Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0991

 

 

 

 

 

2023        12             19                                     128/ШШ2023/0991

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй, болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,  

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б нь шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “Манай компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт бид 20** оны * дугаар сарын *-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, Нийслэлийн Засаг даргын 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн А/*** дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан. Гэвч Нийслэлийн Засаг даргын 20** оны * дугаар сарын *-ны өдрийн Захирамжаар бидний гаргасан Гомдлын дагуу дээрх хууль бус захирамжийг хүчингүй болгосон байна. Ийнхүү бидний маргаж буй захирамжийн үйлчлэл дуусгавар болсон тул бид цаашид маргах шаардлагагүй, боломжгүй болжээ. Гуравдагч этгээд "ГР" компанийн гүйцэтгэх захирал С.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нар 20** оны * дугаар сарын *-ны өдөр болон 20** оны * дугаар сарын *-ний өдөр хэргийн баримттай танилцах замаар Нийслэлийн Засаг даргын 20** оны * дугаар сарын *-ны өдрийн захирамжтай танилцсан байна. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал С.О нь тус захирамжийг 20** оны * дугаар сарын *-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдлийг дагуу хүлээж авсан талаараа шүүхэд гаргасан 20** оны * дугаар сарын *-ны өдрийн Хариу тайлбартаа дурджээ. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 20** оны * дугаар сарын *-ны өдрийн захирамжийг тус компани мэдсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах, маргах хуульд заасан хугацаа нь дуусгавар болжээ. Иймд тус компанийн зүгээс ч гэсэн Нийслэлийн Засаг даргын 20** оны * дугаар сарын *-ны өдрийн захирамжийг хүлээн зөвшөөрсөн, маргах эрхгүй болсон гэж ойлголоо. Дээрх нөхцөл байдалтай холбоотой бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1-т "Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатад нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзаж болно" гэж заасны дагуу шүүхэд гаргасан "Нийслэлийн Засаг даргын 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн А/*** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.3-т "Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана" гэж заасны дагуу дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш нь явуулж өгнө үү” гэв.

                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн А/*** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “ ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн А/*** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Ц.Н-д даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                 Ө.БОЛОРЧИМЭГ