Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 134/ШШ2024/00106

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, ******* оршин суух, Хотгойд овогт*******, /утас:

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг,******* тоотод оршин суух,******* /утас:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь******* нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр******* 1,000,000 төгрөг зээлүүлсэн. Өнөөдөр маргааш гэж худал хэлсээр байгаад өнөөдрийг хүрчихлээ. Энэ 1,000,000 төгрөгийг хүнээс хүүтэй авч өгсөн. Би энэ хүний өмнөөс хохироод хүнд хүү төлж байгаа. Иймд энэ хүнээс миний мөнгий гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан тайлбартаа:

А.Шинэцэцэг миний бие******* холбогдуулж 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь******* нь уг мөнгийг төлж барагдуулсан гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч*******аас 1,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч******* нь хариуцагч******* нь 1,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар гаргасан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийн 50 хувь болох 14,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 14,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.******* холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 59 дүгээр зүйлийн 59.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийн 50 хувь болох 14,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 14,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******т олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин хүсэлт гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  П.ЦОГЗОЛМАА