Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0024

 

 

    2024          01           04                                   128/ШШ2024/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.З*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Н*******,

Хариуцагч: Б д у б х у б Т.З*******,

Хариуцагч: У б е г Х ш г х у а б А.М*******,

Гуравдагч этгээд: Н.О нарын хоорондын “хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*,  хариуцагч Т.З*******, А.М*, гуравдагч этгээд Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.З******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын бүртгэгч Т.З*******гийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэр, хяналтын улсын байцаагч А.М*******ийн  2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаартай шаардлагыг хууль бус болохыг тогтоож, “Ф” ХХК-ийн мэдээлэлд оруулсан  өөрчлөлтийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгуулах” гэж өөрчилжээ.

2. Нэхэмжлэгч нь компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт бүрдүүлэн Улсын бүртгэлийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн боловч 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэгч Т.З*******гийн дугаартай бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Улсын Ерөнхий бүртгэгчид гомдол гаргасан байна. Гомдлыг улсын байцаагч А.М******* хүлээн аваад 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 60 дугаартай шийдвэрээр бүртгэгч Т.З*******гийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн байна. Эдгээр шийдвэрүүдийг нэхэмжлэгч Б.З******* эс зөвшөөрч, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Маргааны үйл баримтын талаар:

3.1 “Ф” ХХК-ийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, гүйцэтгэх удирдлагын тайланг хэлэлцэх зорилгоор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг товлон зарлаж, хуралдуулахаар шийдвэрлэж,

3.2 Тус компанийн 39 хувийн хувьцаа эзэмшигч, компанийн гүйцэтгэх захирал Н*******н Од “Монгол шуудан” компаниар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн хурлын бичгээр гаргасан мэдэгдлийг 2 удаа хүргүүлсэн боловч тэрээр мэдэгдлийг хүлээн аваагүй, хувьцаа эзэмшигчдийн хуралд хүрэлцэн ирээгүй тул 2023 оны “Ф” ХХК-ийн дүрэмд зааснаар Бын З******* нь энэ компанийн 61 хувийн хувьцаа эзэмшигч тул хурлын ирц хангалттай гэж үзэж, хурлыг явуулан тус компанийн гүйцэтгэх захирлын асуудлыг шийдвэрлэсэн, энэ талаарх өөрчлөлтийг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн газарт хандсан боловч татгалзсан шийдвэр авчээ.

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

4.1 Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8.3 дахь заалтад “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг өргөдөл хавсаргана.”, 8.3.5-д “үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч эрх бүхий этгээд хуралд оролцоогүй тохиолдолд хурлын зар хүргэсэн талаарх нотлох баримт” гэж заасны дагуу “Монгол шуудан” компанийн дугтуйт баримтуудыг бүртгэлийн ажилтанд өгсөн боловч “наадах чинь шаардлага хангахгүй” гээд аваагүй,

4.2 Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэр нь компанийн мэдээллийн өөрчлөлтөд орох ёстой тул тэрээр хуулиар шаардсан нь холбогдох бүх баримтуудыг бүрдүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, дэлгэрэнгүй өргөдөлдөө дурдан баримт материалаа өгсөн боловч Улсын бүртгэгч Т.З******* 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хувьцаа эзэмшигч Н.О тогтоолд гарын үсэг зураагүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь хууль бус гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Монгол Улсын хуулийн этгээд болох “Ф” ХХК-ийн 61-ийн хувийн хувьцааг Б.З******* нь эзэмшдэг. Компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт бүрдүүлэн Улсын бүртгэлийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн боловч 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэгч Т.З*******гийн дугаартай бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Улсын Ерөнхий бүртгэгчид гомдол гаргасан байна. Гомдлыг улсын байцаагч А.М******* хүлээн аваад 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 60 дугаартай шийдвэрээр бүртгэгч Т.З*******гийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэрүүдийг Б.З******* эс зөвшөөрч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлдээ компанийн үйл ажиллагаа доголдож санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, гүйцэтгэх удирдлагын тайланг хэлэлцэх зорилгоор Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна.” гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаар 4 сар хүлээсэн боловч хуралдуулаагүй тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт “төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан;” гэсэн эрх хэмжээний хүрээнд хувьцаа эзэмшигчдийн хурлыг товлон зарлаж, хуралдуулсан юм.

Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулах зорилгоор компанийн 39 хувийн хувьцаа эзэмшигч, компанийн гүйцэтгэх захирал Н*******н Од албан ёсоор “Монгол шуудан” компаниар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн хурлын бичгээр гаргасан мэдэгдлийг 2 удаа хүргүүлсэн боловч тэрээр мэдэгдлийг хүлээн аваагүй, хувьцаа эзэмшигчдийн хуралд хүрэлцэн ирээгүй. Энэ тухай хувьцаа эзэмшигчдийн хуралд дэлгэрэнгүй танилцуулж, “Монгол шуудан” компанийн шууданчийн “заасан хаягт очиход хүн байхгүй, хүлээн авахаас татгалзсан тул буцаав” гэсэн, мөн “заасан хаягт очиход хүн байхгүй, хүлээн авахаас татгалзсан тул буцаав” гэсэн бичиг бүхий хариунуудыг шийдвэртээ хавсаргасан юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8.3 дахь заалтад “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг өргөдөл хавсаргана.”, 8.3.5-д “үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч эрх бүхий этгээд хуралд оролцоогүй тохиолдолд хурлын зар хүргэсэн талаарх нотлох баримт” гэж заасны дагуу “Монгол шуудан” компанийн дугтуйт баримтуудыг бүртгэлийн ажилтанд өгсөн боловч “наадах чинь шаардлага хангахгүй” гэсэн тайлбараар аваагүй хэрнээ, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т үндэслэн бүртгэхээс татгалзав, хувьцаа эзэмшигч Н.О тогтоолд гарын үсэг зураагүй гэсэн үндэслэлээр шийдвэрлэсэн байна. Хувьцаа эзэмшигч Н.Од утсаар мэдэгдэхээс гадна компанийн дүрэмд заасан оршин суугаа хаягийн дагуу “Монгол шуудан” компаниар дамжуулан мэдэгдэл хүргүүлсэн боловч мэдэгдлийг хүлээн аваагүй хүрэлцэн ирээгүй, ирэхээс татгалзсан тул 2023 оны “Ф” ХХК-ийн дүрэмд зааснаар Бын З******* нь энэ компанийн 61%-ийн хувьцаатай.  Компанийн дүрмийн 6.6-д Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нийт хувьцаа эзэмшигчдийн 61%-ийн хувьцаа эзэмшигч хуралд оролцож байгаа нь хурлын ирц хангалттай гэж үзэж, хурлыг явуулан асуудлуудаа шийдвэрлэсэн байна. Хувьцаа эзэмшигчдийн тогтоолд гарын үсэг зурахыг Н.Од утсаар мэдэгдсэн боловч зурахгүй гэсэн хариу өгсөн болно. Б.З*******гийн зүгээс хувьцаа эзэмшигч Н.Оыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд хүч хэрэглэн албадан ирүүлж чадахгүй. Тийм боломж байхгүй болохыг зориуд тэмдэглэж байна. Мөн ямар нэгэн байдлаар Н.Оыг дарамталж, хүч хэрэглэж эсвэл хуурамч бичиг баримт үйлдэх замаар хувьцаа эзэмшигчдийн тогтоолд хувьцаа эзэмшигч Н.Оын гарын үсгийг зуруулах, зурах боломжгүй юм.

Дээр дурдсан нөхцөл байдлын хүрээнд бид хуульд заасны дагуу холбогдох баримтыг бүрдүүлэн бүртгэлийн байгууллагад хандахад бүртгэлийн байгууллага үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж байна. Иймд Улсын бүртгэгч Т.З*******гийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэрийг мөн улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгож зохих журмын дагуу “Ф” ХХК-ийн улсын бүртгэлийн өөрчлөлтийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг нэхэмжлэгч Б.З******* тус шүүхэд гаргасан байна” гэв.

6. Хариуцагч Б д у б х у б Т.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компанийн хувьд 2 хувьцаа эзэмшигчтэй байсан учраас хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд нэг хувьцаа эзэмшигч гарын үсэг зурсан байсан. Иймд иргэн Н.О руу утасдаж тогтоолд гарын үсэг ирж зураач гэж хүсэлт гаргасан. Гэтэл Н.О нь “надад ийм шийдвэр хэлээгүй, хуралдаан зарлах тухай мэдэгдэл ирээгүй, гүйцэтгэх захирал өөрчлөгдөх тухай ямар ч бүртгэл хийгдэх боломжгүй” гэсэн тайлбар өгсөн. Иймээс бүртгэхээс татгалзсан” гэв.

7. Х У б е г Х ш г х у а б А. М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.З******* өөрөө хүлээж аваагүй, надад ирсэн материалд байсан гэдгийг тодруулж л хэлсэн. Т.З*******д байгаагүй, надад дараа нь авч ирж өгсөн гэдэг дээр маргаагүй. “Ф” ХХК-ийн 39%-ийн хувьцаа эзэмшигчээр Н.О, 61%-ийн хувьцаа эзэмшигчээр Б.З*******, гүйцэтгэх захирлаар Н.О бүртгэлтэй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу “Ф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.З*******, Н.О нартай сонсох ажиллагаа явуулахад “Ф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Од хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг “Монгол шуудан” компаниар хүргүүлсэн, хүлээн аваагүй, утсаар мэдэгдсэн гэх боловч Н.О “надтай холбогдоогүй, энэ талаар мэдээгүй, одоо сонсож байна” гэх тайлбарыг өгсөн байдаг. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн улсын бүртгэгч Т.З*******гийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүртгэхээс татгалзах тухай шийдвэрт дурдсан хувьцаа эзэмшигчээр Н.О нь тогтоолд гарын үсэг зураагүй гэж бүртгэхээс татгалзсан үндэслэл нь хуульд нийцсэн боловч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасан заалтыг үндэслэн татгалзсан нь алдаатай бөгөөд тухайн шийдвэрт зохих засварыг оруулах нь зүйтэй бөгөөд татгалзсан шийдвэрийн үндэслэлийг тодорхой болгож, хуулийн заалтыг зөв болгохыг улсын байцаагчийн 60 дугаартай шийдвэрээр хүргүүлсэн. Дээрх нөхцөл байдлаас харахад улсын байцаагчийн 60 дугаартай албан шаардлага Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн улсын бүртгэгч Т.З*******гийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн хууль ёсны шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Гуравдагч этгээд Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бүх болсон процессыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. Шуудангаар хоёр удаа явуулсныг үгүйсгэхгүй. Гэхдээ миний амьдардаггүй хаяг дээр ирүүлсэн байсан. Утсаар ярьсан гэж байгаа боловч энэ худал хэлж байна. Би Б.З*******той байнгын х*******той байсан. Өчигдөр шөнө хүртэл х*******той байсан. Яг одоо 61 хувийн хувьцаа эзэмшиж байгаа нь үнэн. Гэхдээ Б.З******* нь 61 хувийн хувьцаатай дүйцэх хөрөнгийг оруулахдаа өөрийн найз н.Т******* гэдэг хүнтэй хамтарсан. Найзаасаа мөнгө аваад зардлыг гаргасан атлаа тэр хүндээ хувьцаагаа өгөхгүй, н.Т*******тэй х*******той маргаан шүүхийн ямар шатандаа явж байгааг хэлж мэдэхгүй байна. Хуулийн үндэслэл зөв буруу гэдгийг сайн мэдэхгүй байна. Шүүх үнэн зөвийг тогтоох байх. Бодит нөхцөл байдал нь гүйцэтгэх захирлаар би байгаа, намайг болиулна гээд байгаа юм. Б.З******* өчигдөр орой хүртэл намайг энэ рестораныг ажиллуулаарай гэж хүссэн. Б.З******* нь өөрөө Монгол Улсад амьдардаггүй. Энэ хүний логикийг огт ойлгохгүй байна. Намайг рестораныг ажиллуул гээд гуйгаад байгаа юм. Гэхдээ намайг гүйцэтгэх захирлаас болиулах гээд байна. Хууль дүрмээрээ шийдэгдэх байх гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. “Ф” ХХК нь анх 2021 оны 10 дугаар сарыг 15-ны өдөр байгуулагдаж, үүсгэн байгуулагчийн нэг болох Н.Г******* нь өөрийн хувьцаагаа Н.О, Б.З******* нарт “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр шилжүүлсэн байна.

3. “Ф” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн  хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр “...Н******* овогтой Оыг тус компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Б овогтой З*******г гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргаж, хурлын тэмдэглэлд Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулах зорилгоор компанийн 39 хувийн хувьцаа эзэмшигч, компанийн гүйцэтгэх захирал Н*******н Од албан ёсоор “Монгол шуудан” компаниар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн хурлын бичгээр гаргасан мэдэгдлийг 2 удаа хүргүүлсэн боловч тэрээр мэдэгдлийг хүлээн аваагүй, хувьцаа эзэмшигчдийн хуралд хүрэлцэн ирээгүй, “Монгол шуудан” компанийн шууданчийн “заасан хаягт очиход хүн байхгүй, хүлээн авахаас татгалзсан тул буцаав”, мөн “заасан хаягт очиход хүн байхгүй, хүлээн авахаас татгалзсан тул буцаав”...” гэх  тайлбарыг хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд дэлгэрэнгүй тайлбарлажээ.

4. Дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, тэмдэглэл, Татварын албаны аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт, тэмдэгтийн хураамж зэрэг 7хуудас материал хавсаргаж, Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөлд “гүйцэтгэх захирал чөлөөлөх, шинээр томилох” мэдээлэлд өөрчлөлт оруулах өргөдлийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан  тогтоол, тэмдэглэл , тэмдэгтийн хураамж төлсөн баримт, татварын албаны тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Улсын бүртгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэрээр өргөдөл гаргагч Б.З*******гийн “Ф” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг “...хувьцаа эзэмшигч Н.О тогтоолд гарын үсэг зураагүй” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

6. Үүнийг нэхэмжлэгч Б.З******* эс зөвшөөрч, “...Хувьцаа эзэмшигч Н.Оыг хуралд оролцох оролцоог хангах зорилгоор хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин зарлаж, хурлын товыг шинэчилж, мэдэгдлийг “Монгол шуудан” компаниар илгээсэн талаарх хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүрүүлсэн байхад холбогдох нотлох баримтуудыг хүлээн авахгүйгээр өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй..” гэж, хариуцагчаас “...хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүртгэхээс татгалзах тухай шийдвэрт дурдсан хувьцаа эзэмшигчээр Н.О нь тогтоолд гарын үсэг зураагүй гэж бүртгэхээс татгалзсан үндэслэл нь хуульд нийцсэн...” гэж маргажээ.

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “улсын бүртгэгч Т.З*******гийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Ф” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд:

7.1 Нэхэмжлэгч Б.З******* нь “Ф” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг товлон зарлаж, хуралдуулахаар 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болон 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дахин шийдвэр гаргаж, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна”, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт “төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан” гэж заасныг зөрчөөгүй байна.

7.2 “Ф” ХХК нь хоёр хувьцаа эзэмшигчтэй, Н*******н О 39 хувийн, Бын З******* 61 хувийн хувьцаа эзэмшигч болох үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

7.3 Хувьцаа эзэмшигч Б.З******* нь хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигч Н.Оыг оролцуулах зорилгоор хурлын товыг зарлан мэдэгдсэн мэдэгдлийг албан ёсоор “Монгол шуудан” компаниар илгээж, Н.О энэ мэдэгдлийг оршин сууж байсан хаягаа өөрчилж өөр газарт амьдардаг болсон гэх шалтгаанаар хүлээн аваагүй нь “Монгол шуудан” ХК-ийн дардас бүхий 2 ширхэг дугтуйгаар тогтоогдож байна.

7.4 Тус компанийн хувьцаа эзэмшигч Н.О нь шилжин очсон хаягийн бүртгэлээ иргэний улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар компанийн дүрэмд холбогдох хаягийн өөрчлөлтийг оруулах үүргээ биелүүлээгүй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон тус компанийн дүрмийн “...Н.О Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо 5-р хороолол, 24/33 тоот” гэсэн хаягийн бүртгэлээр тогтоогдож байна.

7.5 Улсын бүртгэгч Т.З*******гийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэрээр Б.З*******гийн гаргасан “Ф” ХХК-ийн мэдээлэлд “гүйцэтгэх захирал чөлөөлөх, шинээр томилох” тухай өөрчлөлт оруулах  хүсэлтийг “хувьцаа эзэмшигч Н.О тогтоолд гарын үсэг зураагүй” гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8.3-д “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг өргөдөл хавсаргана”, 8.3.5-д “үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч эрх бүхий этгээд хуралд оролцоогүй тохиолдолд хурлын зар хүргэсэн талаарх нотлох баримт”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-т “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”, 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэж заасныг биелүүлэхгүйгээр мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”  гэж заасныг зөрчсөн байна.

7.6 Нэхэмжлэгч Б.З*******гийн гаргасан “Ф” ХХК-ийн мэдээлэлд “гүйцэтгэх захирал чөлөөлөх, шинээр томилох” тухай өөрчлөлт оруулах  хүсэлт нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын бүртгэгч Т.З*******гийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Ф” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн  2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаартай шаардлагыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

8.1 Нэхэмжлэгч Улсын бүртгэгч Т.З*******гийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэрээр “Ф” ХХК-ийн мэдээлэлд “гүйцэтгэх захирал чөлөөлөх, шинээр томилох” тухай өөрчлөлт оруулах  хүсэлтийг “хувьцаа эзэмшигч Н.О тогтоолд гарын үсэг зураагүй” гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсаныг эс зөвшөөрч, түүний дээд шатны байгууллага албан тушаалтанд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргаж, түүний гомдлын дагуу улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч улсын бүртгэгч Т.З*******гийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан  шийдвэрт хяналт шалгалтын ажиллагаа хийж, “...хуульд нийцсэн боловч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасан заалтыг үндэслэн татгалзсан нь алдаатай бөгөөд тухайн шийдвэрт зохих засварыг оруулж, татгалзсан шийдвэрийн үндэслэлийг тодорхой болгож, хуулийн заалтыг зөв болгуулах”-аар 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн улсын байцаагчийн 60 дугаартай шаардлагыг хүргүүлсэн байна.

8.2 Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар захиргааны байгууллага өөрсдийн алдааг засах хуулиар олгогдсон эрх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан маргаан бүхий актыг урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар хянаад гаргасан шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянахгүй, түүний улмаас тухайн шүүхэд хариуцагчаар татагдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй юм.

8.3 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж зааснаар улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.4, 106.3.13, 109.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 61 дүгээр зүйлийн 61.1.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын бүртгэгч Т.З*******гийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Ф” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан У б е г х у а б А.М*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн “У б е г х у б А.М*******ийн  2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаартай шаардлагыг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу “Ф” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

  

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ