| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 135/2023/00432/И |
| Дугаар | 155/ШШ2024/00660 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2024/00660
| 2024 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 155/ШШ2024/00660 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, Ерөнхий шүүгч Б.Отгонбямба, шүүгч Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************** оршин суух, Б.М,
Хариуцагч: ************************* оршин суух, Н.Г,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд нийт 140,177,908 (нэг зуун дөчин сая нэг зуун далан долоон мянга есөн зуун найм) төгрөг гаргуулах тухай 135/2023/00432/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г (цахим),
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.С (цахим),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнтуяа.
Иргэдийн төлөөлөгч Э.э хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь Н.Гд холбогдуулан гэм хорын хохиролд нийт 140,177,908 (нэг зуун дөчин сая нэг зуун далан долоон мянга есөн зуун найм) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.М нь 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн *********** байрлах өөрийн гэртээ Н.Г-д зодуулснаас эрүүл мэндэд хүзүүний 2,4,5,6,7-р нугалмын хугарал, нугасны няцрал, дөрвөн мөчдийн саажилт бүхий хүнд хохирол учирсан юм.
Н.Г-д холбогдох хэргийг Хөвсгөл аймаг д*********шүүх хуралдаанаар хэлэлцээд Н.Г-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 (арван сая) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Б.М-г нааш, цааш эмнэлэг рүү зөөхөд автомашинтай хүн гуйж автомашинд шатахуун хийдэг. Мөн Турк улс руу явж эмчилгээ хийлгэх зардлыг бид өөрсдөө гаргаж чадахгүй байна. Б.М нь өөрөө байнгын хэвтрийн байдалтай байгаа тул бие даан биеэ засаж чадахгүй учир байнга сальфетик, 00-ын цаас хэрэглэдэг. Н.Г-ийн үйлдлээс болж Б.М нь 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэмтэл авснаас хойш сэтгэл санаагаар унадаг, сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй болсон. Мөнгөгүйгээсээ болоод өвчин намдаах эм тариа хэрэглэхээс өөрөөр эмчилгээ хийлгэж чадахгүй, биеийн байдал нь улам муудаж, өвддөггүй эрхтнүүд нь өвдөж, ташаа, ахар сүүл нь цоорч, идээ татах зэргээр бусад эрхтнүүдийн хэвийн байдал ч алдагдаж байна. Өөрийгөө ийм болсонд харамсаад үхмээр байна гэж ярьдаг. Хариуцагч Н.Г эргэж ирдэггүй, уулздаггүй, ярьдаггүй, утсаар ярихаараа уурладаг. Б.М-г эм тариагаар аргацааж хүчээр унтуулдаг. Ийм учраас хүний автомашинд хийсэн шатахууны үнэ, Турк улсад эмчилгээ хийлгэх зардал, ахуйн хэрэглээний зүйлс, сэтгэл санаанд учирсан хохирол зэргийг нэхэмжилсэн.
Эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс хойш Н.Г-ээс гуйж байж дансаар 1,150,000 төгрөгийг авсан. Уг мөнгийг хасч тооцож болно.
Иймд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд зарцуулсан эмчилгээ болон шатахууны зардал 14,767,988 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохирол 30,000,000 төгрөг, Турк улсад эмчилгээ хийлгэх зардал 95,409,920 төгрөг, нийт 140,177,908 төгрөгийг хариуцагчаас гаруулж өгнө үү....гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нийт 140,177,908 төгрөгийг Н.Г-ээс гаргуулахаар нэхэмжилж байгаа. Уг мөнгөн дүн нь 3 хэсэгт хуваагдаж байгаа. Эмчилгээнд 14,767,988 төгрөг, Турк улсад эмчилгээ хийлгэх зардал 95,409,920 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохирлыг арилгах 30,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас нэхэмжилсэн.
Эмчилгээний зардал 14,767,988 төгрөг нэхэмжилснээс 12,567,572 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт гарган өгсөн. Үлдсэн 2,200,416 төгрөгийг шатахуун, ахуйн хэрэглээ, хоол хүнсний зүйлд зарцуулагдсан гэж тайлбарлаж байгаа. Уг зардлыг хүн бэртэл гэмтэл авсан ч бай, аваагүй ч бай хүний өдөр тутамд гарч байдаг хэрэглээний зардал бөгөөд хохирлын улмаас үүссэн зардал гэж үзэх боломжгүй. Тиймээс 2,200,416 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй.
Эмчилгээнд хэрэглэсэн баримттай гэх 12,567,572 төгрөгөөс 2,349,420 төгрөгийн баримтуудыг уншигдах боломжгүй, эмчилгээнд болон ямар бараа, бүтээгдэхүүн авсан эсэх нь тодорхойгүй учир эмчилгээнд зарцуулсан баримт гэж үзэх боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан байдаг.
Иймээс эмчилгээнд зарцуулсан үлдэх зардал 10,218,152 төгрөг байгаа. ** хариуцагчаас нэхэмжлэгчид 8,270,000 төгрөгийг төлж, цаашид гарах эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг, нийт 18,270,000 төгрөгийг өгсөн.
Дээрх эмчилгээний баримттай байгаа 10,218,152 төгрөгөөс эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цаашид гарах эмчилгээний зардалд зарцуулаарай гэж өгсөн 10,000,000 төгрөгийг хасахад 218,152 төгрөг үлдэж байна.
Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн 1,150,000 төгрөгөөс үлдэж байгаа 218,152 төгрөгийг хасахад хариуцагч нь нэхэмжлэгчид 931,848 төгрөгийг илүү төлсөн байгаа. Үүнээс харахад хариуцагч нь нэхэмжлэгчийн эмчилгээнд зарцуулсан зардлыг бүрэн төлж барагдуулсан.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Турк улсад 95,409,920 төгрөгийн эмчилгээ хийлгэнэ гэж урдаас төлөвлөж шаардлага гаргасан. Уг мөнгөн дүнгээс 72,576,000 төгрөг нь эмчилгээнд зарцуулагдах мөнгө, үлдсэн мөнгө нь тийз, зочид буудал гэх мэт зардалд хуваагдаад 95,409,920 төгрөг зарцуулагдана гэж нэхэмжлэгч урдаас төлөвлөсөн байгаа юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар учирсан хохирлыг хариуцагч төлөх үүрэгтэй гэж заасан байдаг учир Турк улсад эмчилгээ хийлгэх зардал 95,409,920 төгрөгийг урьдчилсан байдлаар төлөх хууль зүйн үндэслэлгүй учир уг мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Турк улсад эмчилгээ хийлгээд баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрх нь бол нээлттэй.
Сүүлийн байдлаар нэмэгдсэн нэхэмжлэлийн шаардлага сэтгэл санааны хохирлыг арилгах 30,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал Хууль зүй дотоод хэргийн яамны сайд, Эрүүл мэндийн яамны сайдын хамтарсан тушаал 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тушаалыг баримтлан нэхэмжилсэн байгаа. Дээрх мөнгийг сэтгэл санааны хохирлыг тооцох хүснэгтэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний төгрөгөөр илэрхийлсэн буюу 4 дүгээр зэрэглэлд хамаарч байна. Уг мөнгийг 2022 онд хэрэглэгдэж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байхаар бус одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр нэхэмжилж байна.
Н.Г-д холбогдох эрүүгийн хэрэг нь 2022 онд болсон хэрэг байна. Сэтгэцэд учирсан хохирсон хохирлыг арилгах тусгайлан гаргасан журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д зааснаар 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж хэрэгжүүлж эхэлнэ гэж заасан байдаг. 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нь үйлдэгдсэн гэмт хэргийн сэтгэл санааны хохирлыг одоо хэрэглэж байгаа сэтгэл санааны хохирлын хэмжээгээр тооцох юм бол өмнө онуудад үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч нар өнөөдрийн байдлаар сэтгэл санааны хохирлыг шүүхээр гаргуулах боломжтой болж хуулийн хийдэл үүснэ.
Иймээс 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид сэтгэл санааны хохирол төлөх хуулийн үндэслэл байхгүй байна.
Б.М-гийн байгаа байдлыг хэн ч харсан өрөвдмөөр байдалтай байгаа хэдий ч дагаж мөрдөх хэм хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам гэж зүйл бий.
Иймд хуульд захирагдан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймаг *********** дугаартай шийтгэх тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртлэх эмийн сангаас худалдаж авсан эм, тарианы үнэ тарифын И-баримтууд, гэрэл зургууд, ХААН банкны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б.Мгийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б овогтой М-ийн хөдөлмөрийн чадвар алдалт 90%-иар тогтоогдсон гэх №0571644 дугаартай “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын хуулбар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Компьютер томографийн шинжилгээний хуулбар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн “Хүзүү нурууны MRI шинжилгээ”-ний хуулбар, шунхлай петролиум ХХК болон НИК ХХК-аас 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хооронд худалдаж авсан шатахууны тарифын И-баримтууд, 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртлэх хугацаанд эмийн сангаас худалдаж авсан эм, тарианы үнэ тарифын И-баримтууд, ХААН банкны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Ч.Угийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Угийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ***********l гэх гадаад хэл дээр бичигдсэн баримтын хуулбар, тус баримтын орчуулга хийсэн баримтын хуулбар, ******** дугаартай ****** өдөр төрсөн охин М-гийн С-ийн төрсний гэрчилгээний хуулбар, ********* өдөр төрсөн хүү М-гийн Г-ийн төрсний гэрчилгээний хуулбар, ****** дугаартай ******* өдрийн Б.М, Ч.У нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар, ******** дугаартай ********ний өдөр төрсөн охин М-гийн О-ийн төрсний гэрчилгээний хуулбар, ******* өдрийн “Б.М-гээс хариуцагч Н.Г-ээс нэхэмжилж байгаа тооцооны тодорхойлолт” гэх толгой бичвэр бүхий баримт, Б.М-гийн гэрэл зураг, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэгч Б.М-гийн эмчилгээнд хэрэглэсэн эм тарианы тооцоо” гэх толгой бүхий гар бичвэрын эх хувь, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэгч Б.М нь Турк улсын **** Г.Э.Б.ЗЭ эмнэлэгт эмчилгээ хийлгэх хүсэлт явуулсан баримт” гэх толгой бүхий гар бичвэрын эх хувь, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.М, өмгөөлөгч Д.Г нарын хооронд байгуулагдсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.М, өмгөөлөгч Д.О нарын хооронд байгуулагдсан “Эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний эх хувь, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б.М-гийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ****** дугаартай иргэн Б.М-гээс, Ч.У-д олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлаг, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тухай хүсэлт, ******** өдрийг хүртэлх хугацаанд шатахуун түгээх станцаас худалдаж авсан шатахууны И-баримтууд, нэхэмжлэлийн нэмэдүүлсэн шаардлага зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (1 дүгээр хх-ийн 2-56, 75-106,127-136, 137-156, 2 дугаар хх-ийн 32, 100-102, 111-113 дугаар тал)
Дархан-Уул ********** дугаартай шүүхийн тогтоолоор Б.М-гийн нэхэмжлэлтэй, Н.Г-д холбогдох иргэний хэргийг Хөвсгөл аймаг *********шүүхэд шилжүүлсэн. Хөвсгөл аймаг ******* дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг томилсон.
Хариуцагчаас ****** дугаартай Н.Г-ээс иргэн Б.А-т олгосон итгэмжлэл, ******* гэрээний дугаартай Н.Г, өмгөөлөгч Б.С- нарын хооронд байгуулагдсан “Өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний эх хувь, ХААН банкны ******* өдрийн Н.Г-ийн Кредит картын дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны * өдрийн Н.Г-ийн Депозит да******нсны дэлгэрэнгүй хуулга, хохирол төлбөр төлж барагдуулсан тухай тэмдэглэл гэх толгой бичвэр бүхий 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн баримтын хуулбар, Дархан-Уул аймаг ********дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, хэргийг шилжүүлэх тухай” шүүхийн тогтоолд гаргасан гомдол, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэргэжлийн эмч, шинжээчээр дүгнэлт гаргуулах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар, шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлт, ********** дугаартай захирамжид гомдол гаргах тухай хүсэлт, ***** иргэний хэргийн анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлэх тухай хүсэлт, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Н.Г-ийн ХААН банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (1 дүгээр хх-ийн 66-74, 126, 184, 2 дугаар хх-ийн 8-9, 53-54, 58-61, 118, 143-144, 166-171 дүгээр тал)
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын хүсэлтээр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шинжээчээр дүгнэлт, нэхэмжлэгч Б.М-гийн хүсэлтээр Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргийг гаргуулан нотлох баримт бүрдүүлсэн.(2 дугаар хх-ийн 33-43, 83-85 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Б.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.М нь *********** өдөр Хөвсгөл аймгийн ****** байрлах өөрийн гэртээ Н.Г-д зодуулснаас эрүүл мэндэд хүзүүний 2, 4, 5, 6, 7-р нугаламын хугарал, нугасны няцрал, дөрвөн мөчдийн саажилт бүхий хүнд хохирол учирсан юм.
Н.Г-д холбогдох хэргийг Хөвсгөл аймаг ***** шүүх хуралдаанаар хэлэлцээд Н.Г-ийг Эрүүгийн хуулийн **********нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Б.М-г нааш, цааш эмнэлэг рүү зөөхөд автомашинтай хүн гуйж автомашинд шатахуун хийдэг. Мөн Турк улс руу явж эмчилгээ хийлгэх зардлыг бид өөрсдөө гаргаж чадахгүй байна. Б.М нь өөрөө байнгын хэвтрийн байдалтай байгаа тул бие даан биеэ засаж чадахгүй учир байнга сальфетик, 00-ын цаас хэрэглэдэг. Н.Г-ийн үйлдлээс болж Б.М нь 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэмтэл авснаас хойш сэтгэл санаагаар унадаг, сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй болсон. Мөнгөгүйгээсээ болоод өвчин намдаах эм тариа хэрэглэхээс өөрөөр эмчилгээ хийлгэж чадахгүй, биеийн байдал нь улам муудаж, өвддөггүй эрхтнүүд нь өвдөж, ташаа, ахар сүүл нь цоорч, идээ татах зэргээр бусад эрхтнүүдийн хэвийн байдал ч алдагдаж байна. Өөрийгөө ийм болсонд харамсаад үхмээр байна гэж ярьдаг. Хариуцагч Н.Г эргэж ирдэггүй, уулздаггүй, ярьдаггүй, утсаар ярихаараа уурладаг. Б.М-г эм тариагаар аргацааж хүчээр унтуулдаг. Ийм учраас хүний автомашинд хийсэн шатахууны үнэ, Турк улсад эмчилгээ хийлгэх зардал, ахуйн хэрэглээний зүйлс, сэтгэл санаанд учирсан хохирол зэргийг нэхэмжилсэн.
Эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс хойш Н.Г-ээс гуйж байж дансаар 1,150,000 төгрөгийг авсан. Уг мөнгийг хасч тооцож болно.
Иймд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд зарцуулсан эмчилгээ болон шатахууны зардал 14,767,988 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохирол 30,000,000 төгрөг, Турк улсад эмчилгээ хийлгэх зардал 95,409,920 төгрөг, нийт 140,177,908 төгрөгийг хариуцагчаас гаруулахаар нэхэмжлэл гаргасан байна.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь нийт 140,177,908 төгрөгийг Н.Гээс гаргуулахаар нэхэмжилж байгаа. Уг мөнгөн дүн нь 3 хэсэгт хуваагдаж байгаа. Эмчилгээнд 14,767,988 төгрөг, Турк улсад эмчилгээ хийлгэх зардал 95,409,920 төгрөг, сэтгэл санааны хохирлыг арилгах 30,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас нэхэмжилсэн.
Эмчилгээний зардал 14,767,988 төгрөг нэхэмжилснээс 12,567,572 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт гарган өгсөн. Үлдсэн 2,200,416 төгрөгийг шатахуун, ахуйн хэрэглээ, хоол хүнсний зүйлд зарцуулагдсан гэж тайлбарлаж байгаа. Уг зардлыг хүн бэртэл гэмтэл авсан ч бай, аваагүй ч бай хүний өдөр тутамд гарч байдаг хэрэглээний зардал бөгөөд хохирлын улмаас үүссэн зардал гэж үзэх боломжгүй. Тиймээс 2,200,416 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй.
Эмчилгээнд хэрэглэсэн баримттай гэх 12,567,572 төгрөгөөс 2,349,420 төгрөгийн баримтуудыг уншигдах боломжгүй, эмчилгээнд болон ямар бараа, бүтээгдэхүүн авсан эсэх нь тодорхойгүй учир эмчилгээнд зарцуулсан баримт гэж үзэх боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан байдаг.
Иймээс эмчилгээнд зарцуулсан үлдэх зардал 10,218,152 төгрөг байгаа. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчид 8,270,000 төгрөгийг төлж, цаашид гарах эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг, нийт 18,270,000 төгрөгийг өгсөн.
Дээрх эмчилгээний баримттай байгаа 10,218,152 төгрөгөөс эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цаашид гарах эмчилгээний зардалд зарцуулаарай гэж өгсөн 10,000,000 төгрөгийг хасахад 218,152 төгрөг үлдэж байна.
Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчид 1,150,000 төгрөгийг өгсөн. Үүнийг 218,152 төгрөгөөс хасахад хариуцагч нь нэхэмжлэгчид 931,848 төгрөгийг илүү төлсөн байгаа. Үүнээс харахад хариуцагч нь нэхэмжлэгчийн эмчилгээнд зарцуулсан зардлыг бүрэн төлж барагдуулсан.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Турк улсад 95,409,920 төгрөгийн эмчилгээ хийлгэнэ гэж урдаас төлөвлөж шаардлага гаргасан. Уг мөнгөн дүнгээс 72,576,000 төгрөг нь эмчилгээнд зарцуулагдах мөнгө, үлдсэн мөнгө нь тийз, зочид буудал гэх мэт зардалд хуваагдаад 95,409,920 төгрөг зарцуулагдана гэж нэхэмжлэгч урдаас төлөвлөсөн байгаа юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар учирсан хохирлыг хариуцагч төлөх үүрэгтэй гэж заасан байдаг учир Турк улсад эмчилгээ хийлгэх зардал 95,409,920 төгрөгийг урьдчилсан байдлаар төлөх хууль зүйн үндэслэлгүй учир уг мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Турк улсад эмчилгээ хийлгээд баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрх нь бол нээлттэй.
Сүүлийн байдлаар нэмэгдсэн нэхэмжлэлийн шаардлага сэтгэл санааны хохирлыг арилгах 30,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Уг мөнгийг 2022 онд хэрэглэгдэж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байхаар бус одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр нэхэмжилж байна.
Н.Г-д холбогдох эрүүгийн хэрэг нь 2022 онд болсон хэрэг байна. Сэтгэцэд учирсан хохирсон хохирлыг арилгах тусгайлан гаргасан журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д зааснаар 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж хэрэгжүүлж эхэлнэ гэж заасан байдаг. Иймээс 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид сэтгэл санааны хохирол төлөх хуулийн үндэслэл байхгүй байна.
Б.М байгаа байдлыг хэн ч харсан өрөвдмөөр байдалтай байгаа хэдий ч дагаж мөрдөх хэм хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам гэж зүйл бий. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.М нь Н.Г-д холбогдуулан эмчилгээ болон шатахууны зардал 9,302,184 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хоёр удаа ихэсгэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд зарцуулсан эмчилгээ болон шатахууны зардал 14,767,988 төгрөг, Турк улсад эмчилгээ хийлгэх зардал 95,409,920 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохирол 30,000,000 төгрөг, нийт 140,177,908 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн ********** хохирогч Б.М-тэй амьжиргааны түвшинтэй холбоотой санал зөрсний улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүзүүний 2, 4, 5, 6, 7-р нугалмын хугарал, нугасны няцрал, дөрвөн мөчдийн саажилт бүхий хүнд хохирол учруулжээ.
Улмаар Хөвсгөл аймаг ************ дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч Н.Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ************* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ******** төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. (1 дүгээр хх-ийн 3-7 дугаар тал)
Шүүх хуралдаанд талууд дээр дурдсан болон шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д 3Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй3,
505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”,
228 дугаар зүйлийн 228.4-т “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй”,
230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь эмчилгээ болон шатахууны зардал, сэтгэл санааны хохирол, Турк улсад эмчилгээ хийлгэх зардал зэргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
4.1.2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд зарцуулсан эмчилгээ болон шатахууны зардал 14,767,988 төгрөг гаргуулах шаардлагын талаар:
Тус хэргийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нь нэхэмжлэгчид 1,150,000 төгрөгийг өгсөн талаар талууд маргаагүй.
Б.М нь хүзүүний 2, 4, 5, 6, 7-р нугалмын хугарал, нугасны няцрал, дөрвөн мөчдийн саажилтын улмаас байнгын асаргаанд байж, түүний эмчилгээнд зарцуулсан зардлыг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн ************ дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч талаас гарган өгсөн баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж 10,218,152 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Г-ийн төлсөн 1,150,000 төгрөгийг хасч үлдэх 9,068,152 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. (2 дугаар хх-ийн 33-43 дугаар тал)
Харин нэхэмжлэгч нь шатахууны зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй боловч хэний эзэмшлийн ямар улсын дугаартай автомашинд шатахуун хийж, эмнэлгийн ямар тусламж үйлчилгээг хүлээн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид 8,270,000 төгрөгийг төлж, цаашид гарах эмчилгээний зардалд 10,000,000 төгрөгийг төлсөн. Баримтаар нотлогдож байгаа 10,218,152 төгрөгөөс илүү гарч байгаа 218,152 төгрөгийг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчид 1,150,000 төгрөгийг өгснөөс суутгаж тооцоход илүү төлбөр өгсөн гэж маргаж байх ба хавтаст хэрэгт авагдсан баримтанд Н.Гээс нэхэмжлэгч Б.М –д илүү төлсөн 10,000,000 төгрөгийг цаашид гарах эмчилгээний зардал болгож өгсөн, эмчилгээний төлбөрт оруулж тооцуулах талаар харилцан тохиролцсон нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.
Мөн Хөвсгөл аймаг ***** дугаартай шийтгэх тогтоолын 7 дахь заалтад хариуцагч Н.Г нь хохирогч буюу нэхэмжлэгчид 18,270,000 төгрөг*** төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан цаашид гарах эмчилгээний зардалд 10,000,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймээс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд зарцуулсан эмчилгээ болон шатахууны зардал 14,767,988 төгрөг гаргуулах шаардлагаас эмчилгээний зардал 9,068,152 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.2.Турк улсад эмчилгээ хийлгэх зардал 95,409,920 төгрөг гаргуулах шаардлагын талаар:
Нэхэмжлэгч нь Турк улсад эмчилгээ хийлгэх зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй боловч энэ талаарх баримтуудыг шүүхэд гарган өгөөгүй.
Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 127-131 дүгээр хуудсанд авагдсан баримтуудаас хэр хэмжээний зардал гарах нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Турк улсад эмчилгээ хийлгэх зардал 95,409,920 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.3.Сэтгэл санаанд учирсан хохирол 30,000,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар:
Иргэний хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх тухай зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.4 дүгээр зүйлд эд хөрөнгийн бус хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргах эрхийг зааж өгчээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэхэд шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтална.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой.
Тодруулбал, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхыг заасан байх боловч ийм зохицуулалт 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед байхгүй байжээ.
Иймээс шүүх Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна.”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Иргэний эрхийг дараах аргаар хамгаална. 9.4.5-д эдийн бус гэм хорыг арилгуулах” гэж тус тус зааснаар гэм хорын ерөнхий зохицуулалтын агуулга, зарчмыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Гэм хорын ерөнхий зохицуулалт болох уг хэм хэмжээнд гэм буруутай этгээд эдийн бус гэм хорын хохирлыг арилгах үүрэг багтана.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 198 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмт хэргийн улмаас Б.Мгийн сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа нь тогтоогдож байна. (2 дугаар хх-ийн 83-85 дугаар тал)
Нэхэмжлэгч нь идэвхтэй нийгмийн болоод биологийн амьдралыг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсны улмаас тэрээр бие, эрхтэн, өвчин зовиур, шаналал, сэтгэл санааны байдал зэрэгт үүссэн хохирлоо 30,000,000 төгрөгийн хэмжээнд тодорхойлсон байх тул хариуцагчаас сэтгэл санаанд учирсан хохиролд нэхэмжилсэн 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Н.Г-ээс сэтгэл санаанд учирсан хохирол 30,000,000 төгрөг, эмчилгээний зардал 9,068,152 төгрөг, нийт 39,068,152 (гучин есөн сая жаран найман мянга нэг зуун тавин хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101,109,756 (нэг зуун нэг сая нэг зуун есөн мянга долоон зуун тавин зургаа) төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Б.М-гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Н.Гээс 39,068,152 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 353,291 (гурван зуун тавин гурван мянга хоёр зуун ерэн нэг) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулахаар тогтов.
Нэхэмжлэгч Б.М-гээс шинжээчийн ажлын хөлс 206,800 (хоёр зуун зургаан мянга найман зуу) төгрөгийг, хариуцагч Н.Г-ээс шинжээчийн ажлын хөлс 206,800 (хоёр зуун зургаан мянга найман зуу) төгрөгийг тус тус гаргуулан төрийн сангийн 100170005001 тоот дансанд оруулах нь зүйтэй. (2 дугаар хх-ийн 91-93 дугаар тал)
1-р хавтаст хэргийн 82-84, 132-136, 181-183 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Н.Г-ээс сэтгэл санаанд учирсан хохирол 30,000,000 төгрөг, эмчилгээний зардал 9,068,152 төгрөг, нийт 39,068,152 (гучин есөн сая жаран найман мянга нэг зуун тавин хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ********төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Б.М-гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Н.Г-ээс улсын тэмдэгтийн хураамж 353,291 (гурван зуун тавин гурван мянга хоёр зуун ерэн нэг) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.М-гээс шинжээчийн ажлын хөлс 206,800 (хоёр зуун зургаан мянга найман зуу) төгрөгийг, хариуцагч Н.Г-ээс шинжээчийн ажлын хөлс 206,800 (хоёр зуун зургаан мянга найман зуу) төгрөгийг тус тус гаргуулан төрийн сангийн 100170005001 тоот дансанд оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН