Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2024/00579

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 15 181/ШШ2024/00579

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 101 барилга, 705 тоотод байрлах, Б г ф ББСБ ХХК /РД:5729718/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Ц /РД:ЕТ87062212/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б г ф ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Ц эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Иргэн Ц.Ц нь тус компанитай 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр №100130101008087 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 8,520,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.

Зээлийн барьцаанд Ц.Ц нь 36-13 УАУ улсын дутаартай, SSANGYONG/ACTYON.SPORT-Q100 маркийн автомашиныг гэрээ байгуулан барьцаалсан болно.

Зээлдэгч Ц.Ц барьцаа хөрөнгө эвдэрсэн тул зээлдэгч зээлээ төлөхөө больсон. Зээлдүүлэгч байгууллагаас зээлдэгч Ц.Ц хаяг дээр нь очиход хаяг дээрээ амьдардаггүй учир түүний бүртгэлтэй утас руу залгахад утаснуудаа унграасан, түүний эхнэр н.А (утас:99987638), өөрийн ээж н.Оюунцэцэг (утас:98878945) нартай холбогдоход эхнэр нь хамт амьдардаггүй, ээж нь хөдөө амьдардаг болохоор сайн мэдэхгүй байна гэсэн хариу өгсөн.

Зээлдэгчийн өөрийн анх бүртгүүлсэн утасны дугаар руу залгахад -холбогдох боломжгүй байна, орох ярианы эрх хязгаарлагдсан, гэр бүлийн гишүүдийн дугаар руу залгахад тэд мэдэхгүй байна гэсэн хариу хариу өгдөг.

Б г ф ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгчийг эрэн хайх ажлыг бүхий л боломжоороо хийж байгаа боловч тэрээр олдохгүй байна.

Түүний оршин суудаг хорооны Засаг даргатай 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр очиж уулзаж түүний талаар асууж тодруулахад -"Энэ хорооны хаяг дээрээ бүртгэлтэй боловч амьдардаггүй- гэсэн тайлбар өгч, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр Ц.Ц нь өөрийн оршин суух хаяг дээрээ бүртгэлтэй боловч амьдардаггүй болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолтыг өгсөн. Зээлдүүлэгч талын зүгээс шүүхэд хандаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийн шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Ц.Ц эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Б г ф ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Ц эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.О, Ж.Г нарыг томилсон 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04/32 дугаартай итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б г ф ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Ц эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч Б г ф ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Ц.Ц нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй гэж тодорхойлж байна.

 

4. Ц.Ц нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Ц.Ц оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Ц нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Ц эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Б г ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8. Хариуцагч Ц.Ц эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч Б г ф ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, Ж.Г нарт шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, Энэбишийн гудамж, 26 дугаар байр, 41 тоот хаягт бүртгэлтэй, Ц Ц /РД:ЕТ87062212/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Ц.Ц эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ф э ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. Ц.Ц оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О /утас: 88100545/, Ж.Г /утас: 88108715/ нарт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ