Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 00147

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Хохирогч Т.Ганболд,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж.Бт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201706000176 дугаартай, 132/2017/0138/Э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 2-58-23 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тугалдээлт овогт Ж.Б /РД:ЧЙ75011511/       

Холбогдсон хэргийн талаар:  

     Ж.Б нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 03 дугаар саруудад Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Асгат” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 129 м3 88396м3+40,6м3=128996м3 шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 21802713.6 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 онд Булган аймгийн Хишиг-Өндөрт “Асгат Улаан” гэдэг газарт газар зарах дуудлага худалдаа болсон. Би тэр дуудлага худалдаанаас 20 га газар авсан. Тэндээ байшин барих гээд Засаг даргад гоожингийн хүсэлт гаргасан. 2015 онд гоожингийн зөвшөөрөл гарсан. Гоожин дээрээ Асгат Улаан гээд бичсэн байсан. Тэндээс модоо бэлтгэсэн. Дахиад гоожингийн зөвшөөрлийг байгаль орчны байцаагч Дуламаас худалдаж авсан. Дулам бас нэг гоожингийн мод бэлтгээд өг гэж надад хэлсэн. 2015 онд нэгийг бэлдэж дуусаад нөгөөг нь тэр ондоо амжаагүй. 2016 оны 11 дүгээр сард бэлтгэсэн гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016  онд биЖ.Б гэдэг хүнд гоожин бичиж өгсөн. Дуламаа байцаагч өөрийн нэр дээр гоожин аваад Бугантамирт зарсан байсан. Нөхөн сэргээлтийн мөнгө гэж авдаг. Байгаль экологийн үнэлгээ гэж гарсан байгаа. Энэ нь арай өндөр гарсан юм шиг санагдаж байгаа. Хохирол, гомдол саналгүй гэх мэдүүлэг,   

201706000176 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:  

Хохирогч Т.Ганболдын өгсөн: БиЖ.Бт 2015 оны 10-12 дугаар смардм 2 гоожин бичиж өгсөн. Миний бичиж өгсөн гоожин нь манай сумын 1 дүгээр багийн нутаг Асгат улаан гэдэг газраас нэг удаа 20м куб мод бэлтгэхээр Арчилгааны огтлолт хийх зориулалттай гоожин бичиж өгсөн.Ж.Б гоожингийнхоо мөнгийг тушаагаад авдаг журмаараа авсан.Ж.Б гэх залуу манай сумын 4-р багийн нутаг Асгат гэх газарт газар эзэмшдэг бөгөөд тухайн газраа мод бэлтгэж байшин барьсан байсан. Миний гоожинд заагдсан газар нь 1 дүгээр багийн нутаг Асгат Улаан гэх газраас бэлтгэх ёстой байсан. ГэтэлЖ.Б нь заагдсан газраасаа бэлтгээгүй өөр газраас модоо бэлтгэсэн байсан.Ж.Б нь дан нойтон босоо мод унагаж бэлтгэсэн байсан. Хоёр байшин нэг хаваржааны хашаа барьсан байсан. Миний бичиж өгсөн 1 дүгээр багийн Асгат улаан гэх газар 2015-2016 онуудад талбайн тусгаарлалт хийгдсэн байсан. Би талбайн тусгаарлалт хийгдсэн газар 36 хэсэглэл 29 дугаар ялгарал дээр гоожин бичиж өгсөн.Ж.Бын мод бэлтгэсэн газар нь талбайн тусгаарлалт хийгдээгүй гоожин бичиж болохгүй, мод бэлтгэж болохгүй газар байгаа. ХаринЖ.Б гоожинд заагдсан газраас өөр газраас модоо бэлтгэсэн байсан. Ийм учраас хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх юм гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

Гэрч Г.Нэргүйбаатарын өгсөн: Би одооЖ.Бын байшин дээр ажиллаж байгаа бөгөөдЖ.Б нь Хишиг-Өндөр сумын Асгат улаан гэдэг газар байшин барьж байгаа юмаа. Эхний байшин барихад 50 ширхэг босоо мод унагаж бэлдэнэ гээд 50 арай хүрээгүй 40 гаран босоо мод унагаж бэлдэж байсан. 11 сардаа модоо бэлдээд байшингаа дутуу барьж орхиод 2016 оны 10 сарын сүүлээр гадна талаар тоосго өрөөд дуусгасан. ТэгэхэдЖ.Б дахиад нэг байшин барих хэрэг байна надад гоожин байгаа дахиад барих уу гэхээр нь тэгье гээд 2016 оны 10 дугаар сарын 25-наас 11 сар гартал модоо бэлдээд модны зах руу цагаалаад орхисон. 2017 оны 03 дугаар сараас эхлээд дараагийнхаа байшинг барьж эхлээд одоо дутуу барьсан байшин байгаа.

...хаваржааны хашаа барьна гээд 2017 оны хавар 3 сард гарч ирэхдээ 24 м3 мод бэлтгэх ёстой мөнгийг нь тушаасан гэжЖ.Б хэлж байсан ба бид нар бас л тэр хавиасаа дан хуурай 18 ширхэг босоо мод унагаж бэлдэж байсан. Хашаагаа байшингаасаа түрүүлээд барьж дуусгаад залгуулаад байшингаа барьж байсан. Ингээд бодохоор нойтон босоо мод 142 ширхэг орчим хуурай босоо мод 18 ширхэгийг унагаж бэлтгэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,  

Гэрч Д.Сундуйсүрэнгийн өсгөн: Би хотод ажиллаж байгаад 2015 оны сүүлээр Хишиг-Өндөр сумандЖ.Бын хөдөө авсан газарт нь манаач хийж байгаа юм.Ж.Б сумаас дуудлага худалдаагаар 4 дүгээр багийн “Асгат Улаан” гэх газарт газар худалдаж авсан бөгөөд тэр газраа байшин барьж байгаа. Байшин барих гэж 2015 оны 11 сар шиг санаж байна тэр газрынхаа урдхан талын уулнаас мод бэлдэж байшингаа барьсан. Эхнийхээ байшингийн модыг намар нь бэлдэж хагас дутуу байшингаа бариад орсон. 2016 онд гадуур нь тоосгоор өнгөлж барьж дуусгасан. Дараагийнхаа байшинд 2016 оны 11 сар гарч байхад нөгөө газраасаа модоо бэлдээд 2017 оны хавраас эхэлж бариад одоо барьж дуусгаагүй дутуу байшин байгаа. Энэ хоёр байшингийнхаа модыг “Асгат Улаан” гэх газраас бэлтгэсэн бөгөөд хоёр байшингийн мод бэлтгэхэд 100 ширхэг босоо мод унагаж бэлтгэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,  

Гэрч О.Мөнх-Очирын өгсөн: Би байгаль хамгаалагчаар ажилдаг бөгөөд  хариуцсан нутагтаа ажиглалт судалгаа, хандалт, цаг уурын өөрчлөлт, гоожин бичилт хяналт шалгалт хийх үүрэгтэй зөрчил гаргасан хүнд анхан шатны материалыг бүрдүүлж байцаагчдаа өгч арга хэмжээ авахуулах үүрэгтэй. Дулмаа гэдэг хүн нь манай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай бөгөөд хамт ажилдаг хүн байгаа юм.Ж.Быг Хишиг-Өндөр сумын гаралтай хүн гэдгийг нь мэднэ сайн танхигүй. Би Дулмаад 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Арчилгааны огтлолтын зориулалтаар “Асгат Улаан” гэх газраас 20м куб хэмжээтэй мод бэлтгэх 0032572 дугаартай эрхийн бичиг бичиж өгсөн. Миний гоожинд зааж өгсөн мод бэлтгэх газар нь Хишиг-Өндөр сумын 1-р багийн нутаг “Асгат Улаан” гэх газраас бэлтгэх ёстой байсан.Ж.Б нь миний гоожинд заагдсан газраасаа бэлтгээгүй 4-р багийн нутаг “Их асгат” гэх газраас модоо бэлтгэсэн байсан.

...Бын мод бэлтгэсэн газар нь талбайн тусгаарлалт хийгдээгүй гоожин бичиж болохгүй мод бэлтгэж болохгүй газар байгаа. Харин Б гоожинд заагдсан газраас өөр газраас модоо бэлтгэсэн байсан.Ж.Б нь нойтон байшингийн мод бэлтгэсэн байсан. Ямар ч байсан Их асгат гэх газраас модоо бэлтгэсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/

Гэрч Б.Жавхлангийн өгсөн: БиЖ.Б гэх хүний танихгүй. Дулам гэдэг нь Хишиг-Өндөр сумын Байгаль орчны байцаагч ажилтай хүн байгаа юм. Дуламыг бол сайн танина. 2017 оны 04 дүгээр сард мод бэлтгэлийн тусгаарлалтын ажлаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн “Асгат” гэх газраар явж байтал хэсэг бүлэг хүмүүс уулнаас мод бэлтгээд байшин барьж байсан бөгөөд үзүүр хэсгээр нь малын хашаа барьж байсан тэнд ойролцоогоор 100 орчим мод байсан тухайн хүмүүсээс энэ ямар учиртай мод болох хаанаас бэлтгэсэн талаар асуухад энүүхэн урд уулнаас бэлтгэсэн гэж хэлсэн. Зарим модоо ууландаа бэлтгэсэн байдалтай байсан урдхан талынхаа уулнаас бэлтгэсэн байсан мод руу нь очиж үзэхэд дан нойтон босоо унагаагаад цагаалсан байдалтай байсан.Ж.Б гэдэг хүний мод байгаа юм гэж хэлсэн бөгөөд эрхийн бичиг байгаа талаар асуухадЖ.Бт байгаа гэж байсан. Тэгэхээр нь бид нар яваад өгсөн. Тухайн үед надтай хамт Бүрэгхангай сумын байгаль хамгаалагч хамт явж байсан. Бид нар Асгат гэх газар талбайн тусгаарлалт хийх гээд явж байгаад таарсан юм. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Асгат Улаан гэх газар талбайн тусгаарлалт зарим газраараа хийгдсэн бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 27-нд 36 дугаар хэсэглэлийн 23-24 дүгээр ялгарал дээр 10 га газар талбайн тусгаарлалт хийгдсэн 2016 оны 2 дугаар сарын 30-нд 36 дугаар хэсэглэлийн 29 дүгээр ялгарал дээр 7 га талбайд тусгаарлалт хийгдээгүй газар байсан. Ганболд нь 2015 онд гоожин бичсэн байгаа нь тусгаарлалт хийхээс өмнө гоожин бичсэн гэж үзэхээр байна.Ж.Б нь ойгоос нойтон босоо мод бэлтгэсэн байсан бөгөөд иргэн хүн ойгоос босоо мод унагах эрх байхгүй, арчилгаа цэвэрлэгээний эрхтэй мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэх ёстой байсан. ГэтэлЖ.Б өөрөө дур мэдэн бэлтгэсэн нь хууль зөрчиж байгаа юм.Ж.Б гэх хүний мод бэлтгэсэн газар нь Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг ерөнхийдөө тэр хэсгийг Асгат гэж нэрэлдэг бөгөөдЖ.Б тэр хавьдаа газар эзэмшдэг гэж байсан тэр газраа мод бэлтгэж байшин барьж байгаа гэж сонссон.Ж.Бын мод бэлтгэж байшин барьж байгаа газар нь талбай тусгаарлалт хийгдээгүй бөгөөд дан нойтон шинэс мод бэлтгэсэн байсан. Нэг байшин бариад гадуур нь тоосгоор өнгөлсөн байсан бас нэг байшин барьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,

2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээний №15 дугаартай дүгнэлт: 1.Уг бэлтгэсэн модны хожуулд тооллого, хэмжилт хийхэд шинэс төрлийн нойтон мод байна. 2. Нийт 39 ширхэг модны эзэлхүүн 52.9м3 мод байна. 3. Уг модыг журмын дагуу бэлтгээгүй байна гэх /хх-ийн 59-60 хуудас/,

гэмт хэргийн гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/,

модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-23 хуудас/,

эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 24-27 хуудас/,

мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ /хх-ийн 45-48 хуудас/,

мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар /хх-ийн 52-54 хуудас/,  

шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60 хуудас/,

Тольдох оюуны өгөөж ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-84 хуудас/,

тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 97 хуудас/,

иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 111 хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-134 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь 2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 03 дугаар саруудад Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Асгат” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 129 м3 /88396м3+40,6м3=128996м3 шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 21802713.6 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.   

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Нэргүйбаатарын...нойтон босоо мод 142 ширхэг орчим хуурай босоо мод 18 ширхэгийг унагаж бэлтгэсэн гэх, гэрч Д.Сундуйсүрэнгийн…байшингийнхаа модыг “Асгат Улаан” гэх газраас бэлтгэсэн бөгөөд хоёр байшингийн мод бэлтгэхэд 100 ширхэг босоо мод унагаж бэлтгэж байсан гэх, гэрч О.Мөнх-Очирын...Булгантамир нь миний гоожинд заагдсан газраасаа бэлтгээгүй 4-р багийн нутаг “Их асгат” гэх газраас модоо бэлтгэсэн байсан...,Ж.Бын мод бэлтгэсэн газар нь талбайн тусгаарлалт хийгдээгүй гоожин бичиж болохгүй мод бэлтгэж болохгүй газар байгаа....Булгантамир гоожинд заагдсан газраас өөр газраас модоо бэлтгэсэн байсан гэх, гэрч Б.Жавхлангийн…уулнаас бэлтгэсэн байсан мод руу нь очиж үзэхэд дан нойтон босоо унагаагаад цагаалсан байдалтай байсан...,Ж.Б нь ойгоос нойтон босоо мод бэлтгэсэн байсан бөгөөд иргэн хүн ойгоос босоо мод унагах эрх байхгүй, арчилгаа цэвэрлэгээний эрхтэй мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэх ёстой байсан. ГэтэлЖ.Б өөрөө дур мэдэн бэлтгэсэн нь хууль зөрчиж байгаа юм..., нэг байшин бариад гадуур нь тоосгоор өнгөлсөн байсан бас нэг байшин барьж байсан гэх мэдүүлэг, гэмт хэргийн гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-23/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-24-27/, мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ /хх-45-48/, мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар /хх-52-54/, шинжээчийн дүгнэлт /хх-59-60/, Тольдох оюуны өгөөж ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-71-84/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-97/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-111/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-134/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нь зохих зөвшөөрөлтэйгээр мод бэлтгэсэн, байгаль орчны байцаагч нь зөвшөөрөл олгосон мод бэлтгэх газрыг зааж өгөөгүй учраас мэдээгүй гэж мэтгэлцэж байгаа боловч ч мэдээгүй гэдэг нь түүний хэнэггүй байдалтай шууд холбоотой бөгөөд өөрийн зан үйлийг ухамсартайгаар удирдан залахгүй байгаагаас хор уршгийг учруулсан байдаг. Өөрийн үйлдлийг ямар нэг албадлага, шахалт шаардлагагүйгээр чөлөөтэй хийх боломжтой байгаа учраас хариуцлага хүлээх нь зүйтэй байна.  

Хэдийгээр зохих зөвшөөрөлтэйгээр мод бэлтгэх эрхийн бичгийг авсан ч зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэхийг хууль бусаар мод бэлтгэх гэж ойлгоно.

Иймд шүүгдэгч Ж.Б зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн өдрийн прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор биүүмжилсэн модоо бэлтгэхдээ ашигласан гэх цагаан өнгийн трактор 1 ширхэгийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ж.Бын гэмт хэрэг үйлдэж олсон малын саравчтай хашаа 5х8 хэмжээтэй 30м2 14.700.000 төгрөг, дутуу барьсан хөх өнгийн дээвэртэй 7х5х4 хэмжээтэй 40м2 дүнзэн байшин 1 ширхэг 10.572.745.47 төгрөг, гадуураа улаан өнгийн тоосгоор өнгөлсөн хөх өнгийн дээвэртэй 8х10 хэмжээтэй 80м2 байшин 1 ширхэг 67.339.336.78 төгрөг, Хятад улсын дружба хөрөө 1 ширхэг 212500 төгрөг нийт 96.746.082.2 төгрөгийн эд хөрөнгийг тус тус хураан авч, хохиролд 21.802.713.6 төгрөгийг тооцож, үлдэх 74.943.368.6 төгрөгийн эд хөрөнгийг улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгаж шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тугалдээлт овогт Ж.Быг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Б нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5.Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ж.Бын гэмт хэрэг үйлдэж олсон малын саравчтай хашаа 5х8 хэмжээтэй 30м2 14.700.000 төгрөг, дутуу барьсан хөх өнгийн дээвэртэй 7х5х4 хэмжээтэй 40м2 дүнзэн байшин 1 ширхэг 10.572.745.47 төгрөг, гадуураа улаан өнгийн тоосгоор өнгөлсөн хөх өнгийн дээвэртэй 8х10 хэмжээтэй 80м2 байшин 1 ширхэг 67.339.336.78 төгрөг, Хятад улсын дружба хөрөө 1 ширхэг 212500 төгрөг нийт 96.746.082.2 төгрөгийн эд хөрөнгийг тус тус хураан авч, хохиролд 21.802.713.6 төгрөгийг тооцож, үлдэх 74.943.368.6 төгрөгийн эд хөрөнгийг улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгаж, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн өдрийн прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор биүүмжилсэн модоо бэлтгэхдээ ашигласан гэх цагаан өнгийн трактор 1 ширхэгийг эзэмшигчид нь буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН