Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 134/ШШ2024/00107

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Union building C блок 3-307 тоотод байрлах,*******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг,******* тоотод оршин суух,*******,*******:*******

 

Бараа бүтээгдэхүүний зөрүү төлбөрт 4,100,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр,

 

Талуудын хооронд байгуулагдсан 2023.08.31-ний өдрийн №DLB-01/22 дугаар Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг хариуцагч******* үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоож, гэрээгээр тохиролцсон нийт блокоос үлдэх 255 ширхэг блокийг худалдаж авахыг хариуцагч*******д даалгах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр,

 

Талуудын хооронд байгуулагдсан 2023.08.31-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрөөс 44,535,000 төгрөгийг-иас буцаан гаргуулах, нийлүүлсэн 193 ширхэг лего блокны дулаалгын хөөс 193 ширхэг, гадна фасад 193 ширхэгийг*******д өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан*******/ нь барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын хуулийн этгээд бөгөөд бид өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох дулаалгатай лего блок барилгын материалыг худалдан авагч, захиалагчийн захиалгын дагуу бэлтгэн нийлүүлэн ажиллаж байна. Манай компани нь Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, тоотод оршин суух хаягтай, иргэн-тай 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №DLB-01/22 дугаар бүхий Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагч*******д түүний захиалгын дагуу нэг ширхэг нь 185,000 төгрөгийн үнэ бүхий нийт 460 ширхэг фасадтай лего блок /цаашид Бараа бүтээгдэхүүн гэх/-ыг нийт 85,100,000 төгрөгөөр бэлтгэн нийлүүлж худалдахаар харилцан тохиролцсон. Монгол Улсад бид зөвхөн Дулаалгатай лего блок буюу Фасадтай лего блок-ыг үйлдвэрлэн худалдаалдаг бөгөөд талууд гэрээг байгуулах үед нэхэмжлэгч нь 1 ширхэг фасадтай лего блокыг 205,000 төгрөгөөр бэлтгэн нийлүүлэн худалдан борлуулж байсан юм. Хариуцгч нь их хэмжээгээр бараа бүтээгдэхүүн авах тул түүний үнийг хямдруулж бууруулах санал тавьсныг бид хүлээн зөвшөөрч буюу их хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалж 1 ширхэг фасадтай лего блокыг тухайн үеийн үндсэн үнийг 205,000 төгрөгөөс 20,000 төгрөгөөр бууруулан үнийн хямдрал үзүүлж, 185,000 төгрөг болгож, гэрээ байгуулсан. Хариуцагчид үзүүлсэн энэхүү үнийн хямдрал нь ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор буюу чөлөөт зах, зээлийн үндсэн зарчмуудын нэг болох Их хэмжээгээр худалдан авалт хийх тохиолдолд үнэ буурдаг-тай нийцэж байгаа болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 3 удаагийн үйлдлээр нийт 205 ширхэг блокыг бэлтгэн нийлүүлсэн ба хариуцагч нь тухай бүрт нь өөрийн автомашинтайгаа ирж, бараа бүртээгдэхүүнийг биечлэн шалгаж хүлээн авсан байдаг. Хариуцагч нь биднээс худалан авахаар гэрээгээр харилцан тохиролцсон нийт 460 ширхэг фасадтай лего блокоос 205 ширхэгийг авч, үлдэх 255 ширхэгийг хүлээн авахаас татгалзаад байгаа юм. Харин бид үлдэх 255 ширхэгийг хариуцагчид нийлүүлэхээр бүрэн үйлдвэрлэн бэлтгэсэн байгаа болно.

Хариуцагч буюу худалдан авагч нь ийнхүү нэгэнт гэрээгээр тохиролцсон тоо хэмжээний буюу нийт 460 ширхэг бараа бүтээгдэхүүнээс 205 ширхэгийг авч, үлдэх 255 ширхэгийг худалдан авахаас татгалзаж байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсэгт ...худалдагч тал нь их хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн бууралтыг гэрээнд заасан бүтээгдэхүүний хэмжээнд хүрээгүй тохиолдолд нийлүүлсэн нийт бүтээгдэхүүнийг тухайн үеийн өөрийн борлуулж буй үндсэн үнээр тооцон худалдан авагчаас нэхэмжлэх эрхтэй... гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн нийлүүлсэн 205 ширхэг бараа бүтээгдэхүүний үнийг тухайн үеийн борлуулж буй үндсэн үнэ болох 205 төгрөгөөр тооцож нэхэмжлэх эрхтэй юм. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн 205 ширхэг бараа бүтээгдэхүүний үнэ нь 205*205,000=42,025,000 төгрөг болох ба харин хариуцагч нь 1 ширхэг бараа бүтээгдэхүүний үнийг 185,000 төгрөгөөр тооцож, нийт 205 ширхэг барааны үнэд 205*185,000=37,925,000 төгрөг төлсөн. Үүний зөрүү төлбөр нь 42,025,000-37,925,000=4,100,000 төгрөг болж байгаа ба үүнийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхгүй байна.

Иймд Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн хариуцагч*******гаас 4,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч******* шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. ...Миний бие өөрийн эцэг, эхийн ажиллуулдаг зоогийн газрын барилгын гадна хэсгийг дулаалж, өнгөлөхөөр фэйсбүүкт байрлуулсан зарын дагуу лего блок нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй холбогдох үнийн санал болон холбогдох бусад мэдээллийг авсан. Улмаар гэр бүлийн хүрээнд ярилцаж шийдвэрлэн тухай лего блокыг худалан авахаар болж нэхэмжлэгч-тай гэрээ байгуулсан. Тухайн компанитай байгуулсан гэрээний дагуу 460 ширхэг блокыг нэг бүрийн үнийг нь 185,000 төгрөгөөр тооцож худалдаж авахаар болсон. Ингэхдээ нэхэмжлэгч компани нь Улаанбаатар хотоос тээвэрлэх зардал, очиж буулгах болон угсрах зардал нь бүгд багтаад нэг бүрийн үнэ нь 185,000 төгрөг болж байгаа гэсний дагуу тухайн нөхцөлийг зөвшөөрч талууд гэрээ байгуулсан бөгөөд миний зүгээс гэрээний дагуу төлбөрийг бүрэн барагдуулсан. Гэтэл нэхэмжлэгч компани байрлаж байсан Юнион бьюлдингийн оффис дээр нь ирж уулзахад гүйцэтгэх захирал нь байхгүй хүний нөөцийн менежер гэх хүн нь байсан бөгөөд ямар учиртай блокны гэрээ болохыг мэдэхгүй байсан тул менежерээр нь дамжуулж үйлдвэр байрлаж байгаа гэх хаягаар Сонгионхайрхан дүүрэгт байрлах түрээсийн үйлдвэр дээр нь очсон боловч гэрээ байгуулах үед яриад байсан шиг үйлдвэр байгаагүй бөгөөд блок үйлдвэрлэдэггүй болохыг нь мэдсэн. Тодруулбал, нэхэмжлэгч компани нь айлын гражийг түрээсэлж өдөрт бага хэмжээгээр 20 орчим блок гаргадаг хүмүүсээс хямд үнээр блок худалдан авч бидэнд нийлүүлдэг болохыг мэдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор бидний хооронд маргаан үүсч, хэд хоног тухайн үйлдвэрийг нь сахин байж 200 ширхэг жижиг хэмжээтэй блокыг авсан. Үлдэгдэл блокоо нийлүүлэх талаар удаа дараа шаардахад өгөөгүй тул мөнгө шилжүүлсэн газрынхаа харьяа цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу одоо Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст-д холбогдох 230903227 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Намайг цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараагаар нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр надад холбогдуулж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Миний хувьд гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж блокоо бүрэн нийлүүлээгүй атлаа надаас зөрүү төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрээгээр халхавчилсан залилан хийсэн-д холбогдох эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдэж дууссаны дараагаар уг иргэний хэргийн шийдвэрлэх нь зүйтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

3.1. ...Манай*******/ нь барилгын материалын үйдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын хуулийн этгээд бөгөөд бид өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох дулаалгатай лего блок барилгын материалыг худалдан авагч, захиалагчийн захиалгын дагуу бэлтгэн нийлүүлэн ажиллаж байна. Бид Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 8-46 тоот хаягт оршин суух хаягтай, иргэн-тай 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №DLB-01/22 дугаар бүхий Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ /цаашид гэрээ гэх/-г байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагч*******д түүний захиалгын дагуу нэг ширхэг нь 185,000 төгрөг /үндсэн үнэ нь 205,000 төгрөг байсныг их хэмжээний худалдан авалтын улмаас бууруулсан болно/-ийн үнэ бүхий нийт 460 ширхэг фасадтай лего блок /цаашид бараа бүтээгдэхүүн гэх/-ыг нийт 85,100,000 төгрөгөөр бэлтгэн нийлүүлж худалдахаар харилцан тохиролсон байдаг. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг үндэслэж, уг гэрээний худалдан авагч тал буюу хариуцагч холбогдуулж Бараа бүтээгдэхүүний зөрүү төлбөрт 4,100,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба харин хариуцагчийн зүгээс Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрөөс 44,535,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах, нийлүүлсэн 193 ширхэг лего блокны дулаалгын хөөс 193 ширхэг, гадна фасат 193 ширхэгийг нэхэмжлэгчид өгөхийг даалгах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч компанийг 255 ширхэг блокоо нийлүүлээгүй учир бидний дунд маргаан үүсч гэрээгээ цуцлах асуудал яригдаж байсан гэж шүүхэд мэдүүлж, уг үндэслэлийг дурдаж талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №DLB-01/22 дугаар бүхий Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г хариуцагч нь нэг талын санаачилгаар цуцласан сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч*******гаас гэрээ цуцлагдсанд нэхэмжлэгч манай компанийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд бидний зүгээс гэрээг цуцлахад хүргэх үүргийн зөрчил гаргаж байгаагүй юм. Түүнчлэн бидний хооронд ямар нэгэн байдлаар гэрээ цуцлах асуудал яригдаж байгаагүй, харин гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байсан. Бидний хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т ..Гэрээний аль нэг тал нөгөө талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг цуцлах бол хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр урьдчилан мэдэгдэнэ.. гэж заасан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээ цуцлах талаар бичгээр урьдчилан мэдэгдсэн зүйл байхгүй. Өөрөө хэлбэл хариуцагч нь гэрээнд заасан гэрээг цуцлах журмыг ноцтой зөрчиж байна. Гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй, гэрээг цуцлахад нөлөөлөх үүргийн зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй, түүнчлэн цаашид гэрээний харилцаа үргэлжлэхдээ нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой тул хариуцагч талаас гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоож, үлдэх 255 ширхэг блокыг худалдан авахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №DLB-01/22 дугаар бүхийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г хариуцагч ******** үндэслэлгүй цуцласан болохыг тогтоож, гэрээгээр тохиролцсон нийт блокоос үлдэх 255 ширхэгийг блокыг худалдаж авахыг хариуцагч*******д даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан тайлбартаа:

4.1. ...Нэхэмжлэгч-тай 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 460 ширхэг лего блокыг нэг бүрийн үнийг нь 185,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, гэрээний 3.3.1-т заасны дагуу худалдан авч буй барааны төлбөр болох 85,100,000 төгрөгийг нэхэмжлэгч компанид бүрэн төлж барагдуулсан. Дээрх гэрээг бид 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар байгуулсан бөгөөд гэрээний тал болох худалдагч буюу нь гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу лего блокыг 2023 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх 1 сарын хугацаанд надад бүрэн хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Гэтэл дээрх үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 1 ширхэг ч блокыг хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхээр шаардаж холбогдох гээд нэхэмжлэгч компанийн тухайн үеийн захирал утсаар залгахад утсаа авахгүй байсан тул 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр тухайн компани байрлаж байсан Юнион бьюлдингийн оффис дээр нь ирж уулзахад гүйцэтгэх захирал нь байхгүй хүний нөөцийн менежер гэх хүн нь байсан бөгөөд ямар учиртай блокны гэрээ болохыг мэдэхгүй байсан тул менежерээр нь дамжуулж үйлдвэр байрлаж байгаа гэх хаягаар Сонгинохайрхан дүүрэгт байрлах түрээсийн үйлдвэр дээр нь очсон боловч гэрээ байгуулах үед яриад байсан шиг үйлдвэр байгаагүй бөгөөд блок үйлдвэрлэдэггүй болохыг нь мэдсэн. Тодруулбал, нэхэмжлэгч компани нь айлын гаражийг түрээсэлж өдөрт бага хэмжээгээр 20 орчим блок гаргадаг хүмүүсээс хямд үнээр блок худалдан авч бидэнд нийлүүлдэг болохыг мэдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор бидний хороонд маргаан үүсч, хэд хоног тухайн үйлдвэрийг нь сахин байж 2023 оны 10 дугаар сарын эхээр 200 гаруй ширхэг жижиг хэмжээтэй блокыг авсан. Энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч компани нь дахин блок нийлүүлээгүй бөгөөд дахиж нийлүүл гэх байдлаар шаардаж байсан боловч утсаа ч аваагүй, ажлын байран дээрээ ирээгүй, үйлдвэр гэх газар нь очсон боловч түрээсийн гэрээний хугацаа нь дууссан тул гаражийг чөлөөлсөн гэсэн хариуг тухайн гаражийн харуул гэж хүнээс мэдсэн. Гэрээний 4.4-т худалдан авагчаас төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа худалдагч нь нийт төлбөрт оногдох хэмжээгээр бараа бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлнэ, техникийн болон уур, цахилгаан эрчим хүчний саатал зэргээс шалтгаалж бараа нийлүүлэх хугацаа хойшлуулах тохиролдолд урьдчилж мэдэгдэж хугацааг хойшлуулах боломжтой гэж заасан бөгөөд бидний хувьд гэрээний төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж 85,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байхад нэхэмжлэгч компани нь гэрээгээр тохирсон хугацаанд блок нийлүүлэх үүргээ зөрчсөн. Мөн ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нийлүүлэх хугацаа хойшиллоо гэх зэргээр бидэнд мэдэгдэж байгаагүй атлаа гэрээний үүргээ зөрчөөгүй, манай талыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр блокыг авахаас татгалзаж гэрээг цуцаллаа гэж шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй ...225.5 дахь хэсэгт ...гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй... гэж тус тус заасныг дагуу нэхэмжлэгч компани нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул бидний зүгээс хуульд заасан эрхийнхээ хүрээнд гэрээг шүүхийн журмаар цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэлээ буцаан гаргуулахаар шаардсан. Мөн дээрх хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу бид гэрээг өөрсдийн эрхийнхээ хүрээнд чөлөөтэй байгуулж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээг байгуулсан байтал гэрээг цааш үргэлжлүүлж блокыг авахыг надад даалгаж өгнө үү гэх агуулгаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй буюу хууль зөрчсөн үйлдэл гэж хэрэгдэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээг цуцлаж, үлдэгдэл блокыг авахаас татгалзсан учраас гэрээний тохиролцооны дагуу жижиглэнгийн үнэ болох 205,000 төгрөгөөр зарсан гэх зөрүү төлбөрийг шаардсан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээг цуцлахгүйгээр блокыг авахыг даалгаж өгнө үү гэх агуулгаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа нь өмнөх гаргасан нэхэмлэлийн шаардлагаа үгүйсгэсэн үйлдэл гэж харагдахаар байна. Тодруулбал, гэрээний 6.1.5-д заасан үндэслэл бүрдсэн учраас зөрүү төлбөрийг урьдчилгаа төлбөрөөс тооцож хасахыг мэдэгдэж байна гэсэн агуулгатай бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр надад өгсөн атлаа нэмэгдүүлсэн шаардлагадаа гэрээг цааш үргэлжлүүлж, үлдэгдэл блокыг авахыг даалгаж өгнө үү гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь блокоо их хэмжээний нийлүүлэлтээр тооцож байгаа гэж харагдахаар байна. Ийм эргэж буцсан, зөрүүтэй төлбөр, шаардлага гаргаж байгаа нэхэмжлэлийн үйлдэл нь хууль бус учраас түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

5.1. ...Миний бие өөрийн эцэг, эхийн ажиллуулдаг зоогийн газрын барилгын гадна хэсгийг дулаалж, өнгөлөхөөр фэйсбүүкт байрлуулсан зарын дагуу лего блок нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй холбогдох үнийн санал болон холбогдох бусад мэдээллийг авсан. Улмаар гэр бүлийн хүрээнд ярилцаж шийдвэрлэн тухай лего блокыг худалан авахаар болж Асар ундарга ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Тухайн компанитай байгуулсан гэрээний дагуу 460 ширхэг блокыг нэг бүрийн үнийг нь 185,000 төгрөгөө тооцож худалдаж авахаар болсон. Ингэхдээ нь лего блок, дулаалгын хөөс, гадна фасад нийлээд нэг бүрийн үнэ нь 185,000 төгрөг болж байгаа гэсний дагуу тухайн нөхцөлийг бид хүлээн зөвшөөрч талууд гэрээ байгуулсан бөгөөд миний зүгээс гэрээний дагуу төлбөрийг бүрэн барагдуулсан. Гэтэл нь тохирсон хугацаанд блокоо нийлүүлээгүй, гүйцэтгэх захирлынх нь утсаар холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байсан тул 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр тухай компани байрлаж байсан Юнион бьюлдингийн оффис дээр нь очиж уулзахад гүйцэтгэх захирал нь байхгүй хүний нөөцийн менежер гэх хүн нь байсан бөгөөд ямар учиртай блокны гэрээ болохыг мэдэхгүй байсан тул менежерээр нь дамжуулж үйлдвэр байрлаж байгаа гэх хаягаар нь Сонгинохайрхан дүүрэгт барйлах түрээсийн үйлдвэр дээр нь очсон боловч гэрээ байгуулах үед яриад байсан шиг үйлдвэр байгаагүй бөгөөд блок үйлдэрлэдэггүй болохыг нь мэдсэн нь өдөрт 30 ширхэг блок үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдэвртэй, хөөс болон фасадыг нь хамтад нь хугацааны дагуу нийлүүлнэ гэж гэрээ байгуулах үедээ хэлж байсан боловч үйлдвэр нь тийм байгаагүй бөгөөд нэхэмжлэгч миний бие өөрийн аав Ширмэнхуяг болон хүргэн ах Эрдэнэбаатарын хамт хэд хоног хүлээж байж 205 ширхэг блокыг авч, өөрийн зарлаар тээвэрлэн Говьсүмбэр аймагт очсон. Бид гэрээгээр тохиролцсоны дагуу 150x60x30 хэмжээтэй лего блок авахаар тохиролцсон боловч-ийн нийлүүлсэн блок нь тухайн хэмжээндээ хүрэхгүй жижиг байсан, мөн дагалдах дулаалгын хөөс болон фасадыг бидэнд өгөөгүй. Энэ талаар хариуцагч компанид тухайн үед мэдэгдэж байсан бөгөөд үлдэгдэл 260 ширхэг блокоо гэрээний дагуу хугацаандаа нийлүүлээгүй. Хариуцагч компанийн нийлүүлсэн гэх нийт блокыг гэрээний дагуу нийлүүлэх хэмжээгээр тооцож үзэхэд 150x60x30 хэмжээтэй лего блок нийт 193 ширхэг болсон. Тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож үзэхэд /Асар ундарга ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан үнээр буюу 1 бүрийн үнэ нь 205,000 төгрөг /39,565,000 төгрөг болж байгаа. Энэхүү үнийн дүн нь гадна фасад, дулаалгын хөөстэйгөө хамт тооцсон үнэ учир-иас 193 ширхэг дулаалгын хөөс, 193 ширхэг гадна фасадыг нэхэмжлэх эрхтэй тул-ийн нийлүүлсэн 193 ширхэг блокод дагалдах 193 ширхэг гадна фасад, 193 ширхэг дулаалгын хөөсийг нэхэмжлэгчид өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Мөн хариуцагч нь 255 ширхэг блокоо нийлүүлээгүй учир бидний дунд маргаан үүсч гэрээгээ цуцлах асуудал яригдаж байх үед хариуцагч нь нэхэмжлэгч миний ХААН банк ХК-ийн 5990323798 тоот данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрөөс 44,535,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч ********-д сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

6.1. ...Хариуцагч******* нь шүүхэд Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, хуалдан авах гэрээ-г цуцлаж, гэрээний дагуу төлсөн төлбөрөөс 44,535,000 төгрөгийг хариуцагчаа буцаан гаргуулах, нийлүүлсэн 193 ширхэг лего блокны дулаалгын хөөс 193 ширхэг, гадна фасад 193 ширхэгийг нэхэмжлэгчид өгөхийг даалгах тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд энэхүү сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тус иргэний хэргийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн хүсэлтийн дагуу иргэн гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхээс уг ажиллагааг хийсний дагаагаар нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд нэмэлт хариу тайлбарыг гарган өгөх болно гэжээ.

 

7. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн DLB-01/22 дугаар Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, шаардах хуудас, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/06 дугаар итгэмжлэл,-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/33 дугаар мэдэгдэл, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/08 дугаар итгэмжлэл, орлогын мэдүүлэг, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан dlb-01/21 дүгээр Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн DLB-01/15 дугаар Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримт, дулаалгатай лего блок, үнийн санал, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 07/01 дүгээр ажлын байрны түрээсийн гэрээ, фото зураг 7 хуудас,

 

8. Хариуцагчаас: Хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, фото зураг 5 хуудас, мессеж чат 13 хуудас, Хасбанк ХК-ийн дансны хуулга,

 

9. Хариуцагчийн хүсэлтээр шүүх: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 01/966 дугаар албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 230903227 дугаар мөрдөгчийн тогтоол, гэрч мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч ***********д холбогдуулан 4,100,000 төгрөг гаргуулах үндсэн,

Талуудын хооронд байгуулагдсан 2023.08.31-ний өдрийн №DLB-01/22 дугаар Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг хариуцагч******* үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоож, гэрээгээр тохиролцсон нийт блокоос үлдэх 255 ширхэг блокийг худалдаж авахыг хариуцагч*******д даалгах нэмэгдүүлсэн шаардлагыг,

 

Талуудын хооронд байгуулагдсан 2023.08.31-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрөөс 44,535,000 төгрөгийг-иас буцаан гаргуулах, нийлүүлсэн 193 ширхэг лего блокны дулаалгын хөөс 193 ширхэг, гадна фасад 193 ширхэгийг*******д өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.

 

2. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгчээс ...Тухайн бараа бүтээгдэхүүн нь гэрээ байгуулах үед үндсэн үнэ зах зээл дээр 1 ширхэг нь 205,000 төгрөгөөр худалдаж байсан. Хариуцагч нь их хэмжээгээр бараа бүтээгдэхүүн авахад бараа бүтээгдэхүүнийг хямдруулж, бууруулах санал тавьсан байдаг. Тухайн саналыг компанийн зүгээс хүлээн зөвшөөрч хэр хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалж 1 ширхэг фасадтай лего блокийн тухайн үеийн үндсэн үнийг метр квадрат тутамд нь 20,000 төгрөгөөр хямдруулж нийт 185 000 төгрөг болгож гэрээ байгуулсан. Хариуцагчтай харилцан тохиролцсон энэхүү үзүүлсэн үнийн хямдрал, хөнгөлөлт нь ажил хэргийн хүрээнд тогтсон зан заншлаар их хэмжээгээрээ авбал үнэ буурдаг зарчмын дагуу тохиролцсон. Хариуцагч өөрөө үүнийхээ дагуу нийт 3 удаагийн үйлдлээрээ 3 удаа ирж 205 ширхэг блокийг авсан. 205 ширхэг блокийг авсны дараагаар үлдэгдэл 255 ширхэг блокийг хүлээн авахаас татгалзсан. Энэхүү татгалзаж байгаа татгалзал нь талуудын байгуулсан гэрээний 6.6 дугаар зүйлийн 6.1, 1.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээнд заасан хэмжээгээр бараа бүтээгдэхүүнээ авахгүй буюу их хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн бууралтыг бол гэрээнээс татгалзах буюу гэрээнд заасан хэмжээгээр авахгүй тохиолдолд үндсэн үнээр тооцохоор заасан заалт байдаг. Тухайн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасны дагуу тухайн худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүнийг 205,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй. гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтаар гэрээний аль нэг тал нь нөгөө талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг цуцлах бол нөгөө талдаа хуанлийн 14-өөс дээш хоногийн өмнө бичгээр урьдчилж мэдэгдэнэ гэж гэрээ цуцлах журмаа заасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид гэрээ цуцлах талаар бичгээр урьдчилан мэдэгдэж байсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл гэрээ цуцлагдаад гэрээ дуусгавар болж байгаа үндэслэлд ямар нэгэн байдлаар хариуцагчийн яриад байгаа шиг нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байхгүй. Тийм учраас гэрээний харилцаа цаашид хэвийн үргэлжлэх боломжтой талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үлдэгдэл нийт 255 ширхэг блокийг худалдан авахыг даалгана гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

4. Хариуцагч*******, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд 450 ширхэг блокийг тус бүрийн үнэ 185 000 төгрөгөөр худалдан авахаар бодож гэрээ хийсэн. Гэрээ хийж байхдаа 20 хоногт үйлдвэрлээд, 2 хоногт ирээд өрж өгнө гэсэн боловч холбогдоогүй. Бид нарын зүгээс утсаар залгасан боловч холбогдож чадаагүй. Тэгээд бид 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ хийсэн газраа очиход Батбилэг гэдэг хүн байхгүй байсан. Хүний нөөцтэй нь уулзаад үйлдвэрийг нь заалгаад очоод манайх гэрээ байгуулсан ийм захиалга орж ирсэн үү? гэж асуухад орж ирээгүй гэж хэлсэн. Тэгээд үйлдвэр дээр ажиллаж байсан хүнээр нь цааш яриулаад өнөөдрөөс эхлээд танай захиалгыг үйлдвэрлэнэ гэсэн. Бид нар 7 хоногийн зайтай 3 удаагийн явалтаар өөрсдөө үйлдвэрийнх нь гадаа очиж авсан. 4 дэх авалтаас нь үйлдвэрийн дотоод ажилтай болсон шалтгаанаар 7 хоногийн дараа очиход гэрээгээ цуцлаад нүүгээд явсан байсан. Тэрнээс хойш ямар ч холбоогүй байж байгаад 11 дүгээр сарын 20-иор шүүхэд хандсан хариуцагч нар хувьцаа эзэмшигч хувьцааг тэнцүү хувааж худалдаж авчихаад компани худалдаж авсан гэж буруу ярьж болохгүй гэж үгүйсгэж маргасан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн DLB-01/22 дугаар Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, шаардах хуудас,-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/33 дугаар мэдэгдэл, орлогын мэдүүлэг, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан dlb-01/21 дүгээр Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн DLB-01/15 дугаар Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримт, дулаалгатай лего блок, үнийн санал, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 07/01 дүгээр ажлын байрны түрээсийн гэрээ, фото зураг, гэрч мэдүүлэг, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч Асар Ундарга ХХК нь хариуцагч ******** 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр DLB-01/22 тоот Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

 

Уг гэрээгээр худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний захиалгыг 2023.08.31-ний өдрөөр баталгаажуулж, худалдагч нь бараа бүтээгдэхүүний үндсэн үнэ фасадтай лего блокийг 1 ширхэг нь 185,000 төгрөгөөр, 460 ширхэгийг нийлүүлэх, гэрээний нийт үнэ 85,100,000 төгрөг, худалдан авагч нь урьдчилгаа төлбөрийг 2023.08.31-ний өдөр 100 хувь төлөхөөр тохиролцжээ.

 

Улмаар нэхэмжлэгч нь харииуцагч*******д 3 удаагийн тээвэрлэлтээр 205 ширхэг блокийг бэлтгэн нийлүүлсэн ба хариуцагч нь тухай бүрт өөрийн тээврийн хэрэгслээр ирж бараа бүтээгдэхүүнийг биечлэн авч байжээ.

 

Хариуцагч******* нь бараа бүтээгдэхүүний үнэ болох 85,100,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн байна.

 

7. Талуудын маргааны зүйл нь хариуцагч нь гэрээгээр тохирсон 460 ширхэг бараа бүтээгдэхүүнээс 205 ширхэгийг авч, үлдэх 255 ширхэгийг худалдан авахаас татгалзсан тул гэрээний 6.1.5-д зааснаар тухайн үеийн борлуулж буй үндсэн үнэ болох 205,000 төгрөгөөр нэхэмжлэх эрхтэй, гэрээ цуцлах зөрчил гаргаж байгаагүй, гэрээ цуцлах асуудал яртгдаж байгаагүй, гэрээг цуцлах бол хуанлийн 14өөс доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдээгүй, нэхэмжлэгч нь цаашид гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой гэж,

Гэрээний дагуу төлбөрийг бүрэн барагдуулсан, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд блокоо нийлүүлээгүй, нэхэмжлэгч компани нь айлын гараж түрээсэлж, өдөрт бага багаар 20 блок гаргадаг байсан, хэд хоног тухайн үйлдвэрийг сахиж 200 ширхэг жижиг хэмжээтэй блокийг авсан, үлдэгдэл блокоо нийлүүлэх талаар удаа дараа шаардахад өгөөгүй тул цагдаагийн газарт хандсан, 460 ширхэг блокийг дулаалгын хөөс, гадна фасад нийлээд үнэ нь 185,000 төгрөгөөр тохиролцсон, нь гэрээнд заасан хугацаанд блокоо нийлүүлээгүй, бид гэрээгээр 150х60х30 хэмжээтэй лего блок авахаар тохиролцсон, гэрээний дагуу нийлүүлэх хэмжээгээр тооцож үзэхэд 193 ширхэг болсон, 1 бүрийн үнэ нь 205,000 төгрөг нь 39,565,000 төгрөг, нь 255 ширхэг блокоо нийлүүлэхгүй учир бидний дунд маргаан үүсч, гэрээ цуцлах асуудал ярьж байх үед-иас миний ХААН банкны данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг, 44,535,000 төгрөг гаргуулна гэж маргасан, харин 205 ширхэг блокийн дулаалгын хөөс, гадна фасадыг нийлүүлэх эсэхэд маргаагүй.

 

8. Зохигчийн хооронд байгуулсан 2023.08.31-ний өдрийн №DLB-01/22 тоот гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс үзэхэд тэдгээрийн хооронд Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Түүнчлэн №DLB-01/22 тоот гэрээний 6.1.5.-д худалдагч тал нь их хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн бууралтыг гэрээнд заасан бүтэгдэхүүний хэмжээнд хүрээгүй тохиолдолд нийлүүлсэн нийт бүтээгдэхүүнийг тухайн үеийн өөрийн борлуулж буй үндсэн үнээр тооцон худалдан авагчаас нэхэмжилнэ гэж заажээ.

 

9. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан бичгээр гэрээ байгуулсан байна.

 

Хэрэгт авагдсан шаардах хуудас, зарлагын баримт, дулаалгатай лего блокийн үнийн санал, Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ /өөр компанитай байгуулсан/ зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь 460 ширхэг блокийг нийлүүлэх ба хариуцагч нь нэг бүрийг нь 185,000 төгрөгөөр худалдаж авах, хэрэв гэрээнд заасан тоо ширхэг буюу 460 ширхэг блокийг худалдаж аваагүй тохиолдолд гэрээний 6.1.5-д зааснаар үнийн зөрүүг нэхэмжлэхээр заажээ.

Иймд, худалдах, худалдан авах гэрээгээр талууд тухайн худалдаж авч байгаа зүйлийн үнийг тодорхойлсон байх ёстой бөгөөд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр ямар ч нөхцөлийг гол нөхцөл байхаар гэрээндээ зааж болох тул хариуцагчаас зөрүү 4,100,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

10. Талууд аль нэг тал нөгөө талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг цуцлах бол хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр урьдчилан мэдэгдэнэ гэж гэрээгээр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ., 208 дугаар зүйлийн 208.1.Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. хэмээн заажээ.

 

Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн нэхэмжлэгч тал гэрээнд заасан 460 ширхэг блокийг тогтоосон хугацаандаа заавал нийлүүлэх үүрэгтэй ба 2023.08.31-ний өдрөөс 2023.09.31-ний өдрийн хооронд дуусгах үүргээ биелүүлээгүй, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох учиртай.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3.-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчсөн байх тул гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрөөс 42,075,000 төгрөгийг-иас гаргуулж, нийлүүлсэн 205 ширхэг лего блокны дулаалгын хөөс 205 ширхэг, гадна фасад 205 ширхэгийг хариуцагчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иймд, дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгчийн талуудын хооронд байгуулагдсан 2023.08.31-ний өдрийн №DLB-01/22 дугаар Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг хариуцагч******* үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоож, гэрээгээр тохиролцсон нийт блокоос үлдэх 255 ширхэг блокийг худалдаж авахыг хариуцагч*******д даалгах нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгчээс гэрээ цуцлах талаар мэдэгдэх үүргээ зөрчсөн гэх боловч хэрэгт авагдсан 1,000,000 төгрөг шилжүүлсэн баримтаас үзэхэд

 

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 80,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч-д олгож,

нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 464,025 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 380,625 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 42,075,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 368,325 төгрөгийг нэхэмжлэгч-иас гаргуулж, хариуцагч*******д тус тус олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1., 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч **********с 4,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэг-д олгож,

талуудын хооронд байгуулагдсан 2023.08.31-ний өдрийн №DLB-01/22 дугаар Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг хариуцагч******* үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоож, гэрээгээр тохиролцсон нийт блокоос үлдэх 255 ширхэг блокийг худалдаж авахыг хариуцагч*******д даалгах нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

талуудын хооронд байгуулагдсан 2023.08.31-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, нэхэмжлэгчээс 42,075,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч*******д олгож, үлдэх 2,460,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч-иас нийлүүлсэн 205 ширхэг лего блокны дулаалгын хөөс 205 ширхэг, гадна фасад 205 ширхэгийг гаргуулж, хариуцагч*******д өгөхийг даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 80,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч-д олгож,

нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 464,025 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 380,625 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 42,075,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 368,325 төгрөгийг нэхэмжлэгч-иас гаргуулж, хариуцагч*******д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  П.ЦОГЗОЛМАА