Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 146/ШШ2024/00158

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нэхэмжлэгч С.Ц-н нэхэмжлэлтэй хариуцагч Ц.На-д холбогдох 548,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,105 төгрөгийн 50 хувь буюу 8552.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8552.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 8552.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ц-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

          ШҮҮГЧ                             Ц.ДАГИЙМАА