Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/00581

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/00581

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********************** оршин суух, Б.Г,

Хариуцагч: *********************** оршин суух, Ч.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 12,500,000 төгрөг, алданги 6,250,000 төгрөг, нийт 18,750,000 (арван найман сая долоон зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай 155/2022/01136/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Г (цахим), түүний өмгөөлөгч Б.У (цахим),

Хариуцагч Ч.Б, түүний өмгөөлөгч Д,С

Шинжээч Л.О (цахим),

Гэрч Э.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь Ч.Б-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 12,500,000 төгрөг, алданги 6,250,000 төгрөг, нийт 18,750,000 (арван найман сая долоон зуун тавин мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ч.Б-тэй 2022 оны 09 сарын 13-ны өдөр ********* байрлах бага сургуулийн 1 давхар барилгын дотор заслын ажлыг 25,000,000 төгрөгөөр 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ч.Б нь гэрээ байгуулаад урьдчилгаа 7,500,000 төгрөг өгсөн. Би багаж хэрэгсэл, ажиллах хүч зэргийг, Ч.Б нь барилгын материалыг тус тус хариуцан ажиллахаар тохиролцож таван хүний бүрэлдэхүүнтэй 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажил эхэлсэн. Барилгын засварын ажил 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжлээд зогссон.

Ч.Б бид хоёрын дунд сургуулийн таазыг гипсээр хийнэ гэж байгаад ажлын явцад тухайн барилга хуучин муу барилга байсан учраас гипсийг даахгүй өөр материалаар хийхээр болсноос гэрээний үнэнд нь өөрчлөлт оруулах саналыг Ч.Б тавьснаар маргаан үүссэн. Гэрээнд өөрчлөлт оруулахаар ************* орж ирсэн боловч Ч.Б нь зугтааж алга болсон.

Ч.Б бид хоёр хол байсан тул фэйсбүүк чатаар харилцаж хийх ажлаа тохиролцсон. Бид хоёр ямар ажил хийхээр тохиролцсон зүйлүүд бидний хоорондоо харилцсан чат, бичлэг зэргээр нотлогдоно. Ч.Б бид хоёр дараах ажлуудыг хийхээр тохиролцсон. 1-рт. 16 ширхэг цонхыг вакум цонхоор бүтэн солихоор тохиролцож уг ажлыг бүрэн хийсэн. 2-рт. 5 анги болон коридорын ханын тэгшилгээ хийхээр тохиролцож бүрэн хийсэн. 3-рт. 5 анги, коридорын гипсэн тааз хийхээр тохиролцож уг ажлыг маргаан гаргаад хийгээгүй. 4-рт. 6 хаалга, том арк зэргийн амалгаа, тэгшилгээ хийхээр тохиролцож бүрэн хийсэн. 5-рт. 3 ангийн дээвэрт нөхөөс хийхээр тохиролцож бүрэн хийсэн. 6-рт. 3 ангийн дунд ханыг хоёр талаас нь П хэлбэртэй гипсэн хана хийхээр тохиролцож хийсэн. 7-рт. Хоёр ангийн ард байсан хаалгыг дулаалгатай гипсэн бөглөөс хийхээр тохиролцож хийсэн. 8-рт. 3 ангийн зуухны яндан, тааз, дээврийн бөглөөс хийхээр тохиролцож хийсэн. 9-рт. Нэмэлтээр бүх цонхны тавцангуудыг хайргаар цутгаж хийсэн. 10-рт. 4 ангийн дотор талын гурван тал модон рейкэн ханыг нураасан. 11-рт. 5 анги, коридорын шал будсан. 12-рт. Зуухны дор байгаа шалны дэр модонд нөхөөс хийх, уг ажлыг хийгээгүй.13-рт. Коридорын хананд тэгшилгээ болгож хоёр үе хар замаска хийлгэсэн. 14-рт. Хоёр ангийн хананд тортой хар замаскааар тэгшилгээ хийлгэсэн. 15-рт. 5 анги, коридорийн ханын хоёр үе цагаан замаскаа хийлгэж, зүлгүүр хийлгэсэн. 16-рт. 5 ангийн таазны панеран нөхөөсийг хийхээр тохиролцож хийсэн. Ийм ажлуудыг хийхээр тохиролцож хэрхэн хийсэн талаараа хэллээ.

Мөн анх тохиролцоогүй ажлыг нэмэлтээр хийсэн. Би нийт нэмэлт магадлашгүй ажлын хөлсийг 1,000,000 төгрөгөөр үнэлж байгаа. Яаж ч бодсон 400,000 төгрөгөөр үнэлэх боломжгүй. Одоо зах зээл дээр 2-3 өдрийн 4 хүний ажлын хөлс 400,000 төгрөг байх боломжгүй.

Ч.Б нь хамт ажиллаж байсан Б.А-т ажлын хөлс 250,000 төгрөг өгсөн талаар маргахгүй.

************сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг нь ажлын гүйцэтгэл 50 хувьтай болсон гээд Ч.Б нь санхүүжилтээ авсан. Би Ч.Б -тэй хийхээр тохиролцсон ажлынхаа 70 хувийг гүйцэтгэсэн.

Бидний хооронд байгуулсан гэрээнд урьдчилгаа 30 хувийг, ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрэхэд төлбөрийн 50 хувийг, ажлыг бүрэн гүйцэтгэж комисс хүлээн авсны дараа үлдэгдэл 20 хувийг төлнө гэж, мөн ажил гүйцэтгэх гэрээний 3.8-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.

Үүний дагуу ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрсэн тул ажлын хөлс 12,500,000 төгрөг, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 12,500,000 төгрөгийн 50 хувь нь буюу 6,250,000 төгрөгийн алданги гаргуулахаар байна.

Иймд Ч.Б-ээс гүйцэтгэсэн ажлын хөлс 12,500,000 төгрөг, алданги 6,250,000 төгрөг, нийт 18,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү....гэв.

Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Би Х******-ийн захирлаар ажиллаж байсан. ********** нь 2022 онд ***********багт байрлах Бага сургуулийн дотоод заслын ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарсан юм. Ингээд Б.Г нь туслан гүйцэтгэгчээр оролцохоор тохиролцсон.

Би Б.Г-тэй 2022 оны 09 сарын 13-ны өдөр ************ багт байрлах Бага сургуулийн 1 давхар барилгын дотор заслын ажлыг 25,000,000 төгрөгөөр 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хийж гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Гэрээ байгуулаад урьдчилгаа 7,500,000 төгрөгийг Б.Г-д өгсөн. Мөн ажлын явцад Б.А-т ажлын хөлс 250,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Би барилгын материалаа, харин Б.Г нь багаж хэрэгсэл, ажиллах хүчээ хариуцан ажиллахаар тохиролцсон. Б.Г нь таван хүний бүрэлдэхүүнтэй 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа эхэлж, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилласан. Архи дарс ууж ажил дээр ямар нэгэн зөрчил гаргаагүй. Ажлыг маш сайн гүйцэтгэж байсан.

2022 оны 9 дүгээр сард бид нар *************сумын Бага сургуулийн дотор заслын ажлыг бүхэлд нь хийнэ гэж тохиролцсон. Буулгах ажилд дараах ажлыг хийхээр тохиролцсон. 1-рт. Коридорын цэвэр модон банзан шалыг задалж буулгах, 2-рт. Угаалгын өрөөний пильтан нь шалыг буулгах, 3-рт. 12 ширхэг хуучин модон цонх буулгах, 4-рт. 7 анги, менежерийн өрөө, угаалгын өрөө, багш нарын өрөө, гонх зэргийн хуучин хаалгыг буулгах, 5-рт. 7 ангийн ханын модон рейкийг буулгах, 6-рт. 7 анги, менежерийн өрөө, угаалгын өрөө, багш нарын өрөө, коридорын ханын хуучин будагтай гадаргууг 100 хувь хусаж цэвэрлэх зэргийг хийхээр тохирсон. Харин дотоод засалд дараах ажлуудыг хийхээр тохиролцсон. 1-рт. 12 ширхэг вакум цонх угсарч суулгах, 2-рт. 12 ширхэг цонхны зай завсрыг баллонтой хөөсөөр чигжих, 3-рт. 7 анги, менежерийн өрөө, багш нарын өрөө, сургуулийн гадна хаалгануудыг шинээр суулгах, 4-рт. 11 хаалганы завсрыг баллонтой шүршдэг хөөсөөр чигжих, 5-рт. 11 хаалга, 12 цонхонд замаскаан тэгшилгээ хийх, эмульсэн будгаар будах, 6-рт. Коридорын 3 метр квадрат хонхор хэсэгт нарийн зуурмагаар шавардлага хийх, 7-рт. 7 анги, менежерийн өрөө, багш нарын өрөө, коридорын ханыг эмульсэн будгаар будах, 8-рт. Угаалгын өрөөний 4 метр квадрат ханын пильта наах, 9-рт. Багш нарын өрөө буюу 14.5 метр квадрат дүүжин тааз хийх, 10-рт. Угаалгын өрөөний таазыг ламперан тааз хийх, 11-рт. Менежерийн өрөө, багш нарын өрөөний 41 метр квадрат таазанд гипсэн хавтан угсрах, 12-рт. 7 анги, “Г” хэлбэрийн коридор буюу 325.42 метр квадрат таазыг эмульсэн будгаар будах, 13-рт. 40 метр квадрат коридорын шаланд шинээр банзан шал шахаж хийх, 14-рт. 2.55 метр куб угаалгын өрөөний шалны хөрсийг хайргаар нягтруулаад бетон шал цутгаж, пильта наах, 15-рт. Менежерийн өрөөнд 14.5 метр квадрат паркетан шал шахах, 16-рт. 6 анги, коридорын 438 метр квадрат модон шалыг будах, 17-рт. 5 анги, коридорын рам зангидаж гипсэн хавтангаар өнгөлж, замаскаа татаж, эмульсэн будгаар будах зэрэг ажлууудыг хийхээр тохиролцож гэрээ хийсэн.

Б.Г-гийн хийсэн ажлыг программаар бодоод үзэхээр 4,000,000 орчим төгрөгийн ажил хийсэн байгаа. Би Б.Г-гийн ямар ажил хийх байснаас хэрхэн яаж хийсэн талаарх ажлуудыг цаасан баримтаар гаргаж ирсэн байгаа. Үүнд:  1-рт. 423 метр квадрат ханын модон рейк буулгахаас 215 метр квадрат ханын модон рейкийг буулгасан. 2-рт. 12 ширхэг буюу 38.57 метр квадрат вакум цонхыг задалж буулгасан. Энэ ажлыг бүрэн хийсэн. 3-рт. 38.57 метр квадрат цонхны зай завсарыг баллонтой хөөсөөр чигчиж дулаалсан. Уг ажлыг бүрэн хийсэн. 4-рт. Нарийн зуурмагаар 3 м.куб бетон нь хана тэгшилэх ажлыг бүрэн хийсэн. 5-рт. Шалны дэр модыг эвээс дээр тавих 40 метр квадрат ажил байснаас 6.75 метр квадрат ажлыг хийсэн. 6-рт. Модон сараалжтай долгион төмөр дээвэр 10 метр квадрат хийх байснаас 5.метр квадрат ажлыг нь хийсэн гэж үзэж байгаа. Эдгээр ажлыг бол хийж гүйцэтгэсэн байсан.

Мөн гэрээнд тусгагдаагүй ажлын явцын дунд нэмэлт дараах ажлуудыг хийсэн. 1-рт. Хананд модон рам зангидаж гипсэн хавтан өнгөлгөөг 10.04 метр квадрат-ыг хийсэн. 2-рт. Цонхны тавцанг шинээр цутгаж 10.8 метр квадрат хийсэн байсан. 3-рт. Тус барилгын 5 ангид таазны булангийн нөхөөсийг хуучин эслэг хавтангаар 2.6 метр квадрат-ийг хийсэн. Уг ажлыг муу хийсэн учир хийсэн гэж үзэхгүй. Ийм ажлуудыг Б.Г хийсэн.

Магадлашгүй ажилд болохоор хуучин материал болон цаг хугацаа хамаардаггүй. Харин нэмэлтээр хийсэн ажил хамаардаг. Магадлашгүй буюу Б.Г-гийн нэмэлт ажлыг 400,000 төгрөгөөр үнэлж байна. Мэдээж хүний хийсэн ажлыг хүлээн зөвшөөрнө.

Ажлын явцад ашиглагч байгууллагаас таазыг гипсэн хавтангаар хийлгэхгүй. Өөр материалаар хийлгэнэ гэж ашиглагч байгууллага санал гаргасан. Тэгээд Б.Г-д “ажлын чинь бараг 50 хувь хөнгөрөхөөр болсон” гэж хэлээд гэрээний үнэнд 20,000,000 төгрөг л өгье гэхэд Б.Г “Тэгвэл би ажлыг чинь хаялаа” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “ахын дүү холоос ирсэн юм чинь 25,000,000 төгрөгөөрөө тохиръё” гэж хэлсэн. Тэгтэл ажлаа хийж байснаа Б.Г “бүх мөнгөө аваад ажлаа хийе” гэж хэлснээс маргаан үүсээд Б.Г ажлынхаа бригадын хүмүүсээ аваад явсан.

Нэхэмжлэгч Б.Г барилга захиалагчаас 50 хувийн гүйцэтгэлээр санхүүжилт авсан гэж тайлбарлаад байна. Ажлын гүйцэтгэлд дараах зүйлүүдийг оруулж байж эхний санхүүжилтээ авдаг юм. Үүнд бараа материалын таталт, машин механизм, тээвэр, гүйцэтгэсэн ажил, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь, ашиг 15 хувь, нормчлолын сангийн шимтгэл 0.18 хувь, захиалагчийн хяналтын зардал 2 хувь, зохиогчийн хяналтын зардал, инженер хайгуул зураг төсвийн үнэ зэрэг зардлууд зэрэг нийлж 50 хувийн гүйцэтгэлд хүрч байж эхний 50 хувийн санхүүжилтээ авахыг хүсдэг.

Эхний 50 хувийн санхүүжилтэнд сая миний хэлсэн зүйлүүд бүгд багтаж байж ажлын гүйцэтгэл 50 хувь гэж ярьдаг юм. Түүнээс биш зөвхөн тухайн үед гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр эхний санхүүжилтын 50 хувь гэж тооцдоггүй.

Б.Г-гийн хийсэн ажлыг программаар бодоод үзэхээр 4,000,000 орчим төгрөгийн ажил хийсэн байгаа.

Б.Г бүх мөнгөө авч байж ажлаа хийнэ гээд байсан. Ашиглагч байгууллага ажлаа хийхийг шаардаж эхлэхээр нь би өөр хүмүүс авч ажиллуусан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй....гэв.

 

Нэхэмжлэгчээс Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудыг, (1 дүгээр хх-ийн 5-7, 2 дугаар хх-ийн 102 дугаар тал)

Хариуцагч Ч.Б болон түүний өмгөөлөгч Д.С нараас цахим сүлжээгээр нэхэмжлэгч Б.Г-тэй харилцсан зурвас, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Ч.Б, О.Т нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн. (1 дүгээр хх-ийн 20, 2 дугаар хх-ийн 8, 67-72 дугаар тал)

Нэхэмжлэгч Б.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-ын хүсэлтээр **********сумын бага сургуулийн барилгын засварын ажлын тендерт шалгарсан **********-ийн тендерийн материал, захиалагч тал Х********** нарын хооронд харилцан тохирч байгуулсан гэрээ, ажил дүгнэсэн дүгнэлт,

************сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Э гэрчийн мэдүүлэг,

Б.Г-гийн Ч.Б-тэй харьцсан фэйсбүүк мессенжер түүгээр дамжуулсан барилгын дотор засал анх ямар байдалтай байсан талаарх дүрс бичлэг, Б.Г-гийн эзэмшлийн Самсунг брэндийн А51 маркийн IМЕ1: 350678892006890 кодтой цэнхэр өнгийн гар утас нь дахь тус барилгын дотор заслын ажилтай холбоотой зураг, дүрс бичлэг зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг,

Хариуцагч Ч.Б болон түүний өмгөөлөгч Д.С нарын хүсэлтээр *************багт үйл ажиллагаа явуулдаг Барилга захиалагчийн албаас ************** Бага сургуулийн засварын ажлын гүйцэтгэл 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хэдэн хувийн гүйцэтгэлтэй байсан талаарх бичгийн нотлох баримтуудыг,

Хөвсгөл *********** сумын Бага сургуулийн засварын ажлыг Б.Г нь хэдэн хувьтай гүйцэтгэсэн эсэх талаар *********-ийн шинжээчийн дүгнэлт зэргийг (1 дүгээр хх-ийн 35-38, 171-245, 2 дугаар хх-ийн 8, 28-32, 34-45, 54-59, 106-131, 151-159 дүгээр тал) шүүх бүрдүүлсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ч.Б-тэй 2022 оны 09 сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 4  дүгээр багт байрлах Бага сургуулийн 1 давхар барилгын дотор заслын ажлыг 25,000,000 төгрөгөөр 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ч.Б нь гэрээ байгуулаад урьдчилгаа 7,500,000 төгрөг өгсөн. Би багаж хэрэгсэл, ажиллах хүч зэргийг, Ч.Б нь барилгын материалыг тус тус хариуцан ажиллахаар тохиролцож таван хүний бүрэлдэхүүнтэй 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажил эхэлсэн. Барилгын засварын ажил 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжлээд зогссон.

Ч.Б бид хоёрын дунд сургуулийн таазыг гипсээр хийнэ гэж байгаад ажлын явцад тухайн барилга хуучин муу барилга байсан учраас гипсийг даахгүй өөр материалаар хийхээр болсноос гэрээний үнэнд нь өөрчлөлт оруулах саналыг Ч.Бтавьснаар маргаан үүссэн. Гэрээнд өөрчлөлт оруулахаар Хөвсгөл аймгийн Мөрөн суманд орж ирсэн боловч Ч.Б нь зугтааж алга болсон.

Ч.Б бид хоёр хол байсан тул фэйсбүүк чатаар харилцаж хийх ажлаа тохиролцсон. Бид хоёр ямар ажил хийхээр тохиролцсон зүйлүүд бидний хоорондоо харилцсан чат, бичлэг зэргээр нотлогдоно. Ч.Ббид хоёр дараах ажлуудыг хийхээр тохиролцсон. 1-рт. 16 ширхэг цонхыг вакум цонхоор бүтэн солихоор тохиролцож уг ажлыг бүрэн хийсэн. 2-рт. 5 анги болон коридорын ханын тэгшилгээ хийхээр тохиролцож бүрэн хийсэн. 3-рт. 5 анги, коридорын гипсэн тааз хийхээр тохиролцож уг ажлыг маргаан гаргаад хийгээгүй. 4-рт. 6 хаалга, том арк зэргийн амалгаа, тэгшилгээ хийхээр тохиролцож бүрэн хийсэн. 5-рт. 3 ангийн дээвэрт нөхөөс хийхээр тохиролцож бүрэн хийсэн. 6-рт. 3 ангийн дунд ханыг хоёр талаас нь П хэлбэртэй гипсэн хана хийхээр тохиролцож хийсэн. 7-рт. Хоёр ангийн ард байсан хаалгыг дулаалгатай гипсэн бөглөөс хийхээр тохиролцож хийсэн. 8-рт. 3 ангийн зуухны яндан, тааз, дээврийн бөглөөс хийхээр тохиролцож хийсэн. 9-рт. Нэмэлтээр бүх цонхны тавцангуудыг хайргаар цутгаж хийсэн. 10-рт. 4 ангийн дотор талын гурван тал модон рейкэн ханыг нураасан. 11-рт. 5 анги, коридорын шал будсан. 12-рт. Зуухны дор байгаа шалны дэр модонд нөхөөс хийх, уг ажлыг хийгээгүй.13-рт. Коридорын хананд тэгшилгээ болгож хоёр үе хар замаска хийлгэсэн. 14-рт. Хоёр ангийн хананд тортой хар замаскааар тэгшилгээ хийлгэсэн. 15-рт. 5 анги, коридорийн ханын хоёр үе цагаан замаскаа хийлгэж, зүлгүүр хийлгэсэн. 16-рт. 5 ангийн таазны панеран нөхөөсийг хийхээр тохиролцож хийсэн. Ийм ажлуудыг хийхээр тохиролцож хэрхэн хийсэн талаараа хэллээ.

Мөн анх тохиролцоогүй ажлыг нэмэлтээр хийсэн. Би нийт нэмэлт магадлашгүй ажлын хөлсийг 1,000,000 төгрөгөөр үнэлж байгаа. Яаж ч бодсон 400,000 төгрөгөөр үнэлэх боломжгүй. Одоо зах зээл дээр 2-3 өдрийн 4 хүний ажлын хөлс 400,000 төгрөг байх боломжгүй.

Ч.Б нь хамт ажиллаж байсан Б.А-т ажлын хөлс 250,000 төгрөг өгсөн талаар маргахгүй.

Хөвсгөл ************ *** зэрэг нь ажлын гүйцэтгэл 50 хувьтай болсон гээд Ч.Б нь санхүүжилтээ авсан. Би Ч.Б-тэй хийхээр тохиролцсон ажлынхаа 70 хувийг гүйцэтгэсэн.

Бидний хооронд байгуулсан гэрээнд урьдчилгаа 30 хувийг, ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрэхэд төлбөрийн 50 хувийг, ажлыг бүрэн гүйцэтгэж комисс хүлээн авсны дараа үлдэгдэл 20 хувийг төлнө гэж, мөн ажил гүйцэтгэх гэрээний 3.8-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.

Үүний дагуу ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрсэн тул ажлын хөлс 12,500,000 төгрөг, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 12,500,000 төгрөгийн 50 хувь нь буюу 6,250,000 төгрөгийн алданги гаргуулахаар байна.

Иймд Ч.Б-ээс гүйцэтгэсэн ажлын хөлс 12,500,000 төгрөг, алданги 6,250,000 төгрөг, нийт 18,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч Ч.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би ******-ийн захирлаар ажиллаж байсан. ******** нь 2022 онд **************багт байрлах Бага сургуулийн дотоод заслын ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарсан юм. Ингээд Б.Г нь туслан гүйцэтгэгчээр оролцохоор тохиролцсон.

Би Б.Г-тэй 2022 оны 09 сарын 13-ны өдөр *********** багт байрлах Бага сургуулийн 1 давхар барилгын дотор заслын ажлыг 25,000,000 төгрөгөөр 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хийж гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Гэрээ байгуулаад урьдчилгаа 7,500,000 төгрөгийг Б.Г-д өгсөн. Мөн ажлын явцад Б.А-т ажлын хөлс 250,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Би барилгын материалаа, харин Б.Г нь багаж хэрэгсэл, ажиллах хүчээ хариуцан ажиллахаар тохиролцсон. Б.Г нь таван хүний бүрэлдэхүүнтэй 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа эхэлж, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилласан. Архи дарс ууж ажил дээр ямар нэгэн зөрчил гаргаагүй. Ажлыг маш сайн гүйцэтгэж байсан.

2022 оны 9 дүгээр сард бид нар ******** сумын Бага сургуулийн дотор заслын ажлыг бүхэлд нь хийнэ гэж тохиролцсон. Буулгах ажилд дараах ажлыг хийхээр тохиролцсон. 1-рт. Коридорын цэвэр модон банзан шалыг задалж буулгах, 2-рт. Угаалгын өрөөний пильтан нь шалыг буулгах, 3-рт. 12 ширхэг хуучин модон цонх буулгах, 4-рт. 7 анги, менежерийн өрөө, угаалгын өрөө, багш нарын өрөө, гонх зэргийн хуучин хаалгыг буулгах, 5-рт. 7 ангийн ханын модон рейкийг буулгах, 6-рт. 7 анги, менежерийн өрөө, угаалгын өрөө, багш нарын өрөө, коридорын ханын хуучин будагтай гадаргууг 100 хувь хусаж цэвэрлэх зэргийг хийхээр тохирсон. Харин дотоод засалд дараах ажлуудыг хийхээр тохиролцсон. 1-рт. 12 ширхэг вакум цонх угсарч суулгах, 2-рт. 12 ширхэг цонхны зай завсрыг баллонтой хөөсөөр чигжих, 3-рт. 7 анги, менежерийн өрөө, багш нарын өрөө, сургуулийн гадна хаалгануудыг шинээр суулгах, 4-рт. 11 хаалганы завсрыг баллонтой шүршдэг хөөсөөр чигжих, 5-рт. 11 хаалга, 12 цонхонд замаскаан тэгшилгээ хийх, эмульсэн будгаар будах, 6-рт. Коридорын 3 метр квадрат хонхор хэсэгт нарийн зуурмагаар шавардлага хийх, 7-рт. 7 анги, менежерийн өрөө, багш нарын өрөө, коридорын ханыг эмульсэн будгаар будах, 8-рт. Угаалгын өрөөний 4 метр квадрат ханын пильта наах, 9-рт. Багш нарын өрөө буюу 14.5 метр квадрат дүүжин тааз хийх, 10-рт. Угаалгын өрөөний таазыг ламперан тааз хийх, 11-рт. Менежерийн өрөө, багш нарын өрөөний 41 метр квадрат таазанд гипсэн хавтан угсрах, 12-рт. 7 анги, “Г” хэлбэрийн коридор буюу 325.42 метр квадрат таазыг эмульсэн будгаар будах, 13-рт. 40 метр квадрат коридорын шаланд шинээр банзан шал шахаж хийх, 14-рт. 2.55 метр куб угаалгын өрөөний шалны хөрсийг хайргаар нягтруулаад бетон шал цутгаж, пильта наах, 15-рт. Менежерийн өрөөнд 14.5 метр квадрат паркетан шал шахах, 16-рт. 6 анги, коридорын 438 метр квадрат модон шалыг будах, 17-рт. 5 анги, коридорын рам зангидаж гипсэн хавтангаар өнгөлж, замаскаа татаж, эмульсэн будгаар будах зэрэг ажлууудыг хийхээр тохиролцож гэрээ хийсэн.

Б.Г-гийн хийсэн ажлыг программаар бодоод үзэхээр 4,000,000 орчим төгрөгийн ажил хийсэн байгаа. Би Б.Г-гийн ямар ажил хийх байснаас хэрхэн яаж хийсэн талаарх ажлуудыг цаасан баримтаар гаргаж ирсэн байгаа. Үүнд:  1-рт. 423 метр квадрат ханын модон рейк буулгахаас 215 метр квадрат ханын модон рейкийг буулгасан. 2-рт. 12 ширхэг буюу 38.57 метр квадрат вакум цонхыг задалж буулгасан. Энэ ажлыг бүрэн хийсэн. 3-рт. 38.57 метр квадрат цонхны зай завсарыг баллонтой хөөсөөр чигчиж дулаалсан. Уг ажлыг бүрэн хийсэн. 4-рт. Нарийн зуурмагаар 3 м.куб бетон нь хана тэгшилэх ажлыг бүрэн хийсэн. 5-рт. Шалны дэр модыг эвээс дээр тавих 40 метр квадрат ажил байснаас 6.75 метр квадрат ажлыг хийсэн. 6-рт. Модон сараалжтай долгион төмөр дээвэр 10 метр квадрат хийх байснаас 5.метр квадрат ажлыг нь хийсэн гэж үзэж байгаа. Эдгээр ажлыг бол хийж гүйцэтгэсэн байсан.

Мөн гэрээнд тусгагдаагүй ажлын явцын дунд нэмэлт дараах ажлуудыг хийсэн. 1-рт. Хананд модон рам зангидаж гипсэн хавтан өнгөлгөөг 10.04 метр квадрат-ыг хийсэн. 2-рт. Цонхны тавцанг шинээр цутгаж 10.8 метр квадрат хийсэн байсан. 3-рт. Тус барилгын 5 ангид таазны булангийн нөхөөсийг хуучин эслэг хавтангаар 2.6 метр квадрат-ийг хийсэн. Уг ажлыг муу хийсэн учир хийсэн гэж үзэхгүй. Ийм ажлуудыг Б.Г хийсэн.

Магадлашгүй ажилд болохоор хуучин материал болон цаг хугацаа хамаардаггүй. Харин нэмэлтээр хийсэн ажил хамаардаг. Магадлашгүй буюу Б.Ггийн нэмэлт ажлыг 400,000 төгрөгөөр үнэлж байна. Мэдээж хүний хийсэн ажлыг хүлээн зөвшөөрнө.

Ажлын явцад ашиглагч байгууллагаас таазыг гипсэн хавтангаар хийлгэхгүй. Өөр материалаар хийлгэнэ гэж ашиглагч байгууллага санал гаргасан. Тэгээд Б.Г-д “ажлын чинь бараг 50 хувь хөнгөрөхөөр болсон” гэж хэлээд гэрээний үнэнд 20,000,000 төгрөг л өгье гэхэд Б.Г “Тэгвэл би ажлыг чинь хаялаа” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “ахын дүү холоос ирсэн юм чинь 25,000,000 төгрөгөөрөө тохиръё” гэж хэлсэн. Тэгтэл ажлаа хийж байснаа Б.Г “бүх мөнгөө аваад ажлаа хийе” гэж хэлснээс маргаан үүсээд Б.Г ажлынхаа бригадын хүмүүсээ аваад явсан.

Нэхэмжлэгч Б.Г барилга захиалагчаас 50 хувийн гүйцэтгэлээр санхүүжилт авсан гэж тайлбарлаад байна. Ажлын гүйцэтгэлд дараах зүйлүүдийг оруулж байж эхний санхүүжилтээ авдаг юм. Үүнд бараа материалын таталт, машин механизм, тээвэр, гүйцэтгэсэн ажил, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь, ашиг 15 хувь, нормчлолын сангийн шимтгэл 0.18 хувь, захиалагчийн хяналтын зардал 2 хувь, зохиогчийн хяналтын зардал, инженер хайгуул зураг төсвийн үнэ зэрэг зардлууд зэрэг нийлж 50 хувийн гүйцэтгэлд хүрч байж эхний 50 хувийн санхүүжилтээ авахыг хүсдэг.

Эхний 50 хувийн санхүүжилтэнд сая миний хэлсэн зүйлүүд бүгд багтаж байж ажлын гүйцэтгэл 50 хувь гэж ярьдаг юм. Түүнээс биш зөвхөн тухайн үед гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр эхний санхүүжилтын 50 хувь гэж тооцдоггүй.

Б.Г-гийн хийсэн ажлыг программаар бодоод үзэхээр 4,000,000 орчим төгрөгийн ажил хийсэн байгаа.

Б.Г бүх мөнгөө авч байж ажлаа хийнэ гээд байсан. Ашиглагч байгууллага ажлаа хийхийг шаардаж эхлэхээр нь би өөр хүмүүс авч ажиллуулсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч Б.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь Ч.Б-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 12,500,000 төгрөг, алданги 812,500 төгрөг, нийт 13,312,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гүйцэтгэсэн ажлын хөлс 12,500,000 төгрөг, алданги 6,250,000 төгрөг, нийт 18,750,000 (арван найман сая долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.

Хариуцагч Ч.Б-ийн захирлаар нь ажиллаж байсан ********нь 2022 онд *************сумын Бага сургуулийн барилгын засварын ажлын тендерт гүйцэтгэгчээр шалгарч, улмаар Ч.Б нь тухайн барилгын засварын ажлыг хариуцан ажиллаж байсан болох нь хариуцагч Ч.Б-ийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ч.Б-тэй 2022 оны 09 сарын 13-ны өдөр ****************** байрлах Бага сургуулийн 1 давхар барилгын дотор заслын ажлыг 25,000,000 төгрөгөөр 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр, хариуцагч Ч.Бнь барилгын материалыг хариуцан, уг ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлс төлөхөөр тус тус тохиролцож ажиллах гүйцэтгэх гэрээ байгуулсан нь талуудын хооронд байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 0847 бүртгэлийн дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдлоо. (1 дүгээр хх-ийн 5-6 дугаар тал)

Нэхэмжлэгч Б.Г нь ****************сумын Бага сургуулийн барилгын дотор заслын ажлыг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан, хариуцагч Ч.Бнь тохирсон хөлснөөс урьдчилгаа 7,500,000 төгрөг, Б.Гтэй хамт ажиллаж байсан Б.А-рт 2 удаагийн гүйлгээгээр 250,000 төгрөг, нийт 7,750,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн талаар талууд маргаагүй.

Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г нь “...Тухайн барилгын дотоод заслын ажлыг 60-70 хувь гүйцэтгэсэн. Тухайн үед ажлын гүйцэтгэл 51 хувьтай гэж 50,000,000 төгрөгийн санхүүжилтээ авсан. Ч.Б-ийн хэлж байгаа зарим ажлыг хийхээр тохиролцоогүй. Энэ нь хоорондоо харьцсан бичлэг, чатаар нотлогдоно. Магадлашгүй ажлын үнэлгээг 1,000,000 төгрөгөөр үнэлнэ...” гэж, хариуцагч Ч.Б нь “...Б.Г-гийн хийсэн ажлыг программаар бодоход 4,000,000 орчим төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн. Нийт ажлын 20 хувьд хүрсэн ажлыг гүйцэтгэсэн. Хийхээр тохирсон ажлаас хийсэн ажлуудыг нь хэлэхэд Б.Ггийн  хэлснээс зөрүүтэй байна. Магадлашгүй ажлыг 400,000 төгрөгөөр үнэлнэ....” гэж тус тус маргасан болно.

Дотоод заслын ажлын явцад ашиглагч байгууллагаас таазыг гипсэн хавтангаар хийгэхгүй. Өөр материалаар хийлгэнэ гэж санал гаргасны улмаас ажлыг хөнгөвчлөхөөр болсон гэх үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний үнэнд өөрчлөлт оруулах санал гаргаснаас талуудын хооронд маргаан гарч, улмаар ажил цаашид үргэлжлээгүй үйл баримт тогтоогдлоо.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь хөдөлмөрлөх үйл явцаар бий болсон гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд энэ гэрээгээр нэг талаас ажил гүйцэтгэгч нь захиалагчийн болон өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх буюу эд зүйлийг хийж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байдаг бол нөгөө талаас захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээдэг.

Талууд уг гэрээг хэлэлцэн тохиролцож бичгээр хийсэн байна.

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байхаас гадна тухайн үр дүн бий болох үйл явц нь гэрээний харилцааны нэг хэсэг болдог. Ажлын үр дүнг бий болгоход ажил гүйцэтгэгчийн хөдөлмөр, үйл ажиллагаа орсон байдагт ажил гүйцэтгэх гэрээний онцлог оршдог тул нэхэмжлэгч Б.Г нь гүйцэтгэсэн ажлын хөлс, гэрээнд заасан тохиолдолд алданги зэргийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

Ажил гүйцэтгэх гэрээний төрлийг тодорхойлох зүйл нь ажлын үр дүн байдаг тул тухайн үр дүн нь ямар шинж чанар, тоо хэмжээтэй байх талаар талууд харилцан тохиролцсон байх ёстой.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 16 нэр төрлийн ажлыг, хариуцагч нь 17 нэр төрлийн ажлыг хийхээр тохиролцсон гэж маргах боловч талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд ************* байрлах, 1 давхар барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэх гэж гэрээний зүйлээ тодорхойлсон байна.

Өөрөөр хэлбэл  талууд гэрээний зүйлийг бага сургуулийн дотор заслын ажлыг гүйцэтгэх гэж, хөлсийг 25,000,000 төгрөгөөр тохирсноос үзвэл гол нөхцөлийн талаар тохиролцсон байна гэж дүгнэв.

Мөн маргааны улмаас захиалагч буюу хариуцагч Ч.Б нь ажлыг цааш үргэлжлүүлэх нөхцөлөөр хангаагүй, барилгын материал хүлээгдсэн буюу Б.Ггээс шалтгаалахгүйгээр ажил удааширсан болох нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ************* өдрийн Б.Г, Ч.Б нарын хоорондоо харилцсан зурвас”-т үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх ба улмаар ажил цааш үргэлжлээгүй байна.

Нэхэмжлэгч гүйцэтгэх ёстой ажлын 70 хувийг гүйцэтгэсэн учир тохирсон хөлсийн 50 хувь буюу 12,500,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлээ тодорхойлсон.

Гэтэл ************ сумын Бага сургуулийн барилгын дотор заслын ажлыг 100 хувь гэж үзвэл нэхэмжлэгч нь ямар, ямар ажлыг хийж гүйцэтгэснээр гүйцэтгэх ажлын 70 хувь болж байгаа гэдгээ баримтаар нотлоогүй, мөн гэрээний зүйл болох бага сургуулийн дотор заслын ажилд ямар төрлийн, нэг бүрийн үнэлгээ нь хэдээр тооцогдох ажлуудыг гүйцэтгэх талаар гэрээнд талууд нарийвчлан тусгаагүй тул ажлын гүйцэтгэлийг хувиар тооцон, түүнд тохирох хөлсийг тодорхойлох боломжгүй.

Иймээс талуудын асуумж, холбогдох баримтуудад үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг тодорхойлох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд шинжээч Л.О нь өөрийн гаргасан шинжээчийн дүгнэлтээ “...Гэрээг манай туслах 30,000,000 төгрөг гэж хэлж өгсөн болохоор би сайн санахгүй байна. Хэрвээ талуудын тохиролцсон гэрээнд ажлын хөлсийг 25,000,000 төгрөг байвал 37,8 хувийн ажлын гүйцэтгэлтэй гэж шинжээчийн дүгнэлт гарах болно. Яг энэ ажлын тухайд хэдэн хувийн гүйцэтгэл нь чухал биш. Гэхдээ шүүгчээс асуусан асуулт болохоор хувь тавьж асуултанд хариулсан. Шинжээчийн дүгнэлтийн хувьд ажлын гүйцэтгэл хэдэн хувь байх нь чухал биш, харин хэдэн төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг гүйцэтгэсэн нь чухал юм. Ерөөсөө Б.Г тухайн сургуулийн засварын ажлаас 9,458,140 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн....” гэж тайлбарласан.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Б.Г нь ************ сумын Бага сургуулийн барилгын дотор заслын ажлыг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээгээр хэлэлцэн тохирсон үнэ болох 25,000,000 төгрөгийн ажлаас 9,458,140 төгрөгийн төсөвт ажиллах хүчний зардалтай ажлыг гүйцэтгэсэн нь *********-ийн 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан шинжээчийн дээрх тайлбараар тогтоогдлоо. (2 дугаар хх-ийн 107-125 дугаар тал)

Нэхэмжлэгч Б.Г нь гэрээнд тусгагдаагүй боловч ажлын явцад нэмэлтээр  хананд модон рам зангидаж гипсэн хавтан өнгөлгөөг 10.04 метр квадрат ажлыг, 10.8 метр квадрат цонхны тавцанг шинээр цутгасан, 5 ангид таазны булангийн нөхөөсийг хуучин эслэг хавтангаар 2.6 метр квадрат ажлыг тус тус хийсэн болох нь хариуцагч Ч.Бийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдлоо.

Талууд гэрээндээ тохиролцоогүй нэмэлт ажил буюу магадлашгүй ажлын хөлсийг нэхэмжлэгч Б.Г “1,000,000 төгрөгөөр”, хариуцагч Ч.Б“400,000 төгрөгөөр” тус тус үнэлнэ гэж маргах боловч нэхэмжлэгч шаардлагаа нотлосноор хариуцагч татгалзлаа нотлох нотолгооны зарчмын дагуу нэхэмжлэгчийн тайлбар хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул магадлашгүй ажлын хөлсийг үнэлсэн үнэлгээг хариуцагчийн зөвшөөрсөн 400,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

Иймээс нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлс 9,458,140 төгрөг, магадлашгүй ажлын хөлс 400,000 төгрөг, нийт 9,858,140 төгрөгөөс нэхэмжлэгчийн хариуцагчаас авсан 7,750,000 төгрөгийг хасч, 2,108,140 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний 3.8-д “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө.” гэж талууд тохиролцжээ.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг ба нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлаа дуусгаж, захиалагч буюу хариуцагч Ч.Б-т ажлын дүнгээ хүлээлгэн өгөөгүй учир 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний 3.8-д заасан алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас гаргуулахаар шаардсан алданги 6,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ч.Бээс 2,108,140 (хоёр сая нэг зуун найман мянга нэг зуун дөч) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,641,860 (арван зургаан сая зургаан зуун дөчин нэгэн мянга найман зуун жар) төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,462 (гурван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-ээс 2,108,140 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 48,680 (дөчин найман мянга зургаан зуун ная) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс шинжээчийн ажлын хөлс 110,000 (нэг зуун арван мянга) төгрөгийг, хариуцагчаас шинжээчийн ажлын хөлс 110,000 (нэг зуун арван мянга) төгрөгийг, нийт 220,000 (хоёр зуун хорин мянга) төгрөгийг гаргуулан Х************ (Төрийн банк дахь 100000142787 тоот дансанд)-д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч талын эд мөрийн баримтаар гарган өгсөн CD 1 ширхэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн үзлэг хийхдээ бэхжүүлэн авсан CD 1 ширхэг, нийт CD 2 ширхэгийг хэрэгт үлдээхээр тогтлоо.

1 дүгээр хавтаст хэргийн 49-51, 53-151, 153-158, 2 дугаар хавтаст хэргийн 29-32, 67, 216 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ч.Бээс 2,108,140 (хоёр сая нэг зуун найман мянга нэг зуун дөч) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,641,860 (арван зургаан сая зургаан зуун дөчин нэгэн мянга найман зуун жар) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,462 (гурван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 48,680 (дөчин найман мянга зургаан зуун ная) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Г-гээс шинжээчийн ажлын хөлс 110,000 (нэг зуун арван мянга) төгрөгийг, хариуцагч Ч.Б-ээс шинжээчийн ажлын хөлс 110,000 (нэг зуун арван мянга) төгрөгийг, нийт 220,000 (хоёр зуун хорин мянга) төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК (Төрийн банк дахь 100000142787 тоот дансанд)-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар нэхэмжлэгч талын эд мөрийн баримтаар гарган өгсөн CD 1 ширхэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн үзлэг хийхдээ бэхжүүлэн авсан CD 1 ширхэг, нийт CD 2 ширхэгийг хэрэгт үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ