар ХХК, Б******* ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Ж.С, Н.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж**************ар нь хариуцагч Б******* ХХК, Дн бар ХХК, Ж.С, Н.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 124,082,571.02 /нэг зуун хорин дөрвөн сая наян хоёр мянга таван зуун далан нэгэн төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулж, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалыг тус тус үндэслэн Ж*******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Ж*******,*******арт шилжүүлсэн. ИХШХШТХ-ийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт ...эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж зохицуулсаны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Ж*******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Ж*******, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч Б******* ХХК, түүнийг төлөөлж захирал Дн ургийн овогтой Чунагсүрэнгийн Жн, хамтран үүрэг гүйцэтгэгч Дн ургийн овогт Жны С нар нь Ж*******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 88/2018/З-109 тоот зээл болон 88/2018/Б-109 тоот барьцааны гэрээ байгуулан 674,000,000 төгрөгийг Анхдагч сүү төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд
1.Н.Ц /РД:ФБ/, Ж.С /РД:ГЮ/ нарын өмчлөлийн Б******* дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13Б байр, 7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, 90 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
2.Дн бар ХХК /РД:/-ийн өмчлөлийн Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг нэгдсэн эмнэлгийн баруун талд хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, 288 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө
3.Дн бар ХХК /РД:/-ийн өмчлөлийн Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар баг, Анхдагчдын өргөн чөлөө 1 дүгээр гудамж, 126а тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, 179 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай контор, 42 м.кв талбайтай авто граж зориулалттай үл хөдлөх хөрөнгө
4.Ж.С /РД:ГЮ/-ийн өмчлөлийн Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, Б хэсэг, 4 дүгээр гудамж, 14 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, 65,52 м.кв, 26,46 м.кв, 33,64 м.кв, 24,36 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө
5.Ж.С РД:ГЮ/-ийн өмчлөлийн Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, Б хэсэг, 4 дүгээр гудамж, 14 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн , гэрчилгээний тоот дугаартай 2788 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар
6.Дн бар ХХК /РД:/-ийн эзэмшлийн Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар баг, Анхдагчдын өргөн чөлөө 1 дүгээр гудамж, 126а тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, гэрчилгээний тоот дугаартай 999 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар
7. Дн бар ХХК /РД:/-ийн эзэмшлийн Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, Б******* спирт ХХК-ийн зүүн талд байрлах, нэгж талбарын 1 дугаар бүхий, гэрчилгээний 207852 тоот дугаартай 11223 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалуулан зээлийг авсан.
Б******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Дн ургийн овогт Жны С нараас 124,082,571.02 төгрөгийн төлбөрийг гаргуулах. Үүнийг задлан харуулбал зээлийн алдангийн төлбөрт 124,032,571.02 төгрөг, нотариатын зардал 50,000 төгрөг. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны ажлын хэсэг байгуулах тухай А273 дугаар тушаалыг тус тус үндэслэн Ж*******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Ж*******,*******арт шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж зохицуулсаны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Ж*******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Ж*******, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгох шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч Б******* ХХК-ийг төлөөлж захирал Дн ургийн овогт Чунагсүрэнгийн Жн хамтран үүрэг гүйцэтгэгч Дн ургийн овогт Жны С нар нь Ж*******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 88/2018/З109 тоот зээлийн гэрээ болон тоот барьцааны гэрээ байгуулан 674,000,000 төгрөгийг Анхдагч сүү төсөл хэрэгжүүлэхээр 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Ц, С нарын өмчлөлийн Б******* дүүргийн 16 дугаар хороо, 13 дугаар хороолол 13-ын Б байр 7 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн гэрчилгээний 000541080 дугаартай 90м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дн бар ХХК-ийн өмчлөлийн Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, нэгдсэн эмнэлгийн баруун талд хаягт байрлах 288м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дн бар ХХК-ийн өмчлөлийн Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар баг анхдагчдын өргөн чөлөө 1 дүгээр гудамж 126А тоот хаягт байрлах улсын бүртгэлийн тоот гэрчилгээний дугаартай 42м2 талбайтай авто гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ж.Сын өмчлөлийн Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, б хэсэг 4 дүгээр гудамж 14 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 64,52м2 26,46м2, 36,64м2, 24,36м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сын өмчлөлийн Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, б хэсэг 4 дүгээр гудамж 14 тоот хаягт байрлалтай нэгж талбарын дугаар бүхий улсын бүртгэлийн дугаартай 2788м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Дн бар ХХК-ийн эзэмшлийн Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар баг, анхдагчдын өргөн чөлөө 1 дүгээр гудамж 126 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий гэрчилгээний 5 дугаартай 999м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Дн бар ХХК-ийн эзэмшлийн Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг Б******* Спирт ХХК-ийн зүүн талд байрлах нэгж талбарын дугаар бүхий гэрчилгээтэй 207852 дугаартай 223м2 талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалан зээлийг авсан. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл болон хүүгийн төлбөрөө бүрэн төлсөн боловч эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн алдангийн төлбөрийг төлөхгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Б******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Дн ургийн овогт Жны С нараас алданги болох 124,082,571 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шаардлага гаргаж байна. Үүнийг задлах юм бол зээлийн алдангийн төлбөр 124,032,571 төгрөг нотариатын зардал 50,000 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
2. Хариуцагч Дн бар ХХК, Б******* ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Ж.С, Н.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жн шүүхэд болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж*******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай байгуулсан гэрээний зорилго, зорилтыг одоо товчхон хэлье. Монгол Улсын Засгийн газраас гэрээн дээр байгаа зорилго, зорилт нь Ж*******, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх зорилгоор ж*******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх нөөц боломж дээр тулгуурлан үйлдвэр үйлчилгээг санхүүжүүлэх санхүүгийн таатай орчин, төрийн байгууллагуудын оролцоогоор бүрдүүлэх, улмаар орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, хүн ам, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах зорилготой зээл гэж энэ гэрээний эхний зорилгыг тодорхойлсон байгаа юм. Би зорилгын хувьд энэ 978,000,000 төгрөгийн төсөл бичээд 30 хувийг нь өөрөө санхүүжүүлээд 675,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлж авсан. Зорилгынхоо хүрээнд би тухайн цаг үеийн нөхцөл байдал, хөл хорио, саад бэрхшээл байсан ч гэсэн зорилгоо биелүүлээд үйлдвэрээ бариад үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд явж байна. 1 дүгээр зорилго биелэгдсэн. 2 дугаарт 18 хүнийг үндсэн ажлын байраар, 6 хүнийг түр ажлын байраар, нийт 24 хүнийг ажлын байраар хангасан. Нийгмийн даатгалаас хэлтсээс тодорхойлолт авч шүүхэд нотлох баримтаар өгсөн. Зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгээ бүрэн төлж 2023 ондоо багтааж дуусгасан. Сүүний үйлдвэрлэл нь улирлын чанартай байдаг. 6-10 дугаар сард малчдаас сүү худалдан авдаг. Дандаа зардал гарч байдаг. Орлого ордоггүйг тухайн үед мэдээгүй. Жилийн эцсээр бүтээгдэхүүний борлуулалтаа хийж байгаад төлбөрийг төлөх боломжтой болохоороо хийдэг байсан. Тэгтэл зээлийн төлөлтийн хуваарь дээр алданги үүссэн. Алдангиа дараа жилээс нь ойлгож эхэлсэн. Ж*******,*******ар бидэнтэй нягт хамтарч ажиллаж байсан. Ажлын хэсэг нь жилд 2 удаа ирдэг байсан. Тухайн үеийн Хууль зүйн хэлтсийн дарга Надмидцэрэн, Сугар нар ажлын хэсгүүдтэй ирээд бидэнтэй уулзаад алдаа гаргасан байна. Бид ч анзаараагүй байна. Алдангийн хувьд та санаа зоволтгүй гэж ажилчдын хурал дээр ойлголт өгсөн. Би ийм итгэл үнэмшилтэй алдангийг болох юм байна гээд бодоод явж байсан. хэд хэдэн удаа уулзсан. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ж*******,*******ар дээр ир гэсэн албан бичиг ирсэн. Би тэр өдөр нь очиж уулзсан. Нөхцөл байдлаа танилцуулаад алдангийн асуудлыг хэлсэн. Тэгэхэд Сугар дарга танайхыг ойлгож байгаа. 2020, 2021, 2022 оны алдангийг хэдүүлээ ярилцаад тооцохгүйгээр 2023 оны алдангийг та ойрын хугацаанд төлөөрэй гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 2023 оны алданги 34,800,000 төгрөгийг төлөөд алдангийн асуудал цэгцрэх болов уу гэж бодсон. Гэтэл шийдэх боломжгүй байна шүүхээр шийдвэр гаргаж байж эцэслэнэ гэсэн байдлаар хандсан. Тэгээд эвлэрэн хэлэлцэх боломж байгаа гэхээр нь 2 удаа очиж уулзсан. Э төлөөлөгч хууль зүйн хэлтсийн дарга Сугар бид гурав 2 удаа уулзсан. Хамгийн сүүлийн уулзалт нь өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр би компанийн тамгаа аваад очсон. Гэрээний нөхцөл бгүй байна. Та тамгаа орхичихоод явчих гэж хэлсэн. Өчигдөр ярьсан чинь шүүхээрээ шийдүүлье гэсэн. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ хийж авсан. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 674,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 61,000,259 төгрөг нийтдээ 734,000,000 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т зааснаар анзаас чөлөөлж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Ж*******,*******раас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр Э.Эд олгосон итгэмжлэл /хэргийн 3-р хуудас/,
-Ж*******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Б******* ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хэргийн 4-12-р хуудас/,
-Ж*******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Б******* ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээний хуулбар /хэргийн 13-20-р хуудас/,
-Б******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 21-22-р хуудас/,
-Б******* ХХК-ийн дүрэм /хэргийн 23-26-р хуудас/,
-Ж.Сын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 27-р хуудас/,
-Ч.Жны иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 28-р хуудас/,
-Н.Ц, Ж.С нарын өмчлөлийн дугаартай, Нийслэлийн Б******* дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, байр, 7 тоот хаягт байрлах, 90 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хэргийн 29-р хуудас/,
-Дн бар ХХК-ийн өмчлөлийн дугаартай, Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг нэгдсэн эмнэлгийн баруун талп байрлах, үйлчилгээний зориулалттай 288 м.кв талбайтай үйлчилгээний барилга, 27 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хэргийн 30-р хуудас/,
-Дн бар ХХК-ийн өмчлөлийн, дугаартай, Б******* аймгийн Б******* сум, 5 дугаар баг, Анхдагчдын өргөн чөлөө 1 дүгээр гудамж, 126а тоот хаягт байрлах, 179 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай контор, 42 м.кв талбайтай авто гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хэргийн 31-р хуудас/,
-Ж.Сын өмчлөлийн дугаартай, Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, Б хэсэг, 4 дүгээр гудамж, 14 тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай, 65,52 м.кв, 24,46 м.кв, 33,64 м.кв, 24,36 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хэргийн 32-р хуудас/,
-Ж.Сын өмчлөлийн дугаартай, Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, Б хэсэг 4 дүгээр гудамж, 14 тоотод байрлах, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2788 м.кв хэмжээтэй газрын гэрчилгээний хуулбар /хэргийн 33-р хуудас/,
-Дн бар ХХК-ийн эзэмшлийн Б******* аймгийн Б******* сум, 5 дугаар баг, Анхдагчдын өргөн чөлөө 1 гудамж, 126а тоотод байрлах, нэгж талбарын дугаартай, албан конторын зориулалттай газрын гэрчилгээний хуулбар /хэргийн 34-р хуудас/,
-Дн бар ХХК-ийн эзэмшлийн 1 нэгж талбарын дугаартай, Б******* аймгийн Б******* сум, 6 дугаар баг, Б******* спирт ХХК-ийн зүүн талд байрлах, үйлчилгээний зориулалттай газрын гэрчилгээний хуулбар /хэргийн 35-р хуудас/,
-Ж.С, Н.Ц нараас 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ч.Жнд олгосон итгэмжлэл /хэргийн 36-р хуудас/,
-Дн бар ХХК-ийн захирал Ч.Жнаас 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б******* ХХК-ийн захирал Ч.Жнд олгосон итгэмжлэл /хэргийн-38, 41-42-р хуудас/,
-Ж.Саас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ч.Жнд олгосон итгэмжлэл /хэргийн 39-40-р хуудас/,
-Дн бар ХХК-ийн дүрэм /хэргийн 43-45-р хуудас/,
-Дн бар ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 46-р хуудас/,
-Б******* сумын ЗДТГ болон Дн бар ХХК нарын хооронд 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хэргийн 47-р хуудас/,
-Б******* аймгийн Б******* сумын Газрын алба болон Дн бар ХХК нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хэргийн 48-49-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2018 оны албан бичгийн хуулбар /хэргийн 50-р хуудас/,
-Ж*******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/483 дугаартай албан бичгийн хуулбар /хэргийн 51-р хуудас/,
-Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хэргийн 52-р хуудас/,
-Ж*******,*******рын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 53-р хуудас/,
-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаартай Агентлаг байгуулах тухай тогтоолын хуулбар /хэргийн 54-55-р хуудас/,
-2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 88/2018/3-109-1 дугаартай зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт /хэргийн 109-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 88/2018/3-109-1 тоот гэрээний хавсралт /хэргийн 110-р хуудас/,
--Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А-373 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 111-р хуудас/,
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А-84 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 112-р хуудас/,
-Б******* ХХК-ийн алдангийн дэлгэрэнгүй жагсаалт /хэргийн 122-131-р хуудас/,
Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Ж.С, Н.Ц нараас 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ч.Жнд олгосон итгэмжлэл /хэргийн 59-р хуудас/,
-Хариуцагчийн хариу тайлбар /хэргийн 65-68-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дугаартай албан бичиг /хэргийн 69-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай албан бичиг /хэргийн 70-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай албан бичиг /хэргийн 71-р хуудас/,
-Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3463 дугаартай зөвшөөрөл /хэргийн 72-р хуудас/,
-Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 4/1503 дугаартай хариу мэдэгдэх хуудас /хэргийн 73-р хуудас/,
-Ж*******,*******рын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн албан бичиг /хэргийн 74-р хуудас/,
-Ж.Сын Голомт банкны дансны хуулга /хэргийн 75-76-р хуудас/,
-Б******* ХХК-аас ЖДҮ-ийг дэмжих санд төлсөн зээлийн төлөлт /хэргийн 77-р хуудас/,
-Б******* аймгийн Хатан мээж ХХК-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаархи баримт /хэргийн 78-р хуудас/,
-Б******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн 79-80-р хуудас/,
- Хатан мээж хайрхан ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн 81-82-р хуудас/,
-Дн бар ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн 83-84-р хуудас/,
-Монголын Татварын албаны Б******* ХХК-ийн аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт /хэргийн 94-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2019 оны жилийн санхүүгийн тайлан /хэргийн 95-р хуудас/,
-Си эс ай аудит ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай хараат бус аудиторын тайлан /хэргийн 96-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн байдлын тайлан /хэргийн 97-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орлогын дэлгэрэнгүй тайлан /хэргийн 98-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн мөнгөн гүйлгээний тайлан /хэргийн 99-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2020 оны жилийн санхүүгийн тайлан /хэргийн 100-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн байдлын тайлан /хэргийн 101-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орлогын дэлгэрэнгүй тайлан /хэргийн 102-р хуудас/,
-Б******* ХХК-ийн өмчийн өөрчлөлтийн тайлан /хэргийн 103-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2023 оны жилийн санхүүгийн тайлан /хэргийн 104-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан /хэргийн 105-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн байдлын тайлан /хэргийн 106-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн мөнгөн гүйлгээний тайлан /хэргийн 107-р хуудас/,
-Ж*******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Б******* ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хэргийн 132-136-р хуудас/,
-алданги тооцсон дүн /хэргийн 137-р хуудас/,
-Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хэргийн 138-р хуудас/,
-Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт /хэргийн 139-р хуудас/,
-Монголын Татварын албаны Б******* ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2019, 2020, 2021, 2022, 2023 оны 4 дүгээр улирал, тайлан /хэргийн 140-158-р хуудас/,
-Б******* аймгийн Б******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/70 дугаартай Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах тухай захирамжийн хуулбар /хэргийн 159-р хуудас/,
-Б******* аймгийн Б******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/187 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хуулбар /хэргийн 160-161-р хуудас/,
-Б******* аймгийн Б******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай Ариутгал халдваргүйтгэл хийх тухай захирамжийн хуулбар /хэргийн 162-р хуудас/,
-Б******* аймгийн Б******* сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/40 дугаартай Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгах тухай захирамжийн хуулбар /хэргийн 163-р хуудас/,
-Б******* аймгийн Б******* сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/182 дугаартай Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хуулбар /хэргийн 164-165-р хуудас/,
-Б******* ХХК-ийн 2021,2022, 2024 оны жилийн санхүүгийн тайлан /хэргийн 166-213-р хуудас/,
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хатан мээж хайрхан ХХК-ийн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хэргийн 214-р хуудас/,
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б******* ХХК-ийн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хэргийн 215-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж*******,*******ар нь хариуцагч Б******* ХХК, Дн бар ХХК, Ж.С, Н.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 124,082,571.02 /нэг зуун хорин дөрвөн сая наян хоёр мянга таван зуун далан нэгэн төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулж, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч Ж*******,*******ар нь Б******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.С нартай 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 88/2018/3-109 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 674,000,000 /зургаан зуун далан дөрвөн сая/ төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, Анхдагч сүү төсөл хэрэгжүүлэх зориулалтаар, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх дээд хугацаа 12 сар хүртэл байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл болон хүүгийн төлбөрөө бүрэн төлсөн боловч эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн алдангийн төлбөрийг төлөхгүй байгаа тул Б******* ХХК, Ж.С нараас 124,082,571.02 төгрөгийн төлбөрийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хариуцагч Дн бар ХХК, Б******* ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Ж.С, Н.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жн нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээлийн 674,0 сая төгрөг, зээлийн хүү 61,2 сая төгрөг, нийт 735,25 сая төгрөгийг төлж барагдуулахаар хуваарь хийгдсэн. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 713, 423,318. 32 төгрөг төлж, 21,835,896 төгрөгийн дутуу төлөлттэй байсныг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 64,8 сая төгрөг төлж үндсэн төлөлтийг бүрэн дуусган алдангид 43,0 сая төгрөг төлж барьцааны хөрөнгийг чөлөөлж өгөхийг хүссэн боловч Ж*******, дунд үйлдвэрийг дэмжих сан нь 2019-2023 оныг дуустал хугацаанд 167,0 сая төгрөгийн алданги тооцож төлүүлнэ гэж үзэж барьцааны хөрөнгийг чөлөөлж өгөөгүй. Гэтэл энэ хугацаанд улс орны хэмжээнд нийтийг хамарсан цар тахлын хөл хорио тогтоож, үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, эдийн засаг санхүүгийн доголдол үүссэнээс зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийх боломжгүй болж одоо хүртэл санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй, үүссэн алдагдлаа нөхөж чадахгүй байгаа байдлыг харгалзан үзэж үлдэгдэл 124,3 сая төгрөгийн алдангийг чөлөөлж үйлдвэрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэвийн үйл ажиллагааг хангах зайлшгүй шаардлага байгаа хүсэлтээ гаргаж байсан. Ж*******,*******раас Б******* ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.С, барьцаа хөрөнгийн өмчлөгч Н.Ц нараас 124,032,571.02 төгрөгийн алданги тооцож нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрч барагдуулах санхүүгийн боломжгүй байгааг хүлээн авч, боломжит хөнгөлөлтийг үзүүлэх, алдангийн төлбөрөөс бүрэн чөлөөлүүлэх саналтай байна гэж маргажээ.
4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн алдангийн төлбөрийг төлөөгүй тул Б******* ХХК, Дн бар ХХК, Ж.С, Н.Ц нараас 124,082,571.02 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Ж*******,*******ар нь Б******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.С нартай 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 88/2018/3-109 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Засгийн газраас Ж*******, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд баталсан төсөл, хөтөбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Ж*******, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц, боломж дээр тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээг санхүүжүүлэх механизмыг бий болгох, санхүүгийн таатай орчныг төрийн байгууллагуудын оролцоотойгоор бүрдүүлэх, улмаар орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад зориулж зарцуулах зорилгоор 674,000,000 /зургаан зуун далан дөрвөн сая/ төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, Анхдагч сүү төсөл хэрэгжүүлэх зориулалтаар, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх дээд хугацаа 12 сар хүртэл байхаар, зээлийн барьцаанд Н.Ц Ж.С нарын өмчлөлийн Б******* дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13Б байр, 7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, 90 м.кв талбайтай орон сууц, Дн бар ХХК өмчлөлийн Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг нэгдсэн эмнэлгийн баруун талд хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, 288 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар баг, Анхдагчдын өргөн чөлөө 1 дүгээр гудамж, 126а тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, 179 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай контор, 42 м.кв талбайтай авто граж зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ж.Сын өмчлөлийн Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, Б хэсэг, 4 дүгээр гудамж, 14 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, 65,52 м.кв, 26,46 м.кв, 33,64 м.кв, 24,36 м.кв талбайтай хувийн сууц, Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, Б хэсэг, 4 дүгээр гудамж, 14 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн , гэрчилгээний тоот дугаартай 2788 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар, Дн бар ХХК /РД:/-ийн эзэмшлийн Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар баг, Анхдагчдын өргөн чөлөө 1 дүгээр гудамж, 126а тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, гэрчилгээний тоот дугаартай 999 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар, Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар баг, Б******* спирт ХХК-ийн зүүн талд байрлах, нэгж талбарын 1 дугаар бүхий, гэрчилгээний 207852 тоот дугаартай 11223 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн газар зэргийг тус тус барьцаалсан байх ба зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлд заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүсчээ.
Зээлдэгч Б******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.С нар нь Ж*******, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас авсан зээлийн эргэн төлөлтөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 674,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 52,229,460.61 төгрөг, нийт 761,081,461.04 төгрөгийг төлсөн.
Харин алдангид 124,032,571.0 төгрөгийг төлөөгүй болох нь зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх-52-р хуудас/
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Ж*******,*******ар нь Б******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.С нартай 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 88/2018/3-109 дугаартай зээлийн гэрээний 1.5-д зээлдэгч энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцохоор тохирчээ.
Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт Сугар дарга танайхыг ойлгож байгаа. 2020, 2021, 2022 оны алдангийг хэдүүлээ ярилцаад тооцохгүйгээр 2023 оны алдангийг та ойрын хугацаанд төлөөрэй гэж хэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан ба дэлхий дахинд шинэ төрлийн коронавирус /КОВИД-19/-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгааг тус тус харгалзан үзэж алданги 124,032,571.02 төгрөгийн хэмжээг шүүхээс 50 хувиар бууруулж, 62,016,285.51 төгрөгөөр тооцож хариуцагч Б******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.С нараас гаргуулж, Ж*******,*******арт олгож, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангаж, үлдэх хэсэг болох 62,016,285.51 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин Ж*******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн гэрээ нь Ж*******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Б******* ХХК, Ж.С нарын хооронд байгуулагдсан. Хариуцагч Н.Ц, Дн бар ХХК нар нь уг зээлийн гэрээний талууд биш, зээлийн гэрээ байгуулагдаагүй тул Н.Ц, Дн бар ХХК нар уг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх этгээд биш байна. Тиймээс Н.Ц, Дн бар ХХК нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс нотариатын зардал 50,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж нэхэмжилсэн. Гэвч энэ шаардлага нь бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.С нараас 62,016,285.51 төгрөг гаргуулж, Ж*******,*******арт олгож, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангаж, үлдэх хэсэг болох 62,066,285.51 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б******* ХХК, Ж.С нараас зээлийн гэрээний алдангид 62,016,285.51 /жаран хоёр сая арван зургаан мянга хоёр зуун наян таван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж, Ж**************арт олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Дн бар ХХК, Н.Ц нарт холбогдох хэсэг болон 62,066,285.51 /жаран хоёр сая жаран зургаан мянга хоёр зуун наян таван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Б******* ХХК, Ж.С нараас улсын тэмдэгтийн хураамж 468,031 /дөрвөн зуун жаран найман мянга гучин нэг/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ