| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2023/1039/3 |
| Дугаар | 128/шш2023/0951 |
| Огноо | 2023-12-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 128/шш2023/0951
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлмаагаас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанар, эрүүл мэндийн хяналт зохицуулалтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанар, эрүүл мэндийн хяналт зохицуулалтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаагийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0072976 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанар, эрүүл мэндийн хяналт зохицуулалтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаа нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбар болон хүсэлтдээ: “...Миний бие Нийслэлийн прокурорын газрын 2023 дугаар сарын 11 дүгээр сарын 20-ны өдрийн 93 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Прокурорын дүгнэлтэд дурдсан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан 0072976 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар гаргасан прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлмаагаас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанар, эрүүл мэндийн хяналт зохицуулалтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаад холбогдуулан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанар, эрүүл мэндийн хяналт зохицуулалтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаагийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0072976 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай дүгнэлт гаргажээ.
Прокурорын уг дүгнэлтийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанар, эрүүл мэндийн хяналт зохицуулалтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаа нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд хандан бичгээр тайлбар өгчээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанар, эрүүл мэндийн хяналт зохицуулалтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаа нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлмаагаас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанар, эрүүл мэндийн хяналт зохицуулалтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанар, эрүүл мэндийн хяналт зохицуулалтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаагийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0072976 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанар, эрүүл мэндийн хяналт зохицуулалтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ