| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00130/И |
| Дугаар | 155/ШШ2024/00564 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/00564
| 2024 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2024/00564 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийн баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***************** оршин суух, Б.Б,
Хариуцагч: ********************** оршин суух, Боржин Ж.Л,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийт 42,150,000 (дөчин хоёр сая нэг зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00130/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.У
Хариуцагч Ж.Л, түүний өмгөөлөгч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, багасгасан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б нь Ж.Л-тай 1998 онд гэр бүл болон 9 жил хамт амьдарч байгаад гэрлэлт цуцлуулсан. Бид дундаас 2 хүүхэд гарсан. Миний бага хүү Б.Гантулга нь 2023 оны 12 сарын 11-ний өдөр зуурдаар нас барсан. Хүүгээ алдаад уй гашуу тохиолдож, 49 хоногийг нь дуустал эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байя гэж бодоод талийгаачийнхаа зулыг таслалгүй, ном уншуулж байсан юм.
Миний хүү ********** суманд Т гэж айлын адууг малладаг, мөн
өөрийн цэвэр цусны хурдан удмын 4 тооны адууныг хамт малладаг байсан. Маллах хөлсөнд 8,500,000 төгрөгийг Т гэж хүн аавд нь ажил явдлын үеэр бэлэн тоолж өгсөн байдаг. Мөн өөрийн 224 тооны малаа аавдаа маллуулдаг байсан.
Гэтэл Ж.Л нь осол болсны дараа хүүгийн шарилын авах гэж Төв аймагт очихдоо малчнаас нь мал харсны хөлс болох 8.500.000 төгрөгийг авсан хэрнээ надад 1,500,000 төгрөг авсан гэж хэлсэн. Төв аймгийн сэргэлэн суманд Т айлын адуунд байсан миний хүүгийн 4 тооны цэвэр цусны хурдан удмын адууг дур мэдэн авч, зарахыг нь зарж үрэгдүүлсэн байна. Мөн миний хүүгийн нэр дээр тоологддог 224 тооны малыг 2023 оны малын тооллогод оруулахгүй хасаж тоолуулсан зэргээс хархад миний хүүгийн хөлс хөдөлмөр шингэсэн эд хөрөнгийг эх болон төрсөн ахтэй зөвшилцөхгүй үрж байгаад гомдолтой байна.
Би иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар хууль ёсны өвлөгч юм. Ж.Л нь төрсөн эцгийн хувиар хүүхдээ гээд явж байгааг үгүйсгэхгүй ч эд хөрөнгийг нь хууль ёсны өвлөгч миний зөвшөөрлийг авахгүй захиран зарцуулж, үрж байгаад харамсаж байна.
Би хүүгийнхээ нас барсны гэрчилгээг гаргуулах авах гэтэл Төв аймагт зам тээврийн осолд орсон шинжээчийн дүгнэлтийн надад өгөхгүй байгаагаас хасалт хийлгэн өв хүлээн авах хүсэлт гаргах боломжгүйд хүрээд байна.
...Миний бие Б.Б нь Ж.Л-аас талийгаач хүүгийн амьд ахуйдаа цуглуулсан эд хөрөнгө болох
1.Хурдан удмын адуу болох цэвэр цусны хээлтэй гүү 10,000,000 төгрөг, 1 тооны даага 5,000,000 төгрөг, үрээ 8,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөг,
2.Төв аймгийн Сэргэлэн сумын малчин Т гэж хүнээс авсан мөнгө болох 8,500,000 төгрөг,
3.Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн малчин М.О-ийн адуунд миний хүүгийн 5 тооны хурдын удмын 1 тооны унагатай гүү 1,200,000 төгрөгөөр, 1 тооны хурдан морь 10,000,000 төгрөгөөр, 1 тооны шүдлэн үрээг 800,000 төгрөгөөр, 1 тооны соёолон байдас 1,000,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Нийт 13,000,000 төгрөг.
4.Хөвсгөл аймгийн Арбулаг суманд аавынхаа малтай хамт байсан мал болох 2023 оны А дансанд тоологдсон 224 тооны мал үүнээс:
|
| Мал |
| |
| Адуу 25 толгой |
| ||
| Даага | 6 | 500,000 | 3,000,000 |
| Шүдлэн | 2 | 800,000 | 1,600,000 |
| Хязаалан | 3 | 900,000 | 2,100,000 |
| Соёолон | 14 | 1,000,000 | 14,600,000 |
| Нийт | 243,000,000 | ||
| Хонь 49 толгой | |||
| Төлөг | 19 | 100,000 | 1,900,000 |
| Шүдлэн хонь | 30 | 130,000 | 3,900,000 |
| Нийт | 5,800,000 | ||
| Ямаа 150 толгой | |||
| Борлон | 40 | 50,000 | 2,000,000 |
| Шүдлэн ямаа | 110 | 70,000 | 7,700,000 |
| Нийт | 9,700,000 | ||
| Нийт | 39,800,000 | ||
Нийт 84,300,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 42,150,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Учир нь Ж.Л нь талийгаачийн төрсөн эцэг бөгөөд хууль иргэний хуулийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар мөн л хууль ёсны өвлөгч юм.
Иймээс хүүгийнхээ эд хөрөнгийг хэн аль нь авах эрхтэй тул дээрх эд хөрөнгийг тэнцүү хувааж өөрт ногдох хэсэг 42,150,000 төгрөгийг Ж.Лас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
...Хариуцагч Ж.Л-аас шарга зүсийн нас гүйцсэн их морь 1 толгой, бор зүсмийн нас гүйцсэн гүү 1 толгой, хүрэн зүсмийн охин даага 1 толгой, бор зүсмийн шүдлэн байдас 1 толгой, улаан бор зүсмийн шүдлэн үрээ 1 толгой, лехксус тамгатай хээр зүсмийн соёолон үрээ 1 толгой, лехксус тамгатай цавьдар гүү 1 толгой, хүрэн зүсмийн охин даага 1 толгой, нийт 8 тооны адуунуудыг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээн авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч Б.Б миний бие ************малчин П.Т гэх хүнээс авсан мөнгө болох 8,500,000 төгрөг, 39,800,000 төгрөгийн үнэ бүхий *********** нас барагч Б.Г-ын нэр дээр 2022 оны малын А дансанд тоологдсон 224 тооны мал зэргийг хариуцагч Ж.Л-аас гаргуулахаас татгалзаж эвлэрсэн. Бид гадны ямар нэгэн дарамтгүйгээр, өөрсдийн хэн алины сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан. Цаашид энэ асуудлаар шүүхэд хандах эрхгүй гэдгээ ойлгосон. Улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна....гэв.
Хариуцагч Ж.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.О-ийн адуунд байгаа 5 тооны адуу болон П.Т гэх хүнээс ирсэн 50 хувийн цустай эрлийз 3 адууг өгөхөөр эвлэрсэн. Нийт 8 адууг өгч эвлэрэхээр болсон. Өөр ч надад ярих зүйл байхгүй. 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор өгөхөөр болж эвлэрсэн. Би яг зүсээр нь өгнө....гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээ: П.Т гэх хүнээс ирсэн 50 хувийн цустай 3 тооны lexus тамгатай англи хээр зүсмийн соёолон үрээ, * т*****амгатай цавьдар зүсмийн байдас, lexus тамгатай хүрэн зүсмийн охин даага зэрэгт *-иар үнэлгэ*******э хийлгэх, мөн М.О-ийн адуунд байх сум орон нутагтаа олон удаа түрүүлж, айрагдаж байсан хурдан удмын шарга зүсмийн их морины үнэлгээг *-иар хийлгэх, *************** шинжээчийн дүгнэлт гаргах үеийн байдлаар ямаа, хонь, адуу зэргийн нас, хүйс тус бүрээр нь үнэлгээ хийлгэх хүсэлттэй байна.
Миний бие нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд зохигчид шүүх хуралдааны явцад эвлэрсэн тул үнэлгээ хийлгэх хүсэлтээсээ татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хүсэлт, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллого, №0000503421 дугаартай Б.Г төрсний гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 2 дугар сарын 27-ны өдрийн Б.Г нас барсны бүртгэлийн лавлагаа, фото зургууд, өмгөөлөгч Э.У-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 3 дугар сарын 14-ний өдрийн төрөл садангийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 3 дугар сарын 14-ний өдрийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэргийг шүүхэд гарган өгсөн байна. (хх-ийн 3-8, 21-24, 27, 84-86 дугаар тал)
Хариуцагчаас хариу тайлбар, * өдрийн 63 дугаартай албан бичиг зэргийг шүүхэд гарган өгсөн. (хх-ийн 29-30, 107 дугаар тал),
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У-ын хүсэлтээр М.О, П.Т нарын гэрчийн мэдүүлэг, Х*********** дугаартай албан бичгээр нас барагч Б.Г 2022 оны, хариуцагч Ж.Л-ын 2022 он, 2023 онуудын мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын баримт (хх-ийн 56-64, 77-80, 97 дугаар тал) зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Ж.Л-д холбогдуулан нийт 73,300,000 (далан гурван сая гурван зуун мянга) төгрөг гаргуулах гаргуулах тухай шаарлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нийт 42,150,000 (дөчин хоёр сая нэг зуун тавин мянга) төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Ж.Л нь шарга зүсмийн нас гүйцсэн бүдүүн морь 1 толгой, бор зүсмийн нас гүйцсэн гүү 1 толгой, хүрэн зүсмийн охин даага 1 толгой, бор зүсмийн шүдлэн байдас 1 толгой, улаан бор зүсмийн шүдлэн үрээ 1 толгой, Lexus тамгатай хээр зүсмийн соёолон үрээ 1 толгой, Lexus тамгатай цавьдар гүү 1 толгой, хүрэн зүсмийн охин даага 1 толгой, нийт 36,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 тооны адуунуудыг нэхэмжлэгч Б.Б-т 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч Б.Б нь *********** малчин Т гэх хүнээс авсан мөнгө болох 8,500,000 төгрөг, 39,800,000 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Арбулаг суманд нас барагч Б.Г нэр дээр 2022 оны А дансанд тоологдсон 224 тооны мал, улсын тэмдэгтийн хураамж зэргийг хариуцагч Ж.Л-аас гаргуулахаас татгалзаж эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргах, гаргасан хүсэлтээсээ татгалзах нь тэдгээрийн эрх юм.
Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У-ын шүүх хуралдаанд гаргасан үнэлгээ хийлгэх хүсэлтээсээ татгалзсан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 524,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.Л нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Л-д холбогдох, нийт 42,150,000 (дөчин хоёр сая нэг зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Л нь шарга зүсмийн нас гүйцсэн бүдүүн морь 1 толгой, бор зүсмийн нас гүйцсэн гүү 1 толгой, хүрэн зүсмийн охин даага 1 толгой, бор зүсмийн шүдлэн байдас 1 толгой, улаан бор зүсмийн шүдлэн үрээ 1 толгой, Lexus тамгатай хээр зүсмийн соёолон үрээ 1 толгой, Lexus тамгатай цавьдар гүү 1 толгой, хүрэн зүсмийн охин даага 1 толгой, нийт 36,000,000 (гучин зургаан сая) төгрөгийн үнэ бүхий 8 тооны адуунуудыг нэхэмжлэгч Б.Бт 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч Б.Б нь ******* сумын малчин Т гэх хүнээс авсан мөнгө болох 8,500,000 төгрөг, 39,800,000 төгрөгийн үнэ бүхий *********** нас барагч Б.Г нэр дээр 2022 оны А дансанд тоологдсон 224 тооны мал, улсын тэмдэгтийн хураамж зэргийг хариуцагч Ж.Л-аас гаргуулахаас татгалзаж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У-ын шүүх хуралдаанд гаргасан үнэлгээ хийлгэх хүсэлтээсээ татгалзсан хүсэлтийг хангасугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 524,450 (таван зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Л нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ