| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00100/и |
| Дугаар | 133/ШШ2024/00226 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 133/ШШ2024/00226
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух, *** овогтой ***-ийн ***-ийннэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** сургуульд холбогдох,
*** сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2024 оны 01 дүгээр сарын 15-наас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны химийн багшийн дутуу авсан цалин хөлсийг гаргуулах, *** сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай 2 төрлийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хүчингүй болгож, *** сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.
Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 02 дугаар сарын 29-нд *** сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай ажлаас чөлөөлөх тухай 2 төрлийн тушаалыг үйлдэж намайг *** сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн химийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн талаар эхний тушаалыг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүний нөөцийн цахилгаан шуудангаар, дараагийн тушаалыг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүний нөөц ажилтан Ууганбаяраас тус тус авсан. Иймд миний бие дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлж гаргаж байна.
1. *** сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2024 оны 01 дүгээр сарын 15-наас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны химийн багшийн дутуу авсан цалин хөлсийг гаргуулах,
*** сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай 2 төрлийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хүчингүй болгож, *** сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай гэжээ.
Хариуцагч *** сургуульдшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сургуулийн багш *** гийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцлаа. *** нь *** сургуульд химийн үндсэн багшаар ажиллахын зэрэгцээгээр тус сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуульд 100 хувийн цалинтайгаар ажил хавсран гүйцэтгэж байсан. Говь-Алтай аймгийн Боловсролын шинжлэх ухааны газрын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 336 тоот албан бичигт 480 онооноос доош дундажтай шалгагдсан сургуулиуд сургалтын үйл ажиллагаандаа анхаарч, багш нараа чадавхжуулан шинэ менежментээр ажиллах шаардлагын дагуу тус сургуулийн захирлын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалаар 40 хувиар хавсран гүйцэтгэх тушаал гаргасан боловч *** багш нь 40 хувиар цалинжиж ажиллахаас татгалзсан өргөдлөө өгсөн мөн 2024 оны 02 сарын 02-ноос ажил үүргээ гүйцэтгэлгүй тасалсныг 2 сарын 26-нд тус сургууль дээр ажилласан ***-ийн ректорын тушаалаар томилогдсон ажлын хэсгийнхэн шалгаж ажлаас нь чөлөөлөх үүрэг даалгавар өгсөн. Дээрх үндэслэлүүдээр *** сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 тоот тушаалаар *** г ерөнхий боловсролын ахлах сургуулиас бүрэн чөлөөлсөн байна гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: *** гийн нэхэмжлэлтэй, *** сургуульдхолбогдох, *** сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2024 оны 01 дүгээр сарын 15-наас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны химийн багшийн дутуу авсан цалин хөлсийг гаргуулах, *** сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай 2 төрлийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хүчингүй болгож, *** сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэгт
Нэхэмжлэгч *** овгийн **-ийн ***нь:
*** сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2024 оны 01 дүгээр сарын 15-наас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны химийн багшийн дутуу авсан цалин хөлсийг гаргуулах,
*** сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай 2 төрлийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хүчингүй болгож, *** сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа татгалзаж,
Хариуцагч нь *** сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулиас 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 5,092,000 (таван сая ерөн хоёр мянган) төгрөгийг нэхэмжлэгчид нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутгахгүйгээр 2024 оны 05 дугаар сарын 24-ний дотор олгохоор харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*** гийн нэхэмжлэлтэй, *** сургуульдхолбогдох, *** сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2024 оны 01 дүгээр сарын 15-наас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны химийн багшийн дутуу авсан цалин хөлсийг гаргуулах, *** сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай 2 төрлийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хүчингүй болгож, *** сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Дээрх иргэний хэрэгт нэхэмжлэгч *** овгийн **-ийн ***нь:
*** сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2024 оны 01 дүгээр сарын 15-наас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны химийн багшийн дутуу авсан цалин хөлсийг гаргуулах,
*** сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай 2 төрлийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хүчингүй болгож, *** сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа татгалзаж,
Хариуцагч нь *** сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулиас 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 5,092,000 (таван сая ерөн хоёр мянган) төгрөгийг нэхэмжлэгчид нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутгахгүйгээр 2024 оны 05 дугаар сарын 24-ний дотор олгохоор харилцан тохиролцож эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.
Нэхэмжлэгч *** нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар 5,092,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 96,422 төгрөгийг хариуцагч *** сургуулиас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** овгийн ***-ийн ***-гийн нэхэмжлэлтэй, *** сургуульдхолбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч *** овгийн **-ийн ***нь: *** сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2024 оны 01 дүгээр сарын 15-наас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны химийн багшийн дутуу авсан цалин хөлсийг гаргуулах, *** сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай 2 төрлийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хүчингүй болгож, *** сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь *** сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулиас 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 5,092,000 (таван сая ерөн хоёр мянган) төгрөгийг нэхэмжлэгчид нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутгахгүйгээр 2024 оны 05 дугаар сарын 24-ний дотор олгохоор харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч *** нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар 5,092,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 96,422 төгрөгийг хариуцагч *** сургуулиас гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ