| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/03050/И |
| Дугаар | 181/ШШ2024/02358 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/02358
| 2024 06 12 | 181/ШШ2024/02358 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .....................................йн хүсэлттэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б, гэрч А.Анхмаа, Д.Цогмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Б нь 1989 оны 07 дугаар сарын 20-ноос Сүхбаатар дүүргийн 60-р цэцэрлэгт туслах багшаар анх ажилласан.Тухайн үед н.Цэрэннадмид багшийн туслах багшаар ажиллаж байгаад тухайн багш маань хөлөө хугалсны улмаас ажиллаж чадахгүй болсон тул би хүмүүжүүлэгч багшаар ажлын хүлээж авсан. Тэр үед ажилд орсон тушаал байхгүй, ажлаас гарсан тушаал Нийслэлийн архиваас шүүлгэж үзэхэд байсан.Ажилд орсон тушаал маань байхгүй учраас тэтгэвэр тогтооход жил маань тооцогдохгүй байх тул ажилласан жил тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, 60-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 3 сарын 21-ний өдрийн №07 дугаартай тушаал, 1999 оны 3 сарын 02-ны өдрийн №03 дугаартай тушаал, фото зураг, гэрч А.Анхмаа, Д.Цогмандах нарын мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг шинэчлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б нь 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 60 дугаар цэцэрлэгт туслах болон хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь заалтад зааснаар шүүх хүний ажиллаж байсан байдлыг тогтоохдоо хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан
2. Хүсэлт гаргагч Б нь 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 60 дугаар цэцэрлэгт туслах болон хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдож байна.
Иймд Б нь 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 60 дугаар цэцэрлэгт туслах болон хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан гэх хугацааг сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар .......................ах болон хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М