Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/1495

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             2020.12.15                                                      №1495                                                            Төсөл               

 

О.Б-, Э.Б-, М.Ц-, Э.Т-

 нарт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнпунцаг,

шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/826 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Б-, Э.Б-, М.Ц-, Э.Т- нарт холбогдох эрүүгийн 2005014870772 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ө.. овгийн О.Б, 19...... оны 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........ хамт .......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............/;

2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 888 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнссэн.

2. О.. овгийн Э.Б, 20........ оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ............ аймагт төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .............. 3 дугаар дамжааны оюутан, ам бүл ..............хамт .............тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:............../;

3. З....... овгийн М.Ц, 20.......... оны 5 дугаар сарын 11-ний өдөр .................. суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............ ХХК-д ........, ам бүл ...........хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................/;

4. Б................... овгийн Э.Т, 19....... оны 3 дугаар сарын 1-ний өдөр ................ суманд төрсөн, ............. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..............ХХК-д бармен ажилтай, ам бүл ............. хамт ..................оршин суух бүртгэлтэй боловч ....................тоотод түр оршин суух, /РД: .........../;

2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

1. О.Б- нь  2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүнсний 1” дүгээр дэлгүүрийн автобусны буудлын орчимд хохирогч С.О-н “Samsung J7” маркийн гар утсыг “зураг дараад өгнө” гэж хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

2018 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 15-16 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 20 тоотоос иргэн Э.Б-н “Notebook”-ийг хуурч, зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжны 98 тоот хашааны гадна Б.Ч-н эзэмшлийн 220.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Huawei P10” маркийн гар утсыг “утсаа түр хэрэглүүлээч, орой өгнө” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 86 дугаар байрны 1-108 тоотод оршин суух иргэн А.Ч-н гэрээс “Nikon” маркийн D-700 маркийн гэрэл зургийн аппарат, хос гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 3.130.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

мөн О.Б- нь Э.Б-, Э.Т- нартай бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” нэртэй бааранд иргэн Б.М, Д.Э, М.Ш нарын биед шалтгаангүйгээр халдан зодож, эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол санаатай учруулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

2. Э.Т- нь О.Б-, Э.Б- нартай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” нэртэй бааранд иргэн Б.М, Д.Э, М.Ш нарын биед шалтгаангүйгээр халдан зодож, эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол санаатай учруулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Э.Т- нь М.Ц-тай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” баарны орчим иргэн Э.Т-н биед халдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж,  ингэхдээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

3. Э.Б- нь Э.Т-, О.Б- нартай бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” нэртэй бааранд иргэн Б.М, Д.Э, М.Ш нарын биед шалтгаангүйгээр халдан зодож, эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол санаатай учруулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

4. М.Ц- нь Э.Т-тай бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” баарны орчим иргэн Э.Т-н биед халдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж,  ингэхдээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Т-, М.Ц- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан, тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж, хоёр, түүнээс дээш олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Б-ыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Т-ыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц-г бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч М.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 888 дугаартай шийтгэх тогтоолын 2-т зааснаар шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 60 хоногийг хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 90 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 60 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих, Э.Т-т оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих, Э.Б-од оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Ц-ын 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хүртэл цагдан хоригдсон 23 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас нь 184 цагийг хасч тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Ц- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ын 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 350 хоног, шүүгдэгч Э.Т-ын 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд нь тус тус тооцож, шүүгдэгч Э.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч Б-, Э.Б- нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Т-д шүүгдэгч Э.Т- нь 150.000 төгрөг, шүүгдэгч М.Ц- нь 600.000 төгрөг төлөхөө тус тус төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Э.Т-, Э.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч М.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Э.Б-ын гадуур фудволканы доор байсан халааснаас 350.000 төгрөгийн үнэтэй “Iphone” маркийн гар утсыг хулгайлаад газар дээрээ баригдан газар унагааж гэмтээсэн М.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ба маргаан нь М.Ш-н хулгайлсан гар утаснаас болсон гэдгийг хохирогч нарын мэдүүлэг болон хавтас хэргийн 165 дугаар хуудаст 350.000 төгрөгийн гар утсаа хулгайлуулаад уг гар утсыг засварлахад 100.000 төгрөг гарсан хохирлоо барагдуулах талаар мэдүүлгээс харагдаж байна. Дотор халаасанд байсан гар утас зүгээр шүргэлцэхэд унах боломж байдаг эсэхэд туршилт хийж болно. Хүн гараараа сугалахаас нааш унахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг шүүх баримтлах боломжтой. Э.Б-ын хувьд тохиолдлын шинжтэй буюу гар утсаа хулгайлуулснаас хэрэг үүссэн, хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэн, харгалзах боломжтой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дэх заалтыг хэрэглэхийн тулд утас хулгайлсан М.Ш-г шийтгэх буюу эсхүл хохирлын хэмжээг харгалзан зөрчлийн хуулийн дагуу шийтгэл оногдуулах боломжтой байсан. Хэргийн гол шалтгаан болох Э.Б-ын утсыг М.Ш хулгайлаад баригдаж унагаасан уу, эсхүл шүргэлцээд унасан юм уу гэхэд дүгнэлт хийгээгүй байгаа нь Э.Б-ыг тэнсэн харгалзах ял эсхүл хорих ял оногдуулахын алийг нь хэрэглэхэд шууд хамааралтай юм. Э.Б-ын мэдүүлгийг бусдын мэдүүлэгтэй харьцуулан уншаад үзэхэд Э.Б- нь хохирогч гэх зөвхөн нэг этгээдийг зодсон байх ба бусад 2 этгээдэд гар хүрээгүй байна. Шийтгэх тогтоолд 3 хүнийг зодсон гэж бичигдсэн байгаад гомдолтой байна. Э.Б- нь 3 биш 1 хүнийг зодсон байвал ял нь 3 дахин багасах байх. Дээрхи 2 үндэслэлээр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг эс зөвшөөрч байгаа тул Э.Б- нь 3 хүнийг зодсон юм уу, М.Ш хулгай хийсэн юм уу гэдгийг шалгуулах хүсэлттэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Хохирогч талаас гомдолгүй, төлөх хохирол төлбөргүй. Би Улаанбаатар их сургуулийн эрх зүйн төгсөх дамжааны оюутан. 3 сартай жирэмсэн эхнэртэйгээ түрээсийн байранд амьдардаг. Хичээлийн хажуугаар ажил хийдэг. Энд хоригдож байх 3 сарын хугацаанд маш их зүйлийг ойлгосон. Иймд миний сургууль, хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. Давж заалдах гомдлын үндэслэлийг өөрчилж байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Ц.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаалгах тухай гомдлоосоо татгалзаж шүүгдэгчийг тэнсэж өгөхийг хүсэж байна. Э.Б- нь анх гэмт хэрэг үйлдэгдэх орчинд очихдоо ямар нэг гэмт хэргийн санаа сэдэлтгүйгээр очиж үйлчлүүлсэн. Үйлчлүүлэх явцдаа гар утсаа хулгайд алдсанаас болж ийм асуудалд орж болгоомжгүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон. Энэ хугацаанд шүүгдэгч нь өөрийн гаргасан үйлдэлдээ маш их гэмшсэн. Э.Б-ын оюутан, эхнэр нь жирэмсэн, түрээсийн байр, гэмт хэргээ гүнээ ухамсарлаж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд заасан тэнсэх шийдвэрийг гаргаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 4 сар гаруй хугацаанд хоригдохдоо өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймд надад оногдуулсан ялын хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Т-ын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Ял шийтгэл, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Тийм учраас түүний хувийн байдал болон гэм буруугаа ойлгосон байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг хэрэглэж, оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгч нарын гэм буруу, ял шийтгэл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирол, хор уршиг арилгасан зэрэг нөхцөл байдлуудад нийцсэн. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын хэмжээний санкцийг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо тэнсэж өгөхийг хүссэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Гэвч шүүгдэгч Э.Б-, Э.Т- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн төрлийн гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйлдсэн тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг нэмж нэгтгэсэн. Үүний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан шинжид хамаарахгүй гэх хууль зохицуулалт хамаарахгүй гэж үзэж байх тул тэнсэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хэлэлцэж байгаа боловч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу уг гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг О.Б- нарт холбогдох хэрэгт шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, “Хүнсний 1 дүгээр дэлгүүр”-ийн автобусны буудлын орчимд хохирогч С.О-н “Samsung J7” маркийн гар утсыг “зураг дараад өгнө” гэж хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, 2018 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 15-16 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байрны 20 тоот оршин суух хохирогч Э.Б-н “Notebook”-ийг “Солонгос улс руу тэмцээнд явах болсон, бичиг баримтыг нь явуулах хэрэгтэй боллоо” гэж хуурч, зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжны 98 тоот хашааны гадна хохирогч Б.Ч-н 220.000 төгрөгийн үнэ бүхий “Huawei P10” маркийн гар утсыг “утсаа түр хэрэглүүлээч, орой өгнө” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч С.О /3 хх 157/, Э.Б /1 хх 9-11/, Б.Ч /1 хх 235-236/ нарын мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд /3 хх 163, 1 хх 24, 245/ болон дээрх үргэлжилсэн үйлдлээр гурван хохирогчид хохирол учруулж, залилсан үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн О.Б-ын мэдүүлэг зэргээр,

мөн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны 1-108 тоотод оршин суух хохирогч А.Ч-н гэрээс “Nikon D-700 маркийн гэрэл зургийн аппарат, хос гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 3.130.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч А.Ч /2 хх 62/, эд зүйлийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2 хх 74/, энэ хулгайн үйлдлээ хүлээн мэдүүлсэн О.Б-ын мэдүүлэг зэргээр,

Шүүгдэгч О.Б-, Э.Б-, Э.Т- нар нь бүлэглэж, 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” нэртэй бааранд иргэн Б.М, Д.Э, М.Ш нарын биед шалтгаангүйгээр халдан зодож, эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол санаатай учруулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь хэрхэн яаж зодуулж биедээ гэмтэл авч хохирсон талаараа мэдүүлсэн хохирогч Б.М /хх 70/, Д.Э /хх 76/, М.Ш /хх 83/, тус баарны хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 141-163/, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтсийн шинжээчийн 2019 оны 8694, 8695, 8696 дугаартай дүгнэлтүүд /хх 94, 100, 106/, “зодоон хийснээ зөвшөөрч байгаа боловч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийг зөвшөөрөхгүй” тухайгаа мэдүүлсэн Б.Б, Э.Б-, Э.Т- нарын мэдүүлэг зэргээр тус тус,

Шүүгдэгч Э.Т-, М.Ц- нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” баарны орчим иргэн Э.Т-н биед халдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.Т /2 хх 117-119/, гэрч С.У /2 хх 120-122/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 8610 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна шүүгдэгч Э.Т-, М.Ц- нарын бүлэглэж, хохирогч Э.Т-г зодох явцдаа олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос ялласныг тухайн “гудамжинд олон хүн байж тэдний амгалан тайван байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан нь нотлогдохгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Улмаар, шүүгдэгч нарт оногдуулсан хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмт нэгтгэн шүүгдэгч О.Б-т нийт 3 жил 4 сар, шүүгдэгч Э.Т-т нийт 1 жил 3 сар, шүүгдэгч Э.Б-од 1 жил 2 сар хорих ялаар тус тус тогтоосон нь, шүүгдэгч М.Ц-т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, бусдад учруулсан хохирол, хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал нь тохирсон байна.

Шүүгдэгч Э.Б- “хөнгөрүүлэх үндэслэлүүдийг харгалзаж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг багасгах, гурван хүнийг бус нэг хүнийг зодсон учраас ялыг гурав дахин багасгах, М.Ш хулгай хийсэн эсэхийг шалгуулах хүсэлтэй тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаалгах” тухай давж заалдсан гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гомдлын үндэслэлээ өөрчилж, “хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж өгөх” тухай тайлбарлав.

Шүүгдэгч Э.Б-ын гаргасан давж заалдсан гомдол болон тайлбарыг хянахад, тэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу хоёр санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” хууль зүйн үндэслэлгүй тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/826 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ