| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00732/И |
| Дугаар | 155/ШШ2024/00716 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00716
| 2024 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/00716 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.А
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00732/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч О.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие О.А нь 1969 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг 1987 онд төгсөөд Завхан аймгийн Худалдааны техник мэргэжлийн сургуульд элсэн орж улмаар 1988 онд худалдагч, няраваар төгссөн.
Сургуулиа төгсөж ирээд 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн төв дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Дараа нь хувьчлал гарч Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трест нь Дэлгэрмөрөн хоршоо бүрэн бус хариуцлагатай компани болсон. Тус хоршоонд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан.
Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд томилсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй. Мөн Дэлгэрмөрөн хоршоонд орсон, гарсан тушаал байхгүй учраас шүүхэд хандсан болно.
Иймд миний Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байсан Дэлгэрмөрөн хоршоонд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №20240612000041 дугаартай О.А иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.А-д 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймаг дахь Худалдааны техникум-ТМС-ийн захирал Н.Гомбодоржийн нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, гэрч асуулгах хүсэлт, фото зураг зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 2-26, 47, 56 дугаар тал),
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.Цэрэнпилжээ, Д.Налжирмаа нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 48-51 дүгээр тал),
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1990-2000 оны хооронд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, (хх-ийн 57 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/816 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хх-ийн 43-46 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 11/595 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №102 дугаартай ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 52-53 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 11/610 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №125 дугаартай ажилчдыг шилжүүлэх тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 68-69 дүгээр тал) зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч О.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл Дэлгэрмөрөн хоршоонд ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.
Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байсан Дэлгэрмөрөн хоршоонд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч О.А өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч О.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байсан Дэлгэрмөрөн хоршоонд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Нэхэмжлэгчийн Завхан аймаг дахь Худалдааны техникум-ТМС-ийн захирал Н.Гомбодоржоос 259559 дугаартай 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр олгосон 01. 1987 оны 09 сарын 01. Элсэлтийн томилолтыг үндэслэн Завхан аймаг дахь Худалдааны техникум-ТМС-ийн нярав мэргэжлийн ангид элсүүлэн авч суралцуулав. Завхан аймаг дахь Худалдааны техникум-ТМС-ийн захиралын 1987 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 78 дугаар тушаал. 02. 1988 оны 07 сарын 01. Сургуулиа төгссөн тул БНМАУ-ын ХБЯ-ийн шийдвэрийг үндэслэн Хөвсгөл аймгийн ХБУГазрын мэдэлд хуваарилав. Завхан аймаг дахь Худалдааны техникум-ТМС-ийн захиралын 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тушаал. 03. 1988 оны 07 сарын 07. Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестэд хүнсний дэлгүүрт худалдагчаар томилон ажиллуулав. ХБ трестийн даргын 1988 оны 7-р сарын 20-ны өдрийн 102 тоот тушаалаар. 04. 1991 оны 11 сарын 01. Мөрөн худалдааны трест татан буугдсан учир Дэлгэрмөрөн хоршооны мэдэлд шилжүүлэв. Мөрөн худалдааны трестийн даргын 1991 оны 11-р сарын 01-ний 125-н тоот тушаал. 05. 1991 оны 11 сарын 01. Дэлгэрмөрөн хоршоонд худалдагчаар авч ажиллуулав. Дэлгэрмөрөн хоршооны эзний 1991 оны 11-р сарын 01-ний 01 тушаалаар. 06. 1994 оны 12 сарын 31. Н.Д багц хууль хэрэгжиж дэвтэр хөтлөгдөж эхэлсэн тул хөдөлмөрийн дэвтрийг хааж Н.Д.... тоот дэвтэр олгов. гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр (хх-ийн 4-26 дугаар тал),
Хөвсгөл аймгийн архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ...Тушаах нь 1.Худалдааны техникум, ТМС-ийг төгссөн нэр бүхий 13 хүнийг хавсралт №2-оор. 3. Хооронд нь сэлгүүлэн шилжүүлж ажиллах нэр бүхий 5 хүнийг хавсралт №3-аар тус тус томилон ажиллуулсугай... гэх тушаалын 7 дэс дугаарт овог нэр гэх хэсэгт О-ын Алтанзул, он, сар өдөр гэх хэсэгт 7/VII тайлбар гэх хэсэгт няравын анги төгссөн. гэх бичилттэй №102 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 52-53 дугаар тал),
Хөвсгөл аймгийн архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ...Тушаах нь 1.Бага хувьчлалаар дэлгүүрүүдийг хамт олонд нь өгөх болсон тул ажилчдыг хувийн хэрэг, бусад материалын хамт дэлгүүрийн эзэмшлийн мэдэлд 11-р сарын 01-нээс тасалбар болгон шилжүүлсүгэй... гэх бичилттэй №125 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 68-69 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/816 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, О-ын А-ынАжилладаг гэх хэсэгт Худалдаа бэлтгэлийн трест, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт Худалдагч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн, бүртгүүлсэн он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.18... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 43-46 дугаар тал),
Гэрч Ш***************** ...О.А бид хоёр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Худалдаа бэлтгэлийн трестийн Хүнсний төв дэлгүүрт худалдагчаар 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамт ажилласан. Тухайн үеийн Хүнсний төв дэлгүүрийн ахлагч нь Жавзан гэж хүн байсан юм. О.А нь ажиллах хугацаандаа байгууллагын аврага шагналаар шагнагдаж байсан. Ажилдаа идэврхи, санаачлагатай, нямбай ажилтан байсан юм. Тэгээд 1991 оны 11 дүгээр сарын 01-нд Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн Хүнсний төв дэлгүүр нь хувьчлагдаад Дэлгэрмөрөн хоршоо гэх шинэ хоршоонд О.А болон хамт ажиллаж байсан хүмүүсийн хамтаар тус хоршоо руу бид шилжсэн юм. Тус хоршоод 1991-1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл миний бие О.Атай хамт ажиллаж байсан юм. Тус хоршоонд О.А бид хоёр хамт худалдагч хийж байсан... гэх мэдүүлэг,
Гэрч Д.**************** ...О.А бид хоёр 1988 онд Завхан аймгийн Худалдааны сургуулийг хамт төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн төв хүнсний дэлгүүрт ажилд орсон. О.А нь тус дэлгүүрт худалдагчаар, миний бие кассчинаар томилогдон ажиллах болсон юм. Бид хоёр тус дэлгүүрийг татан буугдах хүртэл буюу 1994 он хүртэл хамт ажилласан... гэх мэдүүлэг (хх-ийн 48-51 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Гэрч ********************** нарын ажиллаж байсан байдлаа нотолсон Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №102 дугаар Ажилд томилон, чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 08-ны №04 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 6 дугаар сарын 05-ны №94 дугаартай Эхчүүдийн чөлөөний тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 64-67 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд О.Аын Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байсан Дэлгэрмөрөн хоршоонд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.А нь 1991 оны 12 дугаар сараас 1999 оны 1 сарыг дуутал ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь №1700001275 дугаартай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдлаа. (хх-ийн 57 дугаар тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хонин онход О-ын А(*****)-ын Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байсан Дэлгэрмөрөн хоршоонд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч О.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ