Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00040/И |
Дугаар | 134/ШШ2024/00102 |
Огноо | 2024-04-17 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 134/ШШ2024/00102
2024 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 134/ШШ2024/00102 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, шүүгч М.Энхмандах, шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******
Хариуцагч: *******,*******,,,,,
Гэм хорын хохиролд 5,718,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч
Хариуцагч,
Иргэдийн төлөөлөгч
Нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр миний хүү нь зодуулж, хамар нь хугарсан. Улаанбаатар хот руу 6-7 удаа эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр ирж, очсон. Энэ асуудлыг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаад Прокурорт шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас яллагдагчийг насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан. Уг тогтоолд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжилж болох талаар заасан тул эмчилгээний зардал болон бусад зардал /хохирол/ болох 5,718,820 төгрөгийг хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд 5,718,820 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
1. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
1.1 Миний хүү Г.Содбилэг 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ангийнхаа хүүтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хамрыг гэмтээсэн хэрэгт холбогдож насанд хүрээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн.ын ээж нь эмчилгээний зардал болон бусад зардалд 5,718,820 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь: Тухайн хүүхдий биед гэмтэл учруулсан болохоор эцэг эх бидний зүгээс аль болох асуудалд нааштай хандаж гарсан зардлыг төлөх гэсэн боловч их хэмжээний мөнгө буюуу 6,000,000 төгрөг өг гэх мэт шууд мөнгө нэхэж, хэл амаар доромжлох зэргээр ойлголцон харилцахад маш их төвөгтэй байсан. Хамгийн гол нь эцэг эх бид хоёр талаасаа ойлголцож хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг бодолцох нь чухал гэж би харж байсан. Энэ ч үүднээс хүүхдийг аль болох эмчлүүлэхэд нь тус нэмэр болъё, юу хэрэгцээ шаардлагатай байгаа талаар асууж тодруулж, Улаанбаатар хотод байхад охин маань хүртэл дагаж явж байсан. Энэ үед хүүхдэд томографик хийлгэх, унааны зардал нийт 400,000 төгрөгийг төлсөн. Ер нь эв эеийг хичээж мөрдөн байцаалтын шатанд байх хугацаанд хариуцаж байсан мөрдөгчөөрөө дамжуулж уулзсан, мөн прокурорт хэрэг шилжихийн өмнө 1,500,000 төгрөг өгье гэж банкнаас зээл аваад уулзахад авахгүй хийгдээгүй хамрын хагалгаанд орох төлбөр нэхсэн. Хавтаст хэргийн материалтай танилцахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй бодит хохирлын баримт гэж үзэхэд эргэлзээтэй, хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй их хэмжээний бензиний зардлыгн баримт болон хамрын хагалааны төлбөрийн баримт гэх канондсан хуулбар гаргаж өгсөн байсан. Иймээс бид бодитой үнэн зөв гаргаж өгсөн баримтанд үндэслэж хохирлыг хүүгийнхээ өмнөөс төлөх болно. нь ирээдүйд хүүгийнхээ хамрын хагалгаа зайлшгүй хийгдэх эсэх нь тодорхойгүй байхад мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Миний хүү Амгаланбаатар нь хамраа цохиулаад хүнд гэмтэл авсан. Хамрын таславчийн яс хугарсан, муруйсан гэсэн оноштой. Гэмтлийн эмнэлэг болон Эх нялхаст үзүүлж байгаад маргааш нь ЭМЖЖ гээд чих, хамар, хоолойн төрөлжсөн эмнэлгээр үзүүлээд зураг авхуулсан чинь таславчийн яс нь хугарсан, муруйсан, баруун талын хэсэгт цөмөрсөн гэсэн. Тухайн үедээ 200 000 төгрөгөөр цөмөрсөн хэсгийг нааш нь гаргасан. 2 жилийн дараа хамар дотор хугарсан хэсэг эмчлэгдэнэ. Түүнээс өмнө насанд хүрээгүй учраас оролдож болохгүй гэж эмч нар хэлсэн. Одоогийн байдлаар хамар нь битүү, тархи толгой нь байнга өвддөг болсон. Манайх хөдөө байдаг айл болохоор тухайн үед отор нүүдэл хийгээд Баянжаргалан сумаас урагш 100 км явчихсан байсан. Наашаа цаашаа явах зардал мөнгө хэцүү байсан. Хүүхдийнхээ эрүүл мэнд, гоо сайхных нь төлөө сар гаруй хугацаанд эмчлүүлж явсан. Улаанбаатар хот Чойр хоёрын хооронд 7 удаа явсан. Хамгийн сүүлд хүү маань ганцаараа хот явсан, нийлээд 8 удаа явсан. 2 жилийн дараа хийгдэх эмчилгээ нь маш хүнд гэж эмч хэлсэн. 2 жилийн дараа гарах эмчилгээний зардлыг яаж авах юм бол, би бодохдоо энэ жилийнх нь эмчилгээний зардлаар бодоод авъя гээд нэхэмжлэл гаргасан. Сая хамрын цөмөрсөн хэсгийг нааш гаргуулахад маш их хэмжээний цус хамраас нь гарсан, уруул нь хавдсан, хоолой руу нь цус байнга урсаж ороод хажуу тийшээ ч харж чадахгүй маш хүнд байсан. Одоо харагдах байдал нь арай дээр болсон, дотор тал нь хугаралтай хэвээрээ байгаа. Цаашид ямар хор уршиг гарахыг хэлж мэдэхгүй байна. Өвчин намдаах эм хэрэглэж, нойр хүрэхгүй байна гээд нойрны эм ууж, аливаа зүйлийг маш их мартдаг болсон. Хэсэг хоолондоо дургүй болж, хичээлдээ явахгүй сэтгэл санаагаар унасан. 2023 оны 12 дугаар сарын 18-наас хойш үзүүлж явж байгаад 01 дүгээр сарын 08-ны өдөр буцаж ирсэн. Түүнээс хойш хот руу хүүхдээ авч явж чадаагүй. Байгалийн гамшиг ихтэй, цас зудтай байсан болохоор тэр болгон хот орж чадахгүй юм. Би утсаар ярихгүй гэж хэлээгүй, яагаад ингэж худлаа хэлээд байгаа юм бэ. 1 500 000 төгрөгийг авахгүй гэдэг нь эмчилгээний зардлыг 2 жилийн дараа энэ хүмүүсийг хаанаас олж авах юм бэ гэдэг үндэслэлээр аваагүй юм. Энэ хүмүүс ингэж худлаа ярьж байгаад маш их гомдолтой байна. Тэр охин нь дагуулж явсан гэдэг нь үнэн. ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэх гэж байна хүрээд ир миний дүү гэхэд за гээд алга болчихсон. ЭМЖЖ эмнэлгийн халдвартын эцсийн салбар дээр нь очоод таксидаад төв эмнэлэг дээр ирэхэд охин нь ирчихсэн байсан. Би охинд нь эмнэлэгт 40 000 төгрөгөөр үзүүлсэн, одоо 91 900 төгрөгөөр эм авах гэж байна гэсэн чинь эмнэлгийн гадаа буруу харж зогсчихоор нь өнөөдрийн гарсан төлбөр 200 000 гаруй болсон шүү гэсэн чинь та надаас 200 000 төгрөг нэхлээ гэсэн, аймаар хэл амтай, хүний хэлж ярихгүйг ярьдаг охин байна лээ. Эмч хүн тийм байж болохгүй гэж бодож байна. Манай хүүхэд рүү давшилж дайраад, хамар нь битүү өвдөж ядаж байхад нь манай дүү чамайг яасан гэж цохисон юм, чи манай дүүг яасан юм гээд гараараа чичлээд байхаар нь чи боль өвчтэй байгаа хүүхэд рүү битгий дайраад бай гэсэн чинь миний гар дээр цохиод бичлэг хийж аваад байсан. Би өөрөө хөдөөний хүн бичлэг хийж авна гэж мэдэхгүй, бичигний цаасны тал дээр юу ч мэдэхгүй, ирээд банк орж гарын үсэг зурдаг, өөрөөр бичиг цаасны тал дээр нарийн юм мэдэхгүй. Надад 200 000 төгрөг шилжүүлсэн юм. 40 000 төгрөгөөр нь ЭМЖЖ дээр үзүүлээд 91 900 төгрөгөөр эм аваад, салбар эмнэлгээс нь төв эмнэлэг рүү таксидахад 12 000 төгрөг болсон. 200 000 төгрөгөөс 20 000 төгрөг л үлдсэн. Хариуцагч талтай уулзахад шүүх хуралдаан болохгүйгээр тохиролцъё гээд 200 000 төгрөгөө мөнгөн дүнгээсээ хасаад байхаар нь би гайхсан, одоо би маш их гомдолтой. Одоо дулаараад мал төллөөд дуусаж байна. Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө явна, би эрүүл хүүхэд гаргаж, өсгөсөн юм чинь бүрэн эдгэртэл нь гомдолтой гэв.
4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Миний хүү нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ангийнхантайгаа сагсан бөмбөг тоглож байгаад жижиг маргаанаас болж муудалцаж, нэг нэгнээ хэл амаар доромжилж, муудалцаад хүүхдийг цохиж хамрыг нь хугалчихсан байсан, энэ манай хүүхдийн буруу, үүнийг би хүлээн зөвшөөрнө. Цагдаа сэргийлэх гэж яваад буруутай нь тогтоогдсон байгаа. 12 дугаар сарын 16-нд энэ хүн над руу ярьсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан, би хотод явж байсан учраас нөхрийгөө хүүхдийг нь авч явж үзүүл гэсэн. Манай охин анагаахын дээд сургууль төгссөн. Миний охин завтай бол эмнэлгээр хамт яваад өгөөч, хүүхдийн хамрын гэмтэл ямар байгааг, цаашид ямар эмчилгээ хийлгэх талаар нь эмч хүнийхээ хувьд, дүүгийнхээ эгчийн хувьд, гэр бүлийнхээ өмнөөс энэ хүнийг дагуулаад эмнэлгээр үзүүлээдэх гээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд томографт оруулсан байсан. Би энэ хүн рүү би мессеж бичсэн, намайг залгахаар утсаа огт авахгүй байсан. Охинтой минь хамт явж байхдаа хоорондоо маргалдсан байсан. Би өөрөө тэнд байхгүй байсан болохоор яаж муудсаныг нь мэдэхгүй байна. Хүний үгээр үг хийж болохгүй, өөрийнхөө бодит байдлыг энд хэлчихье. Энэ хүнтэй утсаар холбогдох гээд чадахгүй байсан, мессеж бичихээр хариу өгөхгүй, тухайн үед жилийн эцэс байсан, би өөрөө эдийн засагч болохоор завгүй байсан. Охинтой маань хамт эмнэлэгт явж байсан болохоор арга ядахдаа охиныхоо утсаар дамжуулан энэ хүнтэй ярьсан. Одоо яамаар байна, манай хүүхдийн буруу, танай хүүхдийг гэмтээчихсэн байгаа юм чинь туслаад дэмжээд явна гэсэн чинь чамтай ярих юм байхгүй гээд утсаа тасалчихсан. Дараа нь би байцаагч дээр очоод энэ хүн надад огт хариу өгөхгүй байна, нүүр нүүрээ харж уулзмаар байна, дамжуулж хэлээд уулзуулаад өгөөч гээд бид хоёр уулзсан. Бид уулзаад ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй маргалдсан. Дараа нь би утсаар яриад хувиараа хоёулаа уулзъя гээд гэрийнх нь гадаа очсон, би цайныхаа цагаар гараад ирлээ, чи гараад ир хоёулаа уулзъя гэхэд гарч ирсэн. Тэгэхээр нь би тохиролцъё өнөөдөр би зээл авсан одоо 1 500 000 төгрөг өгье. 2 жилийнх нь дараах эмчилгээний төлбөрийг одоо өгөх үндэслэл байхгүй. Би өөрөө санхүүгийн хүн учраас анхан шатны баримт заавал гүйцэтгэл гарч байж би өгөх ёстой. Гэтэл тийм зүйл гараагүй учраас би өгч чадахгүй. Одоо гарсан зардлыг нь өгнө, ямар ч байсан 1 500 000 төгрөг өгье гэсэн чинь авахгүй гээд машинаас буусан. Манай охин дагуулаад авч явах хооронд таксины мөнгө, улавчны мөнгө, томографын зураг авсан гэсэн 200 000 төгрөгийг охиндоо өгөөд Оюунчимэгийн данс руу нь шилжүүлсэн. Цагдаагаас бас биднийг тохиролцчих хэрэг прокурор луу шилжих гээд байна гэхээр нь би тохиролцъё гэсэн чинь тийм юм байхгүй гэсэн. Гэтэл нэг өдөр прокуророос байна гээд над руу ярьсан. Хэрэг чинь хэрэгсэхгүй болсон гэхээр нь хэдэн төгрөг нэхэмжилсэн юм бэ гэсэн чинь 5 718 820 төгрөг гэсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, ийм их мөнгө өгч чадахгүй, шүүхэд хандаарай, 1 500 000 төгрөг л өгнө гэж хэлсэн. Хүүхдийнхээ буруутай үйлдэлд гэмшиж байна, манай хүү бас гэмшиж байгаа. Би энэ 2 хүүхдийг тийм аймаар муудалцсан гэж бодохгүй байна , сагс тоглож байгаад жижиг маргаан үүсгэсэн гэж бодож байна. 5 718 720 төгрөгийн баримттай танилцахаар бензиний зардлууд байна, АИ92 болон дизель түлшний баримтууд байгааг гайхаж байна, эмчилгээний зардлыг төлөхөд бэлэн, төлнө. Манай хүүхэдтэй муудалцсан асуудал дээр аль аль тал нь буруутай, манай хүүхэд хэзээ ч худлаа хэлэхгүй хариуцлагатай хүүхэд байдаг гэв.
3. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Говьсүмбэр аймгийн*******ын*******ийн Засаг даргын 58 дугаар тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа,ын төрсний бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 01 дүгээр тогтоол, ЭМЖЖ ХХК-ийн эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, хагалгааны үнийн жагсаалт, 1187 дугаартай хэргийн хохирлын тооцоо, и баримтууд нийт 8 хуудсыг,
4. Хариуцагчаас: Хариу тайлбар, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь ... Миний хүүхэд Амгаланбаатар нь зодуулж, таславчийн яс нь хугарсан, муруйсан, баруун талын хэсэгт цөмөрсөн авсан, цөмөрсөн хэсгийг нааш нь гаргасан. 2 жилийн дараа хамар дотор хугарсан хэсэг эмчлэгдэнэ. Түүнээс өмнө насанд хүрээгүй учраас оролдож болохгүй гэж эмч нар хэлсэн. Одоогийн байдлаар хамар нь битүү, тархи толгой нь байнга өвддөг болсон, хүүхдийнхээ эрүүл мэнд, гоо сайханых нь төлөө сар гаруй хугацаанд эмчлүүлж, Улаанбаатар хот, Чойр хоёрын хооронд 7 удаа явсан. Хамгийн сүүлд хүү маань ганцаараа хот явсан, нийлээд 8 удаа явсан. 2 жилийн дараа хийгдэх эмчилгээ нь маш хүнд гэж эмч хэлсэн. 2 жилийн дараа гарах эмчилгээний зардлыг энэ жилийнх нь эмчилгээний зардлаар бодоод авъя гээд нэхэмжлэл гаргасан. нь 200,000 төгрөг өгсөн, гэмтэл авч эмчилгээ хийлгэснээс хойш гарсан болон 2 жилийн дараа хийлгэх эмчилгээний зардал, мөн шатахууны зардлыг гаргуулна ... гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь ... Миний хүү нь сагсан бөмбөг тоглож байгаад жижиг маргаанаас болж муудалцаж, нэг нэгнээ хэл амаар доромжилж, муудалцаад хүүхдийг цохиж хамрыг нь хугалсан нь манай хүүхдийн буруу, үүнийг би хүлээн зөвшөөрнө, 2 жилийн дараах эмчилгээний төлбөрийг одоо өгөх үндэслэл байхгүй, одоо гарсан зардлыг нь өгнө, ямар ч байсан 1 500 000 төгрөг өгье гэсэн чинь аваагүй, эмнэлэгт үзүүлсэн зардлыг зөвшөөрч байгаа, бензиний зардалд орсон мал авч ирэх гэж явсан зардал энэ хэрэгт ямар хамаатай юм бэ, бензиний зардлаас 150 000 төгрөгийг өгч болно, хоолны зардалд хүүхэд идсэн бургерийг хүлээн зөвшөөрч байна, мини маркетаас авсан худалдан авалтын баримт дээр нь будаа, шинэ жилийн торт, жамц давс авсан байгаа, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, мэтгэлцэнэ.
4. 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөнын эх буюу хууль ёсны төлөөлөгч нь болох нь төрсний гэрчилгээгээр, эх буюу хууль ёсны төлөөлөгч болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын прокурорын 2024.01.23-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 01 дүгээр тогтоолоор нотлогдоно.
5. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. гэснээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь насанд хүрээгүй хүүхдийнхээ эрх ашиг сонирхлыг хамгаалж, шүүхэд төлөөлөх эрхтэй байна.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл,ын төрсний гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын прокурорын 2024.01.23-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 01 дүгээр тогтоол, ЭМЖЖ эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, хагалгааны үнийн жагсаалт, 1187 дугаартай хэргийн хохирлын тооцоо, и-баримтууд, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
7. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын прокурорын 2024.01.23-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 01 дүгээр тогтоолоор өсвөр насны яллагдагч Г.Содбилэг нь 2023.12.16-ны өдөр шалтаг шалтгаангүйгээр өсвөр насны буюу 15 настайын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь толгой дагзанд цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч өсвөр насны яллагдагч Г.Содбилэгт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
8. Талуудын маргааны зүйл нь 2 жилийн дараах эмчилгээний төлбөрийг одоо өгөх үндэслэл байхгүй, 200,000 төгрөг өгсөн, эмнэлэгт үзүүлсэн зардлыг зөвшөөрч байгаа, бензиний зардлаас 150 000 төгрөгийг өгнө, хүүхэд идсэн хоолны зардлыг зөвшөөрнө, бусад зардлыг зөвшөөрөхгүй гэж,
Г.Амгаланбаатарын хамрын цөмөрсөн хэсгийг нааш гаргуулахад маш их хэмжээний цус хамраас нь гарсан, уруул нь хавдсан, хоолой руу нь цус байнга урсаж ороод хажуу тийшээ ч харж чадахгүй маш хүнд байсан. Одоо харагдах байдал нь арай дээр болсон, дотор тал нь хугаралтай хэвээрээ байгаа. Цаашид ямар хор уршиг гарахыг хэлж мэдэхгүй байна. 2 жилийн дараа гарах эмчилгээний зардлыг энэ жилийнх нь эмчилгээний зардлаар бодож гаргуулна, хүү маань өвчин намдаах эм хэрэглэж, нойр хүрэхгүй байна гээд нойрны эм ууж, аливаа зүйлийг маш их мартдаг болсон, хэсэг хоолондоо дургүй болж, хичээлдээ явахгүй сэтгэл санаагаар унасан, дулаараад мал төллөөд дуусаж байна, хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө явна, би эрүүл хүүхэд төрүүлж, өсгөсөн юм чинь бүрэн эдгэртэл нь гомдолтой гэж тус тус тайлбарлаж, маргана.
9. Дээрх үйл баримтыг дүгнэн үзэхэд Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024.01.02-ны өдрийн 16 дугаар дүгнэлтээр Г.Содбилэг ньын эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.,
503 дугаар зүйлийн 503.1.-д 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана.,
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4.-д Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй. гэж заасны дагуу эх нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.
9.1. Тодруулбал, насанд хүрээгүй үйлдлийн улмаас өөрийн биеийн эрүүл мэндэд эмнэл зүйн ямар шинж, гэмтэл учирсан болохыг тогтоолгох, эмчлүүлэх, нөхөн сэргээх зорилгоор хохирогч нь холбогдох эмнэлгийн тусламж, үйлчилгээний болон цаашид гарах эмчилгээний зайлшгүй зардлыг, мөн шатахууны зардлыг шаардах эрхтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9.2. Учир нь, эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг ойлгоно гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан тул энэхүү эрхэд халдсан этгээд учруулсан гэм хор буюу гарсан бодит болон эмчилгээний зайлшгүй зардлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ.
10. Иймд, хэрэгт авагдсан: 2023.12.19, 26-ны өдрийн ЭМЖЖ ХХК-ийн эмнэлгийн үзлэгийн хуудас, түүний хавсралт-3,899,400 төгрөг
2024.01.16-ны өдрийн НИК ХХК баримт-50,000 төгрөг
2024.01.15-ны өдрийн НИК ХХК баримт 50,000 төгрөг
2023.12.28-ны өдрийн ХААН банк -70,000 төгрөг
2023.12.29-ний өдрийн Миний гэх баримт-47,138 төгрөг
2023.12.21-ний өдрийн Миний гэх баримт-31,522 төгрөг
2024.01.08-ны өдрийн ЭМЖЖ эмнэлгийн эмийн сангийн и-баримт-67,000 төгрөг
2024.01.04-ний өдрийн ЭМЖЖ эмнэлгийн эмийн сангийн и-баримт-65,000 төгрөг
2024.01.15-ны өдрийн Худалдан авалт гэх баримт-49,600 төгрөг
2024.01.15-ны өдрийн НИК ХХК -149,600 төгрөг
2024.01.09-ний өдрийн НИК ШТС-ын баримт-40,000 төгрөг
2024.01.08-ны өдрийн Голомт банкны баримт-30,000 төгрөг
2024.01.09-ний Худалдан авалт гэх баримт-250,000 төгрөг
2024.01.09-ний НИК ХХК баримт-250,000 төгрөг нэхэмжлэгч татгалзсан.
2023.12.26-ны өдрийн You me mart-40,000 төгрөг
2023.01.08-ны өдрийн Хэрэглэгчид очих баримт -52,050 төгрөг
2023.12.28-ны өдрийн Шунхлай ШТС-81,310 төгрөг
2024.01.07-ны өдрийн Шунхлай ШТС-133,400 төгрөг
2023.12.25-ны өдрийн Болор зоог -49,500 төгрөг
2023.12.28-ны өдрийн Ансот эмийн сан-6,000 төгрөг
2023.12.27-ны өдрийн ХААН банк-42,000 төгрөг
2024.01.08-ны өдрийн ХААН банк Цайны газар 3-19,800 төгрөг
2023.12.19-ний өдрийн ХААН банк такси-12,000 төгрөг
2023.12.19-ний өдрийн ХААН банк такси-2,500 төгрөг
2023.12.19-ний өдрийн ХААН банк такси-5,000 төгрөг
2023.12.19-ний өдрийн ХААН банк такси-6,000 төгрөг
2023.12.19-ний өдрийн ХААН банк хот хооронд такси-25,000 төгрөг
2023.12.21-ний өдрийн ХААН банк хот хооронд такси-25,000 төгрөг
2023.12.21-ний өдрийн ХААН банк уб такси-5,000 төгрөг
2023.12.21-ний өдрийн ХААН банк уб такси-4,000 төгрөг
2023.12.21-ний өдрийн Zoog ulaan-38,000 төгрөг
2023.12.22-ны өдрийн Buuz ulaan-23,000 төгрөг
2023.12.23-ны өдрийн Хот хоорондын такси-50,000 төгрөг
2023.12.18-ны өдрийн Хэрэглэгчид очих баримт-50,000 төгрөгийн баримтуудыг үндэслэн хариуцагчаас гэм хорын хохиролд нийт 4,644,460 төгрөгийг гаргуулж, үлдэх 1,074,360 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Үүнд: 2024.01.16-ны өдрийн НИК ХХК баримт-50,000 төгрөг
2024.01.15-ны өдрийн НИК ХХК баримт 50,000 төгрөг
2023.12.29-ний өдрийн Миний гэх баримт-47,138 төгрөг
2023.12.21-ний өдрийн Миний гэх баримт-31,522 төгрөг
2024.01.15-ны өдрийн Худалдан авалт гэх баримт-49,600 төгрөг
2024.01.15-ны өдрийн НИК ХХК -149,600 төгрөг
2024.01.08-ны өдрийн Голомт банкны баримт-30,000 төгрөг
2024.01.09-ний Худалдан авалт гэх баримт-250,000 төгрөг
2024.01.09-ний НИК ХХК баримт-250,000 төгрөг
2023.12.26-ны өдрийн You me mart-40,000 төгрөг
2023.12.27-ны өдрийн ХААН банк-42,000 төгрөг
2023.12.19-ний өдрийн ХААН банк такси-12,000 төгрөг
2023.12.19-ний өдрийн ХААН банк такси-2,500 төгрөг
2023.12.19-ний өдрийн ХААН банк такси-5,000 төгрөг
2023.12.19-ний өдрийн ХААН банк такси-6,000 төгрөг
2023.12.21-ний өдрийн ХААН банк уб такси-5,000 төгрөг
2023.12.21-ний өдрийн ХААН банк уб такси-4,000 төгрөг
2023.12.18-ны өдрийн Хэрэглэгчид очих баримт-50,000 төгрөг, нийт 1,074,360 төгрөгийн баримтуудын огноо, нэр арилсан, юунд зарцуулсан, хэдэн төгрөг нь тодорхойгүй, мөн нэхэмжлэгч нь ирж, очиход зарцуулсан шатахуун гэж тайлбарлах боловч гэм хорын хохиролтой холбоотойгоо нотлоогүй, хаашаа, ямар ажлаар явахад зарцуулсан нь тодорхойгүй тул шүүх эдгээр баримтуудыг үнэлж, шийдвэрлэх боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч нь 2024.01.08-ны өдрийн Голомт банкны баримт-30,000 төгрөг, 2024.01.09-ний өдрийн НИК ХХК баримт-250,000 төгрөгийг гаргуулахгүй гэсэн ба 2024.01.09-ний өдрийн Худалдан авалт -250,000 төгрөг гэх баримт хэрэгт авагдаагүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан 443,250 төгрөгийн хохирлын тооцоо гэх баримтыг үндэслэн хохирол гаргуулахаар шүүх хуралдаанд тайлбарлах боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,718,820 төгрөг гаргуулах хохиролд энэхүү 443,250 төгрөгийн баримт орж тооцоогдоогүй байна.
Тодруулбал, шүүх гэм хорын хохиролд 5,718,820 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан үүрэгтэй тул хохирлын тооцоо гэх 443,250 төгрөгийн нотлох баримтыг үнэлээгүй болно.
12. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн ...Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн зардал болон бусад холбогдох нотлох баримтууд дутуу байгаа нь хариуцагчд эргэлзээ төрүүлж байна. Нотлох баримт үндэслэлтэй эрүүл мэндийн зардлыг гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлт нь шүүхээс дүгнэсэн хууль зүйн үндэслэлд нийцэж байна.
13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,436 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан буюу 4,644,460 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 89,261 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4., 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-т заасныг баримтлан хариуцагчгээс гэм хорын хохиролд 4,644,460 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,074,360 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,436 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан буюу 4,644,460 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 89,261 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ
Р.БАТБАЯР