Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/00236

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 16 181/ШШ2024/00236

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж, 103 дугаар байр, 18 тоот хаягт оршин суух, Д овогт Н Н /РД:ЙЭ81071809/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж, 103 дугаар байр, 18 тоот хаягт оршин суух Х Ш овогт Л Э /РД:ЧБ78111118/-д холбогдох

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н нар оролцов.

/Хариуцагч Л.Э хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Н нь Л.Э холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Н.Н би хариуцагч Л.Э гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаснаар шүүх хянан хэлэлцэж 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181\ШШ2022\02084 дугаартай шийдвэр гарсан.

Шийдвэрт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол \14181\ Цагдаагийн гудамж 103 дугаар байр, 18 тоот Ү-2203033701 дугаарын улсын бүртгэлд бүртгэгдсэн 52.28 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөх, эзэмших эрхийг нэхэмжлэгч Н.Н надад үлдээж, үнэлгээ 129,132,000 төгрөгөөс зээлийн үлдэгдэл 3,366,677 төгрөгийг хасаж үлдэх 95,464,323 төгрөгийн 3\1 хэсгийг буюу 31,821,441 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн юм.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч Л.Э Орон сууцны талаар ямар нэгэн зөвшилцөлд хүрсэнгүй, зараад банкны зээлээ төлөөд адил тэнцүү хувааж авъя гэж тохирсон боловч тэр, худалдан авах хүнд хаалгаа тайлж өгөхгүй, үзүүлэхгүй эсвэл зарсан гэж худал хэлдэг.

Би шүүхийн шийдвэрээр түүнд оногдох 31,821,441 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд байршуулсан ба Л.Э нь эзэмшигч өмчлөгч намайг байранд маань оруулахгүй суллаж өгөхгүй өөрөө дур мэдэн амьдарч, бага насны охин бид хоёрыг хохироосоор байна. Би охинтойгоо гэр хороололд ээжийндээ, хамаатан садныдаа амьдарсаар өдийг хүрлээ. Одоо хүүхдийн сургууль орох болж байгаа ба охиноо мөн л холоос сургуульд нь хүргэх авах зэргээр маш их хүндрэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол \14181\ Цагдаагийн гудамж, 103 дугаар байр, 18 тоот Ү-2203033701 дугаарт бүртгэлтэй 52.28 м2 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Н.Н миний өмчлөлд бүртгэлтэй ба шүүхээс өмчлөх, эзэмших эрхийг нэхэмжлэгч Н.Н надад үлдээсэн.

Иймд би тухайн Орон сууцны хууль ёсны эзэмшигч юм. Би өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол \14181\ Цагдаагийн гудамж 103 дугаар байр, 18 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2203033701 дугаарт бүртгэлтэй орон сууцнаас Л.Э албадан гаргуулж орон сууцыг маань чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Н.Н гаргасан орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дор дурдсан хариу тайлбарыг гаргаж байна. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Л.Э миний бие Н.Н нэхэмжлэлээр гэрлэлтээ цуцлуулж, уг хуралдаанаар хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоохтой холбоотой хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 181/ШШ2022/0284 дугаартай шийдвэр гарсан. Уг шийдвэрээр Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж, 103 дугаар байр, 18 тоот хаягт байрлах 52,28 м.кв, 2 өрөө орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож уг орон сууцны өмчлөх, эзэмших эрхийг Н.Н үлдээж, уг байрны үнэлгээ болох 129,132,000 төгрөгөөс зээлийн үлдэгдэл 33,667,667 төгрөгийг хасаж үлдэх 95,464,323 төгрөгийн гуравны нэг хэсгийг буюу 31,821,441 төгрөгийг надад олгохоор шийдвэр гарсан байдаг. Улмаар шүүхийн шийдвэрийн шатанд Н.Н хүсэлтийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээг нотариатаар 2023 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр баталгаажуулсан байдаг. Энэхүү эвлэрлийн гэрээнд талууд дараах тохиролцоонуудад хүрсэн.

Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж, 103 дугаар байр, 18 тоот хаягт байрлах 52,28 м.кв 2 өрөө орон сууцыг 130,000,000 төгрөгөөр бие даан худалдан борлуулж уг төлбөрөөс Төрийн банкны 33,000,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулахаар, үлдэгдэл 97,000,000 төгрөгийг түүнтэй холбогдон үүсэх зардалд зарцуулж, үлдсэн мөнгийг Н.Н тэнцүү худалдан авахаар харилцан тохиролцсон.

Н.Н нь намайг байр худалдан авахаар ирж байгаа хүнд хаалгаа тайлж өгөхгүй байна, зарах оролдлого хийхгүй байна гэж хэлсэн нь ор үндэслэлгүй бөгөөд эвлэрлийн гэрээнээс зайлсхийх оролдлого гэж харж байна.

Мөн эвлэрлийн гэрээний нөхцөл биелэгдээгүй байхад орон сууцнаас албадан гаргуулах гэж байгаа үйлдэл нь өөрөө үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/02084 дугаар шүүхийн шийдвэр, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2023/00068 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

4. Хариуцагчаас 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, Л.Э Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд шилжин ирсэн тухай тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Л.Эрдэнэдалай нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлын хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын жагсаалт, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ОСНААУГ2014/018 дугаар Орон сууцны барилга захиалгаар бариулах гэрээ, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 21/280 дугаар Оюут констракшны тодорхойлолт, хадгаламжийн дэвтрийн хуулбар, гадаад паспортын хуулбар, шинжээчийн дүгнэлтийн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШЗ2021/13823 дугаар шүүгчийн захирамж, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 028/6239 дугаар Төрийн банк ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17/3110 дугаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг, 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийн хуулбар, Гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт, 0377140 дугаар Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Л.Эрдэнэдалайн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2022/01504 дугаар Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж, 181/ЕШ2022/00194 дугаар Шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай Ерөнхий шүүгчийн захирамж, 000478831 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Э.Жанцанноров, Э.Пүрэвдалай нарын бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 140,400 төгрөг төлсөн баримт, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0129 бүртгэлийн дугаартай Э.Пүрэвдалай, Э.Жанцанноров нараас Б.Наранчимэгт олгосон итгэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2022/02041 дугаар шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад холбогдуулан гаргасан Л.Эрдэнэдалайгийн хариу тайлбар, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1410 дугаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д явуулсан албан бичгийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 215 дугаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар, Шинжээч Ж.Уртнасанд хууль сануулсан баримт болон эрх, үүргийг тайлбарлаж өгсөн тухай баримтад хуулбар үнэн тэмдэг даруулсан хувь, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, Л.Эрдэнэдалай нь өмгөөлөгчөөсөө татгалзсан тухай хүсэлт, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2022/10282 дугаар шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн хуулбар үнэн тэмдэг даруулсан хуулбарыг нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02084 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буюу нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлд орон сууцыг үлдээж, нэхэмжлэгч Н.Н 31,821,441 төгрөг гаргуулж хариуцагч Л.Эрдэнэдалайд олгох шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа хэрхэн хэрэгжсэн байдал, талуудын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гаргасан хүсэлтийн дагуу ямар ажиллагаа хийгдсэн, тухайн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэх талаарх баримт, лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: Шүүхийн шийдвэрээр орон сууцны өмчлөх, эзэмших эрхийг надад үлдээж, 31,821,441 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсний дагуу миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд уг мөнгийг байршуулсан. Гэтэл хариуцагч нь орон сууцыг сайн дураар чөлөөлж өгөхгүй байгаа тул орон сууц өмчлөгчийн хувьд түүнийг албадан гаргуулахаар шаардах эртэй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талтай эвлэрч, орон сууцыг өөрсдөө зарж, мөнгөө хувааж авахаар тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 7-р хороолол /14181/ цагдаагийн гудамж 103 байр 18 тоот хаягт байршилтай 52,28 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Н.Н Ү-2203033701 дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2016 оны 05 дугаар сарын 02-ны олгогдсон байх бөгөөд нэхэмжлэгч уг эд хөрөнгийн өмчлөгч хэвээр байгаа болох нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/02084 дүгээр шийдвэрээр Н.Н, Л.Э нарын гэрлэлтийг цуцалж, охин Э.Анужинг эх Н.Нарангэрэлийн асрамжид үлдээж, эцэг Л.Э тэжээн тэтгүүлж, Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 7-р хороолол /14181/ цагдаагийн гудамж 103 байр 18 тоот, Ү-2203033701 дугаарт бүртгэлтэй, 52,28 м.кв, хоёр өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.Н өмчлөл, эзэмшилд үлдээж, нэхэмжлэгч Н.Н 31,821,441 төгрөг гаргуулж хариуцагч Л.Э олгож, орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах тухай гуравдагч этгээд Э.Жанцанноров, Э.Пүрэвдалай нарын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-5/

 

7. Нэхэмжлэгч Н.Н гаргасан хүсэлтийг үндэслэн дээрх шүүхийн шийдвэрийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2023/00068 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

8. Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Л.Э эзэмшлээс орон сууцыг шаардах эрхтэй эсэх талуудын маргааны зүйл болжээ.

 

9. Зохигч талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр маргаан бүхий орон сууцыг бие даан худалдан борлуулж, борлуулсан орлогоос Төрийн банкны 33,000,000 төгрөгийн зээлийг төлж, үлдэгдэл 97,000,000 төгрөгийг тэнцүү хувааж авах тухай хүсэлт гаргасан байх боловч нэхэмжлэгчээс энэхүү тохиролцоо хэрэгжээгүй буюу хариуцагч тал орон сууцыг худалдан борлуулахад саад учруулсан гэж тайлбарласан бол хариуцагчаас уг тайлбарыг үгүйсгэж, эвлэрлийн гэрээний нөхцөл биелэгдээгүй байхад орон сууцнаас албадан гаргуулах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг татгалзсан.

 

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын гаргасан дээрх хүсэлт буюу тохиролцоо хэрэгжээгүй болох нь зохигчийн гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй гэсэн тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/02084 дүгээр шийдвэрт заасан 31,821,441 төгрөгийг нэхэмжлэгч Н.Н шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байршуулсан тухай Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, мөн тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 3 хүүхэдтэй. Байр зарна гэсэн ойлголт байхгүй гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

11. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н.Н нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

12. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 7-р хороолол /14181/ цагдаагийн гудамж 103 байр 18 тоот, Ү-2203033701 дугаарт бүртгэлтэй, 52,28 м.кв, хоёр өрөө орон сууцыг хариуцагч Л.Э хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

13. Шүүх хуралдааны товыг хариуцагчид 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00568 дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нотлох баримт бүрдүүлэхээр шийдвэрлэсэн боловч тус газраас нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлээгүй ба нэхэмжлэгч тухайн нотлох баримтуудыг гаргуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Э Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 7-р хороолол /14181/ цагдаагийн гудамж 103 байр 18 тоот хаягт байршилтай 52,28 м.кв талбайтай, хоёр өрөө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033701 дугаарт бүртгэлтэй орон сууцнаас албадан гаргуулж, уг орон сууцыг өмчлөгч болох нэхэмжлэгч Н.Н олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч Л.Э 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ