Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 95

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Н.*******ийн өмгөөлөгч С.Соёлмандах,

шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Н.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                    

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн *******, овогт н ******* нарт холбогдох 2017 0108 0185 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчидийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******анд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот *******, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамтаар*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ******* газарт түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, овогт гийн *******,

2. Монгол Улсын иргэн, -ний өдөр анд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тоотод мал малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамтаар тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт н *******.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Н.*******, Б.******* нар нь бүлэглэн “Мустанг-5 маркийн мотоцикл ашиглан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж тамхи, гоймон, талх, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, бусдад 1,639,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ийн өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр би гэрээсээ гараад Мийгаагийнд очсон. Мийгаагийнд сууж байгаад орой хонийг нь хашчихаад, тамхи авах гээд миний мотоциколтой Мийгаа бид хоёр Городок орж ирсэн. Шөнө 24 цаг болж байсан болохоор Городокийн дэлгүүрүүд хаасан байсан. Тэгээд бид хоёр Налайх орж ирсэн. Налайхын дэлгүүрүүд бас хаалттай байсан. Гудамжны үзүүрт очоод Мийгааг “мотоцикл харж бай, би дэлгүүр ороод ирье” гэж хэлээд явсан. Гудамжны цаана “” гэдэг дэлгүүрт очоод цонхны төмрийг нь татсан чинь онгойсон. Тэгээд би дэлгүүрийн цонхоор нь орсон. Дэлгүүрээс тамхи, ундаа, бэлэн хоол зэргийг уутанд хийж аваад явсан. Дэлгүүрээс гарахдаа хойно нь хаалга байхаар нь гарсан. Ууттай зүйлээ мотоциклыхоо ард нь даруулаад Мийгаагийн гэр лүү явсан. Очоод авсан зүйлээсээ идсэн. Мийгаа зүгээр надтай хамт явж байсан юм. Би Мийгаад юу авсан, хаанаас авсан тухайгаа хэлээгүй.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ээж, аав хоёрт ажил гараад хот явсан байсан. Би гэртээ ганцаараа байж байсан чинь ******* ирээд “Городок явж дэлгүүрээс тамхи аваад ирье” гэсэн. ******* өөрийнхөө утсыг дэлгүүрт тавиад тамхи авах гэж байсан чинь дэлгүүр нь хаалттай байсан. Тэгээд Налайх орж ирээд би мотоциклыхоо дэргэд үлдээд ******* дэлгүүр орно гээд явсан. ******* эргэж ирэхдээ ууттай зүйл авч ирсэн. Намайг “юу юм бэ” гэж асуухад хариулахгүй байсан. Манайд очоод гоймонгоо идэж, ундаагаа уучихаад, илүү гарсныг нь ******* гэр лүүгээ аваад явсан.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч С.ийн өгсөн “...2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “” хүнсний дэлгүүрийн махны лангуун дээрээ зогсож худалдаа хийж байгаад 20 цаг өнгөрөөд буусан юм. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг өнгөрч байхад ногооны эгч Саран над руу залгаад “дэлгүүрт хулгай орсон байна гэж гэж хэлсний дагуу 07:40 минутын үед очиж үзэхэд дэлгүүр доторх эд зүйл эмх замбараагүй, онгичсон байдалтай харагдсан. Би алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд зурагны ард тавьсан байсан 57,800 төгрөг ЛЖ маркийн хар өнгөтэй, мэдрэгчтэй гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Гар утсыг оны өмнө 280,000 төгрөгөөр авч байсан тул авсан үнээр нь үнэлж байна.

...хулгай хийсэн хүүхдүүдийн эцэг, эхтэй нь уулзаж хохирлын мөнгө болох 337,800 төгрөгийг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болно.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25-28 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Т.гийн өгсөн “...Миний бие Налайх дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн 6 нэрийн хүнсний дэлгүүрийг түрээслэн ажилладаг юм. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байтал 07 цагийн үед хажуу талын ногооны эгч над руу яриад “дэлгүүрт хулгай орсон байна” гэж мэдэгдэхээр нь дэлгүүр дээрээ иртэл дэлгүүрийн бараа эмх замбараагүй болгосон байдалтай байсан. Дэлгүүрийн урд талын цонхны хаалт төмрийг нь аваад цонхны дэргэд тавьсан. Жижиг цонхыг нь онгойлгож орсон бололтой, жижиг цонх онгорхой байсан. Мөн арын хаалга онгорхой байсан. Би алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд лангуун доор байсан самсунг нэртэй заргийн аппарат 1 ширхэг, уг аппаратыг өнгөрсөн жил 400,000 төгрөгөөр авсан, 1 блок парламент тамхи. Тамхинууд 1 блокдоо 10 ширхэг байдаг. 1 ширхэг парламент тамхийг 3800 төгрөгөөр авч 4500 төгрөгөөр зардаг юм. 1 блок эссэ тамхи. 1 ширхэг эссэ тамхи 2900 төгрөгөөр ирдэг. 3300 төгрөгөөр зардаг. Ченж эссэ тамхи 2 блок. 1 ширхэг ченж  эссэ тамхийг 3000 төгрөгөөр авч 3500 төгрөгөөр зардаг. Улааншонхор тамхи 1 блок. Улааншонхор тамхийг 1600 төгрөгөөр авч 200 төгрөгөөр зардаг. Даблисс тамхи 1 блок. Уг тамхийг 19000 төгрөгөөр авч 2300 төгрөгөөр зардаг. Түмний кола ундаа 5 ширхэг. 2260 төгрөгөөр авч 2700 төгрөгөөр зардаг. Бидний кола ундаа 5 ширхэг 1870 төгрөгөөр авч 2200 төгрөгөөр зардаг. Том бэлэн гоймон 12 ширхэг. 1650 төгрөгөөр авч 2000 төгрөгөөр зардаг. Молко 5 ширхэг, 1750 төгрөгөөр авч 200 төгрөгөөр зардаг. Како 3 ширхэг, 2000 төгрөгөөр авч 2300 төгрөгөөр зардаг. Шоколадны крем том, жижиг тус бүр нэг, нэг ширхэг. Томыг нь 6000 төгрөгөөр авч 6500 төгрөгөөр жижгийг нь 3500 төгрөгөөр авч 4000 төгрөгөөр зардаг. Чокопей 6 ширхэг, 4000 төгрөгөөр авч 4500 төгрөгөөр зардаг. Хрустик печень 15 ширхэг. 850 төгрөгөөр авч 1000 төгрөгөөр зардаг. День печень 15 ширхэг. 1000 төгрөгөөр авч 1200 төгрөгөөр зардаг. Алибаба чихэр15 ширхэг, 600 төгрөгөөр авч 800 төгрөгөөр зардаг. Сакура будаа 3 уут. Нэг уутандаа 2 кг байдаг. 5900 төгрөгөөр авч 6500 төгрөгөөр зардаг. Кетчуп 3 ширхэг, 1550 төгрөгөөр авч 1800 төгрөгөөр зардаг. Шүдэнз 10 боодол. Нэг боодлыг нь 700 төгрөгөөр авч 1000 төгрөгөөр зардаг. Гутлын кэнгрү тос 2 ширхэг, 1500 төгрөгөөр авч 1800 төгрөгөөр зардаг. Талх 6 ширхэг, нэг ширхэг талхыг 1350 төгрөгөөр авч 1500 төгрөгөөр зардаг. Муухуур боорцог 3 уут. Нэг уутыг нь 2300 төгрөгөөр авч 2500 төгрөгөөр зардаг. Набор 1 ширхэг 8200 төгрөгөөр авч 9000 төгрөгөөр зардаг. Немка печень 5 ширхэг. Нэгийг нь 1000 төгрөгөөр авч 1200 төгрөгөөр зардаг. Асаагуур 47 ширхэг, нэг ширхэгийг нь 270 төгрөгөөр авч 500 төгрөгөөр зардаг. Нарийн хиам 5 кг, 1 кг-ийг 6500 төгрөгөөр авч 7000 төгрөгөөр зардаг. Салиам хиам 4 кг, 1 кг-ийг 9000 төгрөгөөр авч 10,000 төгрөгөөр зардаг. Нойтон сальфетка 2 ширхэг. Нэгийг 1000 төгрөгөөр авч 1200 төгрөгөөр зардаг. Варейн 2 ширхэг. 3200 төгрөгөөр авч 3500 төгрөгөөр зардаг. Вайфель печень 1 ширхэг. 1500 төгрөгөөр авч 1700 төгрөгөөр зардаг. Хуруу зай 12 ширхэг, 350 төгрөгөөр 500 төгрөгөөр зардаг. Хумсны хутга 3 ширхэг. Нэг ширхэгийг 450 төгрөгөөр авч 600 төгрөгөөр зардаг зэрэг бараанууд алдагдсан байна. би бараануудаа худалдан авдаг үнээр нь үнэлж байна. ...хулгай хийсэн хүүхдүүдийн эцэг эхтэй уулзаж хохирлын мөнгө болох 443600 төгрөг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болно.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 30-34 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.ийн өгсөн “...Миний бие Налайх дүүргийн 1 дүгээр хороо “” худалдааны төвийн дэргэдэх “” хүнсний дэлгүүрийг түрээслүүлдэг юм. Энэ объект миний охины нэр дээр байдаг. Гэхдээ миний мэдэлд байдаг юм. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг өнгөрч байхад дэлгүүрийг түрээслэж ажиллуулдаг Энхээ над руу залгаад дэлгүүрт хулгай орсон байна гэсний дагуу ирж үзэхэд дэлгүүрийн цонхны сараалжин төмөрийг авчихсан, жижиг цонх нь онгорхой харагдсан. Дэлгүүр дотор ортол доторх эд зүйлийг эмх замбараагүй болгосон, газраар төмснүүд асгарсан байсан. Дэлгүүр дотор тавьсан байсан 3 ширхэг хяналтын камер , нэг ширхэг процессор, дэлгэц зэргийг нт сонгон авч явсан харагдсан. Дээрх тоног төхөөрөмж нь минийх бөгөөд би өөрийнхөө мөнгөөр 2 жилийн өмнө 4 ширхэг камер, төхөөрөмжийнх нь хамтаар 1,800,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Одоо зах зээлдийн үнээр үнэлэх юм бол авсан үнээр нь үнэлж байна. Ямар нэртэй хяналтын камер байсныг нь хэлж мэдэхгүй байна. Байгаа нэг камераа 300,000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд надад 1,500,000 төгрөгийн хохирол учирсан тул энэ мөнгөө нэхэмжилж байна. ...хүүхдүүдийн эцэг эхтэй нь уулзаж хохирлын мөнгө болох 1,000,000 төгрөг авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй болно.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 36-38 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Х.ын өгсөн “...Н.******* нь *******-нд *******анд төрсөн. Түүнийг 7 настай, ээж дүүтэйгээ амьдардаг байхад нь 2005 оны намар би ээжтэй нь гэр бүл болсон. Түүнээс хойш ******* дүүгийнхээ хамтаар миний болон ээжийнхээ асаргаанд хүмүүжсэн. ******* нь хурдан морь унаж байгаад гарандаа болон хөлөндөө гэмтэл аваад 3 дугаар ангиасаа хойш сургуульд сураагүй мал дээр гарсан. Ингээд эцэг эхийнхээ дэргэд мал маллаж байсан ба их дажгүй хүний үгэнд ордог, ажилсан хүүхэд байсан боловч 2016 оноос хойш Хүрэлчулуун гэх хүний хүүхэдтэй нийлээд хүний үгэнд орохоо байгаад ааш зан нь өөр болоод гадуур дотуур тэнээд байдаг болсон. Миний хувьд өөрийнхөө үр шиг л хэлж ярьж хүний дайтай болгосон боловч нодлингоос эхлээ миний үгэнд хүртэл орохоо байсан. Ээж нь уйлж хүртэл хэлэхэд үгэнд нь орохоо больсон. Одооноос 2 хоногийн өмнө гэрээсээ гараад явсан бөгөөд ирэхгүй болохоор нь эхнэр бид хоёр өчигдөр бүтэн өдөр хайсан боловч орой 23 цагийн үед Хүрэлчулууны хүү Дөлгөөнтэй хамт цагдаад баригдсан байна гэхээр нь Налайх дүүргийн цагдаа дээр ирж учрийг нь тодруулахад хулгайн гэмт хэрэгт холбогдсон гэсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 39 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Л.гийн өгсөн “...Миний хүү Б.******* нь -ний өдөр анд миний гурав дахь хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөгөөд 2003 онд Идэр сумын 10 жилийн сургуулийн 1 дүгээр ангид элсэн суралцаад 6 дугаар ангиасаа гараад мал дээр гарч өдий болтол аав, ээжийнхээ хамтаар мал маллан амьдарч байна. Зан байдлын хувьд хүний үгнээс зөрөөд байхгүй, гэрээсээ тэр бүр гараад байдаггүй. Малдаа явах, гэр орны ойр зуурын ажил хийгээд л байж байдаг хүүхэд байгаа юм. Миний хүү урьд нь хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд одооноос 2 хоногийн өмнө бусадтай нийлж хулгайн хэрэгт холбогдсон байна гэхээр нь эцэг, эхийн хувьд маш их гайхсан. Тэр өдөр нөхөр бид хоёрын гэртээ байхгүй хойгуур ******* гэх хүүхэдтэй хамт мотоциклтой манайд ирээд *******г аваад явснаас болоод ийм байдалд хүргээд байна. түүнээс миний хүү хулгай хийж худлаа ярихаар хүүхэд биш байгаа юм. Ерөдөөсөө чинь сэтгэлээсээ малаа маллаад л явж байдаг хүүхэд юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 40 дүгээр тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

/хх-ийн 05-12 дугаар тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 607 дугаар дүгнэлт,

/хх-ийн 57-59 дүгээр тал/

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний 2017 оны 7 дугаарсарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

/хх-ийн 64-84, 86-92, 95-102 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №08/047 дугаар:

  1. “Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.” гэсэн дүгнэлт,

/хх-ийн 162-163 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэж шүүх нотлох баримтад үнэлэв.

Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн *******, овогт н ******* нарт холбогдох 2017 0108 0185 дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

  1. Шүүгдэгч Н.******* нь 2017 оны 5 дугаар сарын16-ны өдөр Б.*******г гэрээс нь авч тамхи авах зорилгоор Мустанг 5 маркийн мотоциклийг ашиглаж Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч тамхи, гоймон, талх, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хулгайлан бусдад 1,639,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэрч Х.Дөлгөөнтамирын “...*******, ******* хоёр дэлгүүр орно, тамхи авна гэж ярьж байсан. ...Намайг унтаж байхад үүр цайхын өмнө гэр рүүгээ шуудайтай юм оруулж байгаа харагдсан. Би “юу юм бэ” гэж асуугаагүй ээ...” гэх, шүүгдэгч Б.*******гийн “Тэгээд Налайх орж ирээд би мотоциклыхоо дэргэд үлдээд ******* дэлгүүр орно гээд явсан. ******* эргэж ирэхдээ ууттай зүйл авч ирсэн. Намайг “юу юм бэ” гэж асуухад хариулахгүй байсан.” гэх мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэг зэргээр тогтоогдож байна.

Харин Б.*******тэй санаатай нэгдэж үйлдсэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй. 

Учир нь хэргийн газрын үзлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******гийн өгсөн: “...******* эргэж ирэхдээ ууттай зүйл авч ирсэн. Намайг “юу юм бэ” гэж асуухад хариулахгүй байсан. Манайд очоод гоймонгоо идэж, ундаагаа уучихаад, илүү гарсныг нь ******* гэр лүүгээ аваад явсан...” гэх, шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “...Тэгээд Налайх орж ирээд би мотоциклыхоо дэргэд үлдээд ******* дэлгүүр орно гээд явсан. ******* эргэж ирэхдээ ууттай зүйл авч ирсэн. Намайг “юу юм бэ” гэж асуухад хариулахгүй байсан...” гэх мэдүүлэг зэргээс бодитой үйлдэл хийгээгүй буюу санаатай нэгдсэн гэх субъектив шинжийг бүрэн хангахгүй байна.

Иймд Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид хулгайлах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын хорих ялын дээд хэмжээг хүндрүүлж заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Н.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 5, 6, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт н *******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч овогт гийн *******ийг Монгол Улсын 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

3. овогт гийн *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Н.*******т 2 жил хорих ял шийтгэсүгэй.

5. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.*******т оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хяналтын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хураан авах тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй “Мустанг” маркийн  мотоциклийг Н.*******т буцаан олгосугай.

8. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.*******т оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд шийтгэх тогтоолыг гаран авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ