Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/02558

 

 

 

 

 

 

2024 06 25

181/ШШ2024/02558

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул би

 

Нэхэмжлэгч: ..........................-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................................-д холбогдох

 

........................... төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

*******-ийн нэхэмжлэлтэй*******-д холбогдох*******,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* нь татгалзаж байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн татгалзлыг батлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******-д холбогдуулж*******,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага ирүүлжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар болон хүсэлтээр нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2.‑т заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн хариуцагч*******-д холбогдуулан*******,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дугаар зүйлийн 59.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 282,******* төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Захирамжид нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ