Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2017/00023/И |
Дугаар | 138/ШШ2017/00192 |
Огноо | 2017-02-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2017/00192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг, ******* гэх газарт оршин суух, 1967 онд төрсөн, 49 настай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нэхэмжлэлтэй Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 8-р ангиа төгсөөд илгээлтээр 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын Туг нэгдлийн 4-р бригадад малчнаар ажилласан. 1990 онд Туг нэгдэл хувьчлагдаж ажилгүй болж хувийн аж ахуйгаа эрхэлж байгаад 2001 оны 01 сарын 01-ний өдрөөс ******* сумын Дорнод Туг ХХКомпанид малчнаар ажилд орж 2002 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Одоо би 49 настай он гараад 50 нас хүрч 4 хүүхэд төрүүлж өсгөсөн учир хөнгөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гарах боломжтой болсон хэдий ч миний ажиллаж байсан баримтаас ажилд анх орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр байхгүй, олдохгүй байгаа учир тэтгэвэрээ тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд намайг Дорнод аймгийн ******* сумын Туг нэгдлийн 4-р бригадад малчнаар 1983 оны 08 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл, 2001 оны 01 сарын 01-нээс 2002 оны 12 сарын 31-нийг хүртэл Дорнод туг ХХКомпанид малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан юм. Миний хувьд 2001 оны 01 сарын 01-нээс 2002 оны 12 сарын 31-нийг хүртэл Дорнод туг ХХКомпанид малчнаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэг цугларсан бичгийн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь 1983 оны 08 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын Туг нэгдлийн 4-р бригадад малчнаар, 2001 оны 01 сарын 01-нээс 2002 оны 12 сарын 31-нийг хүртэл ******* сумын Дорнод туг ХХКомпанид малчнаар тус тус ажиллаж байснаа тогтоолгохыг хүсчээ.
Нэхэмжлэгч ******* нь 1983 оны 08 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын Туг нэгдлийн 4-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, цалингийн тодорхойлолт, 1988 оны 11 сарын 16-ны өдрийн 104 тоот Ээлжийн амралт олгох тухай, 1988 оны 02 сарын 10-ны өдрийн 14 тоот Тэтгэмжтэй чөлөө олгох тухай, 1988 оны 12 сарын 26-ны өдрийн 124 тоот Ажилд өөрчлөн томилох тухай 1989 оны 05 сарын 28-ны өдрийн 50 тоот Ажлаас чөлөөлөх ба томилох тухай, 1989 оны 10 сарын 12-ны өдрийн 102 тоот Малчдын ээлжийн амралт олгох тухай тушаалуудын хуулбар, гэрч *******ын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч М.Сувд-Эрдэнийг 1983 оны 08 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын Туг нэгдлийн 4-р бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь 2001 оны 01 сарын 01-нээс 2002 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд Дорнод аймгийн ******* сумын Дорнод Туг ХХКомпанид малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч М.Сувд-Эрдэнийг 1983 оны 08 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын Туг нэгдлийн 4-р бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч ******* нь 2001 оны 01 сарын 01-нээс 2002 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд Дорнод аймгийн ******* сумын Дорнод Туг ХХКомпанид малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЙГАЛМАА