Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/02063

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 21 181/ШШ2024/02063

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил, Хаан банк цамхагт байрлах, Х б ХК /РД:2693321/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 21-133 тоот хаягт оршин суух, Б овогт Г Б /РД:ХД68042571/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,061,156.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х б ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б овогт Г  /РД: ХД68042571/ нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Х б ХК-ийн СБ Спортын төв ордон тооцооны төвтэй №201843379589 тоот Зээлийн гэрээ болон №201843379589 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-т тус тус байгуулан 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшилийг барьцаалуулсан.

Зээлдэгч нь Зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 11,110,679 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,372,516 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,449 төгрөг, нийт 15,494,644 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно.

Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Б овогт Г-д холбогдуулан №201843379589 тоот зээлийн гэрээний үүрэгт 10,035,656.71 төгрөг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гаргасан зардлын 25,500 төгрөг, нийт 10,061,156.71 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Зохигчид 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... нэхэмжлэлийн шаардлага болох 10,061,156.71 төгрөгийг сар бүр 2,000,000 төгрөгийг төлж 5, 6, 7, 8, 9 сар гэхэд бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х б ХК нь хариуцагч Г.Б-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 10,061,156.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Х б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,061,156.71 төгрөгийг хариуцагч Г.Б хүлээн зөвшөөрч, сар бүр 2,000,000 төгрөгийг төлж 5, 6, 7, 8, 9 сар гэхэд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд талууд шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэгч Х б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,061,156.71 төгрөгийг хариуцагч Г.Б хүлээн зөвшөөрч, сар бүр 2,000,000 төгрөг төлж 5, 6, 7, 8, 9 сар гэхэд бүрэн төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2024/09527 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ дуусгавар болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,928.51 төгрөгийг тал хувь болох 87,964 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс улсын төвлөрсөн төсвийн данснаас, хариуцагч Г.Б-с 87,964 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х б ХК-д олгосугай.

 

4. Шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Б                          сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.БАТХУЯГ