Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/02771

 

2024 оны 06 сарын 24-ний өдөр

Дугаар 183/ШШ2024/02771

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг ** дүгээр хороо, арцатын **-р гудамж ** тоотхаягт оршин суух, О овогтой Д-ын Б /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, "Б" ТӨХХК-ийн байранд байрлах, "Б" ТӨХХК /РД:*******/-д холбогдох,

 

2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №Б/335 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Б нь Монгол Улсын ШУТИС-ийг автын инженер мэргэжлээр сурч төгссөн ба "Б" ТӨХХК-нд "Засвар цахилгааны авто цех"-д 2015 оноос автын механик инженерээр ажилд орж, 2019 оноос "Авто үйлчилгээ" цехийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн ба тус байгууллагад нийт 9 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, зөрчил дутагдал огт гаргаж байгаагүй бөгөөд өөрт ногдсон ажлаа үнэнч шударгаар хийж гүйцэтгэдэг байсан ба манай цех нь 10 хүний орон тоотой боловч 7 хүнтэй тул нэхэмжлэгч нь дутуу орон тооны тээврийн хэрэгслийг давхар хариуцаж үйлдвэрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байхаар хичээн давхар ажилладаг байсан. Гэтэл хариуцагч "Б" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/335 тоот тушаалаар Д.Б-ийг авто үйлчилгээний цехийн эрхлэгч албан тушаалаас буруулж автын засварчин болгон, сарын үндсэн цалинг 1 050 000 төгрөгөөс 790 000 төгрөг болгон бууруулсан тушаал гарсан. Уг тушаалыг гаргахдаа хариуцагч нь Д.Б-д урьдчилан мэдэгдэж зөвшилцөлгүй бөгөөд дээрх Б/335 тоот тушаалаар ажил албан тушаал болон цалинг бууруулсан атлаа тушаалын 3 дах хэсэгт Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсантай холбогдуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахыг Цехийн эрхлэгч /Д.Б/-д үүрэг болгосугай хэмээн утга агуулгын илэрхий алдаа зөрчилтэй тушаал гарсан тул уг тушаалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул холбогдох хуульд тогтоомжид нийцэж байгаа эсэхийг нягталж, үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд дараах газруудад хандан өргөдөл гаргасан. 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр "Б" ТӨХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороонд өргөдөл гаргахад 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Захиргаа, аж ахуйн албаны дарга С.П нь...Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, шинэ бүтцээр ажиллаж байгаа ба авто үйлчилгээний цех болон цехийн эрхлэгчийн /цехийн дарга/ ажлын байр хасагдсан гэсэн хариу өгсөн. Мөн "Б" ТӨХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл гаргахад 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хариу өгөхдөө 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын №005 дугаартай хурлын тэмдэглэлийг хавсаргасан байх ба уг тэмдэглэлд "Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу "Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/153 тушаалаар "Ажил, албан тушаалын жагсаалт"-ыг шинэчлэн баталсан ба үүнд Д.Б-ийн эрхэлж байсан Авто үйлчилгээний цехийн эрхлэгч гэх албан тушаал нь хасагдсан боловч ажлын байраар хангах үүднээс Захиргаа аж ахуйн албанд автын засварчин ажлын байранд томилон ажиллуулж байна" иймд ажил олгогчийн зүгээс Б/335 тоот тушаалыг дээрх агуулгад үндэслэн гаргасан гэж үзэж байна гэх хариуг өгсөн. Дээрх хариуг үл хүлээн зөвшөөрч Хан-Уул дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гомдол гаргасан ба хариуцагчаас өөр 2 ажлын байр санал болгосонг хүлээн зөвшөөрөөгүй тул №101 дугаартай шийдвэрээр урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул шүүхэд хандаж байна. 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн №20 дугаартай "Б" ТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Хөдөлмөрийн дотоод журам"-ыг шинэчлэн баталсан ба уг журмын 11.3 дах хэсэгт өөр ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах талаар зохицуулсан бөгөөд ажил олгогч ажилтантай тохиролцож өөр албан тушаал ажлын байранд түр шилжүүлэх ба харилцан тохиролцоогүй бол ажилтны албан тушаал, цалин хөлсийг бууруулан сэлгэн ажиллуулахыг хориглодог. Нэхэмжлэгч Д.Б-ийг албан тушаал бууруулж өөр албан тушаалд томилсон явдал нь нэг талаас ажил олгогчийн бүтэц орон тоон өөрчлөлтөөс болсон гэж тайлбарладаг боловч 2021 онд хулгай хийсэн нэр бүхий хэдэн ажилтанг миний оронд авахын тулд заль мэх ашигласан хэмээн хардаж байна. Тодруулбал, 2021 онд үйлдвэр буюу ажлын байран дээр хулгай, архидалт, ажил таслалт маш их гарсан ба улсын онц чухал объектыг хариуцдаг дотоодын цэргийн 05-р ангийн харуулуудад хулгайлах гэмт хэрэг үйлдэж байхдаа баригдсан цуунгүй хэдэн тохиолдол гарч шүүх цагдаагын байгууллагаар шалгагдсан. Үүнтэй холбоотойгоор ИТА-ны дарга Ц.Б албаны шуурхай хурлын үеэр ИТА-ны цехийн эрхлэгч нарын цалингийн 25%-ийн нэмэгдлийг хасна гэж мэдэгдсэн боловч бодит нөхцөл байдал дээр зөвхөн нэхэмжлэгчийн цалингийн нэмэгдлийг хасч бусад цехийн эрхлэгч нарын нэмэгдлийг хасаагүй ба үндэслэл нь бусад эрхлэгч нар миний өрөөнд орж ирээд гуйсан чи орж ирээгүй гэдэг тайлбарыг өгсөн нь хулгай, архидалт, ажилчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалдаг зэрэгтэй эвлэрч тэдний хамгаалсан шийдвэр байнга гаргадаг гэж үзэн дээрх хулгайн хэрэгтэй ИТА-ны дарга Ц.Б нь холбоо хамраалтай хэмээн үзэж байгууллагын захиргаа, санхүүгийн хэлтэст шалгуулах хүсэлт гаргаж байсан. Улсын онц чухал объектод байгууллагын ажилтан н.А, н.О, н.Н, н.Ц архи ажлын байран дээр архидан согтуурсан, П нь ажлын байран дэр архидан согтуурсан, Э нь ажлын байрнаас хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан зэрэг үйлдлүүд маш их гардаг байсан. Эдгээр хүмүүст тухайн үед нь арга хэмжээ авсан боловч өнөөдрийн байдлаар миний ажиллаж байсан "Авто үйлчилгээ" цехийн эрхлэгчээр ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй хүнийг ажиллуулж, дээрх нэр бүхий хүмүүсийг ажилд авахын тулд бүтэц орон тоонд өөрчлөлт оруулж шинэчлэн Д.Б-ийг албан тушаал бууруулж оронд нь эдгээр хүмүүсээс томилсон байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нь Монгол Улсын ШУТИС-ийг автын инженер мэргэжлээр сурч төгссөн ба "Б" ТӨХХК-нд "Засвар цахилгааны авто цех"-д 2015 оноос автын механик инженерээр ажилд орж, 2019 оноос "Авто үйлчилгээ" цехийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн ба тус байгууллагад нийт 9 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, зөрчил дутагдал огт гаргаж байгаагүй бөгөөд өөрт ногдсон ажлаа үнэнч шударгаар хийж гүйцэтгэдэг байсан ба манай цех нь 10 хүний орон тоотой боловч 7 хүнтэй тул нэхэмжлэгч нь дутуу орон тооны тээврийн хэрэгслийг давхар хариуцаж үйлдвэрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байхаар хичээн давхар ажилладаг байсан. Гэтэл хариуцагч "Б" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/335 тоот тушаалаар Д.Б-ийг авто үйлчилгээний цехийн эрхлэгч албан тушаалаас буруулж автын засварчин болгон, сарын үндсэн цалинг 1 050 000 төгрөгөөс 790 000 төгрөг болгон бууруулсан тушаал гарсан. Уг тушаалыг гаргахдаа хариуцагч нь Д.Б-д урьдчилан мэдэгдэж зөвшилцөлгүй бөгөөд дээрх Б/335 тоот тушаалаар ажил албан тушаал болон цалинг бууруулсан атлаа тушаалын 3 дах хэсэгт Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсантай холбогдуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахыг Цехийн эрхлэгч /Д.Б/-д үүрэг болгосугай хэмээн утга агуулгын илэрхий алдаа зөрчилтэй тушаал гарсан тул уг тушаалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул холбогдох хуульд тогтоомжид нийцэж байгаа эсэхийг нягталж, үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд дараах газруудад хандан өргөдөл гаргасан. 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр "Б" ТӨХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороонд өргөдөл гаргахад 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Захиргаа, аж ахуйн албаны дарга С.П нь...Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, шинэ бүтцээр ажиллаж байгаа ба авто үйлчилгээний цех болон цехийн эрхлэгчийн /цехийн дарга/ ажлын байр хасагдсан гэсэн хариу өгсөн. Мөн "Б" ТӨХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл гаргахад 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хариу өгөхдөө 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын №005 дугаартай хурлын тэмдэглэлийг хавсаргасан байх ба уг тэмдэглэлд "Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу "Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/153 тушаалаар "Ажил, албан тушаалын жагсаалт"-ыг шинэчлэн баталсан ба үүнд Д.Б-ийн эрхэлж байсан Авто үйлчилгээний цехийн эрхлэгч гэх албан тушаал нь хасагдсан боловч ажлын байраар хангах үүднээс Захиргаа аж ахуйн албанд автын засварчин ажлын байранд томилон ажиллуулж байна" иймд ажил олгогчийн зүгээс Б/335 тоот тушаалыг дээрх агуулгад үндэслэн гаргасан гэж үзэж байна гэх хариуг өгсөн. Дээрх хариуг үл хүлээн зөвшөөрч Хан-Уул дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гомдол гаргасан ба хариуцагчаас өөр 2 ажлын байр санал болгосон хүлээн зөвшөөрөөгүй тул №101 дугаартай шийдвэрээр урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул шүүхэд хандаж байна. 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн №20 дугаартай "Б" ТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Хөдөлмөрийн дотоод журам"-ыг шинэчлэн баталсан ба уг журмын 11.3 дах хэсэгт өөр ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах талаар зохицуулсан бөгөөд ажил олгогч ажилтантай тохиролцож өөр албан тушаал ажлын байранд түр шилжүүлэх ба харилцан тохиролцоогүй бол ажилтны албан тушаал, цалин хөлсийг бууруулан сэлгэн ажиллуулахыг хориглодог. Нэхэмжлэгч Д.Б-ийг албан тушаал бууруулж, цалин хөлсийг нь багасгаж, ямар ч харилцан ярилцалгүйгээр санал солилцсон зүйлгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн байгаа тул тухайн шийдвэр нь хууль бус болохыг тогтоолын тулд нэхэмжлэлээ гаргаж байна гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Д.Б нь тухайн компанид олон жил ажиллаж байсан нь үнэн. Компанийн зүгээс ажилгүй болгохгүйн тулд тусалъя гэдэг үүднээс өөр ажилд томилсноосоо болоод шүүхэд дуудагдан ирсэн байна. Тийм учраас удирдлагын зүгээс гомдолтой байдаг. Тухайн үед орон тооны цомхотгол гээд халаад явуулах боломжтой байсан. Гэр бүлээрээ олон жил ажилласан учраас орхиод яахав гэж бодоод өөр ажил санал болгосон чинь буруутсан. Д.Б-ийн хувьд Монгол Улсын Засгийн газрын тушаал 2020 оны 237 дугаар тогтоолоор ТӨХК-ийн хэлбэрийг өөрчлөөд хуучин Д.Б-ийн ажиллаж байхад Төрийн өмчит аж ахуйн тооцоот газар байсан бол одоо 2020 оноос хойш ТӨХХК болсон байдаг. Батлагдсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гаргаад гүйцэтгэх захирал нь өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд орон тооны бүтцээ зохион байгуулах хуультай байдаг. Компанийн дүрмийн дагуу Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 153 дугаар тоот тушаалаар Б ТӨХХК ажил албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлаад оновчтой бүтцээр ажиллагааны зарчмыг баримтлаад 13 орон тоог цомхотгоод Д.Б-ийн захиргааны цехийн эрхлэгчийн орон тоо байсан. Ганцхан Д.Б гэдэг хүнийг халсан асуудал байхгүй. Хов жив ярьсан хэрүүл хийсэн хүмүүстэй барьцсан чанартай зүйлийг нэхэмжлэлийн шаардлагатай хамаарахгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл урьд нь худлаа ярьсан ажлаа хийхгүй байгаа хүмүүсийг ажилуулаад үлдээгээд байна гэж ярьдаг. Гэтэл тэр хүмүүс нь жолооч албан тушаалтай байсан, тухайн үед сахилгын арга хэмжээ авагдсан байсан. Д.Б-ийг жолоочоор тавих шаардлага байхгүй. Яагаад гэвэл албан тушаал нь буурчих учраас засварчны тушаалд тавьсан байдаг. Компанийн хэмжээнд бүтцийн өөрчлөлт гарч байгааг компанийн бүх ажилчид мэдэж байсан. Захиргааны дарга нь бүх цехийн эрхлэгчээ дуудаж уулзсан байдаг. Өөрт нь хүртэл хэлж байсан. Гэтэл зөвхөн надад зориулан гаргаж байна гэж ойлгоод байсан. Д.Б-ээс гадна 3 цехийн эрхлэгч хасагдсан байдаг. Тэр хүмүүс адилхан танилцаад гарын үсэг зураад явсан. Гэтэл Д.Б нь ганцаараа гомдол гаргасан байдаг. Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын зүгээс Д.Б-д ажлын байр гаргаж өгөхийг зөвлөсний дагуу ажил олгогч Б ТӨХХК-иас сантехникийн цехийн болон цахилгааны цехийн эрхлэгчээр 2 ажлын мест санал болгосон боловч өөрөө зөвшөөрдөггүй. Албан бичгээр санал болгосон байдаг. Бүтцээрээ Автын цех нь татан буугдсан байхгүй цомхотголд орсон учраас Д.Б-ийг ахиад Төлөөлөн удирдах зөвлөлийг хуралдуулаад гүйцэтгэх захирал нь тушаал гаргаад автын цехийг шинээр үүсгээд цехийн дарга байх юм бол доор нь ажилчид хэрэгтэй болно.Ингээд цомхотгосон хүмүүсээ буцаж ажилд аваад энэ хүнийг буцаж ажилд авах юм шиг буруу ойлголтой яваад байна. Хууль дүрмийн дагуу хийгдэж байгаа компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал гэж үзэж байна. Б.Б нь цехийн эрхлэгч байж байгаад засварчин болсон учраас цалин орлого нь багассан нь ойлгомжтой. Тухайн үед Ц.Б дарга нь байж бай дараагийн жилээс бүтэц өөрчлөгдөж магадгүй тэр үед олигтойхон албан тушаалд томилохоо хэлж байсан. Өөрөө хүртэл хүлээн зөвшөөрдөг. Цалин орлого нь буурлаа гээд шүүхэд хандсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрвээ өөртөө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр компанийн дүрмээрээ орон тооны цомхотгол болсон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр тухайн аж ахуйн нэгжийн байгууллага доторх нэгж болох цехийг татан буулгасантай холбоотойгоор асуудал яригдаж байна. Д.Б-ийн ганцхан албан тушаалыг нь буулгасан зүйл байхгүй. Д.Б нь засварчны ажлыг хүлээж аваад сар гаран ажиллаад 2023 оны 06 дугаар сард ээлжийн амралтаа авсан байдаг. Ээлжийн амралтын мөнгө 2,400,000 төгрөг олгогдсон байна. 08 дугаар сард ажиллаад цалин 1,053,000 төгрөг авч байсан. Дараа нь өөрөө эхнэрийн бие тааруу 06 сарын хугацаатай цалингүй чөлөө олгож өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу байгууллагаас цалингүй чөлөө олгосон. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр дууссан байдаг. Дууссаны дараа дахиад мэдэгдэл хүргүүлсэн чөлөө чинь дууссан ажилдаа эгүүлэн ор гэсэн. Тэгсэн би ажилдаа эгүүлэн орох боломжгүй байна. Амьдралд хүрэлцэхгүй байна хүүхэд гадаадад суралцаж байна. Иймд би ажилдаа орж чадахгүй байна, дахиад надад цалингүй 06 сарын хугацаатай чөлөө өгөөч гэж хүссэн байдаг. Дахиад 06 сарын хугацаатай цалингүй чөлөө олгосон. Нэг ёсондоо энэ хүн бүтэн жил ажил хийгээгүй байдаг. Өөрийн хүсэлтээрээ жилийн хугацаанд цалингүй чөлөөтэй байж байгаад өөр газар ажил хийсэн байсан. Энэ хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон. Иймд хуульд зөрчсөн асуудал байхгүй. Д.Б-тэй байгуулсан Авт үйлчилгээний цехийн эрхлэгч гэсэн хөдөлмөрийн гэрээ байдаг. Нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан. Хөдөлмөрийн гэрээний 3.3.1-т Үйлдвэр, үйлдвэрийн алба, цех, нэгж татан буугдсан орон тоо хасагдсан цомхотгосон, зохих үндэслэлээр бүтэц зохион байгуулалт өөрчлөлт хийгдсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан байдаг. Гэтэл цуцлаагүй шилжүүлсэн дээрээ л гомдол гаргаад яваад байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна  гэв

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, Б ТӨХХК-ийн захирлын 2023.05.31-ний өдрийн Б/335 дугаартай тушаал, Б ТӨХХК-ийн захирлын 2023.05.22-ны өдрийн Б/153 дугаар тушаал, хавсралт 1, Д.Б-ийн Б ТӨХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороонд 2023.06.12-ны өдөр гаргасан өргөдөл, Б ТӨХХК-ийн захиргаа, аж ахуй албаны даргын 2023.06.29-ний өдрийн хариу хүргүүлсэн албан бичиг, Б ТӨХХК-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссийн 2023.07.03-ны өдрийн хариу хүргүүлсэн албан бичиг, 2023.06.30-ны өдрийн 005 дугаартай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссийн хурлын тэмдэглэлийн хамт, Д.Б-ийн Хан-Уул дүүргийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэст гаргасан гомдол, Б ТӨХХК-ийн 2023.10.03-ны өдрийн 1/397 дугаартай ажлын байр санал болгох тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023.10.13-ны өдрийн 101 дугаартай шийдвэр, Б ТӨХХК-ийн 2023.01.02-ны өдрийн 20 дугаартай төлөөлөн удирдөх зөвлөлийн тогтоол, Б УТҮГ-ийн захиргаа, санхүүгийн албанд гаргасан хүсэлт, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.09.13-ны өдрийн Б/42 дугаартай тушаал, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.10.25-ны өдрийн Б/106 дугаартай тушаал, фото зураг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.23-ны өдрийн 183/ШЗ2024/02750 дугаартай захирамж зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагч талаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2021.07.26-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Б ТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023.05.22-ны өдрийн 09 тоот тогтоол, гүйцэтгэх захирлын 2023.09.01-ний өдрийн Б/412 дугаартай тушаал, Б ТӨХХК-ийн 2023.10.09-ний өдрийн 1/397 дугаартай албан бичиг, Д.Б-ийн цалингийн карт, Б ТӨХХК-ийн 2023.12.19-ний өдрийн 1/484 дугаартай албан бичиг, Ц.Б-ын тайлбар, Б ТӨХХК-иас хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, 2022 оны А/41 тоот тушаал, албан тушаал буруулсан талаар нэхэмжлэгч Д.Б-д хэрхэн мэдэгдсэн талаар баримт, Засвар, цахилгааны авто цехэд ажиллаж буй ажилчдын ажилд томилогдсон тушаал, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.03.12-ны өдрийн Б/281 дугаартай тушаал, Б ТӨХХК-ийн 2024.06.17-ны өдрийн 24/238 дугаартай тодорхойлолт, Б ТӨХХК-ийн 2023.09.01-ний өдрийн Б/412 дугаартай тушаал, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Д.Б-ийн авто үйлчилгээний цехийн эрхлэгчээр ажиллаж байх үеийн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт, автын засварчны албан тушаалын тодорхойлолт, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/335 тоот Хөдөлмөрийн гэрээг өөрчлөн байгуулах тухай тушаал, болон Д.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ мөн тухайн автын засварчин ажлын байрны тодорхойлолт, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/153 тоот Компанийн ажил, албан тушаалын жагсаалт, цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтын хамт, уг тушаал 2024 онд шинэчлэн батлагдсан бол тухайн тушаалын хамт, Б ТӨХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: "Б" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/335 тоот тушаалаар Д.Б-ийг авто үйлчилгээний цехийн эрхлэгч албан тушаалаас буруулж автын засварчин болгон, сарын үндсэн цалинг 1 050 000 төгрөгөөс 790 000 төгрөг болгон бууруулсан тушаал гарсан. Үүнийг үл хүлээн зөвшөөрч Хан-Уул дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гомдол гаргасан ба хариуцагчаас өөр 2 ажлын байр санал болгосон хүлээн зөвшөөрөөгүй тул №101 дугаартай шийдвэрээр урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул шүүхэд хандаж байна. 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн №20 дугаартай "Б" ТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Хөдөлмөрийн дотоод журам"-ыг шинэчлэн баталсан ба уг журмын 11.3 дах хэсэгт өөр ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах талаар зохицуулсан бөгөөд ажил олгогч ажилтантай тохиролцож өөр албан тушаал ажлын байранд түр шилжүүлэх ба харилцан тохиролцоогүй бол ажилтны албан тушаал, цалин хөлсийг бууруулан сэлгэн ажиллуулахыг хориглодог. Нэхэмжлэгч Д.Б-ийг албан тушаал бууруулж, цалин хөлсийг нь багасгаж, ямар ч харилцан ярилцалгүйгээр санал солилцсон зүйлгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн байгаа тул тухайн шийдвэр нь хууль бус болохыг тогтоолын тулд нэхэмжлэлээ гаргаж байна гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ..Д.Б-ийн хувьд Монгол Улсын Засгийн газрын тушаал 2020 оны 237 дугаар тогтоолоор ТӨХК-ийн хэлбэрийг өөрчлөөд хуучин Д.Б-ийн ажиллаж байхад Төрийн өмчит аж ахуйн тооцоот газар байсан бол одоо 2020 оноос хойш ТӨХХК болсон байдаг. Батлагдсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гаргаад гүйцэтгэх захирал нь өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд орон тооны бүтцээ зохион байгуулах хуультай байдаг. Компанийн дүрмийн дагуу Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 153 дугаар тоот тушаалаар Б ТӨХХК ажил албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлаад оновчтой бүтцээр ажиллагааны зарчмыг баримтлаад 13 орон тоог цомхотгоод Д.Б-ийн ажлын байр байхгүй болсон. Д.Б-тэй байгуулсан Авто үйлчилгээний цехийн эрхлэгч гэсэн хөдөлмөрийн гэрээ байдаг. Нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан. Хөдөлмөрийн гэрээний 3.3.1-т Үйлдвэр, үйлдвэрийн алба, цех, нэгж татан буугдсан орон тоо хасагдсан цомхотгосон, зохих үндэслэлээр бүтэц зохион байгуулалт өөрчлөлт хийгдсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан байдаг. Гэтэл цуцлаагүй шилжүүлсэн дээрээ л гомдол гаргаад яваад байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Б нь 2019 оны 07 дугаар сарын 1 ний өдрөөс Б улсын төсөвт үйлдвэрийн газрын Инженер техникийн албанд автын механик инженерээр ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба даргын 2020-12-17 ний өдрийн Б/357 тоот тушаалаар засвар, цахилгаан, автоцехийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсноор Авто үйлчилгээний цех шинээр бий болж, эрхлэгчээр ажиллаж байжээ. / хх 77-80/

Б ТӨХХК-н Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 22 ний өдрийн 09 дугаартай Компанийн орон тооны дээд хязгаарыг батлах тухай тогтоолыг/ хх 103 хуудас/ үндэслэн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 22 ний өдрийн Б/153 дугаартай Компанийн ажил, албан тушаалын жагсаалт, цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай тушаал /хх 82/ гарсан байна. Уг тушаалын 1 дүгээр хавсралтаар ажил, албан тушаалын жагсаалт батлагдсан байх ба 2022 оны А/41 дугаартай Компанийн ажил, албан тушаалын жагсаалт, цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай тушаалаар батлагдсан Авто үйлчилгээний цех, цехийн эрхлэгчийн орон тоо хасагджээ.

Улмаар 2023 оны 05 дугаар сарын 31 ний өдрийн Б/335 дугаартай гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн гэрээ өөрчлөн байгуулах тухай тушаалаар Д.Б-ийг бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбогдуулан Захиргаа, аж ахуйн албанд Автын засварчнаар шилжүүлэхээр болжээ. Үүнийг эс хүлээн зөвшөөрч Д.Б нь компанийнхаа Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд гомдол гаргасныг 2023-06-30 ний өдөр хэлэлцээд талууд тохиролцоогүй тул нэхэмжлэгч нь 2023-07-05 ний өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан ба талууд тохиролцоогүй талаар 2023-10-13 ний өдөр шийдвэрлэснийг 2023-11-06 ний өдөр нэхэмжлэгч гардан авчээ.

2023-10-09 ний өдөр хариуцагч байгууллагаас 1/397дугаартай Ажлын байр санал болгох тухай албан бичгийг Д.Б-д танилцуулсан гэх ба Инженер техникийн албанд засварын инженерээр, эсхүл Сантехникийн цехэд инженерээр ажиллах санал тавьсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөггүй байна. Д.Б-д өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу 2024-03-12 ний өдрийн Б/281 дугаартай Б ТӨХХК-н захирлын тушаалаар хувийн чөлөөг 2024-09-02 нийг хүртэл олгосон байгаа нь хэргийн 184 дүгээр талд авагджээ.

 

5. Талууд орон тоо хасагдсан эсэх дээр маргаантай ба Захиргаа, аж ахуйн албанд Автын засварчнаар ажиллуулах болсны улмаас цалин буурсан, өмнөх ажил албан тушаалын цалинтай тэнцэхүйц цалинтай Сантехникийн цехэд инженерээр ажиллах саналаас татгалзсан талаар маргадаггүй.

Б ТӨХХК-н Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 22 ний өдрийн 09 дугаартай Компанийн орон тооны дээд хязгаарыг батлах тухай тогтоолын нэгдүгээр хавсралт болох Б ТӨХХК-н удирдлага, зохион байгуулалтын бүтцийн схемээр байгууллагын гүйцэтгэх удирдлага нь Захиргаа, аж ахуйн алба, Санхүү эдийн засгийн алба, Инженер техникийн алба, Үйлдвэрлэл технологийн алба гэх албануудтай байхаар шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д заасан Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох гэсэнтэй нийцсэн байна. Улмаар уг тогтоолд үндэслэн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 22 ний өдрийн Б/153 дугаартай Компанийн ажил, албан тушаалын жагсаалт, цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай тушаал гарсан байх тул тухайн тушаалаар Авто үйлчилгээний цех бүхэлдээ хасагдсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулснаар ажил олгогчийн зүгээс аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй. Гэхдээ хөдөлмөрийн харилцааг цуцлахгүйгээр 2023 оны 05 дугаар сарын 31 ний өдрийн Б/335 дугаартай гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн гэрээ өөрчлөн байгуулах тухай тушаалаар Д.Б-ийг бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбогдуулан Захиргаа, аж ахуйн албанд Автын засварчнаар ажиллуулахаар шийдвэрлэснийг шүүх буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 т зааснаар ажлын байр хасагдсан байх тул ажил олгогчийн зүгээс ажилтны эрх зүйн байдлыг доордуулахгүйгээр ажлын байраар хангасныг буруу гэж дүгнэхгүй.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, талууд харилцан тохироогүй шийдвэрийг нэхэмжлэгч 2023.11.06-ны өдөр гардан авч, шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2024 оны 01сарын 23 -ний өдөр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 т зааснаар буюу нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр буцаажээ. Уг захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаагүй гэх ба дахин шүүхэд 2024-02-15 ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 т заасан Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэх хугацаандаа нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэл гаргасан эсэхээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийг шүүхээс буцаасан шалтгаан нь нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нэхэмжлэлээ дэмжихээр хуралдаандаа ирээгүйтэй холбоотой болно.

Иймд нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дүгээр зүйлийн 158.1.1, 154 дүгээр зүйлийн 154.8 дах хэсэгт тус тус зааснаар Д.Б-ийн нэхэмжлэлтэй ,Б ТӨХХК-д холбогдох 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №Б/335 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ