| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03422/И |
| Дугаар | 182/ШШ2024/02999 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2024/02999
2024 07 08 182/ШШ2024/02999
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ... ХК ...-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ... ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ХХК нь ... ХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 04/20- 351 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 1,950,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувь, жилийн 18.0 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай Эргэлтийн хөрөнгө-ийн зориулалтаар авч ашигласан.
Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 04/20-352 тоот барьцааны гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 04/21-240 тоот барьцааны гэрээг тус бүр байгуулан өмчлөгч... нарын үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар "... хаус ХХК,... нь ...тай 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 04/20-355 тоот батлан даалтын гэрээ байгуулсан.
Зээлдэгч ... ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул ...ны зүгээс "Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалт, зээлийн гэрээнүүдийн 6.2.1, Барьцааны гэрээний 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хариуцагч "... ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 1,646,898,285.1 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 538,466,004.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 49,217,442.5 төгрөг, нийт 2,234,581,732.2 төгрөгийг гаргуулж "..." ХК-д олгуулах, хариуцагч ... ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж, шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2024/09850 дугаар шийдвэрээр хариуцагч "..." ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан ..., иргэн ... нарын хаягийг тогтоож, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах тухай захирамжлан, тус хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч "..." ХХК ..., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан ..., иргэн ... нарыг эрэн сурвалжлуулах тухай захирамж гаргаж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх-4, 48-51/
2.2 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2024/09850 дугаар захирамж /хх5-6/
2.3 Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээ /хх8-17/
2.4 Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ /хх-18-47/
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2024/09880 дугаар захирамжаар ... ХХК, ... нарын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ... ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
..., ... ХХК ..., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс ... ХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг тус тус байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан, тэдгээр нь энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ... ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
... ХК нь ..., ... ХХК ..., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... ХХК нь ... хаягт бүртгэлгүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй, ... нь ... тус хороонд байдаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2024/09850 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд ... ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагч ... ХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ... ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд...-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд...-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ... ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд...-ийн хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...-т мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ