Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/03039

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Ж.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 17 970 419 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь 2 000 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 15 970 419 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2 500 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3 470 419 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 850    төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 123 925 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 123 925 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            О.ЧУЛУУНЧИМЭГ