Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 120

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

            Улсын яллагч Ц.Батзориг,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтанцэцэг,

            Хохирогч, шүүгдэгч Б.Б ,

            Шүүгдэгч Г.Б , Л.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаад боржигон овогт Б.Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пэнт овогт Г.Б , Дамба овогт Л.Ц  нарт холбогдох 1726000180006 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хаад Боржигон овогт Б.Б

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , Пэнт овогт Г.Б

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Дамба овогт Л.Ц .

Шүүгдэгч Б.Б  нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 07 дугаар сарын 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг “Тээл” гэх газар хохирогч Л.Г-н нуруун тус газар 1 удаа хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б , Л.Ц  нар нь бүлэглэж 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 01 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг “Тээл” гэх газар хохирогч Б.Б ыг Л.Г-г хутгалсан гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                       Шүүгдэгч Б.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн үед тасарсан байсан болохоор сайн санахгүй байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж,  буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 Шүүгдэгч Г.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж,  буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 Шүүгдэгч Л.Ц  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж,  буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Б.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед тасарсан байсан болохоор сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн шүүгдэгч Г.Б , Л.Ц  нар нь намайг зодож байсан. Дараа нь цагдаа ирээд биднийг аваад явсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Л.Г ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 15-ны шөнө гэртээ унтаж байсан чинь Б , Тогтоол хоёр нэг танихгүй залуутай хамт манайд 0.5 литрийн тал “Нутгийн буян”, 3 ширхэг 2.5 литрийн пивотой орж ирсэн. Манайд нэг пиво уучихаад Тогтоол, Б.Б  хоёр хоорондоо маргалдаад байж байсан чинь Б.Б ын хадам аав Н.Г   манайд машинтай ирсэн. Н.Г   намайг манайх руу явъя гэхээр нь би машинд нь суугаад Н.Г  ынд ирсэн. Тэр хэд манайд архиа уугаад үлдсэн. Тэгээд Б.Б ын эхнэр Л , Н  хоёр Б ыг авах гээд машинтай нь явснаа удалгүй Б  хутга барьчихсан байна гээд хүрээд ирсэн. Тэгээд би Л , Н  хоёртой машин холбож асаах гээд аккумлятор аваад явж байсан чинь манай гэрийн наад тал дээр Б  ганцаараа алнаа гэж орилоод байхаар нь би юу болоод байгаа юм бэ гэсэн чинь алнаа гээд ар нуруу руу хутгалсан чинь Л , Н  хоёр эргээд гэр лүүгээ гүйсэн. Би шууд гэртээ очоод босч чадахгүй хэвтээд өгсөн. Намайг гэрт очиход гэрт хэн ч байхгүй байсан. Тэгээд гэртээ хэвтэж байсан чинь Н  манайд ирээд аавыг бас хутгалчихлаа гэж байсан. Тэгээд удалгүй сумын цагдаа, эмчтэй ирээд сумын эмнэлэг рүү авч яваад би ар нуруундаа гурван оёо тавиулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-43 дугаар хуудас/,

Хохирогч Б.Б ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Тухайн хэрэг болох үед би анх архи уугаад тасарсан байсан болохоор өмнө нь хүнд зодуулсан үгүй талаараа мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг сэргэхэд Л.Ц  ах намайг толгой руу өшиглөөд байсан. Тэгээд Л.Ц  ах миний урд суусан чинь Г.Б  ирээд миний цээж, нүүр хэсэг рүү өшиглөөд байсан. Яг хэдэн удаа цохисныг нь би мэдэхгүй байна. Би Г.Б ын аав, Л.Ц ийн ахын хадам ах Л.Г-г болон өөрийн хадам аав Н.Г   нарыг согтуудаа тус бүрийг нь нэг нэг удаа хутгалсан асуудлаас болж л намайг зодож цохисон байх гэж бодож байна. Түүнээс биш бид нарын дунд өр авлага, өс хонзон байхгүй. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Гэрч Н.Г  ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр манай хүргэн болох Б.Б  мотоцикльтой сум явсан. Би Б.Б-г ирэхгүй болохоор нь 22 цагийн үед сахаалтын айл болох Л.Г ынд очсон чинь Баттогтоол, Б.Б , Т, Л.Г  нар нь пиво уугаад сууж байсан. Тэнд тал шил архи уучихаад Л.Г той хамт эргээд гэртээ ирсэн. Б.Б ыг эхнэр болон Л , Н  хоёр очиж авчирах гээд очсон чинь Л.Г ынд хэрэлдээд байхаар нь оролгүй хүрээд ирсэн байсан. Л.Г  манайхаас манай хоёр охинтой аккумлятор аваад гэр лүүгээ явсан. Гэрийнх нь наана Б.Б , Л.Г ын ар нуруунд нь хутгалсан. Манай хоёр охин Б.Б аас зугтаагаад гэртээ ирсэн. Би гэрийн гадаа байж байтал Б.Б  орилоод ирсэн. Та нарын бүгдийг чинь ална гээд багалзуурдаж аваад, хүзүү рүү хутгалчихаад дахиад ар нуруу руу хутга дүрэх гэхээр нь би баруун гараараа барьж авсан. Би газар унаад цаашаагаа зугтаагаад хонины цаана очоод байж байтал гэрт хүмүүс орилолдоод байсан. Би бага охин болох Н г дуудаад чи айл руу гүйгээд хүн аваад ир гээд явуулсан. Миний төрсөн ах Г   ирээд Б.Б аас хутгыг нь авсан. Тэгээд би сумын цагдаад дуудлага өгсөн. Удалгүй хэсгийн төлөөлөгч Батзул, эмчтэй ирээд бид нарыг аваад сум руу явсан. Би хүзүүндээ хоёр оёо, баруун гарын ядам хуруундаа хоёр оёо тавиулсан. Б.Б  хутгыг Л.Г ынд архи ууж байхдаа тэдний гэрээс авсан юм байна лээ. Бид хоёр урд нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Манай том охин Л тэй танилцаад 3 жил болж байгаа одоо хүүхэд нь 2 нас хүрч байгаа. Б.Б , Л.Г  бид хоёрыг хутгалсан, Баярхүүг зодсон гэсэн би хараагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч Л.Д-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... Манайх Хайрхандулаан сумын “Тээл” гэх газар отор хийж яваа юм. 2017 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн үед манай төрсөн ахын хүү болох Г.Б  манайд ирээд Н.Г  ын хүргэн, аавыг хутгалсан байна гэхээр нь би нөхөр Л.Ц той хамт Л.Г ынд ирсэн чинь Л.Г  ах доошоо хараад хэвтэж байсан. Ар нуруунаас нь цус их гоожсон байсан. Тэгээд Н.Г   ахынд ирсэн чинь бас Н.Г   ахын хүзүүнд нь хутгалчихсан байсан. Би цагдаа дууд гэж хэлсэн чинь Н.Г   ах цагдаа дуудсан. Удалгүй сумын цагдаа, эмч аваад ирсэн. Өөр юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Гэрч Н.Г  ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... Би малтайгаа тус сумын 3 дугаар багт отроор яваа юм. 2017 оны 07 дугаар сарын 15-ны шөнө гэртээ унтаж байхад манай төрсөн дүү Н.Г  ын охин Н  уйлж ирээд аавыг Б.Б  /Баадай/ ах хутгалчихсан гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө машиныг унаад ирсэн чинь Б.Б  хадам ээж Ганчимэгийг гэрийн гадаа зүүн талд нь нарийхан мод барьчихсан хориод зогсож байсан. Миний дүү ар шил рүүгээ хутгалуулчихсан цус нь гоожчихсон, мөн Баярхүү зодуулчихсан гэрт нь сууж байсан. Би Б.Б ыг чи боль гээд тэврээд авсан. Удалгүй цагдаа нар ирээд Б.Б ыг аваад явсан. ... Б.Б ыг Л.Г ын хүү Г.Б  “чи миний аавыг хутгалдаг хэн бэ гээд хоёр гурван удаа цохиж авсан”, мөн Л.Ц  хоёр гурван удаа цохиж авч байсан. Харанхуй байсан болохоор хаана нь цохиж авсныг хараагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... Ц болон Г ын банди Б  хоёр, чи хоёр хүн хутгалчихлаа гээд тархи толгой руу өшиглөж цохиод байсан. Тэгээд сумын цагдаа ирээд намайг сум руу авч явсан. ... Би хутга хаанаас авснаа санахгүй байна. ... Би их уусан болохоор ерөөсөө санахгүй байгаа. ... Намайг Л.Ц , Г.Б  нар нь тархи, толгой руу өшиглөж зодсон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Гэрч Г.Б-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед хүргэн ах Н.Г  ынд ирсэн чинь хүргэн Б.Б  нь согтуу хадам болон Н.Г  , Л.Г  нарыг хутгалчихсан байсан. Б.Б  хадам ээжийгээ мөн намайг ална гээд байхаар нь би хоёр гарнаас нь барьж аваад тонгорч унагаагаад дээр нь гараад хоёр бугуйн дээрээс нь бариад сууж байсан чинь ахаа би хүүхэд дээрээ орж унтлаа гээд байхаар нь босгочихоод гэрт ороод сууж байсан чинь намайг цохиод авсан. Тэгээд миний хамарнаас цус гараад цусаа тогтоочихоод байж байтал цагдаа нар ирээд Б.Б ыг аваад явсан. ...Гомдол санал байхгүй. ... Би шинжээч эмчид үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр манай хажууд Доржпүрэв гэх айл буухаар нь гэрээс барилцаад байж байтал Б.Б  мотоцикльтой ирээд гэрээс барилцчихаад буцаад явсан. Удалгүй Б.Б  сум орж тамхи авчихаад ирье явах уу гэхээр нь би хамт сумын төвд ирсэн. Сумаас би 5 ширхэг 2.5 литрийн Нийслэл пиво авсан. Б.Б  3 ширхэг Нутгийн буян архи аваад эргээд хөдөө явсан. Манай гадаа очоод Б.Б , Өөдөс бид хоёр гурван пиво, нэг архи хувааж уусан. Ууж дуусчихаад байж байтал Б.Б , Л.Г  гэх айлд хамт очъё гээд бид гурав тэднийд очоод ахиад нэг пиво задалж уусан. Би тасарчихаад унтаад өгсөн байна лээ. ... Б.Б тай хэрэлдэж маргалдаагүй. Нэлээн их согтсон байна лээ. ... Би тухайн үед тасарчихсан болохоор мэдэх зүйл алга. ...Маргааш нь би хадамынд очсон чинь Л.Г , Н.Г   хоёрыг хутгалчихсан байна гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 60 дугаар хуудас/,

Гэрч Ц.Б-ны хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хониндоо мотоцикльтой явж байсан чинь Тогтоол нэг зүс таних залуутай мотоцикльтой явж байсан. Тэгээд бид гурав уулзаад 2 ширхэг 2.5 литрийн пиво, 0.33 литрийн “Ерөөл” архи хувааж уучихаад Нарийнтээл сумаас нүүж ирсэн Л.Г  гэх айлд бид гурав очиход Л.Г  гэх хүн хоёр хүүхэдтэйгээ байсан. Тэнд сууж байсан Н.Г   гэдэг хүн ирээд хоёр ширхэг 0.5 литрийн Нутгийн буян архи, нэг 2.5 литрийн пиво хамт хувааж уучихаад би гэр рүүгээ яваад өгсөн. Би согтууруулах ундаа их уусан болохоор Б.Б тай маргалдсанаа сайн мэдэхгүй байна. ... Намайг явсны дараа л Л.Г  болон Н.Г   хоёрыг хутгалсан гэсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Гэрч Г.Н гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... Аав та хоёр явж машинаа аваад ир гээд эгч бид хоёрыг Л.Г  ахтай хамт явуулсан. Бид гурав аккумлятор дамжлаад явж байтал өөдөөс Б.Б  ганцаараа гүйж ирээд Л.Г  ахыг хутгалчихсан, эгч бид хоёр зугтаасан. Б.Б  манай эгч Л г ална гээд араас нь хөөсөн. Би саахалт айл руугаа хэлэхээр гүйсэн. Аавын ах Н.Г   төрсөн хүү Баатарсүрэн нарыг авчирч салгасан. ... Б.Б  гүйж ирээд Л.Г  ахын шанааг цохичихлоо гэж бодтол ар нуруу руу хутгалчихлаа гэж Л.Г  ах хэлсэн. Тэгэхэд нуруу нь хутгалагдсан байсан. ...Уг хутга нь Л.Г  ахын хутга, Б.Б  тогооны тавиур дээрээс нь авч байхыг нь би харсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 241 дугаартай: “... Б.Б ын биед баруун нүдний алимны доргилт, нүдний алимны цус хуралт зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн далны хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг  хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 83 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч,

цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 236 дугаартай: “... Л.Г -ын биед нурууны хэсгийн хутгалагдсан шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хурц иртэй үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх  дүгнэлт. /хх-ийн 94 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн санал /хх-ийн 7 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзоригийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01, 02, 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтооллууд /хх-ийн 12, 20, 30 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ий 13, 21, 31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 126-128 138-147 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Ц ийн ял шалгах хуудас /хх-ийн 135 дугаар хуудас/,

Хохирогч шүүгдэгч Б.Б ын ял шалгах хуудас /хх-ийн 136 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Б ын ял шалгах хуудас /хх-ийн 137 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Г.Б ыг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 112-113 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Л.Ц ийг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 117-118 дугаар хуудас/,

            Хохирогч шүүгдэгч Б.Б ыг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 122-123 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б  нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 07 дугаар сарын 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг “Тээл” гэх газар хохирогч Л.Г ын нуруун тус газар 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б , Л.Ц  нар нь бүлэглэж 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 01 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг “Тээл” гэх газар хохирогч Б.Б ыг Л.Г-г хутгалсан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Г ын “...Б.Б ын эхнэр Л , Н  хоёр Б ыг авах гээд машинтай нь явснаа удалгүй Б  хутга барьчихсан байна гээд хүрээд ирсэн. Би Л , Н  хоёртой машин холбож асаах гээд аккумлятор аваад явж байсан чинь манай гэрийн наад тал дээр Б.Б  ганцаараа алнаа гээд орилоод байхаар нь би юу болоод байгаа юм бэ гэсэн чинь алнаа гээд ар нуруу руу хутгалсан чинь Л , Н  хоёр эргээд гэр лүүгээ гүйсэн. Би шууд гэртээ очоод босч чадахгүй хэвтээд өгсөн. ... Би гэртээ хэвтэж байсан чинь Н  манайд ирээд аавыг бас хутгалчихлаа гэж байсан. Тэгээд удалгүй сумын цагдаа, эмчтэй ирээд сумын эмнэлэг рүү авч яваад би ар нуруундаа гурван оёо тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-43/, хохирогч Б.Б ын “... Тухайн хэрэг болох үед би архи уугаад тасарсан байсан болохоор өмнө нь хүнд зодуулсан үгүй талаараа мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг сэргэхэд Л.Ц  ах намайг толгой руу өшиглөөд байсан. Тэгээд Л.Ц  ах миний урд суусан чинь Г.Б  ирээд миний цээж, нүүр хэсэг рүү өшиглөөд байсан. Яг хэдэн удаа цохисныг нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч Н.Г  ын “...Гэрийнх нь наана Б.Б , Л.Г ын ар нуруунд нь хутгалсан. Манай хоёр охин Б.Б аас зугтаагаад гэртээ ирсэн. Би гэрийн гадаа байж байтал Б.Б  орилоод ирсэн. Та нарын бүгдийг чинь ална гээд багалзуурдаж аваад, хүзүү хутгалчхаад дахиад ар нуруу руу хутга дүрэх гэхээр нь би баруун гараараа барьж авсан. ... Миний төрсөн ах Н.Г   ирээд Б.Б ын хутгыг нь авсан. Би сумын цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/, гэрч Л.Даваасүрэнгийн “...Манайх Хайрхандулаан сумын “Тээл” гэх газар отор хийж яваа юм. 2017 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн үед манай төрсөн ахын хүү болох Г.Б  манайд ирээд Н.Г  ын хүргэн аавыг хутгалсан байна гэхээр нь би нөхөр Л.Ц той хамт Л.Г ынд ирсэн чинь Л.Г  ах доошоо хараад хэвтэж байсан. Ар нуруунаас нь цус их гоожсон байсан. Тэгээд Н.Г   ахынд ирсэн чинь бас Н.Г   ахын хүзүүнд нь хутгалчихсан байсан. ...Б.Б ыг манай нөхөр Л.Ц  “чи яаж байгаа юм бэ” гээд бөгс рүү нь хоёр удаа өшиглөсөн. Л.Г ын хүүхэд Г.Б  “чи миний аавыг яасан гэж ингэж байгаа юм бэ” гээд цохиж авч байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/, гэрч Н.Г  ын “...Би малтайгаа тус сумын 3 дугаар багт отроор яваа юм. 2017 оны 07 дугаар сарын 15-ны шөнө гэртээ унтаж байхад манай төрсөн дүү Н.Г  ын охин Н  уйлж ирээд аавыг Б.Б  /Баадай/ ах хутгалчихсан гэсэн. ... Миний дүү ар шил рүүгээ хутгалуулчихсан цус нь гоожчихсон, мөн Б зодуулчихсан гэрт нь сууж байсан. ...Б.Б ыг Л.Г ын хүү Г.Б  “чи миний аавыг хутгалдаг хэн бэ гээд хоёр гурван удаа цохиж авсан”, мөн Л.Ц  хоёр гурван удаа цохиж авч байсан. Харанхуй байсан болохоор хаана нь цохиж авсныг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/, гэрч Б.Б ын “...Цэдэвээ болон Г ын банди Б  хоёр чи хоёр хүн хутгалчихлаа гээд тархи толгой руу өшиглөж цохиод байсан. Тэгээд сумын цагдаа ирээд намайг сум руу авч явсан. ...Би хутга хаанаас авснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/, гэрч Г.Баярхүүгийн “... 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед хүргэн ах Н.Г  ынд ирсэн чинь хүргэн Б.Б  нь согтуу хадам болон Н.Г  , Л.Г  нарыг хутгалчихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 59/, гэрч Б.Б-н “... Маргааш нь би хадамынд очсон чинь Л.Г , Н.Г   хоёрыг хутгалчихсан байна гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 60/, гэрч Ц.Б-ы “...Би согтууруулах ундаа их уусан болохоор Б.Б тай маргалдсанаа сайн мэдэхгүй байна. ...Намайг явсны дараа л Л.Г  болон Н.Г   хоёрыг хутгалсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/, гэрч Г.Н гийн “...Бид гурав аккумлятор дамжлаад явж байтал өөдөөс Б.Б  ганцаараа гүйж ирээд Л.Г  ахыг хутгалчихсан, эгч бид хоёр зугтаасан. ... Б.Б  гүйж ирээд Л.Г  ахын шанааг цохичихлоо гэж бодтол ар нуруу руу хутгалчихлаа гэж Л.Г  ах хэлсэн. Тэгсэн нуруу нь хутгалагдсан байсан. ...Уг хутга нь Л.Г  ахын хутга, Б.Б  тогооны тавиур дээрээс нь авч байхыг нь би харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 241 дугаартай дүгнэлт, /хх-ийн 83/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 236 дугаартай дүгнэлт. /хх-ийн 94/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн санал /хх-ийн 7/, Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/, шүүгдэгч Г.Б ыг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 112-113/, шүүгдэгч Л.Ц ийг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 117-118/, хохирогч  шүүгдэгч Б.Б ыг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 122-123/ шүүгдэгч  Л.Ц , Г.Б , шүүгдэгч Б.Б  нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Г.Б , Л.Ц  нарт холбогдох хэргийн хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Хаад боржигон овогт Б.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Пэнт овогт Г ын Б , Дамба овогт Л.Ц  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /10.1 дүгээр зүйпийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу/ бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан болно.

Шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Г.Б , Л.Ц  нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Г.Б , Л.Ц  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б  нь хохирогч Л.Г од 300.000 төгрөг төлсөн, хохирогч Л.Г , Л.Б  нар нь гомдол  санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21.5 см урттай хүрэн өнгийн модон иштэй, ажлын хэсэг 11 см урт, ишний урт 10.5 см урттай хутга 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч Б.Б ын эзэмшлийн 40.000 төгрөгийн үнэ бүхий “Lenovo” маркийн хар өнгийн дэлгэгддэг нугастай гар утас 1 ширхэг, шүүгдэгч Г.Б ын эзэмшлийн 70.000 төгрөгийн үнэ бүхий “ZXET” маркийн хар өнгөтэй товчлууртай гар утас 1 ширхэг, шүүгдэгч Л.Ц ийн эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэ бүхийн “ZXET” маркийн G-mobile гэсэн бичигтэй гар утас 1 ширхэг зэргийг битүүмжилсэн Прокурорын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Г.Б , Л.Ц  нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17,4, 17,5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хаад боржигон овогт Б.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Пэнт овогт Г ын Б , Дамба овогт Л.Ц  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /10.1 дүгээр зүйпийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу/ бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Хаад боржигон овогт Б.Б ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Пэнт овогт Г ын Б , Дамба овогт Л.Ц  нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б т оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацааанд тус бүр 200.000 төгрөгөөр, шүүгдэгч Г.Б , Л.Ц  нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 150.000  төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Г.Б , Л.Ц  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс оногдуулсан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21.5 см урттай хүрэн өнгийн модон иштэй, ажлын хэсэг 11 см урт, ишний урт 10.5 см урттай хутга 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч Б.Б ын эзэмшлийн 40.000 төгрөгийн үнэ бүхий “Lenovo” маркийн хар өнгийн дэлгэгддэг нугастай гар утас 1 ширхэг, шүүгдэгч Г.Б ын эзэмшлийн 70.000 төгрөгийн үнэ бүхий “ZXET” маркийн хар өнгөтэй товчлууртай гар утас 1 ширхэг, шүүгдэгч Л.Ц ийн эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэ бүхийн “ZXET” маркийн G-mobile гэсэн бичигтэй гар утас зэргийг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх  тухай Прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч Б.Б , Г.Б , Л.Ц  нар нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б  нь хохирогч Л.Г од 300.000 төгрөг төлсөн, хохирогч нар Б.Б , Л.Г  нар нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Г.Б , Л.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн , 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр
зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү,
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж
заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Г.Б , Л.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.МАНДАХБАЯР