| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00331/И |
| Дугаар | 155/ШШ2024/00472 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2024/00472
| 2024 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2024/00472 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************************** оршин суух, А А.Б ( **********************),
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00331/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.А.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А.А.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие А.А.Б нь 1985 онд Арбулаг сумын 8 жилийн дунд сургуулийг 8 дугаар анги төгсөөд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад мал маллаж байгаад 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж 1990 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн.
Тэгээд 1990 оноос хойш нэгдэл хувьчлагдаж хувийнхаа малыг малласан. 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулсан.
Ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан.
Иймд миний Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Би нэгдэлд хонь малладаг байсан. Би цэрэгт явахдаа н.н, н.г, н.г, н.г нартай хамт амьдарч байсан. Би 1985 онд н.А багштай 8А ангийг төгссөн....гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/62 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргаас Арбулаг сумын “Мандал” нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан А.Б овогтой А.Бы 1985-1989 оны цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 11/258 дугаартай албан бичиг, 1990-2000 онд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан тухай №1702000513 дугаартай баталгаажилтын хуудас, А1010643 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 5936 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 2-15 дугаар тал),
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Б, Ё.Ш нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 34-37 дугаар тал),
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/450 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хх-ийн 29-32 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11/373 дугаартай албан бичиг (хх-ийн 33 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар албан бичгээр ирүүлсэн албан бичиг, тус албан бичгийн хавсралтын архивын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 243 дугаартай албан бичгээр ирүүлсэн Цэргийн албанд тэнцэгчдийн анкетийн хуулбарыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 29-33, 42-46 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч А.А.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.
Иймд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж зааснаар нэхэмжлэгч А.А.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч А.А.Б нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/62 дугаар албан бичгээр ирүүлсэн А.Б-ийн А.Б-ы 1985 оноос 1988 оны 9 дүгээр сар хүртэлх цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 4-10 дугаар тал),
Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 243 дугаар албан бичгээр ирүүлсэн Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын “овог нэр гэх хэсэгт А.Б А.Б, сар, өдөр, нас гэх хэсэгт 1969.7.25 19 нас, захиргаа гэх хэсэгт Арбулаг, оршин байгаа хаяг гэх хэсэгт Арбулаг сумын 3-р хэсэг, хаана ямар ажил хийж байсан гэх хэсэгт Мандал нэгдэлд 1983 оноос эхлэн мал маллаж байгаа, хаана ямар сургууль, курс гэх хэсэгт 6 дугаар ангийг 1982 онд төгссөн, мэргэжилтэй гэх хэсэгт үгүй, ямар курс төгссөн гэх хэсэгт үгүй, ах дүү төрөл, садан хэдэн настай, хаана ямар гэх хэсэгт ам бүл 5, эгч Нямсүрэн 1961 он, дүү Ганчимэг 1979 он, Ганцэцэг 1983 он, Ганзориг 1983 он” гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 45-46 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/450 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, А.Бийн А.Бы “Ажилладаг гэх хэсэгт Мандал нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1985, эрхэлдэг ажил гэх хэсэгт Хоньчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1985, оршдог сум, район гэх хэсэгт Арбулаг, бүртгэгчийн нэр гэх хэсэгт Цэцэгмаа, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.12.27...” гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 29-32 дугаар тал),
гэрч Ё.Ш “...Бид хоёр нэг бригадад мал маллаж байсан. А.А.Б нь хэдэн он байсныг нь сайн санахгүй байна, цэрэгт явж ирээд аав ээжтэйгээ цуг амьдарч байгаад айл орон болсон. 1985 онд нэгдэлд орсон санагдаж байна. Нэгдэлд ажиллаж байх хугацаандаа эр сувай хоньтой байсан. Ихэвчлэн хонь малладаг байсан. Яг хэдэн онд айл орон болсныг нь бас сайн санахгүй байна. Ямартай ч насааараа л мал маллан амьдарч байгаа хүн юм....” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд А.А.Бы Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
А.А.Бд холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Тус аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1985-1990 оны тушаал шүүж үзэхэд А.А.Бтай холбоотой тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна.” гэх бичилттэй 11/373 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 11,33 дугаар тал)
Нэхэмжлэгч А.А.Б нь 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх бичилттэй №1702000513 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 5936 дугаартай “А.ББХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 022 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр цэргийн албанаас халагдсан” гэх бичилттэй албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн архивын хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 14, 15 дугаар тал)
Гэрч Б.Б мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай зөрсөн ба нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч АА.Б (*****************)-ы Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.А.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ