Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00167

 

 

 

 

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00167

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ************************ оршин суух,  А.М (******************),

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2023/01286/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал оролцов.

Нэхэмжлэгч А.М хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:...А.М миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1964 онд төрсөн. Бага насаа эцэг, эхийн асрамжинд өсөж бойжин бага боловсрол эзэмшин 1981-1982 онд нэгдэлд хоньчноор, 1982-1985 онд Барилгын цэргийн 017 ангид цэргийн алба хааж, 1989-1991 онуудад Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр ажиллаж ирсэн. Аймгийн архивын лавлагаагаар ажиллаж байсан үеийн ажилд томилсон, чөлөөлсөн зарим тушаал гарч ирж бусад зарим ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу бичигдсэн зэрэг шалтгааны улмаас миний дээрх байгууллагад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна.

...А.М миний 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд хоньчноор, 1986 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд өрлөгчнөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба одоо би нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.

А.М намайг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт болон Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл өрөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулна....гэжээ.

 

Нэхэмжлэгчээс Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1986 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай тушаалын хуулбар, хавсралт, 1981 оны 5 дугаар сарын 04-ний өдөр А.М-д Хөвсгөл аймгийн Ялалт нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 9849 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11/872 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн гэрч асуулгах тухай хүсэлт, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч А.Э-ийн мэдүүлэг авсан (хх-ийн ... дугаар тал), мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1/69 дугаартай албан бичгээр ирүүлсэн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ХААТР-1 (А) маягтын хуулбар, №7 маягтын хуулбар, ХААТР-21 (А) маягтын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 11/92 дугаартай албан бичгээр ирүүлсэн Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1986 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1986 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 145 дугаартай Ажлаас түр чөлөөлж шилжүүлэх тухай тушаалын хуулбар, хавсралт, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, хавсралт, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, хавсралт, БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б-352 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, хавсралт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 11/94 дугаартай албан бичиг, Батлан хамгаалахын төв архивын даргын 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дугаартай албан бичгээр ирүүлсэн Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1025 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, цэргийн албанд тэнцэгчдийн анкетын хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн 1981 оны цалин хөлсний лавлагаа, мөн оны 70 дугаар дансны хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.М нь нэхэмжлэлийн шаардлагаа Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт болон Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл өрөгчөөр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодруулжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.М нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1981 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Барилга, угсралтын контор болон Хөвсгөл аймгийн Барилга, угсралтын трестэд 1986 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл өрөгчөөр тус тус ажиллаж байсан болох нь Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1986 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай “Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай” тушаалын хуулбар, хавсралт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 11/92 дугаартай албан бичгээр ирүүлсэн Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1986 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 145 дугаартай “Ажлаас түр чөлөөлж шилжүүлэх тухай” тушаалын хуулбар, хавсралт, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт, БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б-352 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, хавсралт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн 1981 оны цалин хөлсний лавлагаа, мөн оны 70 дугаар дансны хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1/69 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1. А.М, ...10. Хаана ямар ажилтай гэх хэсэгт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар бригадад хоньчин, 11. 1981 он 02 сарын 22 өдөр” гэх бичилттэй Хаягийн хуудасны №7 маягтын хуулбар, Агваансэрээтэрийн Мөнх-Эрдэнийн “Ажилладаг гэх хэсэгт Хөвсгөл барилга угсралт, ажилд орсон он гэх хэсэгт 1985, эрхэлдэг ажил гэх хэсэгт Өрлөгчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1985, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн хот, бүртгэгчийн он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.18” гэх бичвэртэй ХААТР-1 (Б) маягтын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын даргын 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дугаартай албан бичгээр ирүүлсэн Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1025 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, “овог нэр гэх хэсэгт А.М, төрсөн он, сар, өдөр, нас гэх хэсэгт 1964-08-09, нас 18, яс үндэс гэх хэсэгт Халх, Үндсэн захиргаа гэх хэсэгт Хөвсгөл аймгийн Түнэл сум, Намын гишүүн гэх хэсэгт Бус, Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана, хаана ямар албан тушаал эрхэлж байсан гэх хэсэгт 1981-8-12-оноос хоньчин, Ямар мэргэжилтэй, үнэмлэхийн дугаар гэх хэсэгт Байхгүй, хаана ямар сургууль, курс төгссөн гэх хэсэгт Үгүй, Гэрийн дотор ам бүл, таны юу болох, хэн хэн хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт Ам бүл 10, аав Агваансэрээтэр 50 настай, тоо бүртгэгч, ээж Нямцэрэн 47 настай, хоньчин, ах Мөнхбат 23 настай, холбоочин, Мөнхтөр 20 настай, цэрэгт, дүү Мөнхжаргал, 15 настай, Мөнхцэцэг 13 настай, Мөнхгэрэл 12 настай, Мөнхчулуун 10 настай, сургуульд... гэх бичилттэй Хөвсгөл аймгаас 1982 онд цэргийн тэнцэгчдийн анкетын хуулбар, гэрч А.Энхцэнгэлийн “...А.М нь 1986 оны өвлөөс буюу оны эхнээс л ажиллаж эхэлсэн санагдаж байна. Манай Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн 4 дүгээр бригадад өрлөгчин, шаварчнаар ажилд орж байсан юм. Тухайн үед манай бригадын даргаар Шаравдорж гэж хүн ажиллаж байсан юм. Миний хувьд А.Мтэй 1990 оныг дуустал хамт ажиллаж байсан юм. Тухайн үед манай 4 дүгээр бригадад 30 гаруй хүн ажиллаж байсан байна. Бид нарын хувьд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах барилгын 27 дугаар байрыг барьж байсан байна. Мөн Хатгал тосгоны сургуулийн барилга гээд олон барилгуудыг барьж байсан байна. А.Мөнх-Эрдэнийн хувьд ажилдаа сайн хичээнгүй ажилчин байсан....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. (хх-ийн 4-6, 30, 32, 33, 38-44, 46, 48, 49-50, 57-59 дүгээр тал

Харин нэхэмжлэгч А.М нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд А.М-ийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.М нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дугаартай албан бичиг, Батлан хамгаалах яамны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1985.08.03-ны өдрийн 292 дугаар тушаалаар 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 506790 дугааартай цэргийн батлахтай халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын даргын 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дугаартай албан бичгээр ирүүлсэн Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1025 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 29, 46-47 дугаар тал) 

Нэхэмжлэгч А.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч А.М (**************)-ийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1981 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Барилга, угсралтын контор болон Хөвсгөл аймгийн Барилга, угсралтын трестэд 1986 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл өрөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийд вэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ