Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/02257

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 05

181/ШШ2024/02257

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....банкны байр ХХБ ХК /РД: ................./ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ........................ барилгад байрлах ЭСП ХХК /РД: ............/

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15 хаягт байрлах ЭХ /РД:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15, ЭСП ХХК-ийн байр 501 тоотод байрлах ЛЧ ХХК /РД:

Худалдаа, хөгжлийн банкны нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах бизнесийн төвийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хариуцагч ЭСП ХХК-ийг албадан нүүлгэж, чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,

 

ЭСП ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХБ инд холбогдох 2009 оны 10 сарын 26-ний өдрийн №ЗГ/115 зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2012 оны 06 сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг үл хөдлөх эд хөрөнгийг ЭСП ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг шаардлагатай,

Гуравдагч этгээд ЭХ-ийн нэхэмжлэлтэй ХХБ инд холбогдох 2009 оны 02 сарын 06-ний өдрийн №ЗНГ0001/090206 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тус тус шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал, хариуцагчийн өмгөөлөгч өмгөөлөгч З.Сүхбаатар, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Батцэрэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Бадрал, өмгөөлөгч С.Цэрэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ХХБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ЭСП ХХК болон Худалдаа, хөгжлийн банк нарын хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/115 тоот Зээлийн гэрээ, ЭХ болон Худалдаа, хөгжлийн банк хооронд байгуулагдсан 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/262 тоот Зээлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЗЭГ/20 тоот Зээлийн эрх нээх гэрээ, ЭХ болон Улаанбаатар хотын банк хооронд байгуулагдсан 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн ЗГ0001/080206 тоот Зээлийн гэрээ, 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЗНГ090206/01 тоот Зээлийн гэрээнүүдээр олгогдсон зээлийн өр төлбөрийн үлдэгдэл болох нийт 20,046,337 ам.долларын төлбөрт тооцож, оффисын барилгыг тус банкны өмчлөлд шилжүүлсэн болно.

 

Тодруулбал, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, ЭСП ХХК, ЭХ нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр tdbm253/2012 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээ байгуулж, ЭСП ХХК, ЭХ нарын нийт 20,046,337 ам.долларын зээлийн өр төлбөрт оффисын барилгыг тооцон, өмчлөх эрхийг Худалдаа, хөгжлийн банканд шилжүүлэхээр тохиролцсон. Улмаар, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээний дагуу оффисын барилгыг Худалдаа, хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт оффисын барилгыг 2015 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс өмнө буцаан худалдан авах нөхцөлийг тусгасан бөгөөд уг хугацааны дотор ЭСП ХХК-ийн зүгээс оффисын барилгыг буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тул 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээ дуусгавар болсон.

 

Тус банкны зүгээс 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5/3583 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/4472 тоот, 2016 оны 03 дугаар сарын 01 өдрийн 5/1242 тоот, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5/3830 тоот, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5/2856 тоот, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5/6823 тоот, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/3508 тоот, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 5/1798 тоот албан бичгүүдээр оффисын барилгыг чөлөөлөх тухай мэдэгдлийг ЭСП ХХК-д удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар тус банкны шаардлагыг биелүүлээгүй байна.

 

Иймд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу 000197358 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах бизнесийн төвийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ЭСП ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ЭСП ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн хамаарал бүхий хуулийн этгээд болох ЭХ нь уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний компани юм.

Тус компанийн хэрэгжүүлж ирсэн уул уурхайн төслүүдээс Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах Төмөртэйн гол УБҮ-ийн төмрийн хүдэр олборлолтын төсөлд ХХБ ХХК, Улаанбаатар хотын банк ХХК нар зээлээр санхүүжилт хийж олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн юм.

 

2009 оны Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа төмрийн хүдрийн гадаад зах зээлийн үнэ огцом унаж ЭХ-ийн төмрийн хүдэр олборлолтын төсөл эдийн засгийн хувьд ашиггүй болж улмаар банкны зээлийн өр төлбөр хуримтлагдах үндсэн шалтгаан болсон байдаг.

 

Талууд зээлийн өр төлбөрүүдийн нийт дүнд СБД-ийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15 хаягт байрлах ЭСП ХХК-ийн өмчлөлийн 6 давхар оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ХХБ ХХК-ийн нэр дээр түр шилжүүлж гэрээнд заасан хугацааны дотор ЭСП ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгийг буцаан худалдан авах нөхцөлтэйгээр 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 253/2012 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан юм.

 

Манай компанийн тухайд банкны зээлийн өр төлбөрийн дүнд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түр хугацаанд шилжүүлэх, харин гэрээнд заасан үнийн дүнг ЭХ нь гэрээнд заасан хугацаанаас өмнө банкинд төлж барагдуулах энэ тохиолдолд ЭСП ХХК нь үл хөдлөх хөрөнгөө банкнаас буцаан шилжүүлэн авах үүрэгтэйгээр оролцсон юм.

 

Өнгөрсөн хугацаанд ЭХ-ийн зүгээс 2012 оны 06 дугаар а- 29-ний өдрийн tdbm253/2012 тоот гэрээний асуудлыг шийдвэрлэх зорилгоор Худалдаа хөгжпийн банк ХХК-нд удаа дараа бизнесийн болон гэрээний санал хүргүүлсэн талаар бидэнд мэдэгдэж байсан юм.

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжпийн банк" ХХК-д ЭХ-ийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний асуудлыг шийдвэрлэх зорилгоор ямар арга хэмжээг авч хэрэгжүүлсэн болохыг тодруулах нь талуудын маргаантай асуудлыг үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЛЧ ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Худалдаа, хөгжлийн банкны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэл, ЭСП ХХХ-ийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн сөрөг нэхэмжлэлтэй тус танилцаж, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

 

ЭСП ХХК, ЭХ-иудын 20,046, ам.долларын зээлийн үүргийн гүйцэтгэлд 000144373 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн 5601 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө (цаашид үл хөдлөх хөрөнгө гэх)-ийн ЭСП ХХК, ЭХ, ЛЧ ХХК, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн tdbm253/2012 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Худалдаа, хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн.

 

Манай компани нь ЭХ болон Улаанбаатар хотын банк хооронд байгуулагдсан 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ0001/080206 тоот Зээлийн 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЗНГ090206/01 тоот зээлийн гэрээгээр олгогдсон 2,500,000.00 ам.долларын зээлд батлан даалт гаргасан.

Тодруулбал, 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗБД/20/3 дугаартай Зээлийн гэрээ батлан даалтын гэрээгээр дээрх зээлд батлан даалт гаргасан байсан тул 2012 оны 06-р сарын 29-ний өдрийн tdbm253/2012 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээний нэг талаар оролцож байгуулсан. Улмаар, тус гэрээний дагуу компанийн зээлийн батлан даалтын үүрэг дуусгавар болсон. 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь ЭСП ХХК, Эрдэс холдинг 20,046,337 ам долларын зээлийн өр төлбөрийн үүргийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээр солих нөхцөлтэй бөгөөд ЛЧ ХХК нь зээлдэгч биш, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ч биш тул бидний эрх ашиг хөндөгдөхгүй гэв.

 

4. ЭСП ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

ЭСП ХХК нь ХХБ тай байгуулсан 2009 оны 10 сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу 2,610,000.00 ам.долларыг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 26 сарын хугацаатай авсан.

Дээрх зээлийн барьцаанд тус компани нь ХХБ ны нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах бизнес төвийн зориулалттай 5601 м.кв талбайтай 6 давхар барилгыг зээлийн барьцаанд барьцаалуулсан. Өөрөөр хэлбэл бусад зээлдэгчид /ЭХ нь ХХБ наас авсан зээлийнхээ барьцаанд 11.8 м төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангах ашигт малтмалын ашиглалтын 11426А тусгай зөвшөөрөл болон 6004А, 6005А тоот тусгай зөвшөөрлууд, Белаз маркийн самасволууд, харилцах дансны орлого, алтны болон төмрийн хүдрийн борлуулалтын зэрэг зүйлүүдийг барьцаалуулсан/-ийн авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг зориулаттаар барьцаанд барьцаалуулаагүй, зөвхөн өөрийн авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалуулсан байхад нэхэмжлэгчийн зүгээс хууль бус барьцаа хөрөнгийг шилжүүлэн авч улмаар хөрөнгийг албадан чөлөөлүүлэх гэж буй үйлдлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

 

ЭСП ХХК-ийн холбогдох этгээд болох ЭХ нь 2007 Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн гол төмрийн хүдрийн орд хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн төмрийн хүдрийн нөөц, уулын ажлын нөхцлийг тогтоосон нөөц ба ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулж, 2008 уг орд дээр хөрс хуулалтын ажлыг эхлүүлэн төмрийн хүдэр олборлож эхэлсэн уг төсөл дээр ХХБ наас санхүүжилт аван ажиллаж байсан. Уг төслөө цааш нь үргэлжлүүлэн явуулахад эргэлтийн хөрөнгийн санхүүжилт дутагдаж байсан, нөгөө талаар Хятад улсад захиалсан байсан баяжуулах үйлдвэрийн төхөөрөмж цаг хугацаандаа орж ирээгүй зэрэг хүндэрлүүдтэй зэрэгцэн дэлхийн Монгол Улсад эдийн засгийн хямрал эхэлж тус компанийн борлуулалт зогсож, зээлийн хүүгийн төлбөрөө хугацаандаа төлж чадахгүйд хүрсэн.

 

Энэ үед ХХБ ны зүгээс ЭХ-д хандан зах зээл дээр 500.0 сая ам.долларын бонд босгох гэж байгаа, олон улсын зах зээлд мөнгө босгоход банкны том зээлдэгч нарын зээл хэвийн байх ёстой, банк зээлийн шалгуур үзүүлэлтээ хангаж байх шаардлагатай байна, танай зээл үүнд нөлөөлөөд байгаа "ЭСП компанийн 5601 м.кв талбайтай 6 давхар барилгыг банкны нэр дээр авах нөхцөлтэйгээр шилжүүлчих гэсэн шаардлага тавьсан.

ЭХ-ийн хувьд олон жил хамтран ажиллаж ирсэн банкныхаа саналыг хүндэтгэн үзсэн, нөгөө талаар зохих хугацаа авч борлуулалтын орлогоороо бүрэн төлөх боломжтой гэж үзэж байсан тул ЭСП ХХК нь ХХБ тай 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан.

Дээрх 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ-г өр төлбөртөө тооцон өгөх, үнэн санаасаа банкинд шилжүүлэн өгөх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, зөвхөн шахалт, шаардлагын дагуу гэрээ байгуулсан тул энэ гэрээний дагуу шилжүүлэн хөрөнгийн хувьд албадан чөлөөлүүлэх шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж байна.

 

ХХБ нь өмнө нь тус компанийн авсан зээлийг зээл олгох байдлаар хааж ирсэн тохиолдол байгаа. Банкны зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өмнөх зээлийн төлбөрийг зээл олгох замаар төлүүлсэн үйлдэл нь Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүү, эдийн засгийн сайдын хамтарсан 2004 оны 107 тоот тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын Хоёрдугаар бүлгийн 9-д заасан Банк, ББСБ-аас олгосон зээл нь чанаргүйд ангилагдсан бөгөөд гэрээнд заасан хугацаандаа төлөгдөөгүй нөхцөлд банк нь тухайн зээлдэгчид шинээр нэмж зээл олгохыг хориглоно гэсэн заалт, мөн бүлгийн 10-т Тухайн банк, ББСБ нь зээл, түүний хүүг нэмж зээл олгох замаар төлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн.

 

ЭХ болон манай компанийн зүгээс ХХБ инд хандан 2012 оноос хойш үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох баяжуулсан төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнэ унаж, манай улсаас экспортлодог төмрийн хүдрийн баяжмалын цорын ганц худалдан авагч Хятад улсын хил дээрх худалдан авах үнийн бууралт, манай улсын төмөр замын тээврийн тариф буураагүй, тээврийн үнэ тариф өндөр зэрэг нөхцөл байдлын улмаас төлбөрөө төлж чадахгүй байгааг удаа дараа мэдэгдэж, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ-ний хугацааг сунгах, Төмөртэйн төслийг ашигт малтмал ашиглах 11426А тоот тусгай зөвшөөрөл, УБҮ-ийн 2 шугам, техник тоног төхөөрөмж, уурхайн тосгон, дэд бүтцийн хамт өр төлбөртөө бүрэн шилжүүлэн өгөх хүртэл саналуудыг тавьж байсан боловч банк энэхүү саналуудыг хүлээн авахгүй байгаа үйлдлийг банк зээлдэгчийнхээ өр төлбөртэй байдлыг далимдуулан аргагүй байдалд оруулж, өмч хөрөнгөд нь хууль бусаар халдсан бас нэгдэл гэж үзэж байна.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 174 дүгээр зүйлд зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байдаг. Мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар дээрх 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар зохицуулсан.

Монгол Улсын Иргэний хуулийн 16 дугаар бүлгийн 3 дахь заалтад зааснаар иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглосон байдаг.

 

Дээр дурдсаны дагуу банк нь зээлдэгчийг үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй бол одоогийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахдаа зөвхөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахаар байна.

 

ХХБ тай байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлүүдийг зөрчиж хийгдсэн тул мөн хуулийн 56 дугаар зүйлүүдийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байдаг. Мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, алиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах, өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байдаг.

 

ХХБ тай байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг хэлцэлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн Улаанбатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах бизнес төвийн зориулалттай 5601 м.кв талбайтай 6 давхар барилгыг тус компаний өмчлөлд буцаан шилжүүлж өгөхийгхариуцагч ХХБ инд даалгаж өгнө үү гэв.

 

5. ХХБ ХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

 

ЭСП ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан байгаатай дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Тус сөрөг нэхэмжлэл нь бодит үнэнд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ЭСП ХХК, ЭХ-иудын 20,046,337 (хорин сая дөчин зургаан мянга зуун гучин долоо) ам.долларын зээлийн үүргийн гүйцэтгэлд 000144373 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн 5601м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан үйлдэл хуульд нийцэж байгаа тухайд:

 

Доор дурдах Зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан нь Монгол Улсын Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нийцсэн болно.

 

а/. ЭСП ХХК болон Худалдаа, хөгжлийн банкны хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/115 тоот зээлийн гэрээгээр олгогдсон 2,610,000.00 ам.долларын зээлийн үндсэн үлдэгдэл болон хүүгийн төлбөрт нийт 3,557,431.00 ам.долларын төлбөр;

 

б/. ЭХ болон Худалдаа, хөгжлийн банк хооронд байгуулагдсан 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/262 тоот зээлийн гэрээгээр олгогдсон 6,600,000.00 ам.долларын зээлийн үндсэн үлдэгдэл болон хүүгийн төлбөрт нийт 8,677,684.00 ам.долларын төлбөр;

 

в/. ЭХ болон Худалдаа, хөгжлийн банк хооронд байгуулагдсан 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЗЭГ/20 тоот зээлийн эрх нээх гэрээгээр олгогдсон 3,240,000.00 ам.долларын зээлийн үндсэн үлдэгдэл болон хүүгийн төлбөрт нийт 4,527,738.00 ам.долларын төлбөр;

 

г/. ЭХ болон Улаанбаатар хотын банк хооронд байгуулагдсан 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ0001/080206 тоот Зээлийн гэрээ, 2009 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн ЗНГ090206/01 тоот зээлийн гэрээгээр олгогдсон 2,500,000.00 ам.долларын зээлийн үндсэн үлдэгдэл болон хүүгийн төлбөрт нийт 3,283,484.00 ам.долларын төлбөр.

 

ЭСП ХХК, ЭХ нь 2007-2009 оны хооронд а,б,в,г хэсэгт дурдсан 4 удаагийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэлгүй олон жил болсон бөгөөд 2012.06.29-ний өдөр нийт 20,046,337 ам.долларын өртэй байсан тул 2012.06.29-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээ байгуулан зээлийн өр төлбөрийг хаасан боловч өнөөдөр хүртэл бүтэн 9 жил хөрөнгөө буцааж аваагүй, манай үл хөдлөх хөрөнгийг бусдад түрээслэж 17,979,210 ам.долларыг өөрсдөө завшиж манай банкийг ноцтой хохироож байгаа.

 

Гэтэл нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 174,175 дугаар зүйлүүдэд заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулах ёстой. Худалдаа, хөгжлийн банк нь Иргэний уг зохицуулалтыг зөрчсөн тул тус банктай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх лэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг иэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг эрхтэй. , тус зүйлийн 174.4 дэх хэсэгт Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан журмыг хуулиар тогтооно. гэж зааснаас үзвэл ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар борлуулах боломжтой бөгөөд гагцхүү тухайн журмыг хуулиар тогтоохоор байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Хуульд эөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ ээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. -1.2 дахь хэсэгт Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй. , 44 зүйлийн 44.1 дэх хэсэгт Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна., 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт Барьцаалагч, тагч нь энэ хуулийн 11.2-т зааснаар харилцан тохиролцсон бол барьцааны зүйлийг шууд болно. гэж хуульчилсан.

ЭСП ХХК-ийн 2,610,000.00 (хоёр сая зургаан зуун арван мянга) ам.долларын зээлийн гүйцэтгэлд Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн 5601м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдахдаа 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №ЗБ/115 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулхгдсан бөгөөд тус зээлийн барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт барьцаалуулагчийн тусгасан байх бөгөөд 4.2.1 дэх заалтад Банкнаас авсан зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг лөгдөж дуусах хүртэл хугацаанд энэхүү гэрээний 3.1-т заасан барьцаалсан хөрөнгийн чанар, бууруулахгүй байх, түүнчлэн зээл, түүний хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд тэдгээрийг үл маргах журмаар болон ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар х; гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт банкны эрхийг тодорхойлсон бөгөөд 5.1.2 дахь заалтад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд баръцаалсан /баталгаа гаргасан/ өөрийн хамгаалалтанд авах буюу үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах болон ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах замаар зээлийн үндсэн өр, хүү болон хүүний төлбөрийг барагдуулах гэж тус тус харилцан тохиролцсон байгаагаас дүгнэвэл барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах асуудлыг талууд гэрээнд тусгах замаар нийцүүлсэн байх тул хууль тогтоомж зөрчөөгүй болох нь тодорхой харагдаж байна.

 

ЭХ-ийн 6,600,000.00 ам.доллар, 3,240,000.00 ам.доллар, 2,500,000.00 ам.долларын гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЭСП ХХК нь зээлдэгчийн өмнөөс өөрийн хөрөнгөөр хариуцаж, үүргийн гүйцэтгэлийг хангасан нь хууль тогтоомж, гэрээний харилцаанд харшлахгүй.

 

Учир нь, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь ЭХ-ийн зээлийн өр төлбөрийг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд өр гүйцэтгэснээс үүсэх авлагыг (төлбөр) ЭХ-аас нэхэмжлэх нь зүйтэй. Тодруулбал, ЭСП ХХК, ЭХ, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн tdbm253/2012 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээний үндэслэл хэсгийн (g) харилцан тохиролцсоны дагуу ЭСП нь төлбөр төлөгчдийн Банкуудад төлөх төлбөрт оффисын барилгыг (газар эзэмших эрхийн хамт) буцаан худалдан авах эрхтэйгээр А банкны эрхэд шилжүүлэхийг зөвшөөрч байгаа" гэж, (h) Эрдэс холдинг нь энэхүү Гэрээний Үндэслэл 1 дээр (Ь), (с), (d)-д заасан өр төлбөрийг ЭСП -д буцаан төлж барагдуулахыг зөвшөөрсөн, 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт Оффисын барилгыг Худалдаа, хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлснээр Эрдэс холдинг нь өөрийн Банкуудад төлөх өр төлбөрийг ЭСП -ийн өмнө хариуцан барагдуулна. гэж зааснаас харвал ЭСП ХХК нь өөрийн болон ЭХ-ийн 3 өр төлбөрт Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн 5601м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Худалдаа, хөгжлийн банканд шилжүүлж, ЭХ нь өөрийн зээлүүдийн өр төлбөрийг Ли ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

Улмаар, Худалдаа, хөгжлийн банк нь ЭСП ХХК, ЭХ-иуд олгосон зээлийн өр төлбөрт ЭСП ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь заалтад үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан; гэж заасныг үндэслэн зээлийн гэрээгээр хүлээсэн зээлдэгч үүргийг дуусгавар болгож, зээлүүдийг хаасан.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа тухайд:

 

ЭСП ХХК нь ЭХ-ийн дээр дурдсан зээлүүдийн өр төлбөрийг өөрийн барагдуулсан гэдгээс улбаалан хохирлын асуудлыг хөндөж байгаа бол уг хохирлыг Эрдэс ХХК-иас нэхэмжлэх ёстой. Гэтэл, харилцан хамаарал бүхий компаниасаа өр төлбөрөө төлөхийн оронд зээлийн өр төлбөрөө хаалгасан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл үйл явдал нь хууль тогтоомж (үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчим 206.1), цаашлаад эрх зүйн харилцааг ноцтой зөрчиж байна.

 

ЭСП ХХК болон ЭХ нь хооронд харилцан хамаарал (холбогдох этгээд)-тай этгээдүүд юм. Тодруулбал, ЭСП ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Л.Чинбат, Р.Батхишиг ЭХ-ийн хувьцаа эзэмшигч нь Р.Батхишиг буюу хувьцаа эзэмшлийн хүрээнд уг хуулийн этгээдүүд нь Л.Чинбат, Р.Батхишиг хоёр иргэнээс хамааралтай болох нь харагдаж байна.

 

Хэрэв, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 253/2012 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээгээр харилцан тохиролцож, хугацаа зээлүүдийн өр төлбөрөө хаалгаагүй байсан бол өнөөдрийн байдлаар дараах өр төлбөртэй байх байсан.

 

Хуулийн этгээдийн нэрс

Зээлийн үндсэн өр (ам.доллар)

Зээлийн хүү (ам.доллар)

Нэмэгдүүлсэн хүү (ам.доллар)

Нийт (ам.доллар)

 

3,240,000

4,235,328

847,065.60

9,610,131.60

Эрдэсхолдинг ХХК

2,500,000

4,085,000

817,000

8,185,484.00

6,600,000

8,625,520

1,725,504

19,030,708.00

ЭСП ХХК

2,602,160

3,968,467.48

793,693.50

8,319,591.97

 

 

 

 

45,145,915.57

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүулэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ хүчин бусад тооцогдсон тохиолдолд 2012.06.01-ний өдрөөс хойш бодогдох нийт хүү болох 45,145,915.57 ам.долларыг ЭХ, ЭСП ХХК-иудаас нэхэмжлэх болно.

 

Жич: ЭСП ХХК нь тус банкны өмчлөлийн Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн 5601м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2012 оноос хойш бусдад түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд түрээсийн орлогыг банканд шилжүүлээгүй болно. Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн доод хөлсөөр3 бодоход ЭСП ХХК нь 9 жилийн хугацаанд 17,979,210 ам.долларын орлого олж, тус банканд нэг ч төгрөг төлөөгүй.

 

2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн tdbm253/2012 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар -эхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухайд:

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг заасан байх ба тус зүйлийн 75.2.1 дэх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан бөгөөд ЭСП ХХК, ЭХ, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн tdbm253/2012 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна.

 

Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. гэж, 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын эвсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж заасны дагуу тоолж эхэлнэ гэв.

 

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ЭХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

ЭСП ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ХХБ болон Си Пи ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №ЗГ/115 лртай Зээлийн гэрээ -г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох" гэж гдүүлсэн байх бөгөөд ЭХ-ийн зүгээс зарчмын хувьд уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

 

Банкны зүгээс зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дахин зээл олгож хаах талаар манай компанид мөн адил шаардлагыг тавьж компанийн хувьд олгосон зээлийг зориулалтаар лах нөхцөл бололцоог хааж өөрт давуу байдлыг бий болгож өнөөдрийн энэ нөхцөл хүргэсэн гэж үзэж байна.

 

Тодруулбал ЭХ нь 2007 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт Төмөртэйн гол төмрийн хүдрийн орд дээр хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн төмрийн йн нөөц, уулын ажлын нөхцөлийг тогтоон, тогтоосон нөөц ба ордыг ашиглах ТЭЗҮ-г боловсруулан батлуулж, уулын баяжуулах үйлдвэрлэлийн ажлыг хийж эхлүүлсэн бөгөөд үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгийг өсгөх зорилгоор Улаанбаатар хотын банктай оны 04 сарын 30-ны өдрийн №ЗГ0002/070430 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 175,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, мөн 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №ЗГ0001/071130 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 704,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн.

Мөн тухайн үед ЭХ-ийн хамаарал бүхий компаниуд болох Эрдэнэс майнинг ХХК, Л-Ч ХХК болон Иволв ХХК нь Улаанбаатар хотын банктай Зээлийн гэрээ байгуулсан байдаг.

 

Улмаар 2008 оноос дээрх орд дээр хөрс хуулалтын ажлыг эхлүүлэн төмрийн хүдэр олборлож эхэлсэн ба уг төслөө цааш нь үргэлжлүүлэн явуулахад эргэлтийн хөрөнгийн санхүүжилт дутагдаж байсан, нөгөө талаар Хятад улсад захиалсан байсан баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж цаг хугацаандаа орж ирээгүй зэрэг хүндрэлүүдтэй зэрэгцэн дэлхийн зах зээлд болон Монгол Улсад эдийн засгийн хямрал эхэлж тус компанийн борлуулалт зогсож, зээл, зээлийн хүүгийн төлбөрөө хугацаандаа төлж чадахгүйд хүрсэн.

 

Ингээд Улаанбаатар хотын банкны зүгээс зээлийн төлбөрүүдийг төлөх талаар тухайн үед манай компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Н.Эрдэнэчулуунд шаардлага тавихдаа банкнаас дахин зээл авах, мөн ХХБ наас зээл аван дээрх зээлүүдийг хаах шаардлага тавьсан.

Бид зээлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал тулгараад байгаагаа болон уулын баяжуулалтын үйлдвэрийн ажил жигдэрвэл зээлийг төлөх боломжтой болох талаар эанкинд мэдэгдэж байсан бөгөөд олон жил хамтран ажиллаж байгаа банкны шаардлагыг лээн авч Улаанбаатар хотын банкнаас ЭХ болон бусад хамаарал бүхий юмпанид олгосон зээлийг хаах зорилгоор 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр № ЗГ7262 дугаартай Зээлийн гэрээ-г ХХБ тай байгуулан дээрх зээлүүдийг хаасан.

 

Мөн 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын банктай №ЗГ0001/080206 дугаартай зээлийн гэрээг байгуулан 500.000 мянган ам.долларыг зээлсэн ба 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №ЗНГ0001/090206 (01) дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 2,000,000 ам.долларыг нэмж олгохоор өөрчлөлт оруулсан.

 

Нэмж олгосон 2,000,000 /хоёр сая/ ам.долларын зээлээс

1.Иволв ХХК-ийн 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №ЗГ0002/081104 дугаартай Зээлийн гэрээ-ний дагуу авсан 1,212,000 ам.доллар, түүний хүү 189,715 ам.доллар, нийт 1,401,715 ам.доллар,

ЭХ болон хамаарал бүхий бусад компанийн авсан зээлийг хаах гэж байгуулсан Зээлийн гэрээ-ны дагуу авсан 6,600,000 ам.долларын хүү 322,998.15 ам.доллар,

ХХБ , ЭХ-ийн хооронд байгуулсан 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №ЗЭГ/20 дугаартай зээлийн гэрээний дагуу авсан 3.240.000 ам.долларын хүү 4,531.65 ам.доллар,

 

2.500.000 ам.долларын хүү 114,830 ам.доллар, нийт 1,844,074.80 ам.долларыг төлж, компанийн хувьд үйл ажиллагаандаа 655,925.20 ам.долларыг ашигласан байдаг.

Зээл олгосон банк

УБХБанк

1

Авч эхэлсэн огноо

2008.02.14

2

Авч дууссан огноо

2009.10.19

3

Компани

ЭХ

4

Эхэлж авсан зээл

$ 500,000

5

Нэмэлт гэрээгээр авсан зээл

$ 2,000,000

Зээлээр зээл+зээлийн хүү+нэмэгдүүлсэн хүү төлсөн

6

Зээл хаахад

$ 1,401,715

7

6600.0 зээлийн хүү

$322,998.15

8

3240.0 зээлийн хүү

$4,531.65

9

2500.0 зээлийн хүү

$ 114,830.00

Зээлийн зарцуулалт

10

Нийт зээл, зээлийн хүү

$ 1,844,074.80

11

УБҮйлдвэр, бусад зардал

$ 655,925.20

 

 

Ингэснээр өмнөх зээлийн үүргийг гүйцэтгээгүй байхад дахин зээл авахуулж, өөрийн болон хамаарал бүхий бусад этгээдийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлж, Улаанбаатар хотын банк болон ХХБ ны шаардлага, шахалтаар ийм зүйл хийгдсэн. Банкны зүгээс манай компанийг өөрийн нэр дээр зээл авч, өмнө авсан зээл болон бусад компанийн зээлийг төлж нэг газраа зээлээ төвлөрүүлэх шаардлагыг манай санхүү хариуцсан захиралд гаргасан бөгөөд үүний дагуу ЭХ нь маргаан бүхий зээлийн гэрээг байгуулсан байдаг.

 

1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нъ өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүү, эдийн засгийн сайдын хамтарсан 2004 оны 459/207 тоот тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын хоёрдугаар бүлгийн 9-д Банк, ББСБ-аас олгосон зээл нь чанаргүйд ангилагдсан бөгөөд гэрээнд заасан хугацаандаа өгдөөгүй нөхцөлд банк нь тухайн зээлдэгчид шинээр нэмж зээл олгохыг хориглоно гэж, 10-т тухайн банк, ББСБ нь зээл, түүний хүүг нэмж зээл олгох замаар төлүүлэхийг иглоно гэж заасан.

 

Маргаан бүхий 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн № ЗНГ0001/090206 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-гээр ЭХ нь 2,000,000 ам.долларыг зээлсэн боловч 1,844,074.80 ам.долларыг компани зээлийн гэрээнд заасан зориулалтаар ашиглаж чадаагүй, 155,925.2 ам.долларыг л зээлийн гэрээнд заасан зориулалтаар ашигласан байдаг бөгөөд уг нь 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн зориулалт нь гэрээнд зааснаар эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх" байсан.

 

Тиймээс банкны зүгээс зээлийг зээлээр хаах зориулалтаар зээл олгосон болон шинээр олгосон зээлээс өмнөх зээлийн төлбөрийг суутгасан нь компанийн хувьд зээлийг бүхэлд нь зориулалтаар нь ашиглах боломжийг хааснаас гадна маргаан бүхий хоёр зээлийн гэрээ нь дээр дурдсан хууль болон журмын заалтыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн ... хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

 

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд маргаан бүхий гэрээгээр анхны хэлцлийг өөрчлөх, анхны зээлийн харилцааг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ гэж үзэж байна.

 

Тодруулбал маргаан бүхий энэхүү гэрээг байгуулсан үндсэн зорилго нь банкнаас шаардсан шаардлагын дагуу Иволв ХХК-ийн авсан зээлийн гэрээг хаах зорилгоор байгуулсан бөгөөд энэ нь Иволв ХХК болон банкны хооронд үүссэн зээлийн харилцааг халхлах шинжийг агуулж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-д заасан үндэслэлүүдээр Улаанбаатар хотын банк болон ЭХ-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн № ЗНГ0001/090206 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлээр уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Нэхэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хуудас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2009 оны 10 сарын 26-ны Зээлийн барьцааны гэрээ, ХХБ болон ЭСП ХХК нарын хооронд байгууллагдсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №254/2012 тоот үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн барьцааны гэрээний хуулбар, 2007 оны 12 сарын 26-ны өдөр ХХБ болон ЭХ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар, 2009 оны 10-р сарын 26-ны өдөр ХХБ болон ЭСП ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар, 2008 оны 02-р сарын 01-ний өдөр ХХБ болон ЭХ нарын хооронд байгууллагдсан зээлийн эрх нээх гэрээний хуулбар, дансны хуулгууд, 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №ЗНГ0001/090206 Улаанбаатар хотын банк болон Эрдэс Ходинг ХХК нарын хооронд байгууллагдсан Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Зээлийн батлан даалтын гэрээний хуулбар хавсралт, ХХБ болон Ч.Чинбат нарын хооронд байгуулсан Зээлийн болон хувийн батлан даалтын гэрээний хуулбар, ХХБ болон Р.Батхишин нарын хооронд байгуулсан Зээлийн болон хувийн батлан даалтын гэрээний хуулбар, ХХБ болон Эрдэнэс Холдинг ХХК нарын хооронд байгуулсан Зээлийн батлан даалтын гэрээний хуулбар, барьцааны гэрээний хуулбар, ХХБ-ны дансны хуулга, Улаанбаатар хотын банк болон Эрдэс Ходинг ХХК нарын хооронд байгуулсан 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №ЗГ0001/0802206 дугаартай Зээлийн гэрээ болон Зээлийн барьцааны гэрээ-ний хуулбар, Улаанбаатар хотын банк болон Эрдэс Ходинг ХХК нарын хооронд байгуулсан 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №ЗНГ0001/090206(01)дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Улаанбаатар хотын банк болон Эрдэс Ходинг ХХК нарын хооронд байгуулсан 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №ЗБГ0001/10304 дугаартай Зээлийн барьцааны гэрээ, ЛЧ ХХК-ийн дансны хуулга Улаанбатар хотын банк ЛЧ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №ЗГ0001/070615 дугаартай зээлийн гэрээ, Улаанбаатар хотын банк болон ЛЧ ХХК нарын хооронд байгууллагдсан 2007 оны 06 дугар сарын 27-ны өдрийн №ЗГ0002/070627 дугаартай Зээлийн гэрээ, Иволв ХХК болон Эрдэнэс Холдинг ХХК нарын хооронд байгуулсан 2008 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн №ЗБДГ0001/081104 дугаартай Зээлийн батлан даалтын гэрээ, Улаанбаатар хотын банк болон Иволов ХХК нарын хооронд байгууллагдсан 2008 оны 11-р сарын 04-ны өдрийн №ЗГ0002/081104 дугаартай Зээлийн гэрээ, Улаанбаатар хотын банк болон Эрдэс Ходинг ХХК нарын хооронд байгуулсан №ЗГ0002/070430 дугаартай Зээлийн гэрээ, Улаанбаатар хотын банк болон Эрдэс Ходинг ХХК нарын хооронд байгуулсан 2007 оны 11-р сарын 30-ны өдрийн №ЗГ0001/071130 дугаартай Зээлийн гэрээ, Улаанбаатар хотын банк болон Эрдэнэс майнинг ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 03 сарын 20-ны өдрийн №ЗГ0002/070320 дугаартай Зээлийн гэрээ-ний хуулбар, Улаанбаатар хотын банк болон Эрдэнэс майнинг ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ0001/070628 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2012 оны жилийн тайлан GMTN хөтөлбөрийн хүрээнд гаргасан ХХБ-ны анхны ам.долларын бонд Монголын санхүүгийн зах зээлийн ам.долларын алтернатив эх үүсвэр,

4. Хариуцагчаас нотлох баримтаар: Сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаас ЭСП ХХК-д хүргүүлсэн албан тоот, ЭСП ХХК-ийн 2020 оны жилийн санхүүгийн тайлан, 1хх-ийн 109-114-р хуудас Зээлийн гэрээний хуулбар, зээлийн барьцааны гэрээний хуулбар, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №19/20 дугаартай ЭСП ХХК-ийн үүсгэн байгуулагчаас ХХБ ны гүйцэтгэх захиралд санал хүргүүлэх тухай, ЭСП ХХК ТУЗ-ын гишүүн Л.Чинбатаас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ХХБ-ны гүйцэтгэх захирал орлогч С.Оргодолд хариу хүргүүлж санал оруулах тухай, 2016 оны 03 сарын 07-ны өдөр №35 ЭСП ХХК-аас ХХБ инд хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2015 оны 10 дугаар сарын 22-нд хэлэлцээр хийх тухай албан бичиг, ЭСП ХХК ҮХЭХАТ төлсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХХБ руу явуулсан албан бичигүүд, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Н.Гомбосүрэн болон ЭСП нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, ЛЧ ХХк-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ЭСП ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолын хуулбар, Үүсгэн байгуулагчид буюу хувь нийлүүлэгчдийг хурлын шийдвэрийн хуулбар, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, Улаанбаатар хотын банк ЛЧ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №ЗГ0001/070615 дугаартай зээлийн гэрээ, ХХБ ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д. Эрдэнэбилэгт явуулсан албан бичгүүд 176-185-р хуудас, Эрдэс Ходинг ХХК-иас 2021 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн №39 дугаартай ХХБ ны гүйцэтгэх захирал гэрээ, 6хх-ийн 239-240-р хуудас дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ, дулааны эрчим хүчийг худалдах худалдан авах гэрээ, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, хог тээврийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, дээврийн материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ, Thyssen Krupp маркийн цахилгаан шат худалдах худалдан авах гэрээ, лифтийн техникийн үйлчилгээний ажил гүйцэтгэх гэрээ, засвар үйлчилгээний гэрээ, холбооны усралтын ажил гүйцэтгэх аж ахуйн гэрээ, спорт зааланд ашиглах шал худалдах худалдан авах гэрээ, тоног төхөөрөмж нийлүүлэх, угсралт суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн даалгаваруудын хуулбар, бэлэн мөнгөний зарлагын баримт,

5. Шүүх талуудын хүсэлтээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2022/10937 захирамжийн Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2023/06308 захирамжийн дагуу Дөлгөөн Хайрхан Уул Аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Улаанбаатар хотын банкны бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, 2007-2012 оныг дуустал хувийн хэрэгт авагдсан гэрчилгээ, дүрэм, тогтоолын хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газараас ЭСП ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ХХБ ны улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ХХБ ны улсын бүртгэлийн лавлагаа, гэрч Н.Эрдэнэчулууны гэрчийн мэдүүлэг

ҮНДЭСЛЭХ нь:

1.Худалдаа, хөгжлийн банкны нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах бизнесийн төвийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хариуцагч ЭСП ХХК-ийг албадан нүүлгэж, чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ХХБ ХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах 1601 мкв талбайтай, бизнесийн төвийн зориулалтай 6 давхар үл хөдлөх эд хөрөнгөнөөс хариуцагч ЭСП ХХК-ийг албадан нүүлгэх нэхэмжлэлийн шаардлаыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар ХХБ тай байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн tdbm253/2012 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах 1601 мкв талбайтай, бизнесийн төвийн зориулалтай 6 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг ХХБ ХК-д даалгасугай.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүлйинй 56.1.1, 56.1.3, 56.1.10 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЭСП ХХК болон ХХБ ХК нарын хооронд байгуулсан 2009 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн ЗГ/115 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох,

ЭХ болон Улаанбаатар банк нарын хороонд байгуулсан 2009 оны 02 сарын 06-ний өдрийн ЗГ/001/090206 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гуравдагч этгээд ЭХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХБ ны 70,200 төгрөг, хариуцагч ЭСП ХХК-ийн 166,582,000 төгрөг, шаардлага гаргасан гуравдагч этгээд ЭХ-ийн 30,966,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, ЭСП ХХК-иас 158,163,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, ХХБ наас 285,163,950 төгрөг гаргуулан ЭСП ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЭСП ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 16,200,000 төгрөгийг Лэндс ХХК-ийн ХХБ ны 499009345 тоот дансанд шилжүүлэхийг даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 03-ний өдрийн 181/ШЗ20222/02570 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М