| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2017/00521/И |
| Дугаар | 103/ШШ2018/00010 |
| Огноо | 2018-01-04 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2018/00010
2018 01 04 103/ШШ2018/00010
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: **** онд ******* дүүрэгт төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 4, ээж, хүү, охины хамт ******* дүүргийн ** дугаар хороо, ******* ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* төрсөн эцэг ******* нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний аав ******* нь 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хотын дүүргийн ** дугаар хороо, Улаанхуарангийн** тоотод оршин суух хоноод өглөө тэр айлаас гарч яваад эргэж ирээгүй. Аавыг сураггүй алга болохоор нь цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулсан боловч олдоогүй. Айлаас гарахдаа өндөр халуунтай байсан гэсэн мэдээлэл байдаг. Миний аав ******* ХК-д ажиллаж байгаад тахир, дутуугийн групп тогтоолгосон бөгөөд ******* сувилалд хэвтэж байсан баримтад халуурч, өвчтэй байсан гэдэг нь нотлогддог. Тухайн үед бие нь өвдөөд өндөр халуураад байна гэж сувилалын эмч над руу ярихаар нь би аавыгаа авахаар ирсэн боловч намайг ирэхийг мэдэлгүй хот явсан байсан. Түүнээс хойш аавыгаа хайгаад олохгүй, олон хүнд таньж олуулах ажиллагаа хийгдсэн боловч одоог хүртэл олдоогүй байгаа тул өөрийн төрсөн эцэг ******* нас барсан гэж зарлуулах хүсэлтэй байна гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан Нийслэлийн дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* албан бичиг, амбулаториор эмчлүүлэгчийн карт, гэрч мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, гэрэл зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь өөрийн төрсөн эцэг ******* нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
овогт ******* нь 1959 оны 12 дугаар сарын 15-ны өдөр аймгийн суманд төрсөн, 1977 онд ******* овогт гэр бүл болж, 1984 оны 8 дугаар сарын 24-ний өдөр охин ******* төржээ.
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Н. нь 2010 оны 02 дугаар сард гэдэг айлд хоноод өглөө нь өндөр халуунтай эгчийндээ очно гэж гараад 8 жил сураггүй алга болсон нь Нийслэлийн дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсээр эрэн сурвалжлуулж байгаа боловч одоо болтол олдоогүй байгаа гэсэн албан бичиг, 2009 оноос хойш хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт, гэрч мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш 5 жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно гэж заасны дагуу түүний охин М.******* хүсэлтийг хангаж, 1959 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн ******* овогт ******* ыг нас барсан гэж зарлах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг уг этгээд нас барсан өдөр гэж үзэх ба нас барсан гэж зарлагдсан этгээд эргэж ирэх буюу байгаа газар нь тогтоогдсон бол нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар 1959 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн ******* овогт ******* ыг нас барсан гэж зарласугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөхөөс 35.100 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1842 дугаартай шүүгчийн захирамжаар 35.100 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ