| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03562/И |
| Дугаар | 182/ШШ2024/03001 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2024/03001
2024 07 24 182/ШШ2024/03146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Г.Бумцэндийн гудамж 46, өөрийн байранд байрлах, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн /РД:9080821/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...... эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Бийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Д.Б нь Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 27 тоот гэрээгээр 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай буюу эргэн төлөх сүүлийн хугацаа 2022 оны 6 дугаар сард дуусахаар тусгасан бөгөөд 220,000 төгрөг төлсөн боловч 2,278,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 137 тоот албан бичгээр иргэн Д.Б нь Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, дэнж 18 дугаар гудамж, 456 тоот хаягт бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй болохыг тодорхойлосон байна. Иймд иргэн Д.Бийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/
2.2 Итгэмжлэл /хх-4/
2.3 Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-5/
2.4 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, батлан даалтын гэрээ /хх-6-7/
2.5 Эргэн төлөлтийн хуваарь /хх-8/
2.6 Зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-9/
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2024/11800 дугаар захирамжаар А ор ХХК ....иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох ...... эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь А ор ХХК ....оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох А ор ХХК /РД:5289637/, болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Боржигон овогт Сийлгэмаагийн Пүрэвдорж /РД:НЮ79032930/ нь Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн баян-цагаан 6-25 тоот хаягт оршин байрладаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2024/07561 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...... эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...... эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...... эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...... хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагч /88684565, 99038804/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ