Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 138/ШШ2017/00196

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох 73406 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 01 сарын 24-ний өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж ******* дугаар эзэмшигч болсон. Гэтэл ******* нь гэрээний үүргээ үл биелүүлж ******* дугаарын 2015 оны 03 сарын байдлаарх төлбөр 119406 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. *******д төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд *******гаас төлбөрийн үлдэгдэл болох 119406 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-т заасны дагуу барьцаа 50000 төгрөгийг хасч үлдэгдэл 69406 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 73406 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус компани нь *******гийн ******* дугаарын ярианы төлбөр 73406 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага 73406 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч *******д холбогдуулан 73406 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 73406 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр гаргаж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч *******д холбогдох 73406 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгнөөс 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогын 5422106149 тоот данснаас 2275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    Т.БАЙГАЛМАА