| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00314/И |
| Дугаар | 156/ШШ2024/00335 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2024/00335
2024 07 02 156/ШШ2024/00335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00314/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар *******ийн нэхэмжлэлтэй, *******од холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч:*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* 1997 онд танилцаж, гэр бүл болон амьдарсан. Бидний дундаас гурван хүүхэд төрсөн. Бид 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 232 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж байсан. Гэрлэлтээ цуцлуулаад хэсэг тусдаа амьдарч байгаад 2022 оноос хамтдаа амьдарч эхэлсэн ба хэн хэн нь өөр хүнтэй гэр бүл зохиогоогүй байсан юм. Одоо бид эв найртай хөдөө малаа маллан амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнхцэцэг бид хоёр одоо эв найртай амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Боржигон овогт Мөнхцэцэг /РД:*******/-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3-р тал/, Боржигон овогт Ариунболд /РД:*******/-ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-р тал/, *******, ******* нарын гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 6-р тал/, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 822 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 7-8-р тал/, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3/1115 дугаартай албан бичиг /хх-ийн 9-р тал/, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ниы өдрийн 232 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 11-14-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.
4. Хариуцагчаас дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хариуцагч *******оос ирүүлсэн хариу тайлбар /хх-ийн 19-р тал/ ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******од холбогдуулан гэрлэлт сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гэрлэгчид 1997 онд гэр бүл болж, 1997 онд гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1998 онд А., 2001 онд охин А.*******, 2009 онд хүү А.******* нар төрсөн боловч хоорондын таарамжгүй харьцааны улмаас шүүхэд хандаж Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 232 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байна.
Гэсэн хэдий ч хэн аль нь тусдаа гэр бүл зохиогоогүй, 2019 оноос эхлэн хамтран амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байх тул тэдний гэрлэлтийг сэргээж шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээхээр хуульчилсан байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар Боржигон овогт Ариунболд /РД:*******/, Боржигон овогт Мөнхцэцэг /РД:*******/ нарын гэрлэлтийг сэргээсүгэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ