Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00073/И |
Дугаар | 134/ШШ2024/00105 |
Огноо | 2024-04-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 134/ШШ2024/00105
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч:*******, Шивээговь сум, 1 дүгээр баг, Засаг даргын Тамгын газрын байр, *******
Хариуцагч: Говьсүмбэр аймаг,*******,******* тоотод оршин суух,*******,*******,*******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:*******,*******,, Найрамдал хотхоны өөрийн байранд байрлах,, төлөөлж, хяналтын прокурор
Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, алданги нийт 5,939,268 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100220355406 тоот дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Иргэн нь Тамгын газрын Сум хөгжүүлэх сан-аас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 3 жилийн хугацаатай сарын 0,25 хувийн хүүтэйгээр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авсан. Тус зээлийн хугацаа 2023 оны 07 дугаар сарын 29-нд дуусгавар болсон бөгөөд 2023 оны Санхүүгийн дотоод хяналт шалгалтаар 7,851,220 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь илэрч зээлдэгчээр төлүүлж сангийн орлого бүрдүүлэх Улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах 1/537 тоот сумын Засаг даргын албан тоот мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.
Иймд зээлийн гэрээний 2.4, 3.6 дах заалтуудыг тус тус үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 3,451,220 төгрөг, хүү 762,438 төгрөг, алданги 1,725,610 төгрөг, нийт 5,939,268 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 1002203555406 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
2.1. Говьсүмбэр аймгийн гаргасан Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, алданги нийт 5,939,268 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100220355406 тоот дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, тухайн мөнгөнөөс 5,452,200 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 487,068 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Иргэн нь Тамгын газрын Сум хөгжүүлэх сан-аас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 3 жилийн хугацаатай сарын 0,25 хувийн хүүтэйгээр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авсан бөгөөд 2023 оны Санхүүгийн дотоод хяналт шалгалтаар 7,851,220 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон.
Иймд зээлийн гэрээний 2.4, 3.6 дах заалтуудыг тус тус үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 3,451,220 төгрөг, хүү 762,438 төгрөг, алданги 1,725,610 төгрөг, нийт 5,939,268 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 1002203555406 тоот дансанд төвлөрүүлнэ гэжээ.
3. Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээгээ шүүхэд гаргаж өгсөн.
3.1 Говьсүмбэр аймгийн гаргасан Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, алданги нийт 5,939,268 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100220355406 тоот дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, тухайн мөнгөнөөс 5,452,200 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 487,068 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэснийг баримтлан эвлэрлийн гэрээг үндэслэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, зохигчид сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.
5. Энэхүү нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 109,978 төгрөгийн тавин хувь болох 54,989 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говьсүмбэр аймгийн гаргасан Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, алданги нийт 5,939,268 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100220355406 тоот дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, тухайн мөнгөнөөс 5,452,200 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 487,068 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14.-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 109,978 төгрөгийн тавин хувь болох 54,989 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА