| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00596/И |
| Дугаар | 155/ШШ2024/00620 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00620
| 2024 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2024/00620 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ****************оршин суух, Б.Н (******************),
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00596/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Н нь 1969 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Хөвсгөл аймгийн ***** суманд төрсөн. 1985 онд тус сумынхаа сургуулийн 8 дугаар ангийг төгсөж, 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн ********** нэгдлийн 1 дүгээр бригадад илгээлтээр гарч малчнаар ажиллаж байсан.
Тэгээд 1987 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс цэргийн албанд татагдаж 1989 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн ********* нэгдэлд 1989 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. 1994 оноос Хөвсгөл аймгийн******* бригадаас эхнэр авч одоог хүртэл мал маллаж амьдарч байна.
Одоо малчнаар өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон, чөлөөлсөн тушаалууд байхгүй учраас шүүхэд хандаж байна.
Иймд миний Хөвсгөл аймгийн ******* нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн ******* нэгдлийн 1 дүгээр бригадад 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би нэгдэлд хонь маллаж байсан. Ж.Б буюу аавындаа хоньчоор гарч байсан....гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 08/4218 дугаартай лавлагаа, Хөвсгөл аймгийн ******** нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №37 дугаар “Нэгдлийг татан буулгах тухай” тогтоолын архивын хуулбар, тус тогтоолын хавсралтын хуулбар, ******** нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1992 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №06 дугаар “Нэгдлийн өмч хувьчлалд хамрагдах хүмүүс хүн жилийн батлах тухай” тогтоолын архивын хуулбар, тус тогтоолын хавсралтын хуулбар, ********* дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Нид 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн ******** нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11/261 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн ************** даргын 2024 оны ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Н-ийн 1985-1990, 1992 онуудын цалингийн лавлагаа, мөн онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч асуулгах тухай хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 2-41, 71 дүгээр тал),
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Э, Ч.Т нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 73-76 дугаар тал),
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1990-2000 оны хооронд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, (хх-ийн 57 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хх-ийн 58-61 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын * дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл айм******** нэгдлийн даргын 1985 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай “Илгээлтийн малчид, ажилчдыг ажилд томилох тухай” тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн ******* нэгдлийн даргын 1987 оны 1********** дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн ********* нэгдлийн даргын **** оны ** дүгээр сарын ****-ны өдрийн №*** дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын
**** дугаартай “Нэгдлийг татан буулгах тухай” тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 62-67 дугаар тал) зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Б.Н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл цэрэгт явах үеийн ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул шүүхэд хандсан.
Иймд миний Хөвсгөл аймгийн ********** нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Н өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Н нь Хөвсгөл аймгийн ******** нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн *********** нэгдлийн даргын 1985 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “1. 1985 онд сумын 10 жилийн дунд сургуулийн 8-р анги төгсөж МХЗЭ-ийн итгээлтээр тус нэгдлийн үйлдвэрлэлд ажиллахаар хуваарилагдаж ирсэн охид хөвгүүдийг 1985 оны 7-р сарын 10-наас эхлэн хавсралтанд дурдсанаар томилсугай...” тус тушаалын нэгдүгээр хавсралтын 38 дугаар тушаалын хавсралтын 5 дугаар жагсаалтад “...овог нэр гэх хэсэгт Б.Н, Бригад гэх хэсэгт I, томилсон ажил гэх хэсэгт хоньчин, халамжлан хүмүүжүүлэгч гэх хэсэгт Ж.Б” гэх бичилттэй №38 дугаартай “Илгээлтийн малчид, ажилчдыг ажилд томилох тухай” тушаалын архивын хуулбар (хх-ийн 63 дугаар тал),
Хөвсгөл аймгийн ****** нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “...1989 онд цэргийн албанаас татагдаж ирсэн 32 хүмүүсийг 2 дугаар хавсралтаар 11 дүгээр сарын 20-ноос эхлэн тус тус томилон ажилуулсугай...” тус тушаалын 2-р хавсралтын “...овог нэр гэх хэсэгт Б.Н, аль бригад гэх хэсэгт 6-р бригад, эрхэлсэн ажил гэх хэсэгт хоньчин, ажилд орсон он сар өдөр гэх хэсэгт 1989-11-20” гэх бичилттэй №54 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын архивын хуулбар (хх-ийн 65 дугаар тал),
Хөвсгөл аймгийн ********* нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1992 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “...Нэгдлийн бүх гишүүдийн хурлаас тогтоох нь: Нэгдлийн өмч хувьчлалд хамрагдах хүмүүс, нэгдлийн гишүүдийн нэгдэлд ажилласан хүн жилийг 1, 2, 3-р хавсралтуудаар баталсугай...” тус тогтоолын “...овог нэр гэх хэсэгт Б.Н, төрсөн он гэх хэсэгт 1969, нас гэх хэсэгт 23, нэгдэлд ажилласан жил гэх хэсэгт 6” гэх бичилттэй №06 дугаар “Нэгдлийн өмч хувьчлалд хамрагдах хүмүүс хүн жилийн батлах тухай” тогтоолын архивын хуулбар (хх-ийн 7-8 дугаар тал),
Хөвсгөл аймгийн **********нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “...2.Их хувьчлалд ногдох хөрөнгийг тухайн хувь хүмүүсийн болон аж ахуйн нэгжийн мэдэлд шилжүүлэх ажлыг сумын өмч хувьчлалын комиссийн хяналттайгаар компанийн түр мэдэлд шилжүүлсүгэй...” тус тогтоолын 45 дугаар жагсаалтад “овог нэр гэх хэсэгт Б.Н, төрсөн он гэх хэсэгт 1969, нас гэх хэсэгт 23, нэгдэлд ажилласан жил гэх хэсэгт 6” гэх бичилттэй №06 дугаар “Нэгдлийн өмч хувьчлалд хамрагдах хүмүүс хүн жилийн батлах тухай” тогтоолын архивын хуулбар (хх-ийн 66-67, 5-6 дугаар тал),
Хөвсгөл аймгийн ************* Тамгын газрын даргын ******* дугаар албан бичгээр ирүүлсэн Б.Н-ийн 1985 оны 10 дугаар сар, 1986 оны 1 дүгээр сараас 1987 оны 1 дүгээр сар, 1987 оны 5, 7-10 сар, 1989 оны 11-12 сар, 1990 оны 1-12 дугаар сар, 1992 оны 1-6 дугаар саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 19-41 дүгээр тал)
Хөвсгөл аймгийн ********** нэгдлээс 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13-17 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ************* дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А), ХААТР-1(А) маягтын хуулбарууд (хх-ийн 58-61 дүгээр тал),
Гэрч Ж.Э************ “...Б.Н нь 1985 оны 6 дугаар сард Хөвсгөл аймгийн ******** нэгдэлд илгээлтийн эзэнээр ирж 1987 оны 9 дүгээр сар хүртэл хонь хариулж байгаад цэргийн албанд татагдсан. Б.Н нь 1989 оны 9 дүгээр сард цэргээс халагдаж ирээд тус нэгдэлд үргэлжлүүлэн малчнаар 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Хуучинаар бол нэгдэл тарах хүртэл гэсэн үг. Түүнээс хойш Б.Н нь ********сум руу шилжиж явсан. Тэрээр одоог хүртэл хувиараа мал маллан амьдарч байгаа....” гэх мэдүүлэг (хх-ийн 73-74 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд Б.Н-ийн Хөвсгөл аймгийн ****** нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Б.Н-ид холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Тус аймгийн ******* нэгдлийн даргын 1985-1987 оны тушаал шүүж үзэхэд Б.Н-ийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна.” гэх бичилттэй ***** дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 18 дугаар тал)
Б.Н нь Хөвсгөл аймгаас БХЯ-ны сайдын * дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 02*****30 дугаар ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан талаарх бичилттэй Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 08/4218 дугаартай лавлагаа (хх-ийн 4 дүгээр тал),
Б.Н-ийн 1990 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан талаарх Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа (хх-ийн 57 дугаар тал) тус тус хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Н (Р**************)-ийн Хөвсгөл аймгийн *********** нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ