Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/00331

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/00331

Хөвсгөл аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******************оршин суух, Б.Б,

Хариуцагч: ******************************* байрлах, ХААКТӨХХК,

Хариуцагч: ******************************** байрлах Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Бгийн нэрийг зээлийн мэдээллийн муу ангилалаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг ХААКТӨХХКд даалгах тухай 155/2023/00487/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б,

Хариуцагч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А,

Прокурор Л.Отгончимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ХААКТӨХХКд холбогдуулан Б.Бгийн нэрийг зээлийн мэдээллийн муу ангилалаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг ХААКТӨХХКд даалгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:...Би 2022 онд хүүхдээ Япон улс руу явуулахаар болоод цалингийн зээл авах гэтэл зээлийн муу ангилалын түүхтэй болсон байснаа мэдсэн. Ингээд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн холбогдох хүн Б.Өтэй уулзсан. Тэгэхэд миний хуучин иргэний үнэмлэхний хуулбар, Солонго талст ХХК-д өгсөн А.Заяа гэр хүний гарын үсэгтэй хоёр хуудас баримт гарч ирсэн. Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын холбогдох хүмүүстэй уулзахад надад холбогдох ямар нэгэн гэрээ, баримт гарч ирээгүй. Би цахим үнэмлэх авахын өмнө хэтэвчээ гээгдүүлсэн. Хэтэвчинд миний хуучин иргэний үнэмлэх байсан. Цахим үнэмлэх олгож байсан учраас ямар нэгэн зар тавиагүй.

Би чацарганы суулгац авахаар хандаж байгаагүй. Ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй. Холбогдох байгууллагуудаас шүүлгэхэд миний нэрээр байгуулагдсан гэрээ, баримт гарч ирдэггүй. Би тухайн зээлийг аваагүй учир надаас ямар баримт гарч ирэх юм бэ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөө, аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох 2011 оны зээлээр чацарганы суулгац худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, ХААКТӨХХКас 2011 онд зээлээр чацарганы суулгац худалдан авах тухай гэрээ гарч ирэхгүй байгаа учраас энэ шаардлагаасаа татгалзаж байна.

Харин Б.Бгийн нэрийг Монгол банкны зээлийн мэдээллийн муу ангилалаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг ХААКТӨХХКд даалгаж өгнө үү....гэв.

Хариуцагч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Нэхэмжлэгч Б.Б нь өөрийн нэрийг Монгол банкны зээлийн мэдээллийн муу ангилалаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг даалгуулах шаардлага гаргасан. Энэ шаардлагыг харахад ямар ч байсан энэ зээлийг авсан нь үнэн юм байна гэсэн байдал эхний ээлжинд харагдаж байна. 

Одоогоор шүүхэд цугларсан нотлох баримтуудын хүрээнд Б.Б нь уг зээлийг аваагүй гэх нотлох баримт авагдаагүй байна.

2011 онд 1,250,000 төгрөгийн чацарганы суулгац авснаас урьдчилгаа гээд 152,500 төгрөг хасагдсан нь санхүүгийн программ дээр гарч ирсэн, мөн 1,095,500 төгрөгийг авлага үүссэн байсныг төлж барагдуулаагүй учраас Б.Бгийн нэрийг Монгол банкны зээлийн мэдээллийн сан руу муу зээлдэгчээр оруулсан. Манай байгууллагад Б.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар, Солонго Талст ХХК-д гаргаж өгсөн тухайн үеийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Дүйнхэржав болон мэргэжилтний гарын үсэг зурсан зөвшөөрлийн хуудас гэсэн хоёр баримт байдаг. Мөн санхүүгийн программ дээр Б.Б нь 1,250,000 төгрөгийн чацарганы суулгац авснаас урьдчилгаа 152,500 төгрөг хасагдсан мэдээлэл байдаг.

Чацарганы суулгацыг иргэдэд тараах болон гэрээ байгуулах үйл явц нь аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар дээр харьяалагдаж явж байсан асуудлууд байгаа. Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас чацарганы суулгац авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг манай байгууллага руу явуулсны үндсэн дээр манай байгууллагын санхүү дээр авлага үүсгэсэн байгаа.

Б.Бгийн урьдчилгаа 152,500 төгрөг төлсөн баримт байдаггүй. Тухайн баримт олдохгүй. Мэргэжилтэн бэлнээр авч байсныг үгүйсгэхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй....гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Нэхэмжлэгч Б.Б нь баримт шүүлгэхээр манай байгууллагад хандаж байсан гэж хэлсэн. Би архивт байгаа баримтаас Б.Б болон н.А нартай холбоотой баримтыг шүүж үзэхэд эдгээр хоёр хүнтэй холбоотой баримт гарч ирээгүй. Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай чацарганы суулгац авахаар гэрээ хийсэн 10 гаруй хүний нэрс болон гэрээ нь байдаг боловч Б.Б-тай байгуулсан гэрээ, баримт байдаггүй.

Шүүх хуралдаан эхлэхийн өмнө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна уу эсхүл татгалзаж байна уу гэхэд хүлээн зөвшөөрч байна гэж хариулсан. Бодоод байхад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах ёстой хүн байхад хүлээн зөвшөөрч байна гэж буруу тайлбар гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй....гэв.

Прокурор Л.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах шаардлагаасаа татгалзаж, Монгол банкны зээлийн мэдээллийн муу ангиллаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг даалгаж үү гэсэн нэг шаардлага гаргаж байна гэж ойлголоо.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж харж байна. Чацарганы суулгацыг Б.Б нь авсан байна. Учир нь энэ хүний регистрийн дугаар байна. Байгууллагууд нэгдэж нийлснээс болсон юм уу, ямар учраас болсныг сайн мэдэхгүй байгаа ч зээлээр чацаргана худалдах, худалдан авах гэрээ нь гарч ирэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч зээлээр чацаргана худалдах, худалдан авах зээлийн гэрээ байгуулж зээлээр чацаргана худалдаж аваагүй гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтаа хэргийн материалд гаргаж өгөөгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж харж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй....гэв.

 

Нэхэмжлэгчээс Б.Б-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Чацаргана хөтөлбөрийн хүрээнд зээлээр олгох чацаргана суулгацын зөвшөөрлийн хуудасны хуулбар, Б.Б Б.Б жав авлагын нийт дүн 1,097,500.00 гэх бичилттэй баримтын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 12-ны 01/421 дугаар албан бичиг,

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 324 дугаар албан бичгийн хуулбар, Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 7/173 дугаар албан бичгийн архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1/320 дугаар албан бичгийн хуулбар, Д.О олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Г.Т-өөс татгалзах тухай тайлбар, хариуцагч Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Хөдөө аж ахуйг дэмжих санг Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК болгож байгаа тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ээс  татгалзах тухай хүсэлт зэргийг гарган өгсөн. (хх-ийн 3, 4, 5, 22, 23, 24, 100, 173, 174, 191 дүгээр тал)

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Э.У-ийг томилсон итгэмжлэл, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/335 дугаар албан бичиг, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1/336 дугаар албан бичгээр хариу тайлбар, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1/339 дугаар Прокурор оролцуулах тухай албан бичиг, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/346 дугаар Прокурор оролцуулах тухай албан бичиг, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-аас татгалзаж О.Аыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах тухай 1/147 дугаар албан бичиг (хх-ийн 17, 18, 19, 25, 164 дүгээр тал)

Шүүх хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хүсэлтээр төрийн байгууллагыг төлөөлөх прокурор Л.О-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. /хх-ийн 19, 25, 26, 83 дугаар хуудас/

нэхэмжлэгч Б.Бгийн “Монгол банкнаас нотлох баримт гаргуулах тухай”, хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хөдөө аж ахуйн дэмжих сангийн архивын баримтад үзлэг хийлгэх тухай”, “Юнитель үүрэн холбооны Хөвсгөл салбараас нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтүүдийг хангаж,

мөн нэхэмжлэгч Б.Б-гийн “хариуцагчаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Хөдөө аж ахуйг дэмжих санг оролцуулах тухай” хүсэлтийг хангаж  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. (хх-ийн 29, 31-32, 33-41, 46-50, 54-58, 59, 67-76, 85, 88-91, 111, 133-139 дүгээр тал)

Шүүх хуралдааныг хариуцагч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-гийн “нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг хангаж 1 удаа хойшлуулсан (хх-ийн 181-184, 186, 188-189 дүгээр тал) байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би 2022 онд хүүхдээ Япон улс руу явуулахаар болоод цалингийн зээл авах гэтэл зээлийн муу ангилалын түүхтэй болсон байснаа мэдсэн. Ингээд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн холбогдох хүн Б.Ө-тэй уулзсан. Тэгэхэд миний хуучин иргэний үнэмлэхний хуулбар, Солонго талст ХХК-д өгсөн А.З гэр хүний гарын үсэгтэй хоёр хуудас баримт гарч ирсэн. Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын холбогдох хүмүүстэй уулзахад надад холбогдох ямар нэгэн гэрээ, баримт гарч ирээгүй. Би цахим үнэмлэх авахын өмнө хэтэвчээ гээгдүүлсэн. Хэтэвчинд миний хуучин иргэний үнэмлэх байсан. Цахим үнэмлэх олгож байсан учраас ямар нэгэн зар тавиагүй.

Би чацарганы суулгац авахаар хандаж байгаагүй. Ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй. Холбогдох байгууллагуудаас шүүлгэхэд миний нэрээр байгуулагдсан гэрээ, баримт гарч ирдэггүй. Би тухайн зээлийг аваагүй учир надаас ямар баримт гарч ирэх юм бэ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөө, аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох 2011 оны зээлээр чацарганы суулгац худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, ХААКТӨХХКас 2011 онд зээлээр чацарганы суулгац худалдан авах тухай гэрээ гарч ирэхгүй байгаа учраас энэ шаардлагаасаа татгалзаж байна.

Харин Б.Б-гийн нэрийг Монгол банкны зээлийн мэдээллийн муу ангилалаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг ХААКТӨХХК-д даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

3.Хариуцагч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Б.Б нь өөрийн нэрийг Монгол банкны зээлийн мэдээллийн муу ангилалаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг даалгуулах шаардлага гаргасан. Энэ шаардлагыг харахад ямар ч байсан энэ зээлийг авсан нь үнэн юм байна гэсэн байдал эхний ээлжинд харагдаж байна. 

Одоогоор шүүхэд цугларсан нотлох баримтуудын хүрээнд Б.Б нь уг зээлийг аваагүй гэх нотлох баримт авагдаагүй байна.

2011 онд 1,250,000 төгрөгийн чацарганы суулгац авснаас урьдчилгаа гээд 152,500 төгрөг хасагдсан нь санхүүгийн программ дээр гарч ирсэн, мөн 1,095,500 төгрөгийг авлага үүссэн байсныг төлж барагдуулаагүй учраас Б.Б-гийн нэрийг Монгол банкны зээлийн мэдээллийн сан руу муу зээлдэгчээр оруулсан. Манай байгууллагад Б.Б-гийн иргэний үнэмлэхний хуулбар, Солонго Талст ХХК-д гаргаж өгсөн тухайн үеийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Д болон мэргэжилтний гарын үсэг зурсан зөвшөөрлийн хуудас гэсэн хоёр баримт байдаг. Мөн санхүүгийн программ дээр Б.Б нь 1,250,000 төгрөгийн чацарганы суулгац авснаас урьдчилгаа 152,500 төгрөг хасагдсан мэдээлэл байдаг.

Чацарганы суулгацыг иргэдэд тараах болон гэрээ байгуулах үйл явц нь аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар дээр харьяалагдаж явж байсан асуудлууд байгаа. Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас чацарганы суулгац авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг манай байгууллага руу явуулсны үндсэн дээр манай байгууллагын санхүү дээр авлага үүсгэсэн байгаа.

Б.Б-гийн урьдчилгаа 152,500 төгрөг төлсөн баримт байдаггүй. Тухайн баримт олдохгүй. Мэргэжилтэн бэлнээр авч байсныг үгүйсгэхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

4.Хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Б.Б нь баримт шүүлгэхээр манай байгууллагад хандаж байсан гэж хэлсэн. Би архивт байгаа баримтаас Б.Б болон н.А нартай холбоотой баримтыг шүүж үзэхэд эдгээр хоёр хүнтэй холбоотой баримт гарч ирээгүй. Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай чацарганы суулгац авахаар гэрээ хийсэн 10 гаруй хүний нэрс болон гэрээ нь байдаг боловч Б.Б-тай байгуулсан гэрээ, баримт байдаггүй.

Шүүх хуралдаан эхлэхийн өмнө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна уу эсхүл татгалзаж байна уу гэхэд хүлээн зөвшөөрч байна гэж хариулсан. Бодоод байхад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах ёстой хүн байхад хүлээн зөвшөөрч байна гэж буруу тайлбар гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

5.Прокурор нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах шаардлагаасаа татгалзаж, Монгол банкны зээлийн мэдээллийн муу ангиллаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг даалгаж үү гэсэн нэг шаардлага гаргаж байна гэж ойлголоо.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж харж байна. Чацарганы суулгацыг Б.Б нь авсан байна. Учир нь энэ хүний регистрийн дугаар байна. Байгууллагууд нэгдэж нийлснээс болсон юм уу, ямар учраас болсныг сайн мэдэхгүй байгаа ч зээлээр чацаргана худалдах, худалдан авах гэрээ нь гарч ирэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч зээлээр чацаргана худалдах, худалдан авах зээлийн гэрээ байгуулж зээлээр чацаргана худалдаж аваагүй гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтаа хэргийн материалд гаргаж өгөөгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж харж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч Б.Б нь  Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдуулан 2011 оны зээлээр чацарганы суулгац худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Б.Бгийн нэрийг зээлийн мэдээллийн муу ангилалаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг Монгол банкинд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Хөдөө аж ахуйг дэмжих санг татан оролцуулсан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөө, аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох 2011 оны зээлээр чацарганы суулгац худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, “Б.Бгийн нэрийг Монгол банкны зээлийн мэдээллийн муу ангилалаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг ХААКТӨХХКд даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дугаартай тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буугдсантай холбогдуулан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг энэ тогтоол батлагдсан өдрөөр тасалбар болгон "Хөдөө аж ахуйн корпораци" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь нийтэд илэрхий баримт болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй бөгөөд энэ эрх нь зөвхөн нэхэмжлэгч Б.Бд хадгалагддаг болно.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан эрхээ эдэлж Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөө, аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох 2011 оны зээлээр чацарганы суулгац худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Хөдөө, аж ахуйн газар, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-д холбогдох, 2011 оны зээлээр чацарганы суулгац худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Б.Б-гийн нэрийг Монгол банкны зээлийн мэдээллийн муу ангилалаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг ХААКТӨХХК-д даалгах тухай шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Би 2022 онд хүүхдээ Япон улс руу явуулахаар болоод цалингийн зээл авах гэтэл зээлийн муу ангилалын түүхтэй болсон байснаа мэдсэн. Би чацарганы суулгац авахаар хандаж байгаагүй. Ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй. Холбогдох байгууллагуудаас шүүлгэхэд миний нэрээр байгуулагдсан гэрээ, баримт гарч ирдэггүй...” гэж тайлбарлав.

Хариуцагч ХААКТӨХХКйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Б.Б нь уг зээлийг аваагүй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Манай байгууллагад Б.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар, Солонго Талст ХХК-д гаргаж өгсөн тухайн үеийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Дүйнхэржав болон мэргэжилтний гарын үсэг зурсан зөвшөөрлийн хуудас гэсэн хоёр баримт байдаг. Мөн санхүүгийн программ дээр Б.Б нь 1,250,000 төгрөгийн чацарганы суулгац авснаас урьдчилгаа 152,500 төгрөг хасагдсан мэдээлэл байдаг. Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас чацарганы суулгац авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг манай байгууллага руу явуулсны үндсэн дээр манай байгууллагын санхүү дээр авлага үүсгэсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцсэн болно.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаартай “Хөтөлбөр батлах тухай (чацаргана)” тогтоолын хавсралтаар Чацаргана хөтөлбөрийг баталсан ба уг чацаргана хөтөлбөрийн Зургаагийн 13.1 дэх хэсэгт I дүгээр үе шатыг 2010-2012 онуудад хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд Чацарганы суулгац зээлээр олгох төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар зээлийн гэрээ байгуулж суулгацыг олгон, үр дүнд тогтмол хяналт тавих үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн болох нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаартай тушаалаар тогтоогдлоо.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газрын нэршлийг Засгийн газрын 2013 оны 415 дугаар тогтоол, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 2013 оны А/170 дугаар тушаалаар аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Засгийн газрын 2015 оны 08 дугаар тогтоолоор аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар болгон тус тус өөрчилсөн болохыг дурдав.

Программд урьдчилгаа 152,500 төгрөг хасагдсан мэдээлэл, Б.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар, Солонго Талст ХХК-д гаргаж өгсөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Дүйнхэржав болон мэргэжилтний гарын үсэг зурсан Чацаргана хөтөлбөрийн хүрээнд зээлээр олгох чацарганы суулгацын зөвшөөрлийн хуудас зэргийг үндэслэн зээлийн муу ангилалд оруулахаар нэхэмжлэгч Б.Бгийн нэрийг зээлийн мэдээллийн санд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас мэдээлэл нийлүүлсэн болох нь хариуцагч ХААКТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Монгол банкны 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 7с/84 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгч Б.Б-гийн зээлийн мэдээллийн лавлагаа зэргээр нотлогдов. (хх-ийн 54-55 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон ХААКТӨХХК-ийн архивт нэхэмжлэгч Б.Б-д холбогдох Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ хадгалагдаагүй болох нь Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1/336 дугаартай албан бичиг, хариуцагч ХААКТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. (хх-ийн 18 дугаар тал)

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаартай тушаалд заасны дагуу Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар (одоогийн нэршлээр) нь чацарганы суулгацыг Б.Б-д хүлээлгэн өгсөн баримтгүй болох нь дээрх баримт, тайлбаруудаар тогтоогдлоо.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хийсэн үзлэгээр авагдсан Чацарганы суулгац зээлээр олгох төсөл шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээр тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдээс суулгацуудыг газар дээр нь хүлээн авч, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулан, зөвшөөрлийн бичиг авч нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс суулгацуудыг олгохоор шийдвэрлэжээ.

Үүнээс үзэхэд хавтаст хэргийн 74 дүгээр хуудсанд шүүхийн үзлэгээр авагдсан он тодорхойгүй 5 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаартай Чацаргана хөтөлбөрийн хүрээнд зээлээр олгох чацарганы суулгацын зөвшөөрлийн хуудас, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг Б.Б-д чацарганы суулгац хүлээлгэн өгсөн гэх баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Чацарганы суулгац авсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б-гийн нэр Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүргэгдсэн болох нь хариуцагч ХААКТӨХХКйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-гийн “...Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирсэн. Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн баримтад үндэслэн зөвшөөрлийн хуудас бичигдсэн. Гэтэл Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн гэрээнүүд байгаа атлаа тухайн гэрээнүүдэд Б.Б-гийн гэрээ байхгүй байгаад байна....” гэх тайлбараар тогтоогдлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулж, Тариаланг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлага болон Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдав.

Гэтэл Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь нэхэмжлэгчид чацарганы суулгацыг хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Б.Б нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасны дагуу мэдээллийг шинэчлэхийг мэдээлэл нийлүүлэгчээс шаардах эрхтэй.

Хөдөө аж ахуйг дэмжих сан (тухайн үеийн нэршлээр) нь программд урьдчилгаа 152,500 төгрөг хасагдсан мэдээлэл, Б.Б-гийн иргэний үнэмлэхний хуулбар, Солонго Талст ХХК-д гаргаж өгсөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Д болон мэргэжилтний гарын үсэг зурсан Чацаргана хөтөлбөрийн хүрээнд зээлээр олгох чацарганы суулгацын зөвшөөрлийн хуудас зэрэг бүрэн гүйцэд бус баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэрийг зээлийн муу ангилалд оруулахаар зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлсэн нь буруутай байна.

Тодруулбал, Хөдөө аж ахуйг дэмжих сан (зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлсэн үеийн нэршлээр) нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д зааснаар зээлийн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

Иймд Зээлийн мэдээллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг баримтлан Б.Б-гийн нэрийг зээлийн мэдээллийн муу ангилалаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг ХААКТӨХХК-д даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХААКТӨХХКас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй.

Хавтаст хэргийн 4, 5, 113-129 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг баримтлан Б.Бгийн нэрийг зээлийн мэдээллийн муу ангилалаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг ХААКТӨХХК-д даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Хөдөө, аж ахуйн газар, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-д холбогдох, 2011 оны зээлээр чацарганы суулгац худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХААКТӨХХКас улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ