Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00374

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00374

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *********************** оршин суух, Б.Г(********************),

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00291/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Гшүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1963 онд 3 дугаар ангиа төгсөөд хөдөө гарч мал маллаж байгаад 1981 онд цэргийн албанд татагдаж 1984 онд цэргийн албанаас халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1984 оны 9 дүгээр сараас 1989 оныг 9 дүгээр сарыг дуустал ажиллаж байсан.

Тухайн байгууллагаасаа гараад Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр галчаар ажилд ороод 1990 оны 4 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдөж тус трестийн засварын цехэд нормчноор ажиллаж байгаад 1991 оны 2 дугаар сараас эхлэн морин тэрэгчнээр ажиллаж байсан.

Би өндөр настны тэтгэвэрт орох болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

Иймд миний Хөвсгөл аймгийн Барилга угсралтын контор, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл мужаанаар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Улсаас бүтэн 11 жил авсан. 1990 оноос нөхөн тооцуулсан. Би цэргийн алба хааж байхдаа мужаан мэргэжлийг эзэмшсэн...гэв.

 

Нэхэмжлэгчээс Иргэн (даатгуулагч)-ий ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл гэх бичилттэй НДД №А 1058046 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 7631 дугаартай албан бичгийн хуулбар, ББМҮ Яамны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1984 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №135 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1985 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №113 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1986 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн №25 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн №14 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвгсөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1988 оны 2 дугаар сарын №08 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, БНМАУ Улсын барилгын хорооны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын трестийн даргын 1989 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №Б-245 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №222 дугаар Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №66 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн №27 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 5-15 дугаар тал),

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.О, Б.Б нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 37-40 дүгээр тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/389 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 23-27 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 11/320 дугаартай албан бичгээр ирүүлсэн ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1984 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №135 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, (хх-ийн 28-29 дүгээр тал),

Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1986 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн №25 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, (хх-ийн 30 дугаар тал),

Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн №14 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, (хх-ийн 31 дүгээр тал),

БНМАУ-ын Барилгын хорооны харъяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн №Б-51 дугаартай Ээлжийн амтралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, (хх-ийн 32 дугаар тал),

БНМАУ Улсын барилгын хорооны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын трестийн даргын 1989 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №Б-245 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 33 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №146 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 34 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №213 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 35 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн №27 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 36 дугаар тал) тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би өндөр настны тэтгэвэрт орох болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

Иймд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын контор, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл мужаанаар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Гөөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.Г нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын контор, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл мужаанаар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 11/320 дугаартай албан бичгээр ирүүлсэн ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1984 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “...Барилгын цэргийн албанаас татагдаж ирсэн 11 хүнийг нэгдүгээр хавсралтад заасан ёсоор тус тусын мэргэжлийн ажилд томилон ажилуулсугай.”, тус тушаалын хавсралтын 12 дахь жагсаалтад “овог нэр гэх хэсэгт Б.Г, ямар ажилд томилогдсон гэх хэсэгт мужаан, ажилд томилогдсон сар, өдөр гэх хэсэгт 19/IX, аль бригадад гэх хэсэгт 5-р бригад” гэх бичилттэй 135 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын архивын хуулбар (хх-ийн 7, 29 дүгээр тал),

Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “...Тушаах нь: 1.49 ажилтан, ажилчдын 1985 оны ээлжийн амралтыг 1 дүгээр хавсралтанд заасан ёсоор олгосугай...”, тус тушаалын нэгдүгээр хавсралтын 6 дахь жагсаалтад “овог нэр гэх хэсэгт Б.Г, аль бригад гэх хэсэгт Y бригад, ажил мэргэжил гэх хэсэгт мужаан, үндсэн амралт ажлын бүгд хоног гэх хэсэгт 22, жинхэнэ амрах ажлын хоног гэх хэсэгт 22, амралт эхлэх сар, өдөр гэх хэсэгт 10/YII” гэх бичилттэй 113 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын архивын хуулбар (хх-ийн 8 дугаар тал),

Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1986 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “...Тушаах нь: 1. 15 ажилчдын 1986 оны ээлжийн амралтыг нэгдүгээр хавсралтад заасан ёсоор олгосугай.”,  тус тушаалын хавсралтын “6. Б.Г 5-р бригад, мужаан, үндсэн амралт ажлын бүгд хоногт 22” гэх бичилттэй 25 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын архивын хуулбар (хх-ийн 9, 30 дугаар тал),

Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1987 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Тушаах нь: 1. 31 ажилчдын 1987 оны ээлжийн амралтыг нэгдүгээр хавсралтад заасан ёсоор олгосугай” тус тушаалын хавсралтын “15.Б.Г, 5-р бригад, мужаан, үндсэн амралт ажлын бүгд хоногт 22” гэх  бичилттэй 14 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын архивын хуулбар (хх-ийн 10, 31 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1988 оны 2 дугаар сарын “Тушаах нь: 1. 58 ажилчдын 1988 оны ээлжийн амралтыг 1, 2, 3 дугаар хавсралтанд дурьдсанаар олгосугай” тус тушаалын 1 дүгээр хавсралтын “19.Б.Г, 5-р бри, мужаан, үндсэн амралт ажлын бүгд хоногт 22” гэх бичилттэй 8 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын архивын хуулбар (хх-ийн 11 дүгээр тал),

БНМАУ-ын Барилгын хорооны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын трестийн даргын 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Тушаах нь: 1. 1989 оны амралтын хуваарийн дагуу амрах ажилчдын амралтыг 1, 2 дугаар хавсралтад дурьдсанаар олгосугай...”, тус тушаалын 1 дүгээр хавсралтын “38.Б.Г, 5-р бригад, мужаан, үндсэн амралт ажлын бүгд хоногт 22, амралт эхлэх сар, өдөр гэх хэсэгт 2-1” гэх бичилттэй Б-51 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын архивын хуулбар (хх-ийн 32 дугаар тал),

БНМАУ-ын Барилгын хорооны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын трестийн даргын 1989 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Тушаах нь: 1.Өөрийн хүсэлтээр ажилаас чөлөөлөгдөхийг хүссэн нэгдсэн 5 дугаар бригадын ажилчин Бадраа овогтой Гомбожавыг 9 дүгээр сарын 15-наас эхлэн ажлаас нь чөлөөлж ХБ тресийн мэдэлд шилжүүлсүгэй...” гэх бичилттэй Б-245 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын архивын хуулбар (хх-ийн 12, 33 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “...Тушаах нь: 1.Уурын зуухны галлагаа эхэлсэн учир нэр бүхий 9 ажилчдыг хавсралт №1-ээр томилон ажиллуулсугай”, тус тушаалын 1 дүгээр хавсралтын “5.Б.Г, галч, ажилд орсон өдөр гэх хэсэгт I/X, ажиллах цэг салбар гэх хэсэгт Хүнсний 10-р дэлгүүрийн уурын зууханд...” гэх бичилттэй 222 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын архивын хуулбар (хх-ийн 13 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “...Тушаах нь: 1.Цаг агаар дулаарч уурын зуухны галлагааг зогсоох болсон тул улирлын ажилчнаар ажиллаж байсан гачегарь ...Г... нарыг үүрэгт ажлаас 4-р сарын 15-наас чөлөөлж, мөн өдрөөс засварын цехэд нормчингоор ажиллуулсугай....” гэх бичилттэй 66 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалын архивын хуулбар (хх-ийн 13 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/389 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын хуулбар, №7 хаягийн хуудас маягтын хуулбар, ХААТР-21 (А) маягтын хуулбарууд, Б-гийн Б.Г “Ажиллдаг гэх хэсэгт Брилга трест, ажилд орсон он гэх хэсэгт 1984, эрхэлдэг ажил гэх хэсэгт мужаан, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1984, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн, бүртгэгчийн он, сар, өдөр гэх хэсэгт 1988.9.20” гэх бичвэртэй ХААТР-1 (А) маягтын хуулбар (хх-ийн 23-27 дугаар тал),

Гэрч Д.О “...Бид Барилга угсралтын трестэд 1984 онд хамт ажиллаж байгаад гэр бүлийн найзууд болцгоосон. Манай нөхөр өрлөгчин хийж байсан бөгөөд тэр үед Б.Г нь мужаан хийдэг байсан....” гэх мэдүүлэг,

гэрч Б.Б “...Б.Гнь 1984 оны 9 дүгээр сард Барилгын цэргийн ангиас халагдаж ирээд Барилга трестийн нэгдсэн тав дугаар бригадад нормчноор ажиллаж эхэлсэн. Б.Г нь Барилга тресстийн үйл ажиллагаа зогсох хүртэл буюу 1990 он хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-40 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Б.Б.Г Хөвсгөл аймгийн Барилга угсралтын контор, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл мужаанаар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Г нь 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх №1711000739 дугаартай баталгаажилтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 5 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Уран дөш Б.Г (*******************)-ын Хөвсгөл аймгийн Барилга угсралтын контор, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл мужаанаар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЖАРГАЛ