Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/03034

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 14 964 141 төгрөгийн 1 101 015 төгрөгийг татгалзаж, үлдэх 13 863 126 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 13 863 126 төгрөгийг 2024 оны 7 дугаар сард 500 000 төгрөг, 2024 оны 8 сард 500 000 төгрөг, 2024 оны 9 сард 1 607 890 төгрөг, 2024 оны 10 сард 1 607 890 төгрөг, 2024 оны 11 сард 1 607 890 төгрөг, 2024 оны 12 сард 1 607 890 төгрөг, 2025 оны 01 сард 1 607 890 төгрөг, 2025 оны 02 сард 1 607 890 төгрөг, 2025 оны 03 сард 1 607 890 төгрөг, 2025 оны 4 сард 1 607 896 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар

нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөллөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 227 266 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 100200100941 дансанд оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЧИМЭГ