Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/03002

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Л, Т.А нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,800,000 төгрөгийг хариуцагч Д.Б, М.Б нар нь 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,800,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, М.Б нараас улсын тэмдэгтийн хураамжинд 133,605 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 133,605 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Л, Т.А нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ