Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 138/ШШ2017/00193

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын ******* тоотод оршин суух, ЖЬ56*******1374 регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******ын хүсэлттэй,

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлтийг 2016 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 сарын 12 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэнийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг *******ын ******* гэдэг бөгөөд 1956 оны ******* сарын 13-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, ЖЬ56*******1374 регистрийн дугаартай, одоо 60 настай, Монгол Улсын иргэн хүн. Миний бие 2016 оны ******* сарын 13-ны өдөр 60 нас хүрч нийгмийн даатгалын сангаас 2016 оны 11 сарын 07-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоогдсон юм. Урьд миний ажиллаж байсан Дорнод аймгийн Чойбалсан хотын Махкомбинатын даргын 1980 оны ******* сарын 31-ний өдрийн 290, 1983 оны 06 сарын 30-ны өдрийн 76, 1984 оны 06 сарын 30-ны өдрийн 78, 1991 оны 06 сарын 05-ны өдрийн 84 дүгээртэй тушаалуудад миний нэрийг гэж буруу бичигдсэн байх тул эдгээр тушаалын жинхэнэ эзэмшигч ******* миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Чойбалсан хотын Махкомбинатын захиргааны 1980 оны ******* сарын 31-ний өдрийн 240 дугаартай Ажилд томилох тухай, 1983 оны 06 сарын 30-ны өдрийн 76 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай, 1984 оны 6 сарын 30-ны өдрийн 78 дугаартай Зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай, 1991 оны 6 саын 05-ны өдрийн 84 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

Нэхэмжлэгч ******* овгийн *******ын *******ын ЖЬ56*******1374 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн ******* сумын *******-р багийн засаг даргын болон Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолтууд, Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн *******1/013526 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд: Эцэг гийн *******, эх гийн нарын гэр бүлд 1956/*******/13-нд Увс улаангом төрөхөд төрүүлсэн хүү *******ын *******-г 1964/01/16-нд УБ хот Товчооны 34-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан , нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Дорнод аймгийн Чойбалсан хотын Махкомбинатад нэхэмжлэгч *******тай хамт ажиллаж, түүнийг гэрийнхэн нь болон ажлын газрынхан нь гэж дууддаг байснаас болж уг тушаалуудад түүний нэрийг ******* гэхийг гэж буруу бичигдсэн болохыг нотлон мэдүүлсэн байна.

Иймд Дорнод аймгийн Чойбалсан хотын Махкомбинатын захиргааны даргын 1980 оны ******* сарын 31-ний өдрийн 240 дугаартай Ажилд томилох тухай, 1983 оны 06 сарын 30-ны өдрийн 76 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай, 1984 оны 6 сарын 30-ны өдрийн 78 дугаартай Зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай, 1991 оны 6 саын 05-ны өдрийн 84 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудад *******ын Тогтохбат гэж буруу бичигдсэн тушаалууд нь нэхэмжлэгч *******ын *******ад эрх олгосон баримт бичиг мөн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч *******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 70200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Дорнод аймгийн Чойбалсан хотын Махкомбинатын захиргааны даргын 1980 оны ******* сарын 31-ний өдрийн 240 дугаартай Ажилд томилох тухай, 1983 оны 06 сарын 30-ны өдрийн 76 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай, 1984 оны 6 сарын 30-ны өдрийн 78 дугаартай Зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай, 1991 оны 6 саын 05-ны өдрийн 84 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудад *******ын Тогтохбат гэж буруу бичигдэж олгогдсон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нэхэмжлэгч ЖЬ56*******1374 регистрийн дугаартай ******* овгийн *******ын ******* мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 70200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ