Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 00148

 

                   

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч М.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргэд овогт Мягмарсүрэнгийн Отгонжаргалд холбогдох эрүүгийн 1715000850045 дугаартай, 132/2017/0145/Э индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3 нөхөр, хүүхдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мэргэд овогт М.О

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.О нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын 00-ийн урдаас бусдын гээгдэл эд хөрөнгө болох Huawel P-9 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн Д.Золжаргалд 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр өрөөндөө шошго хэвлэж сууж байгаад бие засахаар гарсан. Тэгээд утсаа унагачих байх гээд газар тавих гэтэл нэг утас байсан. Тэгээд гэрээс охин памперс дөхүүлээд өгөөч гэхээр нь гэртээ хариад утсыг орхичихоод явсан. Орой нь Золжаргалын өрөөнд ороод уртасгагчийг нь өгөх гээд орохдоо Золжаргалын утас гэдгийг мэдсэн. Цагдаа намайг дуудаад та утсыг нь авсан байна гэхээр нь Золжаргалыг дуудаад утсыг нь өгсөн гэх мэдүүлэг,  

1715000850045 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Д.Золжаргал өгсөн: ...бие засахдаа тэнд мартаад явсан ч байж магадгүй. Тиймээ нэг удаа орсон. Утсаа олж авсан учир гомдолгүй. Миний утсыг олсон Отгонжаргал эгчтэй уулзсан бид хоёр хоорондоо учраа олсон. Ажил дээрээ байж байгаад ажлынхаа нойлд орохдоо утсаа гадаа нь тавиад бие засчихаад утсаа хаяад гараад явсан. Тухай үедээ бол хаана утсаа тавьсан гэдгээ мэдэхгүй байсан гэх мэдүүлэг /хх-9, 27-28 хуудас/,  

Гэрч Б.Баяраа өгсөн: ...Золжаргал үдээс хойш гар утас маань алга болчихлоо хаана хаячихваа гэж хэлсэн. Тэгээд миний утсаар өөрийнхөө дугаар руу залгахад холбогдох боломжгүй гэж байсан. Өрөөнөөсөө гарч нойл орчихоод буцаад орсон. Тэгээд удалгүй утас маань алга болчихлоо гэж гарч ирсэн гэх мэдүүлэг /хх-10 хуудас/,

Гэрч Б.Мэндбаяр өгсөн: ...Золжаргал 14 цаг өнгөрч байхад гар утас маань алга болчихлоо хаана хаячихваа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-11 хуудас/,

Гэрч Б.Баярсайхан өгсөн: Намайг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхад манай эхнэр Отгонжаргал гэртээ орж ирэхдээ би утас олсон гэж хэлж байсан. Тэгээд сүүлд нь надад Булган аймгийн Сэлэнгэ сумын Тамгын газрын нийгмийн даатгалын байцаагч Д.Золжаргалын утас юм байна лээ гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-30 хуудас/

Бан Хас ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 148 дугаартай дүгнэлт /хх-14-18 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-36-39 хуудас/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Отгонжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Онь 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын 00-ийн урдаас бусдын гээгдэл эд хөрөнгө болох Huawel P-9 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн Д.Золжаргалд 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч М.Отгонжаргалд холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.   

Хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч М.Онь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Отгонжаргалын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Золжаргал санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.    

Шүүгдэгч М.Отгонжаргалд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч М.Онь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Мэргэд овогт М.О алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонжаргалд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Онь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. . 

  5. Шүүгдэгч М.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН