Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00059/И |
Дугаар | 134/ШШ2024/00100 |
Огноо | 2024-04-16 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 134/ШШ2024/00100
2024 оны 04 сарын 16 өдөр | Дугаар 134/ШШ2024/00100 | ******* |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: *******, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 129-1,2 тоотод байрлах Төрийн банк ХК /РД:5341469/-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нэргүй
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******
Хариуцагч: *******,*******,*******,*******,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 4,911,181.03 төгрөг, хүүний өр 224,406.99 төгрөг, нотариатын зардал 18,000 төгрөг, нийт 5,153,588.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.Эрдэнэсүх, хамтран зээлдэгч Л.Батсүх нар нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр MN460034300001867097 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 15,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, сарын 1.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан. Зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш төлөөгүй нийт 222 хоног төлөлт хийгээгүй хугацаа хэтрүүлсэн.
2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,911,181.03 төгрөг, хүүний өр 224,406.99 төгрөг, нотариатын зардалд 18,000 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 5,153,588.02 төгрөгийг зээлдэгч Б.Эрдэнэсүх, хамтран зээлдэгч Л.Батсүх нараас нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч Б.Эрдэнэсүх, Л.Батсүх нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Бид нар Төрийн банк ХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 15 сая төгрөгийн малчны зээл авсан нь үнэн. Одоо Төрийн банк ХК-ийн нэхэмжилж байгаа үндсэн зээл 4,911,181.03 төгрөг, хүүний өр 224,406.99 төгрөг, нотариатын зардалд 18,000 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 5,153,588.02 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1 Зээлдэгч Б.Эрдэнэсүх, хамтран зээлдэгч Л.Батсүх нар нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр MN460034300001867097 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 15,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, сарын 1.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан боловч зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 222 хоног төлөлт хийгээгүй хугацаа хэтрүүлсэн тул 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,911,181.03 төгрөг, хүүний өр 224,406.99 төгрөг, нотариатын зардалд 18,000 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 5,153,588.02 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч Б.Эрдэнэсүх, Л.Батсүх нар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,176.06 төгрөгийн тавин хувь болох 71,088.03 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 71,088.03 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 71,088.03 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нэргүйгийн гаргасан үндсэн зээл 4,911,181.03 төгрөг, хүүний өр 224,406.99 төгрөг, нотариатын зардалд 18,000 төгрөг, нийт 5,153,588.02 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэсүх, Л.Батсүх нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,176.06 төгрөгийн тавин хувь болох 71,088.03 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 71,088.03 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Эрдэнэсүх, Л.Батсүх нараас улсын тэмдэгтийн хураамжид 71,088.03 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА