Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 134/ШШ2024/00108

 

 

     

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, Засаг даргын Тамгын газрын байр, *******,*******

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сумын 17 дугаар багт оршин суух,*******

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Найрамдал хотхоны өөрийн байранд байрлах,*******,*******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үүрэгт нийт 5,511,657 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100220355406 тоот дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Иргэн******* нь Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сан-гаас 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 3 жилийн хугацаатай сарын 0,25 хувийн хүүтэйгээр 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авсан. Тус зээлийн хугацаа 2016 оны 03 дугаар сарын 27-нд дуусгавар болсон бөгөөд 2023 оны Санхүүгийн дотоод хяналт шалгалтаар 3,559,348 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь илэрч, зээлдэгчээр төлүүлж, сангийн орлого бүрдүүлэх Улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах 1/547 тоот сумын Засаг даргын албан тоот мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Иймд, зээлийн гэрээний 2.4, 3.6 дах заалтуудыг тус тус үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 3,307,348 төгрөг, хүү 550,635 төгрөг, алданги 1,653,674 төгрөг, нийт 5,511,657 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 1002203555406 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Дорж овогтой Амартүвшин миний бие Шивээговь сумын Засаг даргын нэхэмжлэлтэй*******д холбогдох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл 5,511,675 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тухай нэхэмжлэлээс татгалзаж байна. Учир нь уг хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2022/01291 дүгээр шийдвэр гаргасан байна. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

2.1. Иргэн******* нь Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сан-гаас 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 3 жилийн хугацаатай сарын 0,25 хувийн хүүтэйгээр 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авсан бөгөөд 2023 оны Санхүүгийн дотоод хяналт шалгалтаар 3,559,348 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон.

Иймд, үндсэн зээлийн үлдэгдэл 3,307,348 төгрөг, хүү 550,635 төгрөг, алданги 1,653,674 төгрөг, нийт 5,511,657 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 1002203555406 тоот дансанд төвлөрүүлнэ гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч*******гээс: ...уг хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2022/01291 дүгээр хүчин төгөлдөр шийдвэр байх тул нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар гаргасан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.*******д холбогдох Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үүрэгт нийт 5,511,657 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100220355406 тоот дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин хүсэлт гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  П.ЦОГЗОЛМАА