Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2024/00336

 

 

 

 

 

 

2024 07 02 156/ШШ2024/00336

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2024/00174/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: П.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******ай 2022 оны 10 дугаар сард танилцаж, 2023 оны 02 сар хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд жирэмсэн болж 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү ******* төрсөн. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид 2023 оны 02 сараас хамтран амьдрахаа больсон. Хүү Э.******* нь одоог хүртэл миний асрамжид байгаа ба хүү Э.******* төрсөн эцэг Д.Ганбаатар мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.Ганбаатар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаартай албан бичиг /хх-ийн 3-р тал/, Боржигин овогт ******* ******* /РД:*******/-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-р тал/, Боржигин овогт *******гийн ******* /РД:/-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-р тал/, Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 179 дугаартай албан бичиг /хх-ийн 6-р тал/, Эрүүл мэндийн тодорхойлолт /хх-ийн 8-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.

 

4. Хариуцагчаас дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хариуцагч Д. ирүүлсэн хариу тайлбар /хх-ийн 15-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* нь ******* холбогдуулан эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын дундаас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү Э.******* төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 13/4091 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас төрсөн хүү Э.*******, эцэг Д.Ганбаатар нарын хооронд эцэг үрийн харилцаа үүссэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Д.Ганбаатар нь эцгийн үүргийг биелүүлж, хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүүхдийн тэтгэлэг төлсөнөөр эцгийн үүрэг дуусгавар болохгүй ба хүүхдийн тэтгэлэг гэдэг нь хүүхдийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдах буюу амин чухал хэрэгцээт зүйлд зориулагдаж байгаа мөнгөн тэтгэмж юм. Иймд эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэж, хүмүүжүүлэх журамт үүрэгтэй ба хүүхдийн тэтгэлэгийг хугацаанд төлж байхыг хариуцагчид, хүүхдийн тэтгэлэгийг зөвхөн хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулж байхыг эх П.******* нарт үүрэг болгох нь зүйтэй.

Мөн хүүхдийн тэтгэлэгийг хугацаанд нь төлөхгүй бол Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж хуульчилсан ба нэхэмжлэгчид нь алданги нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү *******гийн ******* эцэг Ганбаатар мөн болохыг тогтоож, хүү Э.*******г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг Д. гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Хүүхдийн тэтгэлэгийг хугацаандаа төлж байхыг эцэг *******, хүүхдийн тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг эх П.******* нарт тус тус үүрэг болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Х.ОТГОНЖАРГАЛ