Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00075/И |
Дугаар | 134/ШШ2024/00104 |
Огноо | 2024-04-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 134/ШШ2024/00104
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******ын
Хариуцагч: *******,*******ын 2 дугаар баг,*******,*******,,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******,,,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, алданги нийт 15,270,125 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100220355406 тоот дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Иргэн нь*******ын Тамгын газрын Сум хөгжүүлэх сан-аас 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Блокны үйлдвэрлэл зориулалтаар 3 жилийн хугацаатай сарын 0,25 хувийн хүүтэйгээр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авсан. Тус зээлийн хугацаа 2023 оны 07 дугаар сарын 31-нд дуусгавар болсон бөгөөд 2023 оны Санхүүгийн дотоод хяналт шалгалтаар 9,570,408 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь илэрч зээлдэгчээр төлүүлж сангийн орлого бүрдүүлэх Улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах 1/543 тоот сумын албан тоот мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.
Иймд зээлийн гэрээний 2.4, 3.6 дах заалтуудыг тус тус үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 9,570,408 төгрөг, хүү 914,513 төгрөг, алданги 4,785,204 төгрөг, нийт 15,270,125 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 1002203555406 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. миний бие*******ын сум хөгжүүлэх сангаас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо*******ынас нэхэмжилж буй зээл, зээлийн хүү, алданги нийт 15,270,125 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Иргэн нь*******ын Тамгын газрын Сум хөгжүүлэх сан-аас 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Блокны үйлдвэрлэл зориулалтаар 3 жилийн хугацаатай сарын 0,25 хувийн хүүтэйгээр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авсан бөгөөд 2023 оны Санхүүгийн дотоод хяналт шалгалтаар 9,570,408 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон.
Иймд зээлийн гэрээний 2.4, 3.6 дах заалтуудыг тус тус үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 9,570,408 төгрөг, хүү 914,513 төгрөг, алданги 4,785,204 төгрөг, нийт 15,270,125 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 1002203555406 тоот дансанд төвлөрүүлнэ гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Энэхүү нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 234,301 төгрөгийн тавин хувь болох 117,150.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн*******ын гаргасан Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, алданги нийт 15,270,125 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100220355406 тоот дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Бямбадалай нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 234,301 төгрөгийн тавин хувь болох 117,150.50 төгрөгийг хариуцагчгаас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА