Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2024/02405

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 13 181/ШШ2024/02405

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 хороолол, бээжин гудамж, 40 байр, 54 тоот оршин суух, Б овогт С Б /РД:ЧЗ63101675/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Б нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... С.Б миний бие БНМАУ-ын Соёлын Яамны Хөгжим бүжгийн дунд сургуулийн захирлын 1989 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн III тоот тушаалаар 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хийлийн багш, чавхдаст хөгжмийн камерны оркестр удирдсан багшаар ажилласан. Тухайн байгууллагад 1992 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн.

Дээр дурдсан хугацаанд ажиллаж байсан талаар баримтыг Үндэсний төв архиваас шүүлгэхэд ажилд томилсон тушаал байх боловч ажлаас чөлөөлсөн тухай баримт гарч ирэхгүй байх бөгөөд хуучнаар Хөгжим бүжгийн дунд сургууль буюу одоогийн Монгол Улсын Консерватори (хөгжмийн дээд боловсролын байгууллага)-ын архиваас шүүлгэхэд миний хамгийн сүүлд авч байсан /1991-1992 оны/ цалингийн картаас өөр баримт бичиг байхгүй байна. Тэтгэвэр тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээр дурдсан хугацаанд ажиллаж байсныг шүүхээр тогтоолгох зайлшгүй шаардлагатай гэсэн хариуг өгсөн. Иймд намайг 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Монгол Улсын Консерватори (хөгжмийн дээд боловсролын байгууллага)-д багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Архивын ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн албан тоот, БНМАУ-ын Соёлын Яамны Хөгжим бүжгийн дунд сургуулийн захирлын 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн III дугаар Багшаар томилох тухай тушаалын хуулбар, Монгол Улсын консерваторийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 254 дугаар албан тоот, Ж.Э-н иргэний үнэмлэхийн хуулбар, БНМАУ-ын Соёлын Яамны Хөгжим бүжгийн дунд сургуулийн захирлын 1988 оны 07 дугаарр сарын 26-ны өдрийн 123 дугаар Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Монгол Улсын консерваторийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/30 дугаар Ж.Энхтуяа, Б.Б, М.Б нарыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар, Ш.А-н иргэний үнэмлэхийн хуулбар, БНМАУ-ын Соёлын Яамны Хөгжим бүжгийн дунд сургуулийн захирлын 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 99 дугаар Соёлын яамны сайдын 1989 оны 168 тоот тушаалыг үндэслэн тушаах нь тушаалын хуулбар, Монгол Улсын консерваторийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/163 дугаар Ш.А-г ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар, С.Б-н хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, С.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

3. Шүүх Б овогт С-н Б /РД:ЧЗ63101675/-ийн Монгол Улсын Консерватори (хөгжмийн дээд боловсролын байгууллага)-д ажилд орсон, гарсан тушаал, 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажилласан байдалтай холбоотой бүхий л баримт, лавлагааг, Монгол Улсын Консерватори (хөгжмийн дээд боловсролын байгууллага)-д ажилд орсон, гарсан тушаал, 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх баримтаас Б овогт С Б /РД:ЧЗ63101675/-ийн ажиллаж байсан байдалтай холбоотой баримт, лавлагааг, Б овогт С Б /РД:ЧЗ63101675/-ийн төрсний лавлагаа, ХААТР-1 маягт, ХААТР-7 маягт, төрөл садангийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Б-г 1989 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хөгжим бүжгийн дунд сургуульд багшаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: ... БНМАУ-ын Соёлын Яамны Хөгжим бүжгийн дунд сургуулийн захирлын 1989 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн III тоот тушаалаар 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хийлийн багш, чавхдаст хөгжмийн камерны оркестр удирдсан багшаар ажилласан. Тухайн байгууллагад 1992 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Дээр дурдсан хугацаанд ажиллаж байсан талаар баримтыг Үндэсний төв архиваас шүүлгэхэд ажилд томилсон тушаал байх боловч ажлаас чөлөөлсөн тухай баримт гарч ирэхгүй байх бөгөөд хуучнаар Хөгжим бүжгийн дунд сургууль буюу одоогийн Монгол Улсын Консерватори (хөгжмийн дээд боловсролын байгууллага)-ын архиваас шүүлгэхэд миний хамгийн сүүлд авч байсан /1991-1992 оны/ цалингийн картаас өөр баримт бичиг байхгүй байна. Тэтгэвэр тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээр дурдсан хугацаанд ажиллаж байсныг шүүхээр тогтоолгох зайлшгүй шаардлагатай гэсэн хариуг өгсөн. Иймд намайг 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Монгол Улсын Консерватори (хөгжмийн дээд боловсролын байгууллага)-с багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба нэхэмжлэгч С.Б нь улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна.

 

5. Нэхэмжлэгч С.Б нь улсад ажилласан байдлаа тогтоолгох зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд ажилласан байдлаа батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Т.Г-н хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

6. С.Б нь 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хөгжим бүжгийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан болох нь БНМАУ-бн Соёлын Яам, Хөгжим бүжгийн дунд сургуулийн захирлын 1989.07.20-ны өдрийн III дугаартай Багшаар томилох тухай тушаал, 1991.12.09-ний өдрийн 132 дугаартай Мастерийн нэмэгдэл болон захиргааны чөлөө олгох тухай тушаал, 1991.10.15-ны өдрийн 103 дугаартай Шинэчлэн тогтоох тухай тушаал болон түүний 2-р хавсралт, 1990.12.28-ны өдрийн 177 дугаартай Жижүүр, эргүүл томилох тухай тушаал, хавсралт, 1990.06.05-ны өдрийн 81 дугаартай тушаал, хавсралт, 1992.02.21-ний өдрийн 27 дугаартай Цалин тогтоох тухай тушаал, хавсралт, 1992.06.01-ний өдрийн Багш нарт ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, 1989.11.17-ны өдрийн Төрснийг бүртгэх 1735 дугаартай анкет, 1991 оны Цалингийн тооцооны карт, Монгол Улсын Консерваторийн 2023.07.05-ны өдрийн 254 тоот албан бичиг, 1989.07.20-ны өдөр олгогдсон 282265 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.

 

7. Иймд шүүх хэргийн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон үйл баримтад үндэслэн С.Б-г 1989 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хөгжим бүжгийн дунд сургуульд багшаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

8. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт С Б /РД:ЧЗ63101675/-ийг 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хөгжим бүжгийн дунд сургуульд Багш-аар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ