Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0057

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, К******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т******* т******* ХХК-д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К******* к******* ХХК-ийн захирал Н.Ж******* 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч "К******* к*******" ХХК нь "Т******* т******* ХХК-ийн зарласан өөр сонгон шалгаруулалтад оролцож, уг сонгон шалгаруулалтад шалгарсан тул танай шүүхэд гаргасан ""Т******* т******* ХХК-аас зарласан *******7 дугаартай 1,210,000,000 төгрөгийн өртөг бүхий "Крантай авто машин худалдан авах" хялбаршуулсан цахим тендерийн Багц №1 сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр /үнэлгээний дүгнэлт/, "Т******* т******* ХХК-ийн шийдвэр (2023.10.19-ний өдрийн 01/1908 тоот албан бичиг)-ийг тус тус хүчингүй болгож, "Т******* т******* ХХК-аас зарласан TTTXXK/202301097 дугаартай 1,210,000,000 төгрөгийн өртөг бүхий "Крантай авто машин худалдан авах" хялбаршуулсан цахим тендерийн Багц №1 сонгон шалгаруулалтад "К******* к*******" ХХК шалгарсан болохыг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг хариуцагч "Т******* т******* ХХК-д даалгах" нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К******* к******* ХХК-ийг төлөөлж тус компанийн Гүйцэтгэх захирал Н.Ж******* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд хандаж Т******* т******* ХХК-иас зарласан *******7 дугаартай 1 210 000 000 төгрөгийн өртөг бүхий Карантай авто машин худалдан авах хялбаршуулсан цахим тендерийн Багц №1 сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр /үнэлгээний дүгнэлт/, Т******* т******* ХХК-ийн шийдвэр (2023.10.19-ний өдрийн 01/1908 тоот албан бичиг)-ийг тус тус хүчингүй болгож, Т******* т******* ХХК-иас зарласан *******7 дугаартай 1 210 000 000 төгрөгийн өртөг бүхий Карантай авто машин худалдан авах хялбаршуулсан цахим тендерийн Багц №1 сонгон шалгаруулалтад К******* к******* ХХК шалгарсан болохыг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг хариуцагч Т******* т******* ХХК-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Т******* т******* ХХК-д холбогдуулан гаргасан.

Шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К******* к******* ХХК-ийн захирал Н.Ж******* нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байна.

Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн заалтад нийцэж байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч К******* к******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгч К******* к******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Ж******* нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд мөн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, түүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тус тус тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К******* к******* ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Н.Ж*******гээс Т******* т******* ХХК-д холбогдуулан гаргасан Т******* т******* ХХК-иас зарласан *******7 дугаартай 1 210 000 000 төгрөгийн өртөг бүхий Карантай авто машин худалдан авах хялбаршуулсан цахим тендерийн Багц №1 сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр /үнэлгээний дүгнэлт/, Т******* т******* ХХК-ийн шийдвэр (2023.10.19-ний өдрийн 01/1908 тоот албан бичиг)-ийг тус тус хүчингүй болгож, Т******* т******* ХХК-иас зарласан *******7 дугаартай 1 210 000 000 төгрөгийн өртөг бүхий Карантай авто машин худалдан авах хялбаршуулсан цахим тендерийн Багц №1 сонгон шалгаруулалтад К******* к******* ХХК шалгарсан болохыг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг хариуцагч Т******* т******* ХХК-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 128/2023/1064/З индекстэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К******* к******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН